Хэрвээ Бурханы ажил, хүнийг цагаас нь өмнө төгсгөл буюу гайхалтай хүрэх газраар хангасан бол, мөн хүний сэтгэлийг татаж, хүнээр Өөрийгөө дагуулахад Бурхан үүнийг ашигласан бол, хэрвээ Тэр хүнтэй наймаалцах юм бол энэ нь байлдан дагуулах ажил байж чадахгүй ба энэ нь хүний амийн ажил байж чадахгүй. Хүнийг хянаж, түүний зүрх сэтгэлийг олж авахын тулд Бурхан төгсгөлийг ашиглах байсан бол үүгээрээ Тэр хүнийг төгс болгохгүй, мөн Тэр хүнийг олж авч чадахгүй, харин үүний оронд түүнийг хянахын тулд хүрэх газрыг ашиглах байсан юм. Итгэж найдах ямар нэгэн сайн зүйл байсан ч байгаагүй ч, хүн ирээдүйн төгсгөл, хүрэх газраас өөр юуг ч анхаардаггүй. Хэрвээ байлдан дагуулах ажлын үеэр хүнд сайхан итгэл найдварыг өгвөл, хэрвээ хүнийг байлдан дагуулахаас өмнө түүнд эрж хайхад тохирох хүрэх газрыг өгвөл хүний байлдан дагуулалт нь үр дүндээ хүрэхгүйгээр үл барам байлдан дагуулах ажлын үр дүнд мөн нөлөөлөх болно. Өөрөөр хэлбэл, хүний хувь заяа, хэтийн ирээдүйг булаан авч, хүний тэрслүү зан чанарыг шүүж, гэсгээснээр байлдан дагуулах ажил үр дүндээ хүрдэг. Энэ нь хүнтэй наймаалцсанаар, өөрөөр хэлбэл хүнд ерөөл, нигүүлсэл өгснөөр биелдэггүй харин хүнийг эрх чөлөөнөөс нь салгаж, түүний хэтийн ирээдүйг арилгаснаар дамжуулан хүний үнэнч занг илчилснээр биелдэг. Энэ нь байлдан дагуулах ажлын мөн чанар юм. Хэрвээ хүнд бүр эхнээс нь сайхан итгэл найдвар өгөөд гэсгээлт ба шүүлтийн ажил дараа нь хийгдсэн бол түүнд хэтийн ирээдүй байгаагийн үндсэн дээр хүн энэхүү гэсгээлт, шүүлтийг хүлээн зөвшөөрөх бөгөөд эцэстээ бүх бүтээл Бүтээгчийг нөхцөлгүйгээр дуулгавартай дагаж, шүтэн мөргөхгүй; зөвхөн харанхуй мунхаг дуулгавартай байдал л байх бөгөөд хүний зүрх сэтгэлийг бүрэн байлдан дагуулах боломжгүй байх юм. Үүний үр дүнд байлдан дагуулах тийм ажил нь хүнийг авах чадваргүй, цаашлаад Бурханд гэрчлэл хийх чадваргүй байх юм.
