15/12/2018

5. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм гэж яагаад хэлдэг вэ?


5. Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм гэж яагаад хэлдэг вэ?

Өөрийнхөө хуучин үзлийг хойш тавьснаар л чи шинэ мэдлэгийг олж авч чадна, гэхдээ хуучин мэдлэг нь заавал хуучин үзэл байх албагүй. “Үзэл” гэдэг нь бодит байдалтай зөрөлдөж байдаг хүний төсөөлсөн зүйлсийг хамардаг. Хэрвээ хуучин мэдлэг нь хуучин эрин үед аль хэдийн хоцрогдсон бөгөөд энэ нь хүнийг шинэ ажилд орохыг зогсоосон бол тэрхүү мэдлэг ч бас үзэл юм. Хэрвээ хүн тийм мэдлэгт зөв хандлага барьж чадвал мөн хуучин болон шинийг хослуулснаар Бурханыг хэд хэдэн өөр талаас нь мэдэж чадвал тэрхүү хуучин мэдлэг нь хүнд нэмэр болох бөгөөд шинэ эрин үед орох үндэс суурь болно. Бурханыг мэдэх хичээл нь, Бурханыг мэдэх замд хэрхэн орох, Бурханыг мэдэхийн тулд ямар үнэнийг чи ойлгох ёстой, өөрийн үзэл болон хуучин уг чанарыг хэрхэн Бурханы шинэ ажлын бүх зохицуулалтанд захируулах вэ гэх мэт олон зарчмыг эзэмшихийг чамаас шаарддаг. Хэрвээ чи эдгээр зарчмыг Бурханыг мэдэх хичээлд орох суурь болгон ашиглавал чиний мэдлэг илүү гүн гүнзгий болсоор байх болно. Хэрвээ чамд ажлын гурван үе шатны талаарх, өөрөөр хэлбэл Бурханы бүх удирдлагын төлөвлөгөөний талаарх тодорхой мэдлэг байвал, мөн хэрвээ чи Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг одоогийн үе шаттай бүрэн хамааруулж, энэ нь нэг Бурханаар хийгдсэн ажил юм гэдгийг харж чадвал чамд үүнээс илүү бат бэх суурь үгүй байх болно. Ажлын гурван үе шат нь нэгэн Бурханаар хийгдсэн; энэ бол хамгийн агуу үзэгдэл бөгөөд энэ нь Бурханыг мэдэх цорын ганц зам юм. Ажлын гурван үе шат нь зөвхөн Бурханаар Өөрөөр нь хийгдэх ба ямар ч хүн Түүний өмнөөс ийм ажлыг хийж чадахгүй байх байсан—өөрөөр хэлбэл зөвхөн Бурхан л эхнээсээ эхлээд өнөөдрийг хүртэл Өөрийн ажлыг хийж чаддаг. Бурханы ажлын гурван үе шат хэдийгээр өөр өөр эрин үе, газруудад явагдсан ч мөн ажил бүр өөр байсан ч, энэ нь бүгд нэг Бурханаар хийгдсэн ажил юм.
