Есүсийн газар дээр амьдарсан амьдрал нь махан биеийн хэвийн амьдрал байсан. Тэр Өөрийн махан биеийн хэвийн хүн чанараар амьдарсан. Бурханы ажил хийж, Бурханы үгийг хэлж, эсвэл өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах зэрэг тийм ер бусын зүйлсийг хийх Түүний эрх мэдэл нь ихэнхдээ Түүнийг үйлчлэлээ эхлэх хүртэл харагдаагүй. Хорин есөн наснаас өмнөх, Өөрийнхөө үйлчлэлийг эхлэхээс өмнөх Түүний амьдрал нь Тэр бол ердөө л энгийн бие махбод байсан гэдгийн хангалттай нотолгоо юм. Үүнээс болж, бас Тэр Өөрийн үйлчлэлийг хараахан эхлээгүй байсан учраас хүмүүс ямар ч бурханлаг байдлыг Түүнээс олж хараагүй, эхэндээ зарим хүн Түүнийг Иосефын хүү гэж итгэдэг байсан тул ердийн хүн, энгийн хүн гэдгээс өөр юу ч хараагүй. Түүнийг бие махбодтой болсон Бурхан гэж хэлэх ямар ч аргагүй, Тэр бол жирийн хүний хүү гэж хүмүүс бодсон; Өөрийнхөө үйлчлэлийг гүйцэтгэх явцдаа олон ид шид үзүүлж байхад хүртэл ихэнх хүмүүс Түүнийг Иосефын хүү гэж хэлсээр байсан, учир нь Тэр бол хэвийн хүн чанарын гадаад бүрхүүлтэй Христ байсан юм. Түүний хэвийн хүн чанар болон Түүний ажил хоёулаа Бурхан махан биетэйгээр бүрмөсөн ирж, үнэхээр жирийн хүн болсныг батлан, анх бие махбодтой болсны ач холбогдлыг биелүүлэхийн төлөө оршиж байсан. Өөрийн ажлыг эхлэхээс өмнө Тэр хэвийн хүн чанартай байсан нь Тэрээр жирийн бие махбод байсны нотолгоо байсан; дараа нь Тэр ажилласан нь мөн Түүнийг энгийн махбод байсныг баталдаг, учир нь Тэр энгийн хүн чанартай махбодоор тэмдэг, гайхамшгийг үзүүлж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж байсан билээ. Тэр ид шид үзүүлж чадаж байсны шалтгаан бол Түүний махбод нь Бурханы эрх мэдлийг агуулж байсан бөгөөд Бурханы Сүнсний өмссөн махбод байсан юм. Бурханы Сүнсний улмаас Тэр энэ эрх мэдлийг эзэмшиж байсан ба энэ нь Тэр махбод биш байсан гэсэн үг биш. Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэхэд Түүнд хэрэгтэй байсан ажил, Түүний хүн чанарт нуугдсан бурханлаг чанарынх нь илэрхийлэл байсан бөгөөд Тэр ямар ч тэмдэг үзүүлж эсвэл Өөрийн эрх мэдлийг хэрхэн харуулж байсан нь хамаагүй, Тэр мөн л хэвийн хүн чанартай амьдарч, мөн л хэвийн махбод хэвээр байсан. Загалмай дээр үхсэнийхээ дараа дахин амилуулах хүртэл Тэр хэвийн махбод дотор оршиж байсан. Нигүүлсэл хайрлаж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь бүгд Түүний үйлчлэлийн нэг хэсэг байсан бөгөөд бүгд Өөрийн энгийн махан биеэр гүйцэтгэсэн Түүний ажил байсан. Цовдлогдохоосоо өмнө Тэр юу хийж байснаас үл хамааран Тэр Өөрийнхөө ердийн хүний бие махбодоос хэзээ ч салаагүй. Тэр бол Бурханы ажлыг хийж байсан Бурхан Өөрөө байсан, гэсэн ч Тэр Бурханы махбод болсон бие байсан учраас хоол идэж, хувцас өмсөж, хүний хэвийн хэрэгцээтэй, хүний хэвийн ухаан, хүний хэвийн сэтгэхүйтэй байсан. Энэ бүхэн нь Тэр энгийн хүн байсны нотолгоо бөгөөд энэ нь Бурханы махбод болсон бие нь ер бусын биш, харин хэвийн хүн чанартай махан бие байсныг баталдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы орших махан биеийн мөн чанар”-аас