Тийм бүтээлүүд нь өөрсдийн үүргийг биелүүлж чадахгүй бөгөөд Бурхантай үнэ хаялцаж л чадна; энэ нь байлдан дагуулалт байж чадахгүй, харин өршөөл, ерөөл билээ. Хүний хамгийн том асуудал бол тэр өөрийн хувь заяа, хэтийн ирээдүйгээс өөр юуг ч боддоггүй ба тэдгээрийг тахин шүтдэг. Хүн өөрийн хувь заяа, хэтийн ирээдүйн төлөө Бурханыг эрж хайдаг; Бурханыг гэсэн хайрынхаа улмаас тэр Түүнийг шүтэн мөргөдөггүй. Иймээс хүнийг байлдан дагуулахад, хүний аминч үзэл, шунахай зан болон Бурханыг шүтэхэд нь хамгийн их саад болдог зүйлс бүгд таягдагдах ёстой. Ингэснээр хүний байлдан дагуулалт үр дүнд хүрэх болно. Үүний үрээр, хүний байлдан дагуулалтын хамгийн эхэн үед, хүний жолоогүй хүсэл эрмэлзэл болон хамгийн жигшмээр сул талуудыг эхлээд цэвэрлэж, үүгээр дамжуулан Бурханыг гэсэн хүний хайрыг илчилж, хүний амьдралын талаарх түүний мэдлэг, Бурханыг үзэх үзэл бодол, өөрийнх нь оршин тогтнолын утга учрыг өөрчлөх нь чухал юм. Ийм байдлаар Бурханыг гэсэн хүний хайр цэвэрлэгдэнэ, өөрөөр хэлбэл хүний зүрх сэтгэл байлдан дагуулагдана. Гэвч бүх бүтээлд хандах Өөрийн хандлагадаа Бурхан, зөвхөн байлдан дагуулахын тулд байлдан дагуулдаггүй; үүний оронд хүнийг олж авахын тулд, Өөрийн алдрын төлөө, мөн хүний хамгийн эртний, анхдагч төрхийг эргүүлэн авахын тулд Тэр байлдан дагуулдаг. Тэр зөвхөн байлдан дагуулахын тулд л байлдан дагуулдаг байсан бол байлдан дагуулах ажлын ач холбогдол алдагдах байлаа. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүнийг байлдан дагуулсны дараа Бурхан хүний өмнө хүлээсэн хариуцлагаасаа бултаж, түүний амь эсвэл үхэлд ямар ч анхаарал хандуулахгүй бол энэ нь хүн төрөлхтний удирдлага байж чадахгүй ба хүний байлдан дагуулалт нь түүний авралын төлөө байж чадахгүй. Байлдан дагуулсныхаа дараа хүнийг олж авах болон хүн гайхалтай хүрэх газарт очих нь л авралын ажлын гол цөмд байдаг ба зөвхөн энэ нь л хүний авралын зорилгыг биелүүлж чадна. Өөрөөр хэлбэл, хүн сайхан хүрэх газарт очиж, амралтанд орох нь л бүх бүтээлийн эзэмших ёстой хэтийн ирээдүй бөгөөд Бүтээгчээр хийгдэх ёстой ажил юм. …

… Байлдан дагуулах ажлаа гүйцэтгэх үедээ чиний хэтийн ирээдүй, хувь заяа эсвэл хүрэх газрыг ашиглан Бурхан та нарыг хянадаггүй. Үнэндээ ийм байдлаар ажиллах хэрэггүй. Байлдан дагуулах ажлын зорилго нь хүнийг бүтээлийн үүргээ биелүүлэхэд хүргэх, түүгээр Бүтээгчийг шүтүүлэх бөгөөд зөвхөн үүний дараа л тэр гайхалтай хүрэх газарт орж чадах юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас
Байлдан дагуулах ажлын улмаас хүрэх үр дүн нь үндсэндээ хүний махан бие эсэргүүцэхээ болих явдал бөгөөд өөрөөр хэлбэл хүний үзэл санаа Бурханы талаар шинэ ойлголтыг олж авч, түүний зүрх сэтгэл бүхэлдээ Бурханд дуулгавартай хандаж, хүн Бурханы төлөө байхаар шийдэх явдал юм. Хүний зан араншин эсвэл махан биеийн өөрчлөлт нь тэр байлдан дагуулагдсан эсэхийг тодорхойлдоггүй. Харин ч тэдний бодол, ухамсар болон мэдрэмж өөрчлөгдсөн үед—өөрөөр хэлбэл сэтгэл санааны бүхий л хандлага нь өөрчлөгдсөн үед—тэд Бурханаар байлдан дагуулагдсан байна. Чи дуулгавартай байхаар шийдэж, шинээр сэтгэж эхлэх үед, чи өөрийн ямар ч үзэл, санаа бодлыг Бурханы үг болон ажилтай холихоо больсон үед, чиний уураг тархи хэвийн тунгаан бодох үед өөрөөр хэлбэл чи бүхий л зүрх сэтгэлээрээ Бурханы төлөө зүтгэх үед ийм төрлийн хүн нь бүрэн байлдан дагуулагдсан байх юм. Шашны ертөнцөд, өөрсдийн биеэ захирч, загалмайгаа үүрэн, бүр эцсийн амьсгал хүртлээ зовж тэвчин насан туршдаа багагүй зовдог олон хүмүүс бий! Зарим нь насан эцэслэх өглөө ч гэсэн мацаг барьж байдаг. Бүхий л амьдралдаа тэд сайн хоол хүнс, сайхан хувцас хунараас татгалзаж зөвхөн зовлонг онцолдог. Тэд биеэ дарангуйлан захирч, махан биеэс татгалзах чадвартай байдаг. Зовлон бэрхшээлийг тэвчих тэдний дотоод эрч хүчийг магтууштай. Гэвч тэдний бодол санаа, тэдний үзэл, тэдний сэтгэл санааны хандлага болон тэдний хуучин уг чанар—эдгээр нь харьцалтыг огт туулаагүй байдаг. Тэдэнд өөрсдийнх нь талаарх жинхэнэ ойлголт байдаггүй. Сэтгэл санаандаа төсөөлсөн Бурханы дүр төрх нь хийсвэр, тодорхойгүй Бурханы тухай уламжлалт ойлголт байдаг. Бурханы төлөө зовж шаналах тэдний шийдвэр нь өөрсдийнх нь хүчин чармайлт, эерэг зан аашаас нь үүдэн гардаг. Хэдий тэд Бурханд итгэдэг ч тэд Бурханыг ойлгодоггүй, мөн Түүний хүслийг ч мэддэггүй. Тэд ердөө л Бурханы төлөө сохроор ажиллаж, сохроор зовж шаналдаг. Тэд ажигч гярхай байхад ямар ч ач холбогдол өгдөггүй ба өөрсдийнх нь үйлчлэл Бурханы хүслийг үнэхээр биелүүлж байгаа талаар тун бага анхаардаг. Тэр ч байтугай тэд Бурханы талаарх ойлголтонд хэрхэн хүрэхээ мэддэггүй. Тэдний үйлчилдэг Бурхан нь Өөрийн анхдагч дүр төрхөөрөө байгаа Бурхан биш харин тэдний өөрсдийн зохиосон Бурхан, тэдний сонссон Бурхан эсвэл ном зохиолд байдаг үлгэр домгийн Бурхан байдаг. Дараа нь тэд Бурханы төлөө зовж, Бурханы хийхийг хүсэж байгаа ажлыг Бурханы төлөө хариуцахын тулд өөрсдийн баялаг төсөөлөл болон өөрсдийн үнэн сүсэгт зүрх сэтгэлээ ашигладаг. Тэдний үйлчлэл хэтэрхий оновчтой бус, тэгснээр Түүний хүслийг биелүүлдэг байдлаар Бурханд үнэхээр үйлчилж байгаа нэг ч хүн чухамдаа байдаггүй. Тэд зовж шаналахад хэчнээн бэлэн байх нь хамаагүй үйлчлэлийн талаарх тэдний анхдагч үзэл бодол болон Бурханы талаарх тэдний сэтгэл санааны төсөөлөл өөрчлөгдөөгүй хэвээр үлддэг, учир нь тэд Бурханы шүүлт, гэсгээлт болоод Бурханы цэвэршүүлэлт, төгс төгөлдөржилтийг туулаагүй, мөн хэн ч тэднийг үнэнээр хөтлөөгүй байдаг. Хэдий тэд Аврагч Есүст итгэдэг ч тэдний нэг нь ч Аврагчийг харж байгаагүй байдаг. Тэд үлгэр