Холбогдолтой Бурханы үг:
Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат нь Бурханы удирдлагын бүхий л хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийг бүтээснээс эхлэн Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдсаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Тэр бол Эхнийх болон Сүүлийнх мөн Тэр бол эрин үеийг эхлүүлдэг Нэгэн бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр газар байрлал дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсээр хийгдсэн. Эдгээр гурван үе шатыг салгадаг хүн бүр Бурханыг эсэргүүцдэг. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлгох ёстой ба энэ нь ямар ч эргэлзээгүй юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээсh
Та нар Еховагийн ажлыг, Түүний тогтоосон хуулиудыг болон хүний амьдралыг залж чиглүүлдэг Түүний зарчмуудыг, Хуулийн эрин үед Түүний хийсэн ажлын агуулгыг, хуулийг тогтоосон Түүний зорилгыг, Нигүүлслийн эрин үе дэх Түүний ажлын ач холбогдлыг болон сүүлчийн энэ үе шатанд Бурханы хийж байгаа ажлыг ойлгох ёстой. … Эцсийн өдрүүдэд хийгдсэн ажлууд нь Хуулийн эрин үед болон Нигүүслийн эрин үед хийсэн ажлуудыг орлож чадахгүй. Гэвч эдгээр гурван үе шат нь хоорондоо холбогдон нэг болсноор нэг Бурханы хийсэн бүх ажлыг үүсгэдэг. Мэдээж энэ ажлын гүйцэтгэл нь хэд хэдэн эрин үед хуваагддаг. Эцсийн өдрүүдэд хийгдсэн ажил бүх зүйлийг төгсгөлд нь аваачна. Хуулийн эрин үед хийсэн зүйл нь эхлэл, Нигүүслийн эрин үед хийсэн зүйл нь золин аврал юм. … Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс илүү зүйл биш, Хаанчлалын эрин үеэс илүү зүйл биш ба Нигүүслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүд гэдэг нь ердөө л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг та нарт илчлэх хугацаа юм. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. Ийм нууцыг ямар ч хүн тайлж чадахгүй. …Эцсийн өдрүүдэд зөвхөн үгээр Хаанчлалын эрин үед орох ажлыг хийх ба энэ нь бусад эринүүдийг төлөөлөхгүй. Эцсийн өдрүүд нь эцсийн өдрүүдээс илүү зүйл биш, Хаанчлалын эрин үеэс илүү зүйл биш ба Нигүүслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг төлөөлдөггүй. Эцсийн өдрүүд гэдэг нь ердөө л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг та нарт илчлэх хугацаа юм. Энэ бол нууцыг тайлж байгаа хэрэг. …
Эцсийн өдрүүдэд хийх ажил нь гурвын эцсийн үе шат юм. Энэ бол өөр нэг шинэ эрин үеийн ажил ба удирдлагын ажлыг бүхэлд нь төлөөлөхгүй. Зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь ажлын гурван үе шатанд хуваагддаг. Аль ч үе шат нь гурван эрин үе дэх ажлыг төлөөлж чадахгүй ба харин бүхэл юмны нэг талыг төлөөлж чадна. Ехова гэсэн нэр нь Бурханы бүх зан чанарыг төлөөлж чадахгүй. Тэрээр Хуулийн эрин үед ажил гүйцэтгэсэн гэдэг нь Бурхан бол хуулийн доор Бурхан байна гэдгийн баталгаа болохгүй. Ехова хүмүүст зориулан хууль гаргаж, тэдэнд тушаал буулган, хүмүүсээс сүм болон тахилын ширээ барихыг хүсэж байсан. Түүний хийсэн ажил нь зөвхөн Хуулийн эрин үеийг л төлөөлдөг. Түүний хийсэн ажил нь Бурхан гэж хүмүүсээс хуулийг мөрдөхийг шаарддаг Бурхан, сүм дэх Бурхан, тахилын ширээний өмнөх Бурхан гэж батлах гээгүй. Ингэж хэлж болохгүй. Хуулийн доорх ажил нь зөвхөн нэг эрин үеийг илэрхийлнэ. Иймд хэрэв Бурхан зөвхөн Хуулийн эрин үед л ажил хийсэн бол хүмүүс Бурханыг тогтоогоод ингэж хэлэх байсан: “Бурхан бол сүмд байдаг Бурхан. Бурханд үйлчлэхийн тулд бид тахилчийн нөмрөгийг өмсөж сүмд орох ёстой.” Хэрэв Нигүүслийн эрин үе дэх ажил хийгдээгүй, Хуулийн эрин үе одоог хүртэл үргэлжилсээр байсан бол хүн Бурханд бас өршөөнгүй болон хайрлах тал байдгийг мэдэхгүй байх байсан. Хэрэв Хуулийн эрин үеийн ажил хийгдээгүй, зөвхөн Нигүүслийн эрин үеийн ажил хийгдсэн бол хүн Бурханыг зөвхөн хүнийг зольж, нүглийг нь өршөөдөг гэдгийг л мэдэж байх байсан. Тэд зөвхөн Түүнийг ариун бөгөөд гэмгүй, Тэрээр Өөрийгөө хүмүүсийн төлөө цовдлуулж чадна гэдгийг л мэдэх болно. Хүн зөвхөн үүнийг мэдэх ба бусад бүх зүйлийн талаар ойлголтгүй байна. Иймд эрин үе бүр Бурханы зан чанарын нэг талыг төлөөлнө. Хуулийн эрин үе зарим талыг, Нигүүслийн эрин үе зарим талыг, энэ эрин үе зарим талыг илэрхийлдэг. Бурханы зан чанар нь зөвхөн бүх гурван үе шатыг хослуулснаар бүрэн илчлэгдэх юм. Хүн бүх гурван үе шатыг таниснаар л түүнийг бүтнээр нь хүлээн авч чадна. Эдгээр гурван үе шатын алийг нь ч орхигдуулж болохгүй. Чи ажлын эдгээр гурван шатыг мэдсэнээр л Бурханы зан чанарыг бүрэн байдлаар нь харах болно. Бурхан Хуулийн эрин үед ажлаа дуусгасан нь Түүнийг хуулийн доорх Бурхан гэж батлахгүй, Тэрээр золилтын ажлаа хийж дуусгасан нь Түүнийг хүн төрөлхтнийг үүрд зольно гэж баталж чадахгүй. Эдгээр нь хүний гаргасан дүгнэлт. Нигүүслийн эрин үе дууссан боловч чи Бурханыг зөвхөн загалмайд хамаатай учраас Бурханы авралыг загалмай илэрхийлнэ гэж хэлж болохгүй. Хэрвээ чи ингэх юм бол чи Бурханыг тогтоож байна гэсэн үг. Энэ үе шатанд Бурхан ихэвчлэн үгний ажлыг хийж байгаа, иймд чи Бурханыг хэзээ ч хүнд өршөөнгүй хандаж байгаагүй, Түүний авчирсан бүх зүйл нь гэсгээлт болон шүүлт гэж хэлж болохгүй. Эцсийн өдрүүд дэх ажил нь Ехова болон Есүсийн ажлуудыг нээж, хүмүүсийн ойлгож чаддаггүй бүх нууцыг дэлгэх болно. Энэ нь хүн төрөлхтний хүрэх газар болон төгсгөлийг илчилж, хүн төрөлхтний дунд хийгдсэн авралын бүх ажлыг төгсгөл болгохын тулд хийгддэг. Эцсийн өдрүүд дэх ажлын энэ үе шат нь бүх зүйлийг төгсгөл рүү нь аваачна. Хүний ойлгохгүй байсан бүх нууцыг тайлснаар хүн эдгээрийн талаар нэвт харж зүрхэндээ тодорхой ойлголттой болно. Зөвхөн тэгснээр л хүмүүсийг төрлөөр нь хувааж болно. Зөвхөн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө дууссаны дараа л хүн Бурханы зан чанарыг бүхлээр нь ойлгох ба учир нь Түүний удирдлага төгсгөл болох юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

No comments:
Post a Comment