08/12/2018

4. Бурханы ажлын гурван үе шат бүрийн хоорондох харилцаа.

4. Бурханы ажлын гурван үе шат бүрийн хоорондох харилцаа.

Өнөө үед хийгдсэн ажил нь Нигүүлслийн эрин үеийн ажлыг урагшлуулсан; өөрөөр хэлбэл, бүхий л зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөн дэх ажил урагшилсан. Хэдийгээр Нигүүлслийн эрин үе дууссан ч гэсэн Бурханы ажил цааш хөгжин урагшилсан. Ажлын энэхүү үе шат нь Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үед тулгуурлан бий болсон гэж Би яагаад дахин дахин хэлдэг вэ? Энэ нь, өнөө үеийн ажил бол Нигүүлслийн эрин үед хийгдсэн ажлын үргэлжлэл бөгөөд Хуулийн эрин үед хийгдсэний сайжруулалт гэсэн үг юм. Гурван үе шат нь өөр хоорондоо нарийн нягт харилцан холбогдсон ба дараа дараагийнхтайгаа холбоотой байдаг. Ажлын энэхүү үе шат нь Есүсийн хийсэн дээр тулгуурлан хийгддэг гэж Би бас яагаад хэлдэг вэ? Хэрвээ энэ үе шат нь Есүсийн хийсэн ажил дээр тулгуурлаагүй бол цовдлол буюу өмнө нь хийгдсэн золин авралын ажил энэ үе шатанд мөн л хийгдэх хэрэгтэй болох байсан. Энэ нь утга учиргүй байх болно. Тиймээс ажил бүрэн дууссан биш, харин эрин үе урагшилсан бөгөөд ажил өмнөхөөсөө ч бүр илүү дээр болсон. Ажлын энэ үе шат нь Хуулийн эрин үе болон Есүсийн хөдөлшгүй ажлын суурин дээр хийгдсэн гэж хэлж болно. Ажил шат дараалан хийгдсэн бөгөөд энэ үе шат нь шинэ эхлэл биш юм. Ажлын гурван үе шатны хослолыг л зөвхөн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гэж үзэж болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”-ээс

Ажлын сүүлчийн үе шат нь биеэ даасан зүйл биш харин өмнөх хоёр үе шаттайгаа хамт бүрдүүлсэн бүхэл юмны нэг хэсэг бөгөөд өөрөөр хэлбэл ажлын гурван үе шатны зөвхөн нэгийг хийснээр авралын бүх ажлыг дуусгах боломжгүй. Ажлын сүүлчийн үе шат нь хүнийг бүрэн аварч чадах хэдий ч хүнийг Сатаны нөлөөнөөс аврахад энэ ганц үе шатыг зөвхөн дангаар нь хэрэгжүүлэх хэрэгтэй ба ажлын өмнөх хоёр үе шат нь шаардлагагүй гэсэн үг биш. Гурван үе шатны аль ч ганц үе шатыг бүх хүн төрөлхтний мэдэх ёстой цорын ганц үзэгдэл гэж тогтоож болохгүй, учир нь авралын ажлын бүрэн бүтэн байдал нь ажлын гурван үе шат бөгөөд тэдгээрийн дундах аль нэг үе шат биш. Авралын ажил биелээгүй байсаар байгаа цагт Бурханы удирдлага нь бүрэн төгсгөлдөө очиж чадахгүй байх болно. Бурханы оршихуй, зан чанар болон мэргэн ухаан нь авралын ажлын бүрэн бүтэн байдалд илэрхийлэгддэг, бүр эхнээсээ хүнд илчлэгддэггүй харин аажмаар авралын ажлаар илэрхийлэгддэг билээ. Авралын ажлын үе шат бүр Бурханы зан чанарын нэг хэсгийг болон Түүний оршихуйн нэг хэсгийг илэрхийлдэг; ажлын үе шат бүр Бурханы оршихуйн бүрэн дүүрэн байдлыг шууд бүрэн илэрхийлж чадахгүй. Тиймээс ажлын гурван үе шат дуусангуут л авралын ажил бүрэн төгсөнө, иймээс Бурханы бүрэн дүүрэн байдлын талаарх хүний мэдлэг нь Бурханы ажлын гурван үе шатнаас салшгүй юм. Ажлын нэг үе шатнаас хүний олж авдаг зүйл нь ердөө л Түүний ажлын нэг хэсэгт илэрхийлэгдсэн Бурханы зан чанар билээ. Энэ нь өмнөх ба дараах үе шатан дахь зан чанар болоод оршихуйг нь төлөөлж чадахгүй. Учир нь, хүнийг аврах ажлыг нэг цаг хугацаанд эсвэл нэг газарт шууд дуусгаж болдоггүй, харин энэ нь өөр өөр цаг үе, газар нутаг дахь хүний хөгжлийн түвшний дагуу аажмаар илүү гүнзгий болдог. Энэ нь үе шаттайгаар явагддаг ажил бөгөөд ганц үе шатанд хийгдэж дуусдаггүй. Иймээс Бурханы бүхий л мэргэн ухаан нь биеэ даасан нэг үе шатны оронд гурван үе шатанд хэлбэрждэг. Түүний бүхий л оршихуй болон бүхий л мэргэн ухаан нь энэ гурван үе шатанд оршдог, үе шат бүр Түүний оршихуйг агуулдаг бөгөөд энэ нь Түүний ажлын мэргэн ухааны бүртгэл юм. … Ажлын гурван үе шат бүр өмнөх үеийнхээ суурин дээр хийгддэг; энэ нь авралын ажлаас тусдаа, бие даан хийгддэггүй. Хэрэгжүүлэх ажлын эрин үе болон төрөл нь асар их ялгаатай байдаг хэдий ч үүний гол цөм нь мөн л хүн төрөлхтний аврал байдаг ба авралын ажлын үе шат бүр нь сүүлийнхээсээ илүү гүнзгий байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

No comments:

Post a Comment