Бие махбодтой болсон Бурханы хүн чанар нь, махан биеэр бурханлаг ажлаа явуулахын тулд оршдог; Түүний хүний хэвийн сэтгэхүй нь Түүний хэвийн хүн чанар болоод Түүний бие махбодын бүх хэвийн үйл ажиллагааг дэмждэг. Түүний хүний хэвийн бодол нь бие махбодтой Бурханы ажлыг дэмжихийн тулд оршдог гэж хүн хэлж магадгүй. Хэрвээ энэ махан бие хүний хэвийн оюун ухааныг эзэмшээгүй бол, Бурхан махбодоор ажиллаж чадахгүй байсан ба Түүний махбодоор хийх хэрэгтэй зүйлс хэзээ ч бүтэхгүй байх байсан. Бие махбодтой болсон Бурхан хүний хэвийн оюун ухааныг эзэмшдэг ч гэсэн, Түүний ажил хүний бодолтой холилдохгүй; Тэр хүний хэвийн бодлыг хэрэгжүүлсэн биш, харин оюун ухаантай хүн чанарыг эзэмшсэн урьдчилсан нөхцөл дор хүн төрөлхтний дунд хэвийн оюун ухаантайгаар Өөрийн ажлыг хийдэг. Түүний махбодын бодол хэчнээн сүртэй байх нь хамаагүй, Түүний ажил логик буюу сэтгэхүйн тэмдгийг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл, Түүний ажил нь Түүний махан биеийн оюун ухаанаар бүрэлддэггүй, харин энэ нь Түүний хүн чанар дахь бурханлаг ажлын шууд илэрхийлэл юм. Түүний бүх ажил нь Түүний биелүүлэх учиртай үйлчлэл бөгөөд үүний нэг нь ч Түүний уураг тархиар бүрэлддэггүй. Жишээлбэл, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах болон цовдлол нь Түүний хүний оюун ухааны үр дүн байгаагүй, хүний оюун ухаантай ямар ч хүн үүнийг хийж чадахгүй байх байсан юм. Үүний адилаар, өнөөдрийн байлдан дагуулах ажил бол бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх ёстой үйлчлэл боловч энэ нь хүний хүсэл зоригийн ажил биш, энэ нь Түүний бурханлаг чанарын хийх ёстой ажил бөгөөд махан биетэй ямар ч хүний хийж чадахгүй ажил билээ. Иймээс бие махбодтой болсон Бурхан нь хүний хэвийн оюун ухааныг эзэмших ёстой, хэвийн хүн чанарыг эзэмших ёстой, учир нь Тэр хэвийн оюун ухаантай хүн чанараар Өөрийн ажлыг хэрэгжүүлэх ёстой билээ. Энэ бол бие махбодтой болсон Бурханы ажлын мөн чанар, бие махбодтой болсон Бурханы жинхэнэ мөн чанар юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы орших махан биеийн мөн чанар”-аас
Бие махбод болсон хүний Хүү нь Өөрийн хүн чанараар дамжуулан Бурханы бурханлаг чанарыг илэрхийлсэн бөгөөд Бурханы хүслийг хүн төрөлхтөнд дамжуулсан билээ. Бурханы хүсэл болон зан чанарын илэрхийллээр дамжуулан сүнсний ертөнцөд Бурханыг харж эсвэл Түүнд хүрч болохгүй гэдгийг Тэр мөн илчилсэн. Хүмүүсийн харсан зүйл нь мах, ястай бодит Бурхан Өөрөө байв. Иймээс бие махбод болсон хүний Хүү нь Бурханы өөрийн ялгамж чанар, байр суурь, дүр төрх, зан чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох гэх мэт зүйлсийг тодорхой болгож, хүнлэг чанартай болгосон. Хэдийгээр хүний Хүүгийн гадаад байдалд Бурханы төрхийн талаар зарим нэг хязгаарлалт байсан боловч Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь бүхэлдээ Бурханы хувийн ялгамж чанар, байр суурийг төлөөлж чадаж байсан—ердөө илэрхийлэх хэлбэрт нь л зарим нэг ялгаа байсан юм. Энэ нь хүний Хүүгийн хүнлэг чанар эсвэл Түүний бурханлаг чанар байх нь хамаагүй, Тэр ялгамж чанар болон байр суурийг төлөөлж байсан гэдгийг бид үгүйсгэж чадахгүй. Энэ хугацаанд гэхдээ Бурхан махан биеэр