1. Яагаад Эзэн Есүс фарисайчуудыг хараасан бэ? Фарисайчуудын мөн чанар ямар байсан бэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Яагаад та нар бас өөрсдийнхөө ёс заншлаар Бурханы тушаалыг зөрчдөг юм бэ? Учир нь Бурхан, ‘Эцэг эхээ хүндэл’, ‘Эцэг эхийгээ хараадаг хүн үхэх ёстой’ гэж тушаасан. Гэтэл та нар, ‘Хэрвээ эцэгтээ эсвэл эхдээ, ‘Танд хэрэг болох байсан зүйлээ би Бурханд өргөсөн’ гэж хэлбэл эцэг эхээ хүндлэх хэрэггүй’ гэдэг. Тиймээс та нар ёс заншлаасаа болж Бурханы тушаалыг хүчингүй болгосон. Хоёр нүүрт хүмүүс ээ, Исаиа та нарын тухай сайтар зөгнөж, ‘Энэ хүмүүс Намайг амаараа хүндэлдэг; гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг’ гэв” (Матай 15:3-9).
“Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. (Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг ба дүр үзүүлж удаан залбирал хийдэг: тийм учраас та нар илүү их хараал хүртэх болно.)
Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог.
Сохор газарчид та нар золгүй еэ! Та нар, ‘Сүмээр тангарагладаг хэн боловч юу ч биш; харин сүмийн алтаар тангараглагчид үүрэг оногддог’ гэж хэлдэг. Мунхаг, сохор хүмүүс ээ: аль нь чухал вэ? Алт уу эсвэл алтыг ариусгадаг сүм үү? Тахилын ширээгээр тангарагладаг хүн юу ч биш; харин үүн дээрх өргөлөөр тангарагладаг хүн буруутай. Мунхаг, сохор хүмүүс ээ: аль нь чухал вэ? Өргөл үү эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээ юү? Тиймээс тахилын ширээгээр тангараглах хэн боловч тахилын ширээгээр болон үүн дээр байгаа бүх зүйлээр тангарагладаг. Сүмээр тангараглах хэн боловч сүмээр болоод тэнд оршдог Түүгээр тангараглаж байгаа юм. Тэнгэрээр тангарагладаг хүн нь Бурханы сэнтийгээр болон дээр нь залардаг Түүгээр тангарагладаг.
Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг мөртлөө хуулийн чухал нөхцөлүүд болох шүүлт, өршөөл, итгэлийг орхигдуулсан: та нар бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг хийх ёстой байсан юм. Шумуулыг шүүж, тэмээг залгидаг сохор газарчид аа!
Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар аяга, савныхаа гадна талыг цэвэрлэдэг боловч дотор нь дээрэм тонуул, илүүдэл хүнс дүүрэн байдаг. Сохор Фарисай та эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ, тэгвэл гадна тал нь ч бас цэвэрхэн байна.
Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар цагаанаар будсан булшны хөшөө шиг үнэндээ гаднаа сайхан харагддаг боловч дотроо үхэгсдийн яс болон бузар бүхнээр дүүрэн байдаг. Та нар бас хүмүүсийн өмнө зөвт мэт харагддаг боловч дотроо хоёр нүүрт зан болон ёс бус явдлаар дүүрэн байдаг.
Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар эш үзүүлэгчдийн бунхныг барьж, зөв шудрага хүмүүсийн хөшөөг чимээд, ‘Хэрвээ бид эцэг өвгөдийнхөө үед амьдарч байсан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад тэдний хамсаатан болохгүй байсан’ гэдэг. Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийг хөнөөсөн хүмүүсийн хүүхдүүд гэдгээ гэрчилдэг. Та нар тэгээд эцэг өвгөдийнхөө гэмийн хэмжээг дүүргэг. Могойнууд аа, хорт могойн удам аа, та нар яаж тамын шийтгэлээс зугтааж чадах вэ? Тиймээс харагтун, Би та нар луу эш үзүүлэгчид, мэргэн хүмүүс болон хуулийн багш нарыг илгээнэ: тэдний заримыг нь та нар алж, цовдолно; заримыг нь өөрсдийн синагогуудад ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөнө. Зөв шударга Абелын цуснаас эхлээд сүм болон тахилын ширээний хооронд та нарын хөнөөсөн Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөв шударга цус та нар дээр ирнэ. Үнэнээр Би та нарт хэлье, Энэ бүх зүйл энэ үеийнхэн дээр ирнэ” ( Матай 23:13-36).
