25/02/2020

XV. Шашны ертөнцийн Бурханыг эсэргүүцдэг мөн чанарыг хэрхэн таньж мэдэх вэ? 1. Яагаад Эзэн Есүс фарисайчуудыг хараасан бэ? Фарисайчуудын мөн чанар ямар байсан бэ?

1. Яагаад Эзэн Есүс фарисайчуудыг хараасан бэ? Фарисайчуудын мөн чанар ямар байсан бэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Яагаад та нар бас өөрсдийнхөө ёс заншлаар Бурханы тушаалыг зөрчдөг юм бэ? Учир нь Бурхан, ‘Эцэг эхээ хүндэл’, ‘Эцэг эхийгээ хараадаг хүн үхэх ёстой’ гэж тушаасан. Гэтэл та нар, ‘Хэрвээ эцэгтээ эсвэл эхдээ, ‘Танд хэрэг болох байсан зүйлээ би Бурханд өргөсөн’ гэж хэлбэл эцэг эхээ хүндлэх хэрэггүй’ гэдэг. Тиймээс та нар ёс заншлаасаа болж Бурханы тушаалыг хүчингүй болгосон. Хоёр нүүрт хүмүүс ээ, Исаиа та нарын тухай сайтар зөгнөж, ‘Энэ хүмүүс Намайг амаараа хүндэлдэг; гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг’ гэв” (Матай 15:3-9).

“Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. (Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг ба дүр үзүүлж удаан залбирал хийдэг: тийм учраас та нар илүү их хараал хүртэх болно.)

Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог.

Сохор газарчид та нар золгүй еэ! Та нар, ‘Сүмээр тангарагладаг хэн боловч юу ч биш; харин сүмийн алтаар тангараглагчид үүрэг оногддог’ гэж хэлдэг. Мунхаг, сохор хүмүүс ээ: аль нь чухал вэ? Алт уу эсвэл алтыг ариусгадаг сүм үү? Тахилын ширээгээр тангарагладаг хүн юу ч биш; харин үүн дээрх өргөлөөр тангарагладаг хүн буруутай. Мунхаг, сохор хүмүүс ээ: аль нь чухал вэ? Өргөл үү эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээ юү? Тиймээс тахилын ширээгээр тангараглах хэн боловч тахилын ширээгээр болон үүн дээр байгаа бүх зүйлээр тангарагладаг. Сүмээр тангараглах хэн боловч сүмээр болоод тэнд оршдог Түүгээр тангараглаж байгаа юм. Тэнгэрээр тангарагладаг хүн нь Бурханы сэнтийгээр болон дээр нь залардаг Түүгээр тангарагладаг.

Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг мөртлөө хуулийн чухал нөхцөлүүд болох шүүлт, өршөөл, итгэлийг орхигдуулсан: та нар бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг хийх ёстой байсан юм. Шумуулыг шүүж, тэмээг залгидаг сохор газарчид аа!

Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар аяга, савныхаа гадна талыг цэвэрлэдэг боловч дотор нь дээрэм тонуул, илүүдэл хүнс дүүрэн байдаг. Сохор Фарисай та эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ, тэгвэл гадна тал нь ч бас цэвэрхэн байна.

Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар цагаанаар будсан булшны хөшөө шиг үнэндээ гаднаа сайхан харагддаг боловч дотроо үхэгсдийн яс болон бузар бүхнээр дүүрэн байдаг. Та нар бас хүмүүсийн өмнө зөвт мэт харагддаг боловч дотроо хоёр нүүрт зан болон ёс бус явдлаар дүүрэн байдаг.

Хоёр нүүрт хуулийн багш нар, Фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар эш үзүүлэгчдийн бунхныг барьж, зөв шудрага хүмүүсийн хөшөөг чимээд, ‘Хэрвээ бид эцэг өвгөдийнхөө үед амьдарч байсан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад тэдний хамсаатан болохгүй байсан’ гэдэг. Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийг хөнөөсөн хүмүүсийн хүүхдүүд гэдгээ гэрчилдэг. Та нар тэгээд эцэг өвгөдийнхөө гэмийн хэмжээг дүүргэг. Могойнууд аа, хорт могойн удам аа, та нар яаж тамын шийтгэлээс зугтааж чадах вэ? Тиймээс харагтун, Би та нар луу эш үзүүлэгчид, мэргэн хүмүүс болон хуулийн багш нарыг илгээнэ: тэдний заримыг нь та нар алж, цовдолно; заримыг нь өөрсдийн синагогуудад ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөнө. Зөв шударга Абелын цуснаас эхлээд сүм болон тахилын ширээний хооронд та нарын хөнөөсөн Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөв шударга цус та нар дээр ирнэ. Үнэнээр Би та нарт хэлье, Энэ бүх зүйл энэ үеийнхэн дээр ирнэ” ( Матай 23:13-36).

“Гэхдээ ахлах тахилчид болон ахлагчид, Барабын төлөө гуйж, Есүсийг хөнөөлгө гэж ард түмнийг ятгасан байлаа. Захирагч тэднээс, ‘Энэ хоёрын хэнийг нь надаар суллуулмаар байна?’ гэхэд тэд, ‘Барабыг’ гэв. Пилат тэдэнд, ‘Тэгвэл Христ гэгдэх Есүсийг би яах болж байна?’ гэхэд бүгдээрээ түүнд, ‘Түүнийг цовдол’ гэцгээлээ. Тэгэхэд нь захирагч ‘Яагаад? Тэр ямар муу юм хийсэн юм бэ?’ гэж асуув. Гэсэн ч тэд улам чангаар ‘Түүнийг цовдол’ гэж хашхирч байлаа. Пилат яасан ч нэмэргүй, харин ч үймээн самуун дэгдэж эхэлснийг хараад ус авч, хурсан олны өмнө гараа угаагаад, ‘Би энэ зөвт Хүний цусанд буруугүй: та нар өөрсдөө мэдэцгээ’ гэв. Тэгтэл бүх хүн, ‘Түүний цус бидний дээр болон үр хүүхдүүдийн минь дээр байг’ гэж хариулцгаав. Тэгээд тэр Барабыг суллан, Есүсийг ташуурдсаныхаа дараа цовдлуулахаар өгчээ” (Матай 27:20-26).

