09/07/2018

Өөрийгөө үнэнхүү мэднэ гэдэг амар зүйл биш


Өөрийгөө үнэнхүү мэднэ гэдэг амар зүйл биш

Би хуурамч хүн байсан. Бурханы үгэнд хуурамч хүмүүс Бурханаар аврагдахгүй гэсэн байхыг бид харж болно; зөвхөн шударга хүмүүс Түүний магтаалыг хүлээн авна. Тиймээс би шударга хүн болох гэж, ухамсартайгаар үнэн зөв ярьдаг болох гэж, объектив бодит байж, асуудлыг мэдээлж байхдаа бодит баримтаас үнэнийг эрэлхийлэхийг зорьж байсан. Ажил дээрээ алдаа гаргах юмуу дутуу зүйл орхивол би үүнийг удирдагчид нарийн тодорхой хэлдэг байсан. Би мөн өөрийн завхралыг шалгаж үзэн, ил гаргаж байсан. Үүнийг хэрэгжүүлэх бүрт надад тодорхой өөрчлөлт гарч байгааг би мэдэрч, шударга хүн байхын амтыг жаахан мэдэрч байлаа.

Саяхан хамтран зүтгэгчдийн уулзалт, ярианы үеэр Бурханы үйлчлэлд янз бүр байдаг хүмүүсийг хооронд нь хэрхэн ялгаж сурах талаар ярьж байтал удирдагч надаас: “XX, чи өөрийгөө ямар хүн гэж боддог вэ?” гэж асуулаа. Би дотроо ингэж бодов: Сүүлийн үед надад тодорхой өөрчлөлт гарч байгаа, тиймээс би өөрийгөө харьцангуй энгийн, нээлттэй хүн гэж үзэж байна. Муу чанарын хувьд би өөрийгөө тийм ч муу хүн гэж бодохгүй байна. Сайн чанарын хувьд надад сайн бүхний илэрхийлэмж байхгүй ч ядаж би өөрийгөө энгийн, шударга гэж бодож байна, надад хорон муу сэтгэл байхгүй. Тиймээс би ингэж хариулсан: “Харьцуулж хэлбэл би өөрийгөө сайн чанартай энгийн, шударга хүн гэж үзэж байна.” Удирдагч ингэж хэлэв: “Чи өөрийгөө сайн чанартай, харьцангуй энгийн, шударга гэж бодож байна. Тэгэхээр чи үнэхээр өөрийнхөө талаарх бүх зүйлийг нээж, ил гаргаж зүрхлэх байх, тиймүү? Чи Бурханд ердөө ч эргэлздэггүй, тиймүү? Чиний үг, үйлдэлд хувийн хүсэл сонирхлын зорилго ерөөсөө ч байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч зүрхлэнэ биз дээ?” Үүнийг сонссоны дараа надад итгэхгүй байгаа мэт санагдаж, ингэж өмгөөлөн тайлбарлав: “Үүгээр бол сайн хүн хүртэл завхарсан зан чанартай, бүх төрлийн завхралыг гаргаж болно гэж хэлж байгаа хэрэг бус уу? – энэ харьцангуй зүйл биш гэж үү?” Би өөрийн үзэл бодлоос ухрах хүсэл ерөөсөө ч байсангүй.