домог болон дам ярианаас л Түүний талаар мэддэг. Тиймээс тэдний үйлчлэл нь сохор хүн эцэгтээ үйлчлэхтэй адилаар нүдээ анин таамгаар үйлчлэхээс илүү хэтрэхгүй. Ийм төрлийн үйлчлэлээр дамжуулан эцэстээ ямар үр дүнд хүрэх вэ? Хэн үүнийг хүлээн зөвшөөрөх юм бэ? Эхнээсээ эцсээ хүртэл тэдний үйлчлэл хэзээ ч ердөө ч өөрчлөгддөггүй. Тэд зөвхөн бусад хүмүүсийн өгсөн сургаал зааврыг хүлээн авдаг бөгөөд өөртөө таалагдсан арга хэлбэрээр, өөрсдийн төрөлхийн чанарын дагуу үйлчилдэг. Энэ нь ямар шагнал хүртэж чадах юм бэ? … Тэд эцсээ хүртэл дуулгавартай байдаг ч байлдан дагуулагдаагүй тул тэд байлдан дагуулагдах тухай ямар ч гэрчлэл хийж чаддаггүй. Тэд багагүй зовлон амсдаг ч дотроо тэд Бурханыг огтхон ч мэддэггүй. Тэдний хуучин сэтгэхүй, хуучин үзэл, шашны зан үйл, хүний бий болгосон ойлголтууд болон хүний үзэл санааны юу ч харьцалт амсаагүй. Тэдэнд ямар ч шинэ ойлголт байдаггүй. Бурханы талаарх тэдний ойлголтын өчүүхэн төдий нь ч үнэн эсвэл нарийн зөв биш. Тэд Бурханы хүслийг буруугаар ойлгосон. Энэ нь Бурханд үйлчилж байгаа хэрэг үү? Чи өмнө нь Бурханыг яаж ойлгодог байсан, өнөөдөр ч гэсэн үүнийгээ хадгалж, Бурхан юу ч хийлээ гэсэн Бурханы талаарх ойлголт чинь өөрийн үзэл, санаандаа суурилдаг. Өөрөөр хэлбэл, чи Бурханы талаар ямар ч шинэ, үнэн ойлголттой болоогүй ба Бурханы жинхэнэ дүр төрх болон жинхэнэ зан чанарыг мэдэж чадаагүй. Бурханы талаарх чиний ойлголт одоо ч феодалын нийгмийн, мухар сүсгээр удирдуулж, хүний төсөөлөл болон үзлээс төрөн гарсан бол чи байлдан дагуулагдаагүй байх юм. Энэ бүх үгийг одоо чамд хэлж байгаа Миний зорилго бол чамайг нарийн зөв, шинэ ойлголт руу хөтлөхийн тулд энэхүү мэдлэгийг ойлгож, ашиглах боломжийг чамд олгохын төлөө юм. Тэдгээр нь чамд байгаа хуучин үзэл, хуучин мэдлэгээс салахад чиглэдэг бөгөөд ингэснээр чи шинэ ойлголтыг эзэмшиж чадна. Хэрвээ чи Миний үгийг үнэхээр идэж уувал, чиний ойлголт мэдэгдэхүйц өөрчлөгдөх болно. Бурханы үгийг идэж, уухдаа чи дуулгавартай зүрх сэтгэлээ хэвээр хадгалсаар байгаа цагт чиний үзэлт өөрчлөгдөх болно. Чи удаа дараагийн гэсгээлтийг хүлээн зөвшөөрөх чадвартай байсаар байгаа цагт чиний хуучин сэтгэхүй аажмаар өөрчлөгдөх болно. Чиний хуучин сэтгэхүй бүхэлдээ шинээр солигдсон цагт чиний хэрэгжүүлэлт ч бас үүнийг даган өөрчлөгдөнө. Ийм байдлаар чиний үйлчлэл төдий чинээ илүү оновчтой, төдий чинээ Бурханы хүслийг биелүүлэх чадвартай байх болно. Хэрвээ чи өөрийн амьдрал, амьдралын талаарх өөрийн ойлголт болон Бурханы талаарх олон үзлээ өөрчилж чадваас чиний өөрийн төрөлхийн зүйл аажмаар багасна. Энэ нь, гагцхүү энэ нь Бурхан хүнийг байлдан дагуулсны дараах үр дүн юм; энэ нь хүнд харагдах өөрчлөлт юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (3)”-ээс

No comments:
Post a Comment