“Есүс тэдэнд ‘Хэрвээ Бурхан та нарын Эцэг байсан бол та нар Намайг хайрлах байсан: учир нь Би Бурханаас үүдэн, Бурханаас ирсэн; Би Өөрөө ирээгүй, харин Тэр Намайг илгээсэн билээ. Яагаад та нар Миний хэлсэн үгийг ойлгодоггүй юм бэ? Та нар Миний үгийг сонсож чаддаггүйгээс болж байгаа юм. Та нар эцэг диаволаасаа гаралтай бөгөөд эцэгийнхээ хүслийг хийх болно. Тэр анхнаасаа алуурчин байсан ба түүнд ямар ч үнэн байхгүй тул Үнэнийг баримталдаггүй. Худлаа хэлэхдээ тэр өөрөөсөө хэлдэг: учир нь тэр бол худалч бөгөөд худал хуурмагийн эцэг мөн. Би та нарт үнэнийг хэлдэг учраас та нар Надад итгэдэггүй. Намайг нүгэлтэй гэж хэн чинь нотлох вэ? Намайг үнэнийг хэлэхэд та нар яагаад Надад итгэдэггүй юм бэ? Бурханы хүн Бурханы үгийг сонсдог, та нар Бурханых биш учраас тэдгээрийг сонсдоггүй’ гэв” (Иохан 8:42-47).

“Хорт могойн үр удам аа, та нар ёрын муу мөртөө яаж сайныг ярьж чадна вэ? Учир нь зүрх сэтгэлд бялхаж байгаа зүйлийг ам нь ярьдаг” (Матай 12:34).

Холбогдолтой Бурханы үг:

10. Эзэн Есүсийн талаарх фарисайчуудын шүүлт

Mарк 3:21-22 Есүсий хамаатан нь энэ тухай сонсоод Түүнийг барьж авахаар явав. Тэд, “Тэр өөрийн ухаангүй болжээ” хэмээв. Иерусалимаас бууж ирсэн хуулийн багш нар, “Түүнд Беелзебүл байгаа, Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг” гэв.

24/02/2020

2. Яагаад Бурхан зөвхөн Түүний ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг чуулганыг л ерөөдөг вэ? Яагаад Тэр шашны бүлгүүдийг хараадаг вэ?

2. Яагаад Бурхан зөвхөн Түүний ажлыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагадаг чуулганыг л ерөөдөг вэ? Яагаад Тэр шашны бүлгүүдийг хараадаг вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Ариун Сүнсний ажлын хамгийн тодорхой илрэл нь амьдралтай ойрхон, өнгөрсөнтэй зууралддаггүй. Өнөөдрийн ажилтай хөл нийлүүлээгүй, өнөөдрийн хэрэгжүүлэлтээс салсан хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрөлгүй, эсэргүүцдэг хүмүүс юм. Ийм хүмүүс бол бүгд Бурханы өнөөгийн ажлыг эсэргүүцэгчид юм. Хэдий тэд өнгөрсний гэрэлтэй зууралддаг ч, энэ шалтгааны улмаас тэднийг Ариун Сүнсний ажлыг мэддэггүй хүмүүс хэмээн үгүйсгэж болохгүй. … Ариун Сүнсний урсгалын гадна байгаа хүмүүс үргэлж өөрсдийнхөө зөв гэж боддог боловч үнэндээ тэдэн дээрх Бурханы ажил аль хэдийн зогссон ба Ариун Сүнсний ажил тэдэнд байдаггүй. Шинэ ажлаа гүйцэлдүүлэхээр Бурханы зорьдог өөр бүлэг хүмүүс рүү Түүний ажил аль хэдийн шилжсэн. Шашны хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй, өнгөрсний хуучин ажилтай л зууралддаг учраас Бурхан тэр хүмүүсийг орхисон бөгөөд шинэ ажлыг нь хүлээн зөвшөөрдөг хүмүүс дээр энэхүү шинэ ажлаа хийдэг. Тэд бол Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс бөгөөд ийм маягаар л Түүний удирдлага хэрэгжиж чаддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Бурханыг дагах хамгийн чухал зүйл бол бүх зүйл Бурханы өнөөгийн үгийн дагуу байх ёстой: Чи амийн оролтыг, эсвэл Бурханы хүслийг хангалуун байлгахыг эрэлхийлж байгаа нь хамаагүй бүх зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрөх ёстой. Хэрвээ чиний ярилцаж, эрж хайдаг зүйл Бурханы өнөөгийн үгэнд төвлөрдөггүй бол чи Бурханы үгийн гадна байгаа хүн бөгөөд Ариун Сүнсний ажил огт байхгүй байна. Бурханы хүсдэг зүйл нь Түүний алхааг дагадаг хүмүүс билээ. Чиний өмнө ойлгосон зүйл хэчнээн гайхалтай, зөв байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь ирээдүйн оролтод чинь асар их саад бартаа болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүхэн нь ерөөгдсөн. Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан боловч өнөөдрийг хүртэл дагаж чадахгүй; энэ нь эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, Бурханы хөлийн мөрийг дагах чадвартай, Бурхан тэднийг хаашаа ч хөтөлсөн дагадаг хүмүүс бол Бурханаар ерөөгдсөн хүмүүс юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаагүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй бөгөөд тэд хэчнээн их ажиллаж, хэдий их зовж, хэчнээн ийш тийш гүйлээ ч гэсэн Бурханы хувьд энэ нь ямар ч утгагүй ба Бурхан тэднийг сайшаахгүй. Өнөөдөр, Бурханы өнөөгийн үгийг дагадаг бүх хүн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы өнөөгийн үгээс ангид хүмүүс Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүсийг Бурхан сайшаадаггүй. Ариун Сүнсний өнөөгийн үгээс салсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл бөгөөд Бурханы хүсэлд нийцэлтэй байж чаддаггүй. Хэрвээ хүмүүс шашны үзэл дунд амьдардаг бол Бурханы хүсэлд нийцэх юу ч хийж чаддаггүй бөгөөд Бурханд хэдий үйлчиллээ ч гэсэн төсөөлөл, үзлийнхээ дунд үйлчлэн, Бурханы хүслийн дагуу үйлчлэх ямар ч чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагах чадваргүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй ба Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж болохгүй. Бурхан Өөрийнх нь зүрх сэтгэлийн дагуух үйлчлэлийг хүсдэг; харин үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол үзлийн дунд амьдардаг. Ийм хүмүүсийн үйлчлэл саад болж, төвөг уддаг бөгөөд ийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг. Тиймээс Бурханы мөрийг дагаж чаддаггүй хүмүүс Бурханд үйлчлэх чадваргүй; Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс Бурханыг гарцаагүй эсэргүүцдэг ба Бурхантай таарамжтай байж чаддаггүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь Бурханы өнөөгийн хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханыг дуулгавартай дагаж, Бурханы хамгийн шинэ айлдварын дагуу орох гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагаж, Ариун Сүнсний урсгалд байдаг хүн юм. Тийм хүмүүс Бурханд сайшаагдаж, Бурханыг харж чаддаг төдийгүй Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж, мөн хүний үзэл, дуулгаваргүй байдал, уг чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; түүнчлэн тэд үйлчлэлийнхээ үеэр өөрсдийн зан чанарыг аажмаар өөрчилж чаддаг. Ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай, үнэн замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягдсан хүмүүс нь бүгд Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагаж чаддаггүй, харин үүнээс урвадаг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцдэг нь Бурхан шинэ ажил хийснээс болдог, мөн Бурханы дүр, өөрсдийнх нь үзэлд байдаг Бурханы дүрээс өөр байгаагаас болдог—иймээс тэд Бурханыг илт эсэргүүцэж, шүүн, улмаар Бурхан тэднийг жигшин голоход хүрдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаарх мэдлэгийг эзэмших нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажилд санаатайгаар дуулгавартай байж, Бурханы ажлыг эрж хайвал тэд Бурханыг харах боломжтой байх ба Ариун Сүнсний хамгийн шинэ удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг зориуд эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрлийг эсвэл Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй; тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу эсвэл үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, энэ нь мөн тэдний эрэл хайгуулаас хамаардаг ба тэдний санаа зорилгоос хамаардаг.

