28/12/2018

4. Бурханы шалгалт, цэвэршүүлэлтийн ажлын ач холбогдол.



Холбогдолтой Бурханы үг:
4. Бурханы шалгалт, цэвэршүүлэлтийн ажлын ач холбогдол.

Хүмүүсийн ямар дотоод төлөв байдалд эдгээр шалгалтууд чиглэсэн бэ? Тэдгээр нь Бурханыг сэтгэл хангалуун болгох чадваргүй хүмүүсийн тэрслүү зан чанар луу чиглэсэн байдаг. Хүмүүсийн дотор маш их ариун бус зүйлс байдаг бөгөөд ихэнх нь хуурамч байдаг иймээс Бурхан тэднийг ариусгахын тулд шалгалт уруу хөтөлдөг. …

… Бурханы жинхэнэ хайр бол Түүний бүхий л зан чанар бөгөөд Бурханы бүхий л зан чанар чамд харагдах үед, энэ нь чиний махан биед юуг авчрах вэ? Бурханы зөвт зан чанар чамд харагдах үед чиний махан бие өөрийн эрхгүй их өвдөлт шаналлыг амсах болно. Хэрвээ чи энэ өвдөлтөнд зовж шаналахгүй бол Бурханаар төгс болгуулж чадахгүй бас Бурханд жинхэнэ хайрыг зориулж чадахгүй байх болно. Хэрвээ Бурхан чамайг төгс болговол Тэр Өөрийн бүхий л зан чанарыг чамд гарцаагүй харуулах болно. Бүтээлийн цаг үеэс өнөөдрийг хүртэл Бурхан Өөрийн бүхий л зан чанарыг хэзээ ч харуулж байгаагүй—гэвч эцсийн өдрүүдэд Тэрээр Өөрийн урьдаас товлож сонгосон бүлэг хүмүүст үүнийгээ илчилж байгаа бөгөөд хүмүүсийг төгс болгохоор Тэр Өөрийн зан чанарыг ил болгож, үүгээр дамжуулан Тэр бүлэг хүмүүсийг бүрэн дүүрэн болгож байна. Энэ бол хүмүүсийн төлөө гэсэн Бурханы жинхэнэ хайр юм.
Тэдний төлөөх Бурханы жинхэнэ хайрыг мэдрэхийн тулд хүмүүс туйлын их өвдөлтийг тэсвэрлэж, өндөр төлөөс төлөх шаардлагатай. Зөвхөн үүний дараа л Бурхан тэднийг авч чадна мөн тэд Бурханд буцаагаад өөрсдийн жинхэнэ хайрыг өгч чадах ба зөвхөн тэр үед л Бурханы зүрх сэтгэл хангалуун байх болно. Хэрвээ хүмүүс Бурханаар төгс болгуулахыг хүсэж байгаа бол, хэрвээ Түүний хүслийг биелүүлж, өөрсдийн жинхэнэ хайрыг Бурханд бүрэн өгөхийг хүсэж байгаа бол тэд нөхцөл байдлуудаас ихээхэн зовлон шаналал, орчин тойрны тарчлалыг туулж, үхэхээс дор өвдөлтийг амсах ёстой ба эцэстээ тэднээс өөрсдийн жинхэнэ зүрх сэтгэлээ Бурханд буцааж өгөхийг албадах болно. Хэн нэгэн Бурханд үнэхээр хайртай юу үгүй гэдэг нь зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн үеэр илчлэгддэг. Бурхан хүмүүсийн хайрыг ариусгадаг ба энэ нь бас зөвхөн зовлон бэрхшээл болон цэвэршүүлэлтийн дунд л хийгддэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн Бурханыг хайрлах нь үнэхээр Бурханд итгэх юм”-аас

Хүний байдал болон Бурханд хандах түүний хандлагатай нүүр тулаад Бурхан шинэ ажил хийж, Түүний талаарх мэдлэг болон Түүнд хандах дуулгавартай байдлыг хоёуланг нь, мөн хайр болон гэрчлэлийг хоёуланг нь эзэмших боломжийг хүнд олгосон. Тиймээс хүн Бурханы цэвэршүүлэлтийг, түүнчлэн Түүний шүүлт, харьцалт, засалтыг туулах ёстой, үүнгүйгээр хүн Бурханыг хэзээ ч мэдэхгүй бөгөөд хэзээ ч Түүнийг хайрлаж, Түүнд гэрчлэл хийх чадваргүй байх юм. Хүнийг цэвэршүүлэх Бурханы цэвэршүүлэлт нь зүгээр л өрөөсгөл үр нөлөөний төлөө байдаггүй, харин олон талын үр нөлөөний төлөө байдаг. Хүний шийдвэр болон хайрыг төгс болгохын тулд, зөвхөн ийм байдлаар л Бурхан, үнэнийг эрж хайхад бэлэн байгаа хүмүүст цэвэршүүлэлтийн ажил хийдэг. Үнэнийг эрж хайхад бэлэн байгаа, Бурханыг хүсэн эрмэлздэг хүмүүсийн хувьд иймэрхүү цэвэршүүлэлтээс илүү утга учиртай эсвэл илүү ач тустай өөр юу ч байхгүй. Үнэнийг угаасаа хүн эзэмшдэггүй бөгөөд Сатанаар завхруулагдсан хүмүүс амархан ойлгодоггүй; хүн үнэнгүй байдаг, үнэнийг хэрэгжүүлэх шийдвэргүй байдаг бөгөөд хэрвээ зовохгүй юм бол, цэвэршүүлэгдэж эсвэл шүүгдэхгүй юм бол түүний шийдвэр нь хэзээ ч төгс болгуулж чадахгүй. Цэвэршүүлэлт нь бүх хүмүүсийн хувьд шаналгаатай агаад хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг—гэсэн ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан Өөрийн зөвт зан чанарыг хүнд ил болгож, хүнд тавих Өөрийн шаардлагыг тунхаглаж, илүү их гэгээрэл болон илүү их бодит засалт, харьцалтаар хангадаг; баримт болон үнэний хоорондох харьцуулалтаар дамжуулан Тэрээр хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаарх илүү их ойлголтыг өгч, тэгснээрээ Бурханыг гэсэн илүү жинхэнэ, илүү цэвэр ариун хайртай байх боломжийг хүнд олгодог. Энэ нь цэвэршүүлэлт хийх Бурханы зорилго юм. Бурханы хүнд хийдэг бүх ажил нь өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй ажил хийдэггүй мөн Тэр хүнд ашиггүй ажил ч хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы өмнөөс холдуулна гэсэн үг биш, мөн энэ нь тэднийг тамд устгана гэсэн үг ч биш. Энэ нь, цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанарыг өөрчилж, түүний сэдлийг, түүний хуучин үзэл бодлыг өөрчилж, Бурханы төлөө гэсэн түүний хайрыг өөрчилж, түүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм. Цэвэршүүлэлт бол хүнийг турших жинхэнэ туршилт, жинхэнэ сургалтын нэг хэлбэр бөгөөд зөвхөн цэвэршүүлэлтийн үеэр л түүний хайр төрөлхийн чиг үүргээ биелүүлж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цэвэршүүлэлтийг туулснаар л хүн Бурханыг үнэхээр хайрлаж чадна”-аас

No comments:

Post a Comment