Бүх үзэгдлийн дотроос энэ нь хүний мэдэх ёстой хамгийн агуу үзэгдэл бөгөөд хэрвээ хүн үүнийг бүрэн ойлгох юм бол тууштай зогсож чадах болно. Өнөөдөр шашны бүх урсгал болон бүлэгт тулгараад байгаа хамгийн том асуудал нь тэд Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй, Ариун Сүнсний ажил болон Ариун Сүнсний биш ажлын хоорондох ялгааг таньж чадахгүйд байгаа—иймээс тэд энэ үе шатны ажил нь сүүлийн хоёр үе шатны ажилтай адилаар Ехова Бурханаар бас хийгдсэн эсэхийг хэлж чаддаггүй. Хэдийгээр хүмүүс Бурханыг дагадаг ч ихэнх нь, энэ нь зөв зам эсэхийг одоо ч хэлж чаддаггүй. Энэ зам нь Бурханаар Өөрөөр нь удирдуулсан зам мөн эсэхэд түүнчлэн бие махбодтой болсон Бурхан бодит эсэхэд хүн санаа зовдог бөгөөд ихэнх хүмүүст ийм зүйлүүдийг хэрхэн ялгах талаар ямар ч таамаг байдаггүй. Бурханыг дагадаг хүмүүс замыг тодорхойлох чадваргүй байдаг, иймээс яригдсан илгээлтүүд энэ хүмүүсийн дунд бүрэн үр дүнтэй биш харин хагас үр нөлөөтэй байдаг ингээд энэ нь тэдгээр хүмүүсийн аминд нөлөөлдөг. Хэрвээ хүн, ажлын гурван үе шат нь өөр өөр цаг үед, өөр газруудад, өөр хүмүүсийн дунд Бурханы Өөрийн хийсэн ажил юм гэдгийг харж чадвал хэдийгээр ажил нь өөр байсан ч энэ нь бүгд нэг Бурханаар хийгдсэн болохыг харах болно[a]. Нэгэнт энэ нь нэг Бурханаар хийгдсэн ажил учраас ямар ч алдаагүй зөв байх ёстой, хэдийгээр хүний үзэлтэй зөрөлдөж байсан ч энэ нь Бурханы ажил юм гэдгийг үгүйсгэж болохгүй. Хэрвээ хүн, энэ нь нэг Бурханы ажил юм гэдгийг итгэлтэй хэлж чадвал хүний үзэл нь дурдахын ч хэрэггүй ялихгүй зүйл болох болно. Хүний төсөөлөл тодорхой бус бөгөөд хүн зөвхөн Еховаг л Бурхан мөн Есүсийг Бурхан гэж мэддэг учраас өнөөдрийн бие махбодтой болсон Бурханы талаар сэтгэл нь хоёрдож, олон хүмүүс Ехова болон Есүсийн ажилд үнэнч хэвээр үлдэж өнөөдрийн ажлын талаарх үзэлд баригддаг бөгөөд ихэнх хүмүүс үргэлж эргэлзэн өнөөдрийн ажлыг ноцтойгоор авч үздэггүй. Ажлын өмнөх хоёр үе шатны талаар хүнд ямар ч үзэл байдаггүй ба тэдгээр нь үл үзэгдэх байсан. Энэ нь, хүн ажлын өмнөх хоёр шатны бодит байдлыг ойлгодоггүй ба тэдгээрийг өөрийн биеэр хараагүйгээс болдог. Тэдгээр нь хүн өөрийн хүссэнээр төсөөлсөнтэй адил харагддаггүйгээс болдог; тэр юу ч төсөөлсөн үүнийг батлах баримт байдаггүй ба үүнийг нь залруулах хэн ч байдаггүй. Хүн өөрийн төрөлхийн зөн совингоо сул тавьж, болгоомжлохоо больж өөрийн төсөөллийг чөлөөтэй орхидог, үүнийг нь батлах ямар ч баримт байхгүй учраас тэдгээрт ямар нэг баталгаа байгаа эсэхээс үл хамааран хүний төсөөллүүд нь “баримт” болдог. Тиймээс