Ариун Сүнсний өнөөгийн айлдваруудыг дуулгавартай дагаж чаддаг бүх хүн ерөөгдсөн юм. Тэд өмнө нь ямар байсан нь, эсвэл Ариун Сүнс тэдэн дотор хэрхэн ажилладаг байсан нь хамаагүй—хамгийн сүүлийн үеийн ажлыг олж авсан хүмүүс хамгийн их ерөөгдсөн бөгөөд өнөөдөр хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй хүмүүс таягдан хаягддаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

23/02/2020

XIV. Бурханы чуулган болон шашны байгууллагуудын хоорондох ялгааг хүн тодорхой нөхөрлөх ёстой 1. Бурханы чуулган гэж юу вэ? Шашны байгууллага гэж юу вэ?

1. Бурханы чуулган гэж юу вэ? Шашны байгууллага гэж юу вэ?
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

Есүс Бурханы сүмд орж, худалдаачид болон худалдан авагчдыг бүгдийг нь хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээ болон тагтаа худалдагсдын сандлыг хөмрөөд тэдэнд, “Миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно” гэж бичигдсэн байдаг; гэхдээ та нар үүнийг дээрэмчдийн үүр болгочихож гэлээ. (Матай 21:12-13).

“Тэр чанга дуугаар хашхиран, ‘Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэгээд энэ нь чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнодог газар, бүх бузар, жигшүүрт шувуудын үүр болсон байна. Учир нь бүх үндэстэн түүний завхайрлын хилэнт дарснаас ууж, газар дэлхийн хаад түүнтэй завхайрч, газрын худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжжээ’ гэв” (Илчлэл 18:2-3).

Холбогдолтой Бурханы үгс:

Өнөөдөр Бурханы бодитой үгийг дагадаг бүхэн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы бодит үгийг танихгүй хүмүүс бол Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүс Бурханаар магтагдахгүй. Ариун Сүнсний бодит айлдвараас тусгаарлагдсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл байдаг бөгөөд энэ нь Бурханы хүслийн дагуу байх чадваргүй байдаг. … “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь өнөөдрийн Бурханы хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагуудын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханд дуулгавартай байж, дагаж, Бурханы шинэхэн айлдваруудын дагуу орох чадвартай байх гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг хүн бөгөөд тэр Ариун Сүнсний урсгалд байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

Ариун Сүнсний урсгал дотор буй бүх хүмүүс Ариун Сүнсний сахилга бат болон Түүнтэй хамт байх байдлыг эзэмшсэн байдаг, харин Ариун Сүнсний урсгал дотор байдаггүй хүмүүс Сатаны ноёрхол дор байдаг ба Ариун Сүнсний ямар ч ажилгүй байдаг. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрсөн, Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс юм. Хэрвээ энэ урсгал дотор байгаа хүмүүс хамтран ажиллах чадваргүй, энэ хугацаанд Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй бол тэд сахилгажуулагдах бөгөөд цаанадаж Ариун Сүнсээр хаягдах болно. Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Ариун Сүнсний урсгал дотор амьдарч, Ариун Сүнсний халамж, хамгаалалтыг хүртэнэ.Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүс Ариун Сүнсээр гэгээрүүлэгддэг ба үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй хүмүүс Ариун Сүнсээр сахилгажуулагдаж, бүр шийтгэгдэж ч болох юм. Тэд ямар төрлийн хүн байхаас үл хамааран Ариун Сүнсний урсгалд байгаа цагт Бурхан, Түүний нэрийн төлөө Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн төлөө хариуцлага хүлээх болно. Түүний нэрийг алдаршуулж, Түүний үгсийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс Түүний ерөөлийг хүртэнэ; Түүнд дуулгаваргүй, Түүний үгсийг хэрэгжүүлдэггүй хүмүүс Түүний шийтгэлийг хүртэнэ. … Харин шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн хувьд: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг ба Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэлт тэдэнд хэрэглэгддэггүй. Бүхий л өдрийн турш тэд махан бие болоод оюун санаандаа амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас бий болсон хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаардлага байтугай Бурхантай хамтрах хамтын ажиллагаа ч биш юм. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс, Бурхангүй байдаг, цаашлаад тэд Бурханы ерөөл болон хамгаалалтгүй байдаг. Тэдний үг ба үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдны шаардлагуудтай зууралдсан байдаг; тэдгээр нь номлол болохоос үнэн биш. Ийм номлол, дүрэм журам нь тэднийг нэгдүүлдэг ганц зүйл нь шашин гэдгийг батлахад хангалттай юм; тэд бол Бурханы ажлын бай эсвэл сонгогдсон хүмүүс биш. Тэдний дунд байгаа тэр бүх хүмүүсийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол хувиршгүй үнэн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

22/02/2020

2. Эцсийн өдрүүдэд ажиллахын тулд Бурхан Хятадад бие махбодтой болохын зорилго болон ач холбогдол юу вэ?

