05/07/2018

Бурханы эх хүний зүрх сэтгэлийг хэн мэдэх вэ?


Бурханы эх хүний зүрх сэтгэлийг хэн мэдэх вэ?

Үнэний “Бурхан бол зөвт” гэдэг талын хувьд би байнга л багахан хэмжээний утга учиргүй ойлголттой байсан. Хүн ажилдаа ямар нэгэн ялзрал, завхралыг олж илрүүлбэл эсвэл чуулганы ажлыг сүйрүүлэх зөрчил гаргах л юм бол залхаан цээрлүүлэлт үзнэ, эсвэл ажлаа алдана эсвэл шийтгэл хүлээнэ гэж би боддог байсан. Тэр бол Бурханы зөвт байдал. Ийм буруу бодлоосоо мөн дээр нь нэмээд, ажилдаа алдаа гаргавал ажлаа алдана гэх айдсаасаа болоод би нэгэн “ухаалаг” арга бодож олсон юм: буруу зүйл хийх бүрдээ удирдагч нартаа мэдэгдэхгүйн тулд чадах бүхнээ хийхийг хичээнэ, тэгээд хурдхан шиг тэр алдаагаа өөрийнхөө төлөө будаж шунхдахыг хичээнэ, зөвтгөхийн тулд чадах бүхнээ хийнэ. Ингэвэл надад ажил үүргээ хадгалж үлдэхэд туслахгүй гэж үү? Тийм учраас ажлынхаа талаар тайлагнах тоолондоо том асуудлыг жижиг, жижиг асуудлыг юу ч биш мэт болгон багасгана. Хэрвээ би зарим үед идэвхгүй байвал түүнийгээ удирдагч нарын өмнө далдлахын тулд чадах бүхнээ хийдэг бөгөөд удирдагч нар намайг шаардлагад нийцэхгүй гэж бодоод ашиглахаа болино гэсэн айдсынхаа улмаас маш идэвхтэй, эерэг хандлагатай байгаа дүр үзүүлнэ. Яг иймэрхүү байдлаар би хийсэн зүйл бүхэндээ удирдагч нараас маш хянуур болгоомжтой байдаг.

Хэдий тийм боловч, Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг хянан шалгадаг бөгөөд миний “гайхамшигт арга заль” Бурханы нүднээс хэзээ ч зайлж чадахгүй. Юмсыг нуун далдлах гэж хэдийчинээ их хичээнэ төдийчинээ ихээр Бурхан намайг гэрэлд гаргаж байгааг би нээн илрүүлсэн. Тухайлбал, удирдагч нарын өмнө авъяасаа харуулах гэж хичээх бүрдээ би байнга л том алдаа хийж өөрийгөө тэнэг байдалд оруулдаг; идэвхгүй нөхцөл байдлаа нуун далдлах гэж оролдох тоолонд нүүрийг маань “хар үүл” аяндаа бүрхэж ах, эгч нарт танигдахыг оролдоно; ажилдаа хайхрамжгүй хандсанаа нуух гэж оролдох тоолонд үр дүн нь бүхнийг илчлэн харуулах толь мэт байдаг … шударга бус байдлаа мэдрэн ичиж зовон, тарчилж байсан маань намайг байн байн уналтанд хүргэж байсан, гэхдээ би үүнээс, ард нь Бурхан байгаад ийм арга замаар ажиллаж байгаа сэдэл, зорилгыг нь ч, Бурхан хүмүүсийг хэрхэн аварсныг ч ойлгоогүй. Зөвхөн “Бурханы зөвт шүүлт” л ирэхийг-асуудлыг чуулганаар шийдэгдэхийг би идэвхгүй хүлээсэн.