хүн өөрийн сэтгэл дэх өөрийн төсөөлсөн Бурханд итгэдэг ба бодит байдлын Бурханыг эрж хайдаггүй. Хэрвээ нэг хүнд ийм төрлийн итгэл байдаг бол зуун хүний дунд зуун төрлийн итгэл байх болно. Хүн Бурханы ажлын бодит байдлыг хараагүй учраас тийм итгэлийг эзэмшдэг, учир нь тэр үүнийг зөвхөн чихээрээ сонссон ба өөрийн нүдээр хараагүй. Хүн үлгэр домог, түүхүүдийг сонссон—гэвч Бурханы ажлын баримтын талаарх мэдлэгийг тун ховорхон сонссон байдаг. Зөвхөн нэг жил итгэгч байсан хүмүүс өөрсдийн үзлээр дамжуулан Бурханд итгэдэг ба бүхий л амьдралынхаа туршид Бурханд итгэсэн хүмүүсийн хувьд ч мөн адил байдаг. Баримтуудыг харж чаддаггүй хүмүүс, Бурханы талаар өөрсдийн үзлийг агуулсан итгэлээс хэзээ ч зугтаж чадахгүй. Өөрийгөө хуучин үзлийн хүлээснээс чөлөөлж, шинэ хүрээнд орлоо гэж хүн итгэдэг. Бурханы жинхэнэ царайг харж чадахгүй хүмүүсийн мэдлэг бол үзэл болон цуурхалаас өөр юу ч биш гэдгийг хүн мэдэхгүй гэж үү? Өөрийнх нь үзэл бол алдаагүй зөв гэж хүн боддог ба эдгээр үзэл нь Бурханаас ирдэг гэж боддог. Өнөөдөр хүн Бурханы ажлыг нүдээр харах үедээ олон жилийн турш хуримтлагдсан үзлээ сул тавьдаг. Өнгөрсөн үеийн төсөөлөл, үзэл санаа нь энэ үе шатны ажилд саад болдог ба тийм үзлийг орхиж, тийм санааг няцаах нь хүний хувьд хэцүү байдаг. Өнөөдрийг хүртэл Бурханыг дагасан олон хүмүүсийн, алхам алхмаар явагдах энэ ажлын талаарх үзэл нь бүр ч илүү эмгэнэлтэй бөгөөд эдгээр хүмүүс аажмаар бие махбодтой болсон Бурханд зөрүүд дайсагнасан байдлыг бий болгодог, энэхүү үзэн ядалтын эх сурвалж нь хүний үзэл, төсөөллүүд юм. Баримтууд нь хүний төсөөллийг дураар нь тавихыг зөвшөөрдөггүй түүнчлэн хүнээр амархан няцаагдахгүй, хүний үзэл болон төсөөлөл нь баримт байгааг тэвчихгүйгээс болдог ба цаашлаад хүн баримтуудын үнэн зөв байдлыг бодож үздэггүй, зүгээр л өөрийн үзлийг зоримогоор чөлөөтэй тавьж, өөрийн төсөөллийг ашигладаг ингээд хүний үзэл болон төсөөлөл нь, хүний үзэлтэй зөрөлдөж байдаг өнөөдрийн ажлын дайсан болдог. Үүнийг хүний үзлийн алдаа гэж хэлж болох ба Бурханы ажлын алдаа гэж хэлж болохгүй. Хүн өөрийн хүссэн бүхнээ төсөөлж болно, гэвч тэр Бурханы ажлын ямар ч үе шатыг эсвэл үүнийг өчүүхэн төдийг ч гэсэн хүссэнээрээ эсэргүүцэж болохгүй; Бурханы ажлын баримт нь хүн халдашгүй юм. Чи төсөөллөө дураар нь тавьж, тэр ч байтугай Ехова болон Есүсийн ажлын талаар сайхан түүхүүдийг эмхэтгэн зохиож болох ч Ехова болон Есүсийн ажлын үе шат бүрийн баримтыг няцааж болохгүй; энэ бол зарчим мөн захиргааны зарлиг бөгөөд эдгээр асуудлын ач