“Гэхдээ ахлах тахилчид болон ахлагчид, Барабын төлөө гуйж, Есүсийг хөнөөлгө гэж ард түмнийг ятгасан байлаа. Захирагч тэднээс, ‘Энэ хоёрын хэнийг нь надаар суллуулмаар байна?’ гэхэд тэд, ‘Барабыг’ гэв. Пилат тэдэнд, ‘Тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна?’ гэхэд бүгдээрээ түүнд, ‘Түүнийг цовдол’ гэцгээлээ. Тэгэхэд нь захирагч ‘Яагаад? Тэр ямар муу юм хийсэн юм бэ?’ гэж асуув. Гэсэн ч тэд улам чангаар ‘Түүнийг цовдол’ гэж хашхирч байлаа. Пилат яасан ч нэмэргүй, харин ч үймээн самуун дэгдэж эхэлснийг хараад ус авч, хурсан олны өмнө гараа угаагаад, ‘Би энэ зөвт Хүний цусанд буруугүй: та нар өөрсдөө мэдэцгээ’ гэв. Тэгтэл бүх хүн, ‘Түүний цус бидний дээр болон үр хүүхдүүдийн минь дээр байг’ гэж хариулцгаав. Тэгээд тэр Барабыг суллан, Есүсийг ташуурдсаныхаа дараа цовдлуулахаар өгчээ” (Матай 27:20-26).
“Есүс тэдэнд ‘Хэрвээ Бурхан та нарын Эцэг байсан бол та нар Намайг хайрлах байсан: учир нь Би Бурханаас үүдэн, Бурханаас ирсэн; Би Өөрөө ирээгүй, харин Тэр Намайг илгээсэн билээ. Яагаад та нар Миний хэлсэн үгийг ойлгодоггүй юм бэ? Та нар Миний үгийг сонсож чаддаггүйгээс болж байгаа юм. Та нар эцэг диаволаасаа гаралтай бөгөөд эцэгийнхээ хүслийг хийх болно. Тэр анхнаасаа алуурчин байсан ба түүнд ямар ч үнэн байхгүй тул Үнэнийг баримталдаггүй. Худлаа хэлэхдээ тэр өөрөөсөө хэлдэг: учир нь тэр бол худалч бөгөөд худал хуурмагийн эцэг мөн. Би та нарт үнэнийг хэлдэг учраас та нар Надад итгэдэггүй. Намайг нүгэлтэй гэж хэн чинь нотлох вэ? Намайг үнэнийг хэлэхэд та нар яагаад Надад итгэдэггүй юм бэ? Бурханы хүн Бурханы үгийг сонсдог, та нар Бурханых биш учраас тэдгээрийг сонсдоггүй’ гэв” (Иохан 8:42-47).
“Хорт могойн үр удам аа, та нар ёрын муу мөртөө яаж сайныг ярьж чадна вэ? Учир нь зүрх сэтгэлд бялхаж байгаа зүйлийг ам нь ярьдаг” (Матай 12:34).
Холбогдолтой Бурханы үг:
10. Эзэн Есүсийн талаарх фарисайчуудын шүүлт
Mарк 3:21-22 Есүсий хамаатан нь энэ тухай сонсоод Түүнийг барьж авахаар явав. Тэд, “Тэр өөрийн ухаангүй болжээ” хэмээв. Иерусалимаас бууж ирсэн хуулийн багш нар, “Түүнд Беелзебүл байгаа, Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг” гэв.