2. Эцсийн өдрүүдэд ажиллахын тулд Бурхан Хятадад бие махбодтой болохын зорилго болон ач холбогдол юу вэ?
Холбогдолтой Бурханы үг:

Еховагийн ажил нь дэлхийг бүтээх байсан, энэ нь эхлэл байсан юм; ажлын энэ үе шат бол ажлын төгсгөл бөгөөд энэ нь эцэс юм. Эхэндээ Бурханы ажил Израилийн сонгогдсон хүмүүсийн дунд хийгдсэн бөгөөд энэ нь бүх газруудаас хамгийн ариун газар дахь шинэ эриний эхлэл байв. Ажлын сүүлчийн үе шат нь, дэлхийг шүүж, эрин үеийг төгсгөхийн тулд бүх улс орнуудаас хамгийн бузар заваан оронд хийгдэнэ. Эхний үе шатанд Бурханы ажил хамгийн их гэрэл гэгээтэй газар хийгдсэн бол сүүлчийн үе шат нь хамгийн харанхуй газарт гүйцэтгэгдэх бөгөөд энэхүү харанхуйг хөөн зайлуулж, гэрлийг авчирч, бүх хүмүүсийг байлдан дагуулна. Бүх газруудаас хамгийн бузар заваан, харанхуй газрын ард түмэн байлдан дагуулагдах үед бүхий л хүн, Бурхан байдаг ба Тэр нь жинхэнэ Бурхан юм гэдгийг хүлээн зөвшөөрч, бүх хүн бүрэн дүүрэн итгэнэ, тэгээд бүхий л орчлон ертөнц даяар байлдан дагуулах ажлыг биелүүлэхэд энэхүү баримтыг ашиглах болно. Ажлын энэ үе шат нь бэлгэдлийн чанартай: Энэ эрин үеийн ажил нэгэнт дуусчихвал 6000 жилийн удирдлагын ажил бүрэн төгсгөл болох болно. Бүх газруудаас хамгийн харанхуйд байгаа хүмүүс байлдан дагуулагдах юм бол, хаа сайгүй ийм зүйл болох болно гэдэг нь илэрхий юм. Ийм учраас зөвхөн Хятад дахь байлдан дагуулах ажил нь утга учиртай бэлгэдлийг агуулдаг. Хятад улс харанхуйн бүх хүчийг илтгэдэг ба Хятадын ард түмэн нь Сатан, махан бие, мах цуснаас бүтсэн бүх хүнийг төлөөлдөг. Агуу улаан луугаар хамгийн их ялзруулагдсан, Бурханыг хамгийн хүчтэй эсэргүүцдэг бөгөөд хүн чанар нь хамгийн олиггүй, ариун бус хүмүүс нь Хятад хүмүүс юм, иймээс тэд бол бүх ялзруулагдсан хүн төрөлхтний жишээ билээ. Энэ нь бусад улс орнуудад огтхон ч асуудал байхгүй гэж хэлж байгаа юм биш; хүний үзэл бүгд адилхан бөгөөд хэдий эдгээр орны хүмүүс сайн хэв чанартай байж болох боловч хэрвээ тэд Бурханыг мэддэггүй бол тэд Түүнийг эсэргүүцдэг байж таарна. Яагаад иудейчүүд бас Бурханыг эсэргүүцэж, үл хэрэгссэн бэ? Яагаад фарисайчууд мөн Түүнийг эсэргүүцсэн бэ? Яагаад Иудас Есүсээс урвасан бэ? Тэр үед шавь нарынх нь олонх нь Есүсийг мэдээгүй. Есүсийг цовдлогдож, дахин амилсны дараа ч яагаад хүмүүс Түүнд итгээгүй вэ? Хүний дуулгаваргүй байдал бүгд адилхан биш гэж үү? Зүгээр л Хятад хүмүүсийг жишээ болгож байгаа ба байлдан дагуулагдах үедээ тэд үлгэр жишээ, загвар болж, бусдад лавлах болон үйлчлэх болно. Та нар бол Миний удирдлагын төлөвлөгөөний хавсралт гэж Би яагаад дандаа хэлдэг вэ? Учир нь Хятадын ард түмэнд ялзрал, бузар, шударга бус байдал, эсэргүүцэл болон тэрслүү чанар нь хамгийн бүрэн илэрхийлэгддэг ба янз бүрийн бүх хэлбэрээрээ илчлэгддэг. Нэг талаас, тэд дорд хэв чанартай нөгөө талаас, тэдний амьдрал, үзэл санаа нь хоцрогдмол, тэдний зуршил, нийгмийн орчин, төрсөн гэр бүл нь бүгд дорд муу бөгөөд хамгийн их хоцрогдсон байдаг. Тэдний байр суурь ч мөн дорд юм. Энэ газарт хийж байгаа ажил нь бэлгэдлийн чанартай бөгөөд туршилтын энэ ажлыг бүхэлд нь хийж дуусгасны дараа Түүний дараагийн ажил хамаагүй илүү дээр явагдах болно. Хэрвээ ажлын энэ үе шатыг гүйцэтгэж чадвал ирээдүйн ажил харваас илт юм. Ажлын энэ үе шат биелэгдчих юм бол агуу амжилтанд бүрэн хүрч, бүхий л орчлон ертөнц даяарх байлдан дагуулах ажил төгсгөлдөө бүрэн очих болно. Үнэндээ, та нарын дундах ажил амжилттай болох юм бол энэ нь бүх орчлон ертөнц даяарх амжилттай тэнцүү байх болно. Энэ нь яагаад Би та нарыг үлгэр жишээ, загвар болгохыг хүссэний ач холбогдол юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (2)”-оос

