(Бурханы үгээс сонгосон хэсэг)
Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм
Хүн төрөлхтнийг удирдах ажил нь гурван үе шатанд хуваагддаг, энэ нь хүн төрөлхтнийг аврах ажил гурван үе шатанд хуваагддаг гэсэн үг юм. Энэ гурван үе шат нь дэлхийг бүтээх ажлыг хамруулдаггүй, харин Хуулийн эрин үе, Нигүүлслийн эрин үе болон Хаанчлалын эрин үеийн ажлын гурван үе шат юм. Дэлхийг бүтээх ажил нь бүх хүн төрөлхтнийг бий болгох ажил байсан. Энэ нь хүнийг аврах ажил байгаагүй бөгөөд хүн төрөлхтнийг аврах ажилтай ямар ч хамаагүй, учир нь дэлхий ертөнц бүтээгдэх үед хүн төрөлхтөн Сатанаар ялзруулагдаагүй байсан, тиймээс хүн төрөлхтний авралын ажлыг гүйцэтгэх хэрэггүй байлаа. Хүн төрөлхтнийг аврах ажил нь хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн ба хүн төрөлхтнийг удирдах ажил нь мөн хүн төрөлхтөн ялзарсан үеэс л эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хүнийг удирдах Бурханы удирдлага нь хүн төрөлхтнийг аврах ажлын үр дүнд эхэлсэн бөгөөд дэлхийг бүтээх ажлаас болж үүсээгүй. Хүн төрөлхтөн ялзарсан зан чанартай болсны дараа л удирдлагын ажил бий болсон, иймд хүн төрөлхтнийг удирдах ажил дөрвөн үе шат эсвэл дөрвөн эрин үеийг биш харин гурван хэсгийг агуулдаг. Зөвхөн энэ л хүн төрөлхтний төлөөх Бурханы удирдлагыг авч хэлэлцэх зөв зам юм. Сүүлчийн эрин үе төгсгөлдөө ойртох үед хүн төрөлхтнийг удирдах ажил нь бүрэн төгсгөлдөө очно. Удирдлагын ажлын төгсгөл гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажил бүрэн дууссан бөгөөд хүн төрөлхтөн өөрсдийн аяны эцэст очсон гэсэн үг юм. Бүх хүн төрөлхтнийг аврах ажилгүйгээр хүн төрөлхтнийг удирдах ажил оршин байхгүй ба ажлын гурван үе шат ч гэж байхгүй. Яг нарийндаа хүн төрөлхтний гажуудлын улмаас, мөн хүн төрөлхтөнд аврал яаралтай хэрэгтэй байсан учраас Ехова дэлхийн бүтээлийг төгсгөж, Хуулийн эрин үеийн ажлыг эхэлсэн. Зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг удирдах ажил эхэлсэн ба зөвхөн тэр үед л хүн төрөлхтнийг аврах ажил эхэлсэн гэсэн үг юм. “Хүн төрөлхтнийг удирдах” нь газар дээр шинээр бүтээгдсэн хүн төрөлхтний (өөрөөр хэлбэл, хараахан ялзруулагдаагүй хүн төрөлхтний) амьдралыг чиглүүлэх гэсэн үг биш. Үүний оронд энэ нь Сатанаар ялзруулагдсан хүн төрөлхтнийг аврах, өөрөөр хэлбэл ялзарсан хүн төрөлхтнийг өөрчлөх явдал юм. Энэ нь хүн