холбогдлыг та нар ойлгох ёстой. Ажлын энэ үе шат нь хүний үзэлтэй нийцдэггүй, харин ажлын өмнөх хоёр үе шатны хувьд тийм байгаагүй гэж хүн итгэдэг. Өөрийн төсөөлөлдөө хүн, эхний хоёр үе шатны ажил нь гарцаагүй өнөөдрийн ажилтай адилгүй гэж итгэдэг, гэвч Бурханы ажлын зарчмууд бүгд адилхан, Түүний ажил үргэлж бодитой ба эрин үеэс үл хамааран Түүний ажлын баримтыг эсэргүүцэж, сөргөлдөх олон хүмүүс үргэлж байх болно гэдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өнөөдөр энэ шатны ажлыг эсэргүүцэж, сөргөлдөж байгаа бүх хүмүүс өнгөрсөн үед ч гэсэн Бурханыг эсэргүүцэх байсан нь эргэлзээгүй, учир нь тийм хүмүүс үргэлж Бурханы дайсан байх болно. Бурханы ажлын баримтыг мэддэг хүмүүс нь ажлын гурван үе шатыг нэг Бурханы ажил гэж үзэн өөрсдийн үзлийг хаях болно. Эдгээр нь Бурханыг мэддэг хүмүүс бөгөөд тийм хүмүүс нь Бурханыг үнэхээр дагадаг хүмүүс юм. Бурханы бүхий л удирдлага төгсгөлдөө ойртох үед Бурхан бүх зүйлийг өөрсдийнх нь төрөл зүйлийн дагуу ангилах болно. Хүн Бүтээгчийн гараар бүтээгдсэн ба эцэст нь Тэр, хүнийг Өөрийнхөө ноёрхолд бүрэн буцаан аваачих ёстой; энэ нь ажлын гурван үе шатны төгсгөл юм. Эцсийн өдрүүдийн ажлын үе шат болон Израиль болон Иудей дахь өмнөх хоёр үе шат нь бүхий л орчлон ертөнц дэх Бурханы удирдлагын төлөвлөгөө билээ. Хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй ба энэ нь Бурханы ажлын баримт юм. Хэдийгээр хүмүүс энэ ажлын ихэнхийг мэдрээгүй эсвэл нүдээр үзээгүй ч баримт бол баримт хэвээрээ л байна, энэ нь ямар ч хүнээр няцаагдашгүй. Орчлон ертөнцийн бүхий л газар нутагт байгаа Бурханд итгэдэг хүмүүс бүгдээрээ ажлын гурван үе шатыг хүлээн зөвшөөрөх болно. Хэрвээ чи ажлын зөвхөн тодорхой нэг үе шатыг л мэддэг, ажлын нөгөө хоёр үе шатыг нь ойлгодоггүй, өнгөрсөн үед хийсэн Бурханы ажлыг ойлгодоггүй бол чи Бурханы удирдлагын төлөвлөгөөний бүх үнэнийг ярих чадваргүй байх ба Бурханы талаарх чиний мэдлэг өрөөсгөл байх болно, учир нь Бурханд итгэх итгэлдээ чи Түүнийг мэддэггүй эсвэл Түүнийг ойлгодоггүй иймээс Бурханд гэрчлэл хийж чадахгүй. Эдгээр зүйлийн талаарх чиний одоогийн мэдлэг гүнзгий юу эсвэл өнгөц үү гэдгээс үл хамааран эцэст нь та нар мэдлэгтэй байх ёстой ба бүрэн итгэсэн байх ёстой, тэгээд бүх хүмүүс Бурханы ажлын бүрэн дүүрэн байдлыг харж, Бурханы ноёрхол дор захирагдах болно. Энэ ажлын төгсгөлд бүх шашны урсгалууд нэг болох болно, бүх бүтээл Бүтээгчийн ноёрхол дор буцан ирж, бүх бүтээл нэгэн жинхэнэ Бурханыг шүтэн мөргөж, бүх гаж урсгал юу ч биш болж хэзээ ч дахин гарч ирэхгүй.