дамжуулан ажиллаж, махан биеийн өнцгөөс ярьж, хүн төрөлхтний өмнө хүний Хүүгийн ялгамж чанар болон байр суурьтайгаар зогсож байсан бөгөөд энэ нь хүн төрөлхтний дундах Бурханы жинхэнэ үг болон ажилтай тулгарч, мэдрэх боломжийг хүмүүст олгосон юм. Энэ нь мөн, Түүний бурханлаг чанар болон даруу төлөв байдлын дундах Түүний агуу байдлыг ойлгож, түүнчлэн Бурханы жинхэнэ байдал болон бодит байдлын урьдчилсан ойлголт ба урьдчилсан тодорхойлолтыг олж авах боломжийг хүмүүст олгосон.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-өөс
Хэдийгээр бие махбод болсон Бурханы гадаад байдал хүнтэй яг адилхан байж, Тэр хүний мэдлэгийг суралцаж, хүний хэлээр ярьж, заримдаа Тэр бүр хүний арга барил эсвэл илэрхийллээр дамжуулан Өөрийн санааг илэрхийлж байсан боловч хүнийг, юмны мөн чанарыг харж байгаа Түүний байдал болон ялзруулагдсан хүмүүсийн хүнийг болон юмны мөн чанарыг харж байгаа байдал огтхон ч адилхан биш. Түүний өнцөг болон Түүний зогсож буй өндөр нь ялзруулагдсан хүний хувьд хүрэхийн аргагүй зүйл байсан. Учир нь Бурхан бол үнэн, Түүний бие махбод ч бас Бурханы мөн чанарыг эзэмшдэг бөгөөд Түүний бодол, Түүний хүн чанараар илэрхийлэгдсэн зүйл нь ч мөн үнэн билээ. ⋯ Бие махбод болсон Бурханы махан бие нь хэчнээн жирийн, хэчнээн энгийн, хэчнээн дорд байх нь хамаагүй эсвэл хүмүүс Түүнийг хэчнээн үл тоох нь хамаагүй, Түүний бодол, Түүний хүн төрөлхтөнд хандах хандлага нь ямар ч хүний эзэмшиж чадахгүй, ямар ч хүний дуурайж чадахгүй зүйл билээ. Тэр хүн төрөлхтнийг бурханлаг чанарын өнцгөөс, Бүтээгч хэмээх Өөрийн байр суурины өндрөөс үргэлж ажиглах болно. Тэр Бурханы мөн чанар, санаа бодлоор дамжуулан хүн төрөлхтнийг үргэлж харах болно. Тэр хүн төрөлхтнийг жирийн хүний өндрөөс, ялзруулагдсан хүний өнцгөөс огтхон ч харж чадахгүй. Хүмүүс хүн төрөлхтнийг харахдаа хүний хараагаар л хардаг бөгөөд хүний мэдлэг, хүний дүрэм журам, онолуудыг хэмжүүр болгон ашигладаг. Энэ нь хүмүүсийн нүдээрээ харж чадах цар хүрээн дотор байдаг; энэ нь ялзруулагдсан хүмүүсийн биелүүлж чадах хүрээн дотор байдаг. Бурхан хүн төрөлхтнийг харахдаа бурханлаг хараагаар хардаг бөгөөд Тэр Өөрийн мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг хэмжүүр болгон ашигладаг. Энэ цар хүрээ нь хүмүүсийн харж чаддаггүй зүйлсийг агуулдаг бөгөөд үүгээрээ бие махбод болсон Бурхан болон ялзруулагдсан хүмүүс хоорондоо шал өөр байдаг. Энэ ялгаа нь хүний ба Бурханы өөр өөр мөн чанараар тодорхойлогддог бөгөөд эдгээр өөр мөн чанарууд нь тэдний ялгамж чанар, байр суурь, түүнчлэн тэдний аливааг харах өнцөг болон өндрийг тодорхойлдог.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-өөс
Түүний ажил болон Түүний айлдварууд нь Сүнсийг шууд төлөөлж, Түүний хийдэг ажил нь Сүнсээр хийгддэг ба Түүний хэлдэг үгс нь Сүнсээр хэлэгддэг. Эдгээр зүйлс нь ердөө Бурханы махбод болсон биеэр дамжин илэрхийлэгддэг; үнэндээ тэдгээр нь Сүнсний илэрхийллүүд юм. Түүний хийдэг ажил болон Түүний хэлдэг үг нь Түүний мөн чанарыг төлөөлдөг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (7)”-ээс(Үргэлжлүүлэх)

No comments:
Post a Comment