төрөлхтнийг удирдахын утга учир билээ. Хүн төрөлхтнийг аврах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, иймээс хүн төрөлхтнийг удирдах ажил нь дэлхийг бүтээх ажлыг агуулдаггүй, харин зөвхөн ажлын гурван үе шатыг хамардаг ба энэ нь дэлхийн бүтээлээс тусдаа юм. Хүн төрөлхтнийг удирдах ажлыг ойлгохын тулд, гурван үе шатны ажлын түүхийг мэдэж байх шаардлагатай—энэ бол аврагдахын тулд бүх хүний мэдэх ёстой зүйл. Бурханы бүтээл болохын хувьд та нар, хүн Бурханаар бүтээгдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой, хүн төрөлхтний ялзралын эх үүсвэрийг хүлээн зөвшөөрөх ёстой ба цаашлаад хүний авралын үйл явцыг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэрвээ та нар Бурханы тааллыг олохын тулд хоосон сургаалын дагуу хэрхэн үйлдэх вэ гэдгийг л мэддэг боловч Бурхан хүн төрөлхтнийг хэрхэн авардаг талаар болон хүн төрөлхтний ялзралын эх сурвалжийн талаар ямар ч таамаг байхгүй бол энэ нь Бурханы бүтээл болох та нарт дутагдаж байгаа зүйл юм. Чи Бурханы удирдлагын ажлын илүү өргөн хүрээний талаар мэдэхгүй мөртлөө хэрэгжүүлж болох эдгээр үнэнийг ойлгосноор сэтгэл ханах ёсгүй—хэрвээ ийм байдаг бол чи хэтэрхий үхширмэл үзэлтэй юм. Ажлын гурван үе шат нь Бурхан хүнийг удирдахын дотоод түүх, бүхий л орчлон ертөнцийн сайн мэдээний ирэлт, бүх хүн төрөлхтний дундах хамгийн агуу нууц мөн түүнчлэн сайн мэдээг түгээх суурь билээ. Хэрвээ чи зөвхөн өөрийн амьтай холбоотой энгийн үнэнийг ойлгоход төвлөрч, бүх нууц болон үзэгдлүүдээс хамгийн агуу энэ зүйлийн талаар юу ч мэдэхгүй бол чиний амь харахаас өөр ямар ч хэрэггүй, гологдол бараатай адил байхгүй гэж үү?
Хэрвээ хүн зөвхөн хэрэгжүүлэлт дээр төвлөрч, Бурханы ажил болон хүний мэдлэгийг хоёрдогч зүйл гэж үзвэл бага зүйлийн төлөө ихийг алдаж байгаатай адил биш гэж үү? Өөрийн мэдэх ёстой зүйлээ чи мэдэх ёстой, хэрэгжүүлэх ёстой зүйлсээ чи хэрэгжүүлэх л ёстой. Зөвхөн тэр үед л чи үнэнийг хэрхэн эрж хайхаа мэддэг хүн болох болно. Сайн мэдээг түгээх цаг үе чинь ирэхэд хэрвээ чи, Бурхан бол агуу, зөвт Бурхан, Тэр бол өндөр дээд Бурхан, ямар ч агуу хүнтэй харьцуулшгүй Бурхан, мөн Түүнээс агуу хэн ч байхгүй... хэмээх эдгээр авцалдаагүй, өнгөц үгийг хэлж, чухал ач холбогдолтой үгсийг хэлж тун чадахгүй байвал, хэрвээ чи Бурханыг мэдэх талаар эсвэл Бурханы ажлын талаар юу ч хэлж