Ажлын гурван үе шатыг яагаад ингэж дахин давтан дурдаад байна вэ? Эрин үеүд улиран өнгөрөх, нийгмийн хөгжил болон байгалийн өөрчлөгдөж буй дүр төрх бүгд ажлын гурван үе шатан дахь хувиралт өөрчлөлтийг дагадаг. Хүн төрөлхтөн Бурханы ажилтай хамт өөрчлөгддөг бөгөөд өөрөө хөгждөггүй. Бурханы ажлын гурван үе шатыг дурдах нь бүх бүтээл болон бүх шашны хүмүүсийг нэг Бурханы ноёрхол дор аваачихын тулд юм. Чи ямар шашинд харьяалагддагаас үл хамааран эцэстээ бүгдээрээ Бурханы ноёрхол дор захирагдах болно. Зөвхөн Бурхан Өөрөө л энэ ажлыг гүйцэтгэж чадна; үүнийг ямар ч шашны тэргүүн хийж чадахгүй. Дэлхий дээр хэд хэдэн томоохон шашин байдаг ба тус бүрдээ өөрсдийн тэргүүнтэй буюу удирдагчтай байдаг бөгөөд дагалдагчид нь бүх дэлхий даяар янз бүрийн орнууд, бүс нутгуудад тархсан байдаг; том ч бай жижиг ч бай бүх орнууд дотроо олон янзын шашинтай байдаг. Гэсэн хэдий ч дэлхий дээр хэчнээн олон шашин байхаас үл хамааран орчлон ертөнц дээрх бүх хүмүүс эцэстээ нэг Бурханы удирдамж дор оршин тогтнодог бөгөөд тэдний оршин тогтнол нь шашны тэргүүн буюу удирдагчаар хөтлүүлдэггүй. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн ямар нэг шашны тэргүүн буюу удирдагчаар хөтлүүлдэггүй; үүний оронд бүх хүн төрөлхтөн нь, тэнгэр газар, бүх зүйлийг мөн хүнийг бүтээсэн Бүтээгчээр удирдуулдаг ба энэ бол баримт юм. Хэдийгээр дэлхийд хэд хэдэн үндсэн шашин байдаг ч гэсэн хэчнээн агуу вэ гэдгээсээ үл хамааран тэд бүгд Бүтээгчийн ноёрхол дор оршдог бөгөөд тэдний аль нь ч энэ ноёрхлын хүрээг даван гарч чадахгүй. Хүн төрөлхтний хөгжил, нийгмийн ахиц дэвшил, байгалийн шинжлэх ухааны хөгжил нь тус бүрдээ Бүтээгчийн зохицуулалтаас салшгүй бөгөөд энэ ажил нь тодорхой нэгэн шашны тэргүүний хийж чадах зүйл биш юм. Шашны тэргүүнүүд бол тухайн шашны удирдагч төдий бөгөөд Бурханыг буюу тэнгэр газар, бүх зүйлийг бүтээсэн Нэгэнийг төлөөлж чадахгүй. Шашны тэргүүнүүд өөрийн шашин доторх бүх хүмүүсийг удирдаж чадна, гэвч тэнгэрийн доорх бүх бүтээлийг захирч чадахгүй—энэ бол хаа сайгүй хүлээн зөвшөөрөгдсөн баримт юм. Шашны тэргүүнүүд бол зүгээр л удирдагчид бөгөөд Бурхантай (Бүтээгчтэй) адил тэнцүү зогсож чадахгүй. Бүх зүйл Бүтээгчийн гарт байдаг ба эцэстээ тэд бүгд Бүтээгчийн гарт эргэн очих болно. Хүн төрөлхтөн анхнаасаа Бурханаар бүтээгдсэн бөгөөд шашнаас үл хамааран хүн бүхэн Бурханы ноёрхол дор эргэн очих болно—энэ нь зайлшгүй билээ. Зөвхөн Бурхан л бүх зүйлийн дотроос Хамгийн Дээд нь бөгөөд бүх бүтээлийн доторх хамгийн дээд захирагч хүртэл Түүний ноёрхол дор эргэн очих ёстой. Хүний байр суурь хэчнээн өндөр байх нь хамаагүй тэрээр хүн төрөлхтнийг