Хятад хүмүүс Бурханд хэзээ ч итгээгүй бөгөөд Еховад хэзээ ч үйлчлээгүй, Есүст хэзээ ч үйлчлээгүй. Тэдний хийж чаддаг бүхэн нь бөхөлзөж, хүж асааж, сахиустай цаас шатаах болон Буддаг шүтэн мөргөх юм. Тэд зүгээр л хуурамч шүтээнд мөргөдөг—тэд бүгд туйлын тэрслүү, иймээс хүмүүсийн байр суурь хэдий чинээ доогуур байна, Бурханы та нараас олж авдаг зүйл нь бүр илүү их алдар юм гэдгийг энэ нь төдий чинээ их харуулдаг. … Хэрвээ Иаковын үр удам Хятадад, энэ хэсэг газарт төрсөн бол, тэдгээр нь та бүхэн байсан бол та нар дээр хийсэн ажлын ач холбогдол юу байх байсан бэ? Сатан юу гэж хэлэх байсан бэ? Сатан ингэж хэлэх байсан: “Тэд Танаас эмээдэг байсан, тэд анхнаасаа Танд дуулгавартай байсан ба тэдэнд Танаас урваж байсан түүх байхгүй. Тэд хүн төрөлхтнөөс хамгийн харанхуй, хамгийн дорд, эсвэл хамгийн хоцрогдмол нь биш.” Хэрвээ энэ нь үнэхээр ингэж хийгдэх юм бол, энэ ажилд хэн үнэмших юм бэ? Бүхий л орчлон ертөнцөөс Хятадууд бол хамгийн хоцрогдсон хүмүүс. Тэд ёс жудаг багатай ядуу дорд төрсөн, мангуу, хөшүүн бөгөөд бүдүүлэг, доройтмол. Тэдэнд сатанлаг зан чанар нэвт шингэсэн, бузар агаад садар самуун. Та нарт энэ бүхэн байдаг. Эдгээр завхарсан зан чанарын тухайд гэвэл энэ ажил дууссаны дараа хүмүүс тэдгээрийг хаях ба бүрэн дуулгавартай байж, бүрэн төгс болгуулж чадна. Ийм төрлийн ажлын үр жимс л бүтээлийн дундах гэрчлэл гэж нэрлэгддэг!

Үг нь махбодоор илэрсэн номын “Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос

Одоо Моабын үр удам дээр ажиллаж буй нь хамгийн харанхуй байдалд унасан хүмүүсийг аврах явдал юм. Хэдий тэд хараагдсан ч Бурхан тэднээс алдрыг олж авахад бэлэн байгаа. Учир нь анхнаасаа тэд бүгд зүрх сэтгэлдээ Бурханаар дутагдсан хүмүүс байсан—тэднийг Түүнийг дуулгавартай дагадаг, хайрладаг хүмүүс болгох нь л жинхэнэ байлдан дагуулалт бөгөөд ажлын тийм үр жимс нь хамгийн үнэ цэнтэй, хамгийн үнэмшилтэй. Зөвхөн энэ л алдрыг олж авах явдал—энэ бол эцсийн өдрүүдэд Бурханы олж авахыг хүсэж байгаа алдар юм. Хэдий эдгээр хүмүүс дорд байр суурьтай ч гэсэн тэд одоо тийм агуу авралыг олж авч чадна, энэ бол үнэхээр Бурханы өргөлт билээ. Энэхүү ажил маш утга учиртай бөгөөд шүүлтээр дамжуулан Тэр энэ хүмүүсийг олж авдаг. Тэр тэднийг зориуд шийтгээгүй, харин тэднийг аврахаар ирсэн. Хэрвээ Тэр эцсийн өдрүүдийн туршид байлдан дагуулах ажлыг Израильд явуулсаар байсан бол энэ нь үнэ цэнгүй байх байсан; энэ нь үр жимсээ өгсөн ч гэсэн ямар ч үнэ цэнгүй, эсвэл ямар нэгэн агуу ач холбогдолгүй байх байсан ба бүх алдрыг олж авч чадахгүй байх байсан юм. Тэр та нар дээр буюу хамгийн харанхуй газарт унасан хүмүүс дээр, хамгийн хоцрогдсон хүмүүс дээр ажиллаж байгаа. Энэ хүмүүс Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй ба Бурхан байдаг гэдгийг хэзээ ч мэдээгүй. Эдгээр бүтээл Бурханыг мартах хэмжээнд хүртлээ Сатанаар завхруулагдсан. Тэд Сатанаар сохлуулсан бөгөөд тэнгэрт Бурхан байдаг гэдгийг огтхон ч мэддэггүй. Зүрх сэтгэлдээ та нар бүгд хуурамч шүтээнд мөргөдөг, Сатанд мөргөдөг—та нар хамгийн дорд, хамгийн хоцрогдсон хүмүүс биш гэж үү? Та нар бол бие махбодтой хүмүүсээс хамгийн дорд нь бөгөөд ямар нэгэн хувийн эрх чөлөө дутагдаж, мөн зовлон бэрхшээл туулж байдаг. Та нар бас энэ нийгмийн хамгийн доод түвшний хүмүүс ба бүр шүтэн бишрэх эрх чөлөө ч байдаггүй. Энэ нь та нар дээр ажиллахын ач холбогдол юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос

Бурхан газар дээр ирэх үедээ энэ дэлхийнх биш байсан бөгөөд дэлхий ертөнцөд зугаацахын тулд бие махбодтой болоогүй. Ажил нь Түүний зан чанарыг хамгийн сайн илчлэх, хамгийн утга учиртай газар бол Түүний төрсөн газар юм. Энэ нь ариун, эсвэл бузар заваан газар байх нь хамаагүй, мөн Тэр хаана ажиллаж байгаа нь хамаагүй Тэр бол ариун юм. Дэлхий ертөнц дээрх бүх зүйл Түүгээр бүтээгдсэн; зүгээр л бүх зүйл Сатанаар завхруулагдсан билээ. Гэсэн хэдий ч бүх зүйл Түүнд харьяалагддаг хэвээр байгаа; тэд бүгд Түүний гарт байдаг. Тэр ажиллахын тулд бузар заваан газарт ирсэн явдал нь Түүний ариун байдлыг илчлэхийн төлөө байдаг; Тэр үүнийг Өөрийн ажлын төлөө хийдэг, өөрөөр хэлбэл, Тэр энэ бузар газрын хүмүүсийг аврахын төлөө ийм байдлаар ажиллахдаа асар их доромжлолыг туулдаг. Энэ нь гэрчлэлийн төлөө бөгөөд бүх хүн төрөлхтний төлөө билээ. Ийм төрлийн ажлаар хүмүүст харуулдаг зүйл нь Бурханы зөвт байдал бөгөөд энэ нь Бурханы дээд засгийг илүү сайн харуулах чадвартай. Түүний агуу байдал болон шулуун шударга байдал нь хэний ч тоож үздэггүй дорд хүмүүсийн бүлгийг аварснаар дамжуулан харагддаг. Бузар заваан газарт төрсөн нь Тэр бол дорд гэдгийг огтхон ч нотолдоггүй; энэ нь ердөө, Түүний агуу байдал болон хүн төрөлхтний төлөөх Түүний жинхэнэ хайрыг харах боломжийг бүх бүтээлд олгодог. Тэр хэдий чинээ их ийм байдлаар хийнэ, энэ нь хүнийг гэсэн Түүний ариун хайрыг болон Түүний өө сэвгүй хайрыг төдий чинээ их илчилдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Моабын үр удмыг аврахын ач холбогдол”-оос