Гэхдээ миний урьдчилан харсанчлан бодит байдалд ахиц дэвшил гараагүй: ажлаа хийхдээ би, хэдийгээр залруулагдаж, ажил үүргээ зүй зохистой биелүүлээгүйтэйгээ тэмцэж байсан ч үүргээ биелүүлэхдээ юун дээр хайхрамжгүй, юун дээр шударга хандсан гэдгээ мэдэх боломжийг надад олгодог ах эгч нарын шударга удирдамжийг хүлээн авах боломжтой байсан. Бурханы шаардлагын дагуу үйлдсэнээр л хүн үүргээ зохистойгоор биелүүлж чадна гэдгийг би ойлгосон. Амь руу нэвтрэхийн тухайд бол би салж чаддаггүй муу ёрын бодолд олонтаа автаж сэтгэл зүрхээ уур бухимдалтай үлдээдэг байсан. Би зүрх сэтгэлээ нээж харилцааг эрж хайхыг хүссэн, гэхдээ ярина гэхээс хэтэрхий ихээр ичиж айж байлаа. Эцэст нь, би харанхуйд унаж Ариун Сүнсний ажлыг алдсан. Гэхдээ би дараа нь бүх хүчээ дайчлан ярьсан, үүнээс болоод ах эгч нар намайг шоолон инээж дорд үзээгүй, харин тэгэхийн оронд нь надад тусалж, сургамж хайрласан нь гэрэлд гарах боломжийг, дадлагажих зам, гэм нүглийг ялах хүч чадлыг олгосон. Хожим нь, миний эргэн тойронд ах эгч нар ямар нэгэн буруу зүйл хийхэд эсвэл ялзрал/завхралыг илчлэхэд үүнээс нь болоод чуулган тэднийг гэрт нь хариулахгүй байгааг би харсан. Тэдэнтэй харилцах, дэмжихийн тулд чуулганаас удаа дараалан боломж олгож чадах бүхнээ хийж байлаа. Тодорхой хэн нэгэн хүн гэртээ харих боллоо ч гэсэн энэ нь тэд Бурханы зан чанарыг дахин дахин зөрчсөн, тэднийг засч залруулж, харилцаа холбоо тогтоож, олонтаа харилцсаны дараа ч гэсэн гэмшихээсээ татгалзсаар байснаас шалтгаалсан. Гэхдээ, тийм хүмүүсийг ч хүртэл гэмших, сэрэхийг нь чуулган хүлээсээр байдаг. Хэрвээ тэд үнэхээр өөрсдийгөө хүндэлж тодорхой хугацааны дараа өөрчлөгдвөл чуулган тэдэнд дадлагажих, сайн үйлс бүтээх боломжуудыг өгсөөр байна. Энэ бүх баримтууд намайг, Бурханы хандлага бол үрэлгэн хүүгээ буцаж ирэхэд эцэг эх нь зүйрлүүлшгүй хайр, энэрлээр хэрхэн ханддагтай адил болохыг харахад хүргэсэн. Тэдгээр нь мөн, Бурханы хийдэг ажил нь хүмүүсийг авардаг, өөрчилдөг, төгөлдөршүүлдэг ажил болохыг надад харуулсан. Зөвхөн тэгэхэд л “Бурханы зөвт байдал” -ын тухай миний санаа утга учиргүй, үнэнээс хэтэрхий хол байсныг би ухаарсан юм. Хэдийгээр Бурханы зан чанар зөвт боловч Түүнийг дагадаг хүмүүст Түүний илэрхийлдэг зүйлс нь ихэвчлэн дээд зэргийн тэвчээр, хатуужил, өршөөл байдаг бөгөөд энэ нь хязгааргүй, хэмжээлшгүй билээ. Бурханы илэрхийлдэг хайр Түүний зөвт байдлаас ч илүү их гэж хэлж болно.

