Эрин үеийг төгсгөх Өөрийн сүүлчийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийнх байх бөгөөд энэ нь бүх шударга бус зүйлсийг илчилж, бүх хүмүүсийг ил тод шүүж, Түүнийг үнэхээр хайрладаг хүмүүсийг төгс болгох болно. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйлс төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн шинж чанар дээр суурилан өөр өөр ангилалд хуваагдах болно. Энэ нь Бурхан, хүний төгсгөл болон хүрэх газрыг илчлэх цаг үе юм. Хэрвээ хүн гэсгээлт болон шүүлтийг туулахгүй бол хүний дуулгаваргүй байдал болон шударга бус байдлыг илчлэх ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно. Хүн гэсгээгдэж, шүүгдэх үедээ л өөрийн жинхэнэ чанараа харуулдаг. Мууг муутай нь, сайныг сайнтай нь тавьж, хүн төрөл төрлөөрөө ангилагдах болно. Гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнагдаж, бүх хүмүүс Бурханы ноёрхол доорх зүйлс болох болно. Зөвт гэсгээл, шүүлт хийгдэхийг бүх ажил шаарддаг. Хүний ялзрал оргилдоо хүрч, түүний дуулгаваргүй байдал хэтэрхий ноцтой байсан учраас үндсэндээ гэсгээлт, шүүлт болох Бурханы зөвт зан чанар эцсийн өдрүүдэд илчлэгдэх ба хүнийг бүрэн өөрчилж, бүрэн дүүрэн болгож чадна. Зөвхөн энэ зан чанар нь мууг ил гаргаж, тэгснээрээ зөв бус бүхнийг хатуу шийтгэдэг. Тиймээс ийм зан чанарт түр зуурын ач холбогдол шингэдэг ба Түүний зан чанарын илчлэл, илрэл нь шинэ эрин үе болгоны ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дураараа, ямар ч ач холбогдолгүйгээр илчилдэггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд хүний төгсгөл илчлэгдэх үед Бурхан хүмүүст шавхагдашгүй энэрэл ба хайрыг хүртээсээр байвал, хэрвээ Тэр хүнийг хайрлан хандаж, хүнийг зөвт шүүлтэнд өртүүлэлгүй харин түүнд хүлцэнгүй байдал, тэвчээр, уучлал өршөөл үзүүлж, тэр хэчнээн ноцтой нүгэл үйлдсэн ч ямар ч зөвт шүүлтгүйгээр хүнийг Тэр өршөөсөөр байвал, Бурханы бүх удирдлага хэзээ нэгэн цагт дуусах уу?
Иймэрхүү зан чанар нь хүн төрөлхтнийг хэзээ тохиромжтой хүрэх газар руу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, ямагт элэгсэг, эелдэг сайхан зантай байдаг шүүгчийг аваад үз. Тэдний үйлдсэн нүглээс нь үл хамааран тэр хүмүүсийг хайрладаг ба тэр элэгсэг бөгөөд тэд хэн ч байсан хүмүүст тэвчээртэй ханддаг. Тэгвэл тэр хэзээ шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд зөвхөн зөвт шүүлт л хүмүүсийг ангилж, хүмүүсийг шинэ хүрээнд аваачиж чадна. Ийм байдлаар, Бурханы шүүлт болон гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсгөлдөө хүрэх болно.