20/02/2020

XIII. Бурхан эцсийн өдрүүдэд Хятадад бие махбодтой болсны ач холбогдол 1. Бурхан эцсийн өдрүүдэд Хятадад бие махбодтой болсон; Библийн зөгнөлүүд болон Бурханы үгэнд үүнд зориулсан ямар үндэслэл байна вэ?

1. Бурхан эцсийн өдрүүдэд Хятадад бие махбодтой болсон; Библийн зөгнөлүүд болон Бурханы үгэнд үүнд зориулсан ямар үндэслэл байна вэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Учир нь нар мандахаас жаргах хүртэл Миний нэр Харь үндэстнүүдийн дунд агуу байх болно” (Малахи 1:11).

“Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялбадаг шиг; хүний Хүүгийн ирэлт нь ч мөн тийм байх болно” (Матай 24:27).

Холбогдолтой Бурханы үг:

Бурхан, Синим хэмээх нутагт хэсэг бүлэг ялагчдыг олж авахаа олон газарт зөгнөсөн. Дэлхийн Зүүн зүгт ялагчдыг олж авах болно, иймээс хоёр дахь бие махбод болсон Бурханы буух газар нь ямар ч эргэлзээгүй Синимийн газар нутаг буюу агуу улаан луугийн цагираглан хэвтэж байгаа яг тэр газар байх юм. Тэнд Бурхан агуу улаан луугийн үр удмыг олж авах ба ингэснээр энэ нь бүрмөсөн ялагдаж, шившиглэгдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ажил ба оролт (6)”-аас

Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд агуу болно, мөн Еховагийн нэр Харь үндэстнүүдэд түгэх болно гэж зөгнөлд хэлсэн—яагаад ингэж хэлсэн юм бэ? Хэрвээ Бурхан зөвхөн израильчуудын Бурхан байсан бол Тэр Израильд л ажиллах байв. Цаашлаад, Тэр Өөрийн ажлыг өргөжүүлэхгүй ба ийм зөгнөлийг айлдахгүй байх байлаа. Тэр энэ зөгнөлийг айлдсан учраас Харь үндэстнүүд болоод бүх улс үндэстэн, газар нутагт Өөрийн ажлыг өргөжүүлэх хэрэгтэй болно. Нэгэнт Тэр үүнийг хэлсэн учраас ингэж хийх болно. Энэ бол Түүний төлөвлөгөө, учир нь Тэр тэнгэр газар болоод бүх зүйлийг бүтээсэн Эзэн, бүх бүтээлийн Бурхан билээ. Тэр израильчуудтай ажиллаж байна уу, эсвэл бүх Иудейд ажиллаж байна уу гэдгээс үл хамааран Түүний хийдэг ажил нь бүх орчлон ертөнцийн ажил бөгөөд бүх хүн төрөлхтний ажил юм. Агуу улаан лууны үндэстэн буюу Харь үндэстэнд Түүний өнөөдрийн хийж буй ажил бол мөн л бүх хүн төрөлхтний ажил билээ. Израиль нь газар дээрх Түүний ажлын суурь байж чадна; үүний адилаар Хятад улс ч гэсэн Харь үндэстнүүдийн дундах Түүний ажлын суурь болж чадна. “Еховагийн нэр Харь үндэстнүүдийн дунд агуу болно” гэсэн зөгнөлийг Тэр одоо биелүүлээгүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол бүх бүтээлийн Эзэн”-ээс

Шинэ тэнгэр, газарт шилжих үедээ л Би алдар сууныхаа нөгөө хэсгийг авч, эхлээд Канааны нутагт харуулж, шөнийн түнэр харанхуйд умбасан дэлхий даяар бүдэгхэн гэрэл цацруулж, дэлхийг бүхэлд нь гэрэлд аваачдаг. Газар дэлхий даяарх хүмүүс тэрхүү гэрлийн хүчнээс бяр чадал авч, алдар суу минь өсөх, үндэстэн бүрд шинээр гарч ирэх боломж олгог. Би хүний ертөнцөд аль эрт ирж, Израилиас алдар суугаа Зүүн зүгт аль эрт авчирсныг олж мэдэх боломжийг бүх хүнд олгодог; учир нь Миний алдар суу Нигүүлслийн эрин үеэс өнөөдөрт авчруулсан Зүүн зүгээсээ гэрэлтдэг. Гэхдээ Би Израилийг орхин явж, тэндээсээ Зүүн зүгт ирсэн юм. Зүүн зүгийн гэрэл аажмаар цагаан болж хувирах үед л газар дэлхий даяарх харанхуй гэгээрч эхлэх ба тэр үед л хүн Намайг Израилиас аль эрт явчхаад Зүүн зүгт шинээр мандаж буйг олж мэдэх болно. Израильд нэгэнтээ буугаад, дараа нь тэндээс явсан Би дахин нэг удаа Израильд төрөх боломжгүй, учир нь Миний ажил бүх орчлон ертөнцийг удирддаг, түүнчлэн аянга шууд Зүүнээс Баруун зүгт цахилдаг. Иймээс Би Зүүн зүгт буун ирж, Канааныг Зүүн зүгийн хүмүүст авчирсан юм. Би газар дэлхийн бүх хүнийг Канааны нутагт авчрахыг хүсдэг, иймээс бүхий л орчлон ертөнцийг хянахын тулд Канааны нутагт айлдвараа айлдсаар байдаг. Одоо цагт, Канаанаас бусад газар дэлхий даяар гэрэлгүй, мөн өлсгөлөн ба хүйтний аюул бүх хүнд тулгарсан байна. Би алдар суугаа Израильд өгсөн ба дараа нь тэндээс буцаан авсан, дараа нь израильчуудыг Зүүн зүгт аваачиж, бас бүх хүнийг Зүүн зүгт аваачиж, бүгдийг нь гэрэлд авчирсан, ингэснээр хүн гэрэлтэй дахин нэгдэж, холбоотой болж, цаашид дахин эрж хайх шаардлагагүй болсон юм. Хайж байгаа бүх хүнд Би гэрлийг дахин харуулж, Израильд Надад байсан алдар сууг харуулах болно; Би хүн төрөлхтний дунд аль хэдийн цагаан үүлэн дээр бууж ирсэн гэдгээ тэдэнд харуулна, мөн тоо томшгүй цагаан үүл, багсарсан их жимсийг, цаашлаад Израилийн Бурхан Еховаг тэдэнд харуулах болно. Би тэдэнд, иудейчүүдийн Эзэнийг, хүсэн хүлээлгэсэн Мессиаг, мөн эрин үеүдийн турш хаадад хавчигдаж ирсэн Өөрийнхөө бүх төрхийг харуулах болно. Би бүхий л орчлон ертөнц дээр ажиллаж, агуу ажлыг гүйцэтгэн, бүх алдар суу, бүх үйл хэргээ эцсийн өдрүүдэд хүмүүст илчилнэ. Намайг олон жил хүлээсэн хүмүүст, цагаан үүлэн дээр бууж ирэхийг минь эгээрэн хүссэн хүмүүст, дахин илрэхийг минь хүсэн хүлээсэн Израильд, мөн Намайг хяхаж хавчдаг бүх хүн төрөлхтөнд Би алдар суут төрх байдлаа бүрнээр нь харуулах болно, ингэснээр Би аль хэдийн Өөрийн алдар сууг авч, түүнийгээ Зүүн зүгт аваачсан бөгөөд тийнхүү энэ нь Иудейд байхаа болино гэдгийг бүх хүн мэдэх болно. Учир нь эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн!