Тэр цаг мөчид би Бурханы үгийн нэгэн хэсэг ишлэлийг бодохгүй байж чадаагүй. Тэгээд би Чуулганы удирдагчид, ажилтнуудтай Христийн ярьсан ярианы тэмдэглэлийг нээсэн. Бурхан хэлсэн нь: “Христийн мөн чанар юу вэ? Хүний хувьд Христийн мөн чанар бол хайр бөгөөд Түүнийг дагадаг хүмүүсийн хувьд тэр хайр нь эцэс төгсгөлгүй юм. Хэрвээ Түүнд хайр байдаггүй, өршөөл байдаггүй бол хүн Түүнийг одоог хүртэл дагахгүй байх байлаа. Зарим хүн: ‘Бурханы зөвт байдлын тухайд ямар вэ?’ гэдэг. Тийм ээ! Үнэндээ Түүнд бас зөвт байдал байдаг, гэхдээ Түүний зан чанарын өнцгөөс бол, Түүний зөвт байдал нь хүн төрөлхтний завхрал болоод ёрын мууг жигших явдал юм. Хэрвээ Түүнд зөвхөн зөвт байдал байдаг ч хайр байдаггүй бол эсвэл Түүний хайр нь зөвт байдлаасаа бага байдаг бол яах вэ? Тэгвэл хүн төрөлхтний хувьд бүрмөсөн дуусна гэж хэлж болно. Тиймээс Би та нарт үнэнийг хэлье, махбод дахь Бурхан хүн дээр ажиллаагүй байх хугацаанд хамгийн их ялгаран гардаг Түүний мөн чанарын нэг хэсэг нь Түүний хайр болон хязгааргүй их тэвчээр байдаг. Хайр байгаагүй бол та нарын төсөөлдөг шигээр Бурхан хүмүүсийг цохьдог явдал цаг үргэлжид тохиолдох байсан; хэрвээ хэн нэгнийг үзэн ядсан бол Тэр тэднийг шийтгэж, харааж, шүүж, гэсгээх байсан. Тэр нь хэчнээн хатуу ширүүн байх вэ? Хэрвээ Тэр хэн нэгэнд уурлах юм бол тухайн хүн айн чичирч, Бурханы нүдний өмнө зогсож чадахгүй байх байлаа... Энэ бол Бурханы зан чанарыг илэрхийлэх ердөө нэг арга зам юм. Эцсийн эцэст Түүний зорилго бол аврал. Түүний хайр нь Түүний зан чанарын бүх илчлэлд байдаг. Эргээд сана: Махбод дахь Бурхан хүн дээр ажиллаж байх үед Түүний хамгийн их илчилдэг зүйл нь Түүний хайр юм. Тэгвэл тэвчээр гэж юу вэ? Түүний тэвчээр дотор хайр байгаа учраас л өршөөл байдаг ба аврал бас байдаг. Хайраас болж л Бурхан хүнийг өршөөж чаддаг. Үнэхээр хайрлаж дурласан хань ижлүүд бие биенийхээ өө сэв, дутагдлыг хардаггүй бөгөөд нөгөө хүн нь тэднийг уурлуулсан үед тэвчээртэй байдагтай энэ нь яг адилхан. Бүх зүйл хайрын суурин дээр бий болдог. Хэрвээ Тэр үзэн ядалт байсан бол яах вэ? Тэгвэл ийм хандлага байхгүй байсан ба ийм төрлийн илчлэл эсвэл үр дүн байхгүй байсан. Хэрвээ Бурханд зөвхөн үзэн ядалт болоод уур хилэн, шүүлт болоод гэсгээлт л байсан ба ямар ч хайр байгаагүй бол нөхцөл байдал та нарын өнөөдөр хардаг шиг байхгүй байсан бөгөөд хүмүүс та нар зүгээр байхгүй байсан юм. Тэр та нарыг үнэнээр хангасаар байх байсан уу?” (Чуулганы удирдагчид болон ажилчидтай хийсэн Христийн ярианы тэмдэглэл дэх “Хүн төрөлхтний төлөөх Бурханы жинхэнэ хайр”-аас). Урьд нь би энэ ишлэлийг хараад хүлээн зөвшөөрдөг байсан гэж хэлэх боловч хэзээ ч үнэхээр ойлгож байгаагүй бөгөөд Бурханд итгэлгүй, хянамгай маягаар хандсаар байсан. Зөвхөн одоо л би эдгээр үгсийг бага зэрэг үнэн бодитоор ойлгож тэдгээр нь үнэхээр их утга учиртай гэдгийг үнэлэн хүндэлж чадна. Мөрүүдийн хоорондын зай хүн төрөлтний төлөөх Бурханы гүнзгий хайр энэрэл, Түүний сайн зорилго сэдэл, дэмжлэг, тэдэнд зориулсан сургамжаар дүүрнэ.

Энэ л цэг дээр, би зүрх сэтгэлдээ Бурханы өмнө буруутай мэдрэмжийг мэдрэхгүй байж чадахгүй байлаа: Өө Бурхан минь! Таныг дагасан бүх цаг хугацаандаа, хэдийгээр би Танд итгэж байсан боловч Таныг мэдээгүй байжээ. Би Таны эх хүний зүрх сэтгэлийг сохроор, хиймлээр, буруугаар ойлгоод зогсоогүй Таны хэтэрхий их шаналах шалтгаан тань болсон. Би үнэхээр Таны өмнө ирэх үнэ цэнэгүй, Таны авралыг хүртэхэд бүр ч нийцэхгүй. Би Танаас хараал л хүртвэл зохистой! Гэхдээ Таны надад ханддаг арга зам, миний дуулгаваргүй байдалд суурилаагүй. Харин, Та надад дахин төрөлтөнд хүрэх боломжийг олгож, Таны бүх хайр нийгүүлслийг таашаан хүртэхийг зөвшөөрч, Таны гоо сайхан, сайхан сэтгэлийг харах, Таны үгийн бодит байдал-Бурхан бол зөвт түүгээр ч үл барам хайр гэдгийг биеэр үзэж туулахыг зөвшөөрч, намайг хүчтэй өргөмжилж, намайг өрөвдөж, тэвчдэг! Одооноос эхлээд би, Таны үгээр, бодит амьдралаар дамжуулан Таны сэтгэл татам байдлын тухайд илүү ихийг мэдэхийг, үнэнч шударга, Таныг хайрладаг, Таны агуу их хайрыг буцаан төлөхийн тулд үүргээ үнэнч шударгаар биелүүлдэг хүн байхыг хүсэж байна!
Кинксин Шинжоу Xот, Хенань Муж

1 comment:

  1. Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би цааш явахыг хичээсэн боловч би түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхлэв. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ...
    (1) Бүх төрлийн хайрыг илбэ. (2) салахаа болих. (3) үржил шимгүй болох.

    ReplyDelete