чадахгүй цаашлаад үнэнийг тайлбарлаж чадахгүй эсвэл хүнд дутагдаж байгаа зүйлийг өгч чадахгүй бол чам шиг хүн үүргээ сайн биелүүлэх чадваргүй байх болно. Бурханыг гэрчилж, хаанчлалын сайн мэдээг түгээх нь тийм ч энгийн зүйл биш. Чи эхлээд үнэн болон үзэгдлээр зэвсэглэж, тэдгээрийг ойлгох ёстой. Чи Бурханы ажлын өөр өөр талуудын үзэгдэл болоод үнэний талаар тодорхой мэдэж байх үед зүрх сэтгэлдээ Бурханы ажлыг мэдэж эхлэх ба Бурхан юу хийхээс үл хамааран, энэ нь зөвт шүүлт ч бай эсвэл хүний цэвэршүүлэлт ч бай хамаагүй чи хамгийн агуу үзэгдлийг өөрийн суурь болгон эзэмшиж, хэрэгжүүлж болох зөв үнэнийг эзэмшиж эхлэх ба тэгвэл чи Бурханыг эцсээ хүртэл дагаж чадах болно. Тэр ямар ажил хийж буйгаас үл хамааран Бурханы ажлын зорилго өөрчлөгддөггүй, Түүний ажлын гол цөм өөрчлөгддөггүй ба хүний төлөөх Түүний хүсэл өөрчлөгддөггүй гэдгийг чи мэдэх ёстой. Түүний үг хэчнээн хатуу ширүүн байсан ч, хүрээлэн байгаа орчин хэчнээн хүнд бэрх байсан ч Түүний ажлын зарчмууд өөрчлөгдөхгүй ба хүнийг аврах Түүний цаад санаа өөрчлөгдөхгүй. Энэ нь хүний төгсгөлийн талаарх эсвэл хүний хүрэх газрын талаарх илчлэл биш, сүүлчийн үе шатны ажил биш эсвэл Бурханы бүх удирдлагын төлөвлөгөөг төгсгөлд нь аваачих ажил биш бөгөөд хүнийг хүн болгох хугацаандаа Түүний ажлын зүрх сэтгэл өөрчлөгдөхгүй: Энэ нь үргэлж хүн төрөлхтний аврал байх болно. Энэ нь Бурханд итгэх та нарын итгэлийн суурь байх ёстой. Ажлын гурван үе шатны зорилго нь бүх хүн төрөлхтний аврал юм—энэ нь Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах явдал юм. Ажлын гурван үе шат бүр нь өөр өөр зорилго, ач холбогдолтой хэдий ч тус бүрдээ хүн төрөлхтнийг аврах ажлын нэг хэсэг бөгөөд хүн төрөлхтний шаардлагаас хамааран явагдсан өөр өөр авралын ажил билээ. Нэгэнт чи энэ гурван үе шатны ажлын зорилгыг мэдчих юм бол, ажлын үе шат бүрийн ач холбогдлыг хэрхэн үнэлэхээ мэдэх ба Бурханы хүсэлд нийцэхийн тулд хэрхэн үйлдэхээ ойлгох болно. Хэрвээ чи энэ цагт хүрэх юм бол энэхүү хамгийн агуу үзэгдэл нь чиний суурь болох болно. Чи зөвхөн хэрэгжүүлэх амархан замыг эсвэл гүнзгий үнэнийг эрж хайх ёсгүй харин үзэгдлийг хэрэгжүүлэлттэй хослуулах ёстой, тэгснээр хэрэгжүүлж болох үнэн болон үзэгдэл дээр үндэслэсэн мэдлэгийн аль аль нь байх юм. Зөвхөн тэр үед л чи үнэнийг бүхэлд нь эрж хайдаг хүн болох болно.