18/02/2020

3. Хуулийн эрин үед эш үзүүлэгчдийн дамжуулсан Бурханы үг болон бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн үгийн хоорондох ялгаа юу вэ?


3. Хуулийн эрин үед эш үзүүлэгчдийн дамжуулсан Бурханы үг болон бие махбодтой болсон Бурханы илэрхийлсэн үгийн хоорондох ялгаа юу вэ?


Холбогдолтой Бурханы үг:

     Нигүүлслийн эрин үед Есүс ч гэсэн маш ихийг хэлж, маш их ажил хийсэн. Тэр Исаиагаас ямар ялгаатай байсан бэ? Даниелээс ямар ялгаатай байсан бэ? Тэр чухамдаа эш үзүүлэгч байсан уу? Яагаад Түүнийг Христ гэдэг вэ? Тэдний хоорондын ялгаа юу вэ? Тэд бүгдээрээ үг хэлдэг хүмүүс байсан бөгөөд тэдний үг хүмүүст бараг адилхан харагддаг байсан юм. Тэд бүгд үг хэлж, ажил хийсэн. Хуучин Гэрээний эш үзүүлэгчид зөгнөл хэлдэг байсан, Есүс ч мөн тэгсэн. Яагаад ийм байгаа юм бэ? Энд байгаа ялгаа нь ажлын шинж чанар дээр үндэслэдэг. Энэ асуудлыг ялган танихын тулд чи махан биеийн шинж чанарыг авч үзэж болохгүй, мөн тухайн хүний үгийн гүн гүнзгий юм уу өнгөц байдлыг авч үзэх ёсгүй. Ямартай ч, чи эхлээд ажлыг нь болон ажлынх нь хүнд үзүүлдэг үр нөлөөг бас авч үзэх ёстой. Тухайн үед эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлүүд нь хүний амийг хангаагүй бөгөөд Исаиа, Даниел зэрэг хүмүүсийн хүлээн авсан мэдээ нь амийн зам биш, ердөө л зөгнөл байсан. Еховагийн шууд илчлэл байгаагүй бол хэн ч тэр ажлыг хийж чадахгүй байсан, учир нь эгэл хүмүүсийн хувьд ингэх боломжгүй юм. Есүс ч гэсэн ихийг хэлсэн, гэхдээ тийм үг нь амийн зам байсан ба хүн үүнээс хэрэгжүүлэх замыг олж чадсан. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт, Есүс бол амь учраас хүний амийг хангаж чадсан; хоёрдугаарт, Тэр хүний гажуудлыг эргүүлж чадсан; гуравдугаарт, Тэр Еховагийн ажлыг залгамжилж, эрин үеийг үргэлжлүүлж чадсан; дөрөвдүгээрт, Тэр хүний доторх хэрэгцээг ухаарч, хүнд юу дутагдаж байгааг ойлгож чадсан; тавдугаарт, Тэр шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эринийг төгсгөж чадсан. Иймээс Тэр бол Бурхан, Тэр бол Христ; Тэр Исаиагаас төдийгүй бусад бүх эш үзүүлэгчээс өөр юм. Эш үзүүлэгчдийн ажлаас Исаиаг авч харьцуулан үзье. Нэгдүгээрт, тэр хүний амийг хангаж чадахгүй; хоёрдугаарт, шинэ эрин үеийг эхлүүлж чадахгүй. Тэрээр Еховагийн удирдлага дор ажиллаж байсан болохоос шинэ эрин үе эхлүүлэх гэж ажиллаагүй юм. Гуравдугаарт, түүний хэлсэн зүйл өөрийнх нь ойлголтоос давсан байв. Тэр Бурханы Сүнснээс шууд илчлэл хүлээн авч байсан ба бусад нь тэдгээрийг сонсчихоод ч ойлгохгүй байсан. Түүний үг бол ердөө л зөгнөлөөс цаашгүй, Еховагийн оронд хийсэн ажлын нэг талаас хэтрэхгүй байсан гэдгийг батлахад энэ цөөн хэдэн зүйл дангаараа хангалттай билээ. Гэхдээ тэр Еховаг бүрэн төлөөлж чадахгүй. Тэр бол Еховагийн зарц, Еховагийн ажлын хэрэгсэл байсан юм. Тэр зөвхөн Хуулийн эрин үе доторх ажлыг, Еховагийн ажлын цар хүрээн дэх ажлыг хийж байсан; тэр Хуулийн эрин үеэс цааш ажиллаагүй. Харин Есүсийн ажил өөр байв. Тэр Еховагийн ажлын цар хүрээг давсан; Тэрээр бие махбодтой болсон Бурхан болж ажилласан бөгөөд цовдлолоор дамжуулан бүх хүн төрөлхтнийг золин аварсан. Өөрөөр хэлбэл, Тэр Еховагийн хийсэн ажлын гаднах шинэ ажил гүйцэтгэсэн юм. Энэ нь шинэ эрин үеийг эхлүүлэх явдал байв. Өөр нэг тал нь гэвэл, Тэр хүний хүрч чадахгүй зүйлсийн талаар хэлж чаддаг байлаа. Түүний ажил нь Бурханы удирдлага доторх ажил байсан бөгөөд бүх хүн төрөлхтөнтэй холбоотой байсан. Тэр ердөө цөөн хэдэн хүн дээр ажиллаагүй, Түүний ажил цөөн тооны хүмүүсийг удирдахын төлөө ч байгаагүй. Бурхан хэрхэн бие махбодтой хүн болсон, тухайн үед Сүнс хэрхэн илчлэл өгсөн, Сүнс ажлаа хийхийн тулд хэрхэн хүн дээр бууж ирсэн гэх мэтийн хувьд эдгээр нь хүний харж, эсвэл хүрч чадахгүй зүйлс юм. Эдгээр үнэн нь Тэр бол бие махбодтой болсон Бурхан гэдгийн баталгаа болох ямар ч боломжгүй. Иймээс, зөвхөн Бурханы үг ба ажилд үндэслэн ялгааг харж болох ба эдгээр нь хүнд мэдэгдэхүйц байдаг. Зөвхөн энэ л бодитой. Яагаад гэвэл Сүнсний үйл хэрэг чамд харагддаггүй ба зөвхөн Бурхан Өөрөө л тодорхой мэддэг, тэр ч байтугай Бурханы махбод болсон бие ч бүгдийг нь мэдэхгүй; чи Түүний хийсэн ажлаас нь л Бурхан мөн эсэхийг[a] нь баталж чадна. Түүний ажлаас, нэгдүгээрт Тэр шинэ эрин үеийг нээж чаддаг; хоёрдугаарт Тэр хүний амийг хангаж, хүний дагах замыг харуулж чаддаг гэдгийг харж болно. Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг тогтооход энэ хангалттай. Хамгийн наад зах нь, Түүний хийдэг ажил Бурханы Сүнсийг бүрэн төлөөлж чадах ба Бурханы Сүнс Түүн дотор байгаа гэдгийг ийм ажлаас харж болно. Бие махбодтой болсон Бурханы хийдэг ажил нь үндсэндээ шинэ эрин үеийг урин залж, шинэ ажлыг удирдан чиглүүлж, шинэ нөхцөл байдлыг нээхийн төлөө байдаг учраас Тэр бол Бурхан Өөрөө гэдгийг батлахад энэ хэдэн нөхцөл л дангаараа хангалттай. Тиймээс энэ нь Түүнийг, Исаиа, Даниел болон бусад агуу эш үзүүлэгчдээс ялгаж байгаа юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондох ялгаа”-аас