тохиромжтой хүрэх газарт аваачиж чадахгүй ба хэн ч бүх зүйлийг төрөл зүйлийнх нь дагуу ангилж чадахгүй юм. Ехова Өөрөө хүн төрөлхтнийг бүтээж тус бүрийг нь төрөл зүйлийнх нь дагуу ангилсан ба төгсгөлийн цаг үе ирэхэд Тэр мөн л Өөрийн ажлыг Өөрөө хийж, бүх зүйлийг төрөл зүйлийнх нь дагуу ангилах болно—үүнийг Бурханаас өөр хэн ч хийж чадахгүй. Эхнээсээ өнөөдрийг хүртэл явагдсан ажлын гурван үе шат нь бүгдээрээ Бурханаар Өөрөөр хийгдсэн ба нэг Бурханаар хийгдсэн. Ажлын гурван үе шатны баримт нь Бурхан хүн төрөлхтнийг удирдсаны баримт, хэн ч үгүйсгэж чадахгүй баримт юм. Ажлын гурван үе шатны төгсгөлд бүх зүйл өөрсдийн төрөл зүйлийн дагуу ангилагдах ба Бурханы ноёрхол дор эргэн очно, учир нь бүх орчлон ертөнц даяар зөвхөн энэ нэг Бурхан оршдог бөгөөд өөр шашин байхгүй. Дэлхийг бүтээх чадваргүй нэгэн үүнийг төгсгөлд нь аваачих чадваргүй байх болно, харин дэлхийг бүтээсэн Тэр гарцаагүй үүнийг төгсгөлд нь аваачна, иймээс хэрвээ хүн, эрин үеийг төгсгөж чадахгүй, бие сэтгэлээ хөгжүүлэхэд нь л хүнд туслах төдий бол тэр гарцаагүй Бурхан биш байх ба гарцаагүй хүн төрөлхтний Эзэн биш байх юм. Тэр тийм агуу ажил хийх чадваргүй байх болно; тийм ажлыг биелүүлэх цорын ганц нэгэн байдаг бөгөөд энэ ажлыг хийж чадахгүй бүхэн нь гарцаагүй Бурханаас ондоо дайснууд юм. Хэрвээ тэдгээр нь гаж урсгал бол тэд Бурхантай зохицохгүй, мөн хэрвээ тэд Бурхантай зохицохгүй бол тэд Бурханы дайснууд билээ. Бүх ажил энэхүү нэг жинхэнэ Бурханаар хийгддэг ба бүх орчлон ертөнц энэ нэг Бурханд захирагддаг. Тэр Израильд эсвэл Хятадад ажиллаж байгаа эсэхээс үл хамааран, энэ ажил нь Сүнсээр эсвэл махан биеэр хийгдэж байгаа эсэхээс үл хамааран бүгд Бурханаар Өөрөөр нь хийгддэг ба өөр хэн ч хийж чадахгүй. Тэр бол эрх чөлөөтэй ажиллаж, ямар ч нөхцөлд баригддаггүй, бүх хүн төрөлхтний Бурхан учраас ийм байдаг–энэ нь бүх үзэгдлүүдийн хамгийн агуу нь билээ. Бурханы бүтээл болохын хувьд хэрвээ чи Бурханы бүтээлийн үүргийг биелүүлж, Бурханы хүслийг ойлгохыг хүсвэл Бурханы ажлыг ойлгох ёстой, бүтээлийн төлөө Бурханы хүслийг ойлгох ёстой, Түүний удирдлагын төлөвлөгөөг ойлгох ёстой ба Түүний хийдэг ажлын бүх ач холбогдлыг ойлгох ёстой. Үүнийг ойлгодоггүй хүмүүс нь Бурханы бүтээл байх эрхгүй! Бурханы бүтээл болохын хувьд хэрвээ чи хаанаас ирснээ ойлгохгүй бол, хүн төрөлхтний түүхийг болон Бурханаар хийгдсэн бүх ажлыг ойлгохгүй бол, цаашлаад хүн төрөлхтөн өнөөг хүртэл хэрхэн хөгжсөнийг ойлгохгүй, бүх хүн төрөлхтнийг хэн захирдгийг мэдэхгүй бол чи өөрийн үүргийг биелүүлэх чадваргүй байна. Бурхан өнөөдрийг хүртэл хүн төрөлхтнийг удирдсаар ирсэн ба хүнийг