Ажлын гурван үе шат нь Бурханы бүх удирдлагын гол цөмд байдаг ба тэдгээрт Бурханы зан чанар болон Тэр юу болох нь илэрхийлэгддэг. Бурханы ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс нь Бурхан Өөрийнхөө зан чанарыг хэрхэн илэрхийлдэгийг ухаарах чадваргүй, мөн тэд Бурханы ажлын мэргэн ухааныг бас мэддэггүй бөгөөд хүн төрөлхтнийг авардаг Түүний олон зам болоод бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийн талаар мэдэхгүй хэвээр байдаг. Ажлын гурван үе шат нь хүн төрөлхтнийг аврах ажлын бүрэн илэрхийлэл билээ. Ажлын гурван үе шатыг мэддэггүй хүмүүс Ариун Сүнсний ажилладаг олон янзын арга зам болон зарчмуудыг мэдэхгүй байх болно; ажлын нэг үе шатнаас үлдсэн хоосон сургаалыг хатуу чанд дагадаг хүмүүс нь Бурханыг хоосон сургаалаар хязгаарладаг хүмүүс бөгөөд Бурханд итгэх тэдний итгэл нь тодорхойгүй, тогтворгүй байдаг. Тийм хүмүүс хэзээ ч Бурханы авралыг хүлээн авахгүй. Зөвхөн Бурханы ажлын гурван үе шат л Бурханы бүхий л зан чанарыг бүрэн илэрхийлж чадна мөн бүх хүн төрөлхтнийг аврах Бурханы санаа болон хүн төрөлхтний авралын бүх үйл явцыг бүрэн дүүрэн илэрхийлж чадна. Энэ нь Тэр Сатаныг ялж, хүн төрөлхтнийг олж авсны баталгаа, энэ нь Бурханы ялалтын баталгаа, мөн энэ нь Бурханы бүхий л зан чанарын илэрхийлэл юм. Бурханы ажлын гурван үе шатны зөвхөн нэг үе шатыг л ойлгодог хүмүүс нь Бурханы зан чанарын зөвхөн нэг хэсгийг л мэддэг. Хүний үзэлд ажлын энэ нэг үе шат нь хоосон сургаал болохдоо амархан байдаг, хүн Бурханы талаар дүрэм журам зохиох талтай байдаг ба хүн Бурханы зан чанарын энэ нэг хэсгийг Бурханы бүрэн дүүрэн зан занарын төлөөлөл болгон хэрэглэдэг. Цаашлаад хүний төсөөллийн ихэнх нь дотроо холилдсон байдаг, тэгснээр тэр Бурханы зан чанар, оршихуй болон мэргэн ухааныг түүнчлэн Бурханы ажлын зарчмыг хязгаарлагдмал хэмжүүр дотор хязгаарлаж, хэрвээ Бурхан нэгэнтээ ийм байсан л бол Тэр дандаа адилхан хэвээр байх болно, тэгээд хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж итгэдэг. Ажлын гурван үе шатыг мэддэг ба үнэлдэг зөвхөн тэр хүмүүс л Бурханыг бүрэн дүүрэн, яг таг мэдэж чадна. Ядаж л тэд Бурханыг Израильчуудын эсвэл Иудейчүүдийн Бурхан гэж тодорхойлохгүй мөн Түүнийг хүний төлөө үүрд загалмай дээр цовдлогдсон байх Бурхан гэж үзэхгүй байх болно. Хэрвээ чи Түүний ажлын нэг үе шатнаас л Бурханыг мэддэг болбол чиний мэдлэг хэтэрхий өчүүхэн байна. Чиний мэдлэг бол далай дахь дусалтай адил юм. Хэрвээ тийм биш бол шашны нөлөө бүхий хүмүүс яагаад Бурханыг амьдаар нь загалмайд цовдолно гэж? Энэ нь, хүн Бурханыг тодорхой хэмжүүр дотор хязгаарладгаас болж байгаа биш гэж үү? Олон хүмүүс Бурханы янз бүрийн, өөр өөр ажлыг мэддэггүй учраас, цаашлаад тэд Ариун Сүнсний ажлыг хэмждэг дуслын төдий мэдлэг, хоосон сургаалыг эзэмшдэг учраас Бурханыг эсэргүүцэж Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн дадлага туршлага нь өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд тэд Ариун Сүнсний ажлыг үл хүндэтгэн үзэж, Ариун Сүнсний сахилга батыг үл ойшоож, цаашлаад Ариун Сүнсний ажлыг баталгаажуулахын тулд өөрсдийн хуучирсан ялихгүй нотолгоог ашигладаг. Тэд түүнчлэн дүр эсгэж, өөрсдийн эрдэм мэдлэг болоод дэлхийг хөндлөн гулд туулан аялах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсээр жигшигдэн гологдох хүмүүс биш гэж үү, мөн тэд шинэ эрин үеэр таягдагдахгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг өчүүхэн харалган тэдгээр хүмүүс зүгээр л хэчнээн ухаантайгаа үзүүлэхээр оролдож байгаа биш үү? Библийн хомс мэдлэгээрээ тэд дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа тэд Ариун Сүнсний ажлыг урвуулахыг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын үйл явцыг тойрон эргэлдүүлэхээр оролддог бөгөөд алсын хараагүй тэдгээр хүмүүс Бурханы 6,000 жилийн ажлыг нэг удаа хальт харахаар хичээдэг. Эдгээр хүмүүст ямар нэг эрүүл ухаан байна уу? Үнэндээ Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ их байна, тэд Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуур байдаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийн өчүүхнийг ярьдаг боловч өөрсдийн шүүмжинд яардаггүй. Хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, тэд төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба төдий чинээ тэсгэлгүйгээр тэд Бурханы оршихуйг тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьж, ямар ч бодит баримтыг санал болгодоггүй. Тийм хүмүүс бол ямар ч үнэ цэнэгүй юм. Ариун Сүнсний ажлыг тоглоом шиг үздэг хүмүүс бол хөнгөн хийсвэр! Ариун Сүнсний шинэ ажилтай тулгарах үедээ хянуур байдаггүй хүмүүс, ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын шударга явдлыг үгүйсгэх өөрсдийн төрөлхийн араншингаа сул тавьдаг, мөн үүнийг доромжилж гүтгэдэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бүдүүлэг хүмүүс биш гэж үү? Цаашлаад тэд их зантай, угийн бардам, дийлдэшгүй хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй юм. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй мөн Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм муйхар хүмүүс өршөөгдөхгүй, энэ эрин үед ч эсвэл дараагийн ирэх эрин үед ч гэсэн тэд тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа мэт дүр үзүүлдэг ба тэд хэдий чинээ тэгж хийнэ, Бурханы захиргааны зарлигийг төдий чинээ зөрчдөг. Төрөлхийн сул задгай, хэзээ ч хэнд дуулгавартай байгаагүй тэдгээр их зантай хүмүүс бүгд энэ замаар алхдаггүй гэж үү? Үргэлж шинэлэг хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдөр болгон эсэргүүцдэггүй гэж үү? Өнөөдөр та нар, яагаад Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх ёстой вэ гэдгийн ач холбогдлыг ойлгох ёстой. Миний хэлж байгаа үг та нарт ач тустай бөгөөд зүгээр дэмий хоосон яриа биш. Хэрвээ та нар аливааг хурдан дуусгахаар яарвал Миний шаргуу ажил ямар ч хэрэггүй болохгүй гэж үү? Та нар өөрсдийн уг чанарыг мэдэх ёстой. Ихэнх хүмүүс маргалдах авьяастай байдаг ба хэл хугалмаар онолын асуултуудад хариулдаг боловч мөн чанартай холбоотой асуултуудад юу ч хэлж чаддаггүй. Өнөөдөр ч гэсэн та нар хэрэггүй дэмий яриаг өөгшүүлдэг боловч өөрсдийн хуучин уг чанарыг өөрчлөх чадваргүй байдаг ба та нарын ихэнх нь илүү өндөр үнэнд хүрэхээр эрж хайсан замаар өөрчлөгдөх бодолгүйгээр, шийдвэртэй бусаар амьдардаг. Тийм хүмүүс Бурханыг хэрхэн эцэст нь хүртэл дагаж чадах юм бэ? Та нар замын төгсгөлд хүрлээ ч гэсэн энэ нь та нарт ямар ашиг тустай байх юм бэ? Хэтэрхий оройтохоосоо өмнө өөрсдийн санааг өөрчилж нэг бол үнэхээр эрж хайж эсвэл эртхэн больсон нь дээр. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр та нар бусдын хүчийг мөлжигч болох болно—та нар тийм дорд, жигшүүртэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна уу?

No comments:
Post a Comment