Ажлын энэ эцсийн үе шат нь үгээр дамжуулан үр дүнд хүрдэг. Үгээр дамжуулан хүн олон нууцыг болон өнгөрсөн үеүдийн туршид Бурханы хийсэн ажлын талаар ойлгож авдаг; үгээр дамжуулан хүн Ариун Сүнсний гэгээрлийг олж авдаг; үгээр дамжуулан хүн өмнөх үеийнхний хэзээ ч тайлаагүй нууцуудыг, мөн түүнчлэн өнгөрсөн үеийн эш үзүүлэгч, элч нарын ажлыг, тэдний ажилласан зарчмыг ойлгож авдаг; үгээр дамжуулан хүн бас Бурханы Өөрийн зан чанарыг болон хүний тэрслүү байдал, эсэргүүцлийг ойлгож, өөрийн мөн чанарыг мэдэж авдаг. Ажлын эдгээр үе шат болон хэлсэн бүх үгээр дамжуулан хүн Сүнсний ажлыг, бие махбодтой болсон Бурханы хийдэг ажлыг, үүнээс ч илүүтэйгээр Түүний зан чанарыг бүхэлд нь мэдэж авдаг. Бурханы зургаан мянган жилийн удирдлагын ажлын тухай мэдлэгийг чи бас үгээр дамжуулан олж авдаг. Өнгөрсөнд ямар үзэлтэй байснаа мэдэх болон тэдгээрийг орхисон нь бас л үгээр дамжин хүрээгүй гэж үү? Өмнөх үе шатанд Есүс тэмдэг, гайхамшиг үзүүлсэн боловч энэ үе шатанд тэмдэг, гайхамшиг байхгүй. Тэр яагаад тэмдэг, гайхамшиг үзүүлдэггүй тухай ойлголт чинь ч бас үгээр дамжин хүрээгүй гэж үү? Тиймээс энэ үе шатанд хэлсэн үг өнгөрсөн үеийн элч нар болон эш үзүүлэгчдийн хийсэн ажлаас илүү гардаг. Эш үзүүлэгчдийн хэлсэн зөгнөлүүд хүртэл ийм үр дүнд хүрч чадаагүй. Эш үзүүлэгчид зөвхөн зөгнөл хэлсэн, тэд ирээдүйд юу болох тухай хэлсэн боловч тэр нь тухайн үед Бурханы хийхийг хүсэж байсан ажил биш. Мөн хүний амьдралыг залж чиглүүлж, хүнд үнэнийг хайрлаж, эсвэл тэдэнд нууцыг илчлэхийн тулд, тэр ч бүү хэл амь хайрлахын тулд ч биш юм. Энэ үе шатанд хэлсэн үгэнд зөгнөл болон үнэн байдаг боловч үндсэндээ эдгээр үг нь хүнд амь хайрладаг. Одоо үеийн үг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдтэй адилгүй. Энэ нь зөгнөл хэлэхийн төлөө биш, харин хүний амийн төлөөх, хүний амь зан чанарыг өөрчлөхийн төлөөх ажлын үе шат юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Тайлбар:

а. Эх бичвэрт “Бурхан мөн эсэхийг” гэдэг үг байдаггүй.


17/02/2020

“Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно” (Эшлэл 1)


Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.