Ийм зүйл тохиолдсоны дараа би удирдагчийн хэлсэн зүйлийг сайн эргэцүүлж бодов: Би үнэхээр өөрийнхөө талаарх бүх зүйлийг ил гаргаж зүрхлэх үү? Би зүрхлэхгүй ээ. Нээж дэлгэж байгаа зүйлс маань миний нэр хүнд эсвэл хувийн ашиг сонирхолд нөлөөлөхөөргүй ач холбогдол багатай асуудлууд. Миний дэлгэсэн хувийн завхрал бол хүн бүрт байдаг энгийн завхралын илэрхийлэл, харин би хэзээ ч зүрх сэтгэлийн минь гүнд байгаа муухай, бохир заваан зүйлсийн талаар дэлгэж зүрхлэхгүй байсан. Би үнэхээр Бурханд ердөө ч эргэлздэггүй юү? Би тийм биш. Миний ажил үр жимсээ өгөхгүй байх үед, би сөрөг ба сул дорой байх үедээ Бурханыг буруугаар ойлгож, би зүгээр л үйлчилж байна, энэ эрэлхийллийг цаашид үргэлжлүүлэх ямар ч үр ашиггүй гэж боддог байсан. Би Бурханы үг, Бурханы зан чанарт 100 хувь итгээгүй. Би Бурхан Өөрийн үгийн дагуу хүмүүсийг шагнаж, бас шийтгэдэг гэдэгт итгээгүй, тиймээс би Түүний зан чанарыг үргэлжид шалгаж байсан. Би гадуур явж, тодорхой ажлыг хийж байх үедээ энэ бүгдийг би ирээдүйд ерөөгдөж, гай гамшгаас сэрэмжлэгдэнэ гэсэн хандлагаар Бурхантай тохиролцоо хийж байгаа мэтээр хийдэг байсан; хүн бүрийн биелүүлэх ёстой үүрэг даалгаврыг биелүүлж байгаа явдал биш байв. Гадна талдаа сайхан зан авир илэрхийлэн гаргадаг байсан ч энэ нь бусад хүмүүст харуулах, тэдэнд сайхан сэтгэгдэл төрүүлэхийн төлөө байсан. … Юу илчилж байгаагаа бодож үзвэл энэ бүгд хуурамч илэрхийлэмж биш гэж үү? Хэдий би өөрийгөө харьцангуй энгийн, шударга хүн гэж бодож байсан ч – энэ нь өөрийгөө үнэнхүү танин мэдээгүй хэрэг бус уу? Бурханы хэлсэн үгийг саная: “Иймээс хүмүүс өөрсдийн уг чанарыг ойлгож байгаа байдал болон Бурхан хүний уг чанарыг илчилж байгаагийн хооронд асар том зөрүү оршдог гэж хэлж болно. Энэ бол Бурханы илчилж байгаа зүйлд алдаа байна гэсэн үг биш. Харин энэ нь хүн төрөлхтний өөрийн уг чанарыг ойлгох ойлголт маш дутмаг байгаа явдал юм. Хүмүүст өөрсдийгөө ойлгох уг суурьтай эсвэл бодитой ойлголт байхгүй. Харин тэд илүү үйлдэл хөдлөл болон гадагш чиглэсэн илэрхийлэмж дээрээ төвлөрч, түүнд өөрсдийн эрч хүчийг зориулдаг. Хэдий хэн нэгэн ховорхон тохиолдолд өөрийгөө ойлгох тухай ямар нэгэн зүйл хэлсэн ч энэ нь тийм ч нухацтай гүнзгий биш байх болно. Хэн ч хэзээ ч өөрийгөө би ийм төрлийн хүн эсвэл ийм төрлийн зүйл хийх үедээ ийм төрлийн уг чанартай байдаг эсвэл тодорхой нөхцөлд тодорхой зүйлийг илчлэн харуулдаг тухайгаа бодож үздэггүй. Бурхан хүний уг чанар, мөн чанарыг илчилсэн хэдий ч хүмүүс өөрсдийн аливаа юмсыг хийж байгаа болон ярьж байгаа байдал нь согогтой, алдаа дутагдалтай гэж ойлгодог. … Хүмүүс өөрсдийн алдааг цаг зуурын илэрхийлэмж төдий зүйл бөгөөд өөрсдийнх нь уг чанарын илчлэл гэхээс илүү анхаарал болгоомжгүй байвал илэрдэг зүйл гэж боддог. … Тиймээс үнэнийг хэрэгжүүлэх үедээ дүрэм журмыг хааш яаш мөрддөг. Хүмүүс өөрсдийн уг чанарыг хэтэрхий ялзарсан гэж хардаггүй… Гэвч үнэндээ стандартын дагуу бол энд маш том ялгаа бий. Учир нь хүмүүст зөвхөн гаднаа үнэнийг зөрчөөгүй тохиолдлууд байгаа боловч үнэн хэрэгтээ тэд үнэнийг хэрэгжүүлдэггүй” (Христийн ярианы тэмдэглэл номын “Уг чанарыг ойлгож, Үнэнийг хэрэгжүүлэх”-ээс). Бурханы үгсийн гэгээрлээр дамжуулан би миний өөрийн талаарх мэдлэг хэтэрхий өнгөц болохыг харсан—Би өөрийн завхарсан чанарыг Бурханы үгсээс танилгүй, Бурханы үгстэй ч харьцуулалт хийлгүйгээр, харин өөрийнхөө үзэл, бодлын хүрээнд өөрийгөө таних гэж хичээж байлаа. Би өөрийгөө энгийн, шударга, сайн чанартай гэж итгэсэн байв; гэхдээ энэ нь Бурханы зан чанарыг ноцтойгоор доромжлох зүйл би хийгээгүй гэсэн ердөө гаднаасаа харагдах байдал байв. Шударга хүн болохын хувьд би ердөө гадна талаас харагдах байдлаа зогсоож, тодорхой хэмжээнд үнэнийг хэлж, хэдэн бодит зүйлс хийх нь шударга хүний стандартад нийцэхэд хангалттай гэж бодсон. Би үнэхээр биеэ тоосон байжээ; Би өөрийгөө жинхэнээр таньж мэдээгүй байсан! Миний мэдэж байгаа жаахан зүйл бол би шударга хүний мөн чанарыг ердөө ч эзэмшээгүй бөгөөд би Бурханы стандартаас дэндүү хол байлаа. Тэр үед би Петр Бурханы үгээр өөрийгөө таньж байсан тухай санав. Тэр хүмүүст илчилж байсан зүйлээ Бурханы үгтэй хатуу чанд харьцуулж, бүх хүмүүсийн дотор Петр хэнээс ч илүү өөрийн завхралыг сайн мэддэг, өөрийн туршлагад хамгийн амжилттай нэгэн байсан. Би Бурханыг нэлээн хэдэн жил дагасан ч одоо болтол өөрийгөө таниагүй байна. Миний орох чадвар хэтэрхий дутуу байсаар байна; Надад үнэхээр ичгэвтэр байна.

Миний ядуу, өрөвдөлтэй байдлыг надад харуулсан, мөн өөрийгөө жинхэнэ утгаар танина гэдэг амар зүйл биш болохыг надад ойлгуулсан Бурханы гэгээрэл, замчлалд би талархаж байна. Цорын ганц үнэн бодит байдал бол Бурханы үгсээр дамжуулан өөрийгөө танин мэдэх юм. Энэ өдрөөс хойш би өөрийгөө Бурханы үгсээр дамжуулан танин мэдэхийг хүсэж байна, Бурханы үгс хүмүүсийн завхарсан чанарыг илчлэх бүрт би үүнтэй харьцуулан өөрийгөө хатуу чанд хэмжихийг хүсэж байна. Би цаашид өөрийгөө өөрийнхөө үзэл бодлоор хэмжихгүй бөгөөд зан чанараа өөрчлөхийн төлөө зүтгэж, жинхэнэ утгаар шударга хүн болж Бурханы зүрх сэтгэлийг тайтгаруулах болно.
Жанг Руй Ханжоу хот, Жэжиан муж

No comments:

Post a Comment