Иймэрхүү зан чанар нь хүн төрөлхтнийг хэзээ тохиромжтой хүрэх газар руу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, ямагт элэгсэг, эелдэг сайхан зантай байдаг шүүгчийг аваад үз. Тэдний үйлдсэн нүглээс нь үл хамааран тэр хүмүүсийг хайрладаг ба тэр элэгсэг бөгөөд тэд хэн ч байсан хүмүүст тэвчээртэй ханддаг. Тэгвэл тэр хэзээ шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд зөвхөн зөвт шүүлт л хүмүүсийг ангилж, хүмүүсийг шинэ хүрээнд аваачиж чадна. Ийм байдлаар, Бурханы шүүлт болон гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсгөлдөө хүрэх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
Өнөөдөр Бурхан та нарыг шүүж, гэсгээж, ялладаг боловч чамайг ялласнаар чи өөрийгөө мэдэж болох юм гэдгийг мэдэж ав. Ял буруутгал, хараал, шүүлт, гэсгээлт—энэ бүгд байдаг болохоор чи өөрийгөө мэдэж авч, чиний зан чанар өөрчлөгдөж, цаашлаад чи өөрийнхөө үнэ цэнийг мэдэж авч болох бөгөөд Бурханы бүх үйлдлүүд зөвт агаад Түүний зан чанар болон Түүний ажлын хэрэгцээний дагуу байдаг, Тэр хүний авралын төлөө Өөрийн төлөвлөгөөний дагуу ажилладаг, Тэр бол хүнийг хайрладаг, хүнийг авардаг мөн хүнийг шүүж, гэсгээдэг зөвт Бурхан юм гэдгийг хардаг. Хэрвээ чи зөвхөн өөрийнхөө дорд байр суурьтайг болон чи бол завхарсан, дуулгаваргүй гэдгээ л мэддэг боловч Бурхан өнөөдөр чам дээр хийж байгаа шүүлт, гэсгээлтээрээ дамжуулан Өөрийн авралыг тодорхой болгохыг хүсэж байгаа гэдгийг мэддэггүй бол чи цааш үргэлжлүүлж чадах нь байтугай туршлагажих ямар ч аргагүй байх болно. Бурхан хөнөөхийн тулд эсвэл устгахын тулд ирээгүй харин шүүж, харааж, гэсгээж, аврахын тулд ирсэн юм. Түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөний төгсгөлөөс өмнө—Тэр хүний ангилал бүрийн төгсгөлийг тодорхой болгохоос өмнө—газар дээрх Бурханы ажил нь авралын төлөө бөгөөд энэ нь бүгд Түүнийг хайрладаг хүмүүсийг бүрэн дүүрэн болгож, тэднийг Өөрийн ноёрхолдоо буцаан авчрахын төлөө юм. … Хүний нүдээр аврал бол Бурханы хайр бөгөөд Бурханы хайр нь гэсгээлт, шүүлт, хараал байж болохгүй; аврал нь хайр, энэрэл болон цаашлаад тайтгарлын үгсийг агуулах ёстой мөн Бурханы хайрладаг хязгааргүй их ерөөлийг агуулах ёстой. Бурхан хүнийг аврах үедээ Өөрийн ерөөл болон нигүүлслээр дамжуулан тэдний сэтгэлийг хөдөлггөж, тэдний зүрх сэтгэлийг Өөртөө өгүүлснээр үүнийг хийдэг гэж хүмүүс итгэдэг. Өөрөөр хэлбэл хүний сэтгэлийг хөдөлгөх үедээ Тэр тэднийг авардаг. Ийм аврал нь наймаа хийгдэж байгаа аврал юм. Бурхан тэдэнд зуу дахин ихийг өгөх үед л хүн Бурханы нэрийн дор очиж, Бурханы төлөө сайн ажиллахаар, Түүнд алдрыг авчрахаар хичээдэг. Энэ бол хүн төрөлхтний төлөөх Бурханы хүсэл биш юм. Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн—үүнд ямар ч худал хуурмаг зүйл байхгүй; эс бөгөөс ажлаа хийхийн тулд Тэр Өөрийн биеэр ирэхгүй байх байсан нь мэдээж. Өмнө нь Түүний авралын арга барил хамгийн их хайр, энэрлийг харуулж байсан бөгөөд Тэр бүх хүн төрөлхтний оронд Өөрт байгаа бүхнээ Сатанд өгсөн юм. Өнөөдөр өнгөрсөн үетэй огт адилгүй: Өнөөдөр та нарын аврал эцсийн өдрүүдэд, бүх зүйл өөрсдийн төрлийнхөө дагуу ангилагдах үед тохиолдож байгаа; та нарыг аврах арга барил нь хайр эсвэл энэрэл биш, харин хүнийг илүү бүрэн дүүрэн аврахын төлөөх гэсгээлт шүүлт юм. Тиймээс та нарын хүлээн авдаг бүхэн нь гэсгээлт, шүүлт болон өршөөлгүй цохилт байх боловч энэ хэрцгий цохилтонд өчүүхэн төдий ч шийтгэл байхгүй гэдгийг мэдэж ав, Миний үг хэчнээн хатуу ширүүн байхаас үл хамааран та нарт тохиолддог зүйл нь ердөө та нарт тун хэрцгий санагддаг цөөхөн хэдэн үг байдаг гэдгийг мэдэж ав, мөн Миний уур хэчнээн их байхаас үл хамааран та нарт ирдэг зүйл нь мөн л сургаалын үг бөгөөд Би та нарыг хорлох гээгүй эсвэл үхэлд аваачих гээгүй гэдгийг мэдэж ав. Энэ нь бүгд баримт биш гэж үү? Өнөөдөр зөвт шүүлт эсвэл хэрцгий цэвэршүүлэлт, гэсгээлт байсан ч бүгд авралын төлөө байдаг гэдгийг мэдэж ав. Өнөөдөр бүх зүйлийг төрөл төрлөөр нь ангилж эсвэл хүний ангиллуудыг ил гаргаж байгаа эсэхээс үл хамааран Бурханы бүх айлдварууд болон ажил нь Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүсийг аврахын төлөө байдаг. Зөвт шүүлт нь хүнийг ариусгахын тулд, хэрцгий цэвэршүүлэлт нь хүнийг цэвэрлэхийн тулд, хатуу үг эсвэл цээрлүүлэлт нь бүгд ариусгахын тулд болон авралын төлөө байдаг. Тиймээс өнөөдрийн авралын арга барил нь өнгөрсөн үеийнхтэй адилгүй. Өнөөдөр зөвт шүүлт нь та нарыг авардаг ба энэ нь та нарыг төрөл төрлөөр нь ангилах сайн хэрэгсэл бөгөөд хайр найргүй гэсгээлт нь та нарт дээд зэргийн авралыг авчирдаг—энэхүү гэсгээлт, шүүлтийн нүүрэн дээр та нар юу хэлэх юм бэ? Та нар эхнээсээ дуустлаа авралыг эдлээгүй гэж үү? Та нар бие махбодтой болсон Бурханыг харсан ба Түүний бүхнийг чадагч чадварыг болон мэргэн ухааныг ухаарсан; цаашлаад та нар олон удаагийн цохилт болон сахилгажуулалтыг туулсан. Гэхдээ та нар бас дээд зэргийн нигүүлслийг хүлээн аваагүй гэж үү? Та нарын ерөөл өөр хэнийхээс ч илүү их биш гэж үү? Та нарын нигүүлсэл нь Соломоны эдэлсэн алдар болон эд баялгаас илүү элбэг дэлбэг билээ! Энэ талаар бодоод үз: Хэрвээ Миний ирсэн зорилго та нарыг аврахын тулд биш харин яллаж, шийтгэхийн тулд байсан бол та нарын амьдрал ийм удаан үргэлжлэх байсан гэж үү? Мах цустай нүгэлт оршихуй болох та нар өнөөдрийг хүртэл амьд үлдэж чадах байсан уу? Хэрвээ энэ нь зөвхөн та нарыг шийтгэхийн төлөө байсан бол Би яагаад бие махбодтой болж, ийм том ажил үйлс эхлүүлэх юм бэ? Та нар шиг чадваргүй амьтдыг шийтгэхэд ганцхан үг хэрэгтэй биш гэж үү? Та нарыг ялласныхаа дараа Би та нарыг устгах сэтгэлтэй байсаар байх уу? Та нар Миний энэ үгсэд одоо ч итгэхгүй л байна уу? Би ердөө хайр, энэрлээр л дамжуулан хүнийг аварч чадах уу? Эсвэл Би хүнийг аврахын тулд зөвхөн цовдлол ашиглах уу? Миний зөвт зан чанар нь хүнийг бүрэн дуулгавартай болгоход илүү тохиромжтой биш гэж үү? Энэ нь хүнийг бүрэн дүүрэн аварч чадахгүй гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Та нар байр суурийн ерөөлийг хойш тавьж, хүний авралын төлөөх Бурханы хүслийг ойлгох учиртай”-аас

No comments:
Post a Comment