газар дэлхий дээр бүтээснээсээ хойш Тэр түүнийг хэзээ ч орхиогүй. Ариун Сүнс хэзээ ч ажиллахаа больдоггүй, хүн төрөлхтнийг удирдахаа хэзээ ч зогсоогоогүй, хүн төрөлхтнийг хэзээ ч орхиогүй. Гэвч хүн төрөлхтөн Бурханыг мэдэх нь байтугай Бурхан байдгийг ч ухаараагүй, Бурханы бүх бүтээлүүдийн хувьд үүнээс илүү гутамшигтай зүйл байх уу? Бурхан Өөрөө хүнийг удирддаг боловч хүн Бурханы ажлыг ойлгодоггүй. Чи бол Бурханы бүтээл, гэсэн ч чи түүхээ ойлгодоггүй, чиний аянд хэн чамайг удирдаж байгааг мэддэггүй, Бурханы хийсэн ажлыг анзаарч хардаггүй ба иймээс Бурханыг мэдэж чаддаггүй. Хэрвээ чи одоо мэдэхгүй бол хэзээ ч Бурханыг гэрчлэх шалгуурыг хангаж чадахгүй. Өнөөдөр Бүтээгч Өөрөө дахин нэг удаа бүх хүмүүсийг удирдаж байгаа ба Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч чанар, аврал болон ер бусын байдлыг бүх хүмүүст харуулна. Гэсэн ч чи одоо ч ухаараагүй эсвэл ойлгоогүй–иймээс та нар авралыг хүлээн авахгүй хүмүүсийн нэг биш гэж үү? Сатанд харьяалагддаг хүмүүс Бурханы үгийг ойлгодоггүй, Бурханд харьяалагддаг хүмүүс Бурханы дуу хоолойг сонсож чадна. Миний хэлж буй үгийг ухаарч, ойлгодог бүх хүмүүс нь аврагдаж Бурханыг гэрчлэх хүмүүс юм; Миний хэлж буй үгийг ойлгодоггүй бүх хүмүүс нь Бурханд гэрчлэл хийж чадахгүй ба таягдагдах хүмүүс юм. Бурханы хүслийг ойлгодоггүй, Бурханы ажлыг ухаардаггүй хүмүүс нь Бурханы мэдлэгт хүрэх чадваргүй бөгөөд тийм хүмүүс Бурханд гэрчлэл хийхгүй. Хэрвээ чи Бурханыг гэрчлэхийг хүсэж байвал Бурханыг мэдэх ёстой ба Бурханы ажлаар дамжин Бурханы тухай мэдлэгт хүрдэг. Ерөнхийдөө, хэрвээ чи Бурханыг мэдэхийг хүсвэл Бурханы ажлыг мэдэх ёстой: Бурханы ажлыг мэдэх нь хамгийн чухал зүйл юм. Ажлын гурван үе шат төгсгөлдөө очих үед Бурханыг гэрчлэх хүмүүсийн бүлэг, Бурханыг мэддэг хүмүүсийн бүлэг бүтээгдэх болно. Эдгээр хүмүүс бүгд Бурханыг мэдэх ба үнэнийг хэрэгжүүлэх боломжтой байх болно. Тэд хүн чанар, мэдрэмжийг эзэмших ба Бурханы авралын ажлын гурван үе шатыг бүгд мэдэх болно. Энэ нь эцэстээ биелэгдэх ажил бөгөөд эдгээр хүмүүс бол 6,000 жилийн удирдлагын ажлын биелэлт буюу Сатаны эцсийн ялагдлыг гэрчлэх хамгийн хүчтэй гэрчлэл юм. Бурханд гэрчлэл хийж чадах хүмүүс нь Бурханы амлалт ба ерөөлийг хүлээн авч, эцсээ хүртэл үлдэх бүлэг байх ба Бурханы эрх мэдлийг эзэмшиж Бурханд гэрчлэл хийнэ. Та нарын доторх хүмүүс бүгдээрээ эсвэл ердөө хагас нь эсвэл цөөхөн хэд нь энэ бүлгийн гишүүд болж магадгүй–энэ нь та нарын хүсэл болоод эрэл хайгуулаас хамаарна.

“Үг нь махбодоор илэрсэн” номоос

Тайлбар:

a. Анхдагч эх бичигт “тэгвэл хүн харах болно” гэдгийг орхисон.

No comments:

Post a Comment