25/07/2018

Сатаны гүн ухаан урхинд оруулж, доройтуулдаг


Сатаны гүн ухаан урхинд оруулж, доройтуулдаг

Тодорхой хугацааны өмнө ажлын шалтгаанаар сүмээс намайг нэгэн гэр бүлд түр байршуулах болсон юм. Тухайн гэр бүлийн ах, эгчтэй хийсэн анхны нөхөрлөлийн үеэр “Бид нөхөрлөлийн үеэр залбирал үйлдэхээс хамгийн их айдаг. Өөрөө бие даан залбирахдаа юу хэлэхээ мэддэг ч нөхөрлөл дээр залбирахад хэлэх үгээ мэдэхээ байчихдаг” гэв. Үүнийг сонсоод би “Хэрэв бид нөхөрлөлийн үеэр залбирахгүй бол Ариун Сүнсний ажлыг хүлээн авч чадахгүй болж, харилцаа маань ч үр дүнд хүрэхгүй юм байна. Бид заавал залбирах ёстой!” гэж бодов. Гэхдээ дараа нь дахин бодож үзээд, тэднийг залбирахаас үнэхээр айдаг гээд байхад би тулган шаардвал миний талаарх үзэл бодол нь өөрчлөгдчих юм болов уу гэж бодов. Өгүүлэл хянан засварлах ажил үүргээ биелүүлэхийн тулд би энэ айлд урт хугацаанд байрших шаардлагатай байсан юм. Тэдний хүслийг үл тоовол миний талаар өөр үзэл бодолтой болж, намайг гэртээ байлгах хүсэлгүй болвол яах вэ? Тиймээс би тэдний хүслийг зүгээр л дагасан нь дээр гэж бодов. Ингэснээр дараагийн сарын туршид бид нөхөрлөлийн үеэр огт залбирсангүй. Энэ нь Бурханы сайн мэдээний тухай харилцан яриаг сонирхолгүй, уйтгартай болгож, Ариун Сүнсний гэгээрэл тэр чигтээ үгүй болоход хүргэв. Мөн бид сэдвээсээ хазайж, өөр зүйлсийн тухай ярих нь элбэгшив. Аажим аажмаар ах, эгчийн байдал улам хэвийн бус болж, нөхөрлөл зохион байгуулах хүсэл нь ч багасав. Нөхөрлөлийн үеэр тэд зүүрмэглэдэг болж, өдөр тутмын амьдралдаа Бурханы үгийг идэж, уух тал дээр ч ач холбогдол өгөхөө болив. Цаг зав олдох болгонд зурагт үзэж, надад ч тийм сайн хандахаа больж, надтай харилцахдаа илт дурамжхан байдаг болов. Ийм нөхцөл байдалтай тулгарсан надад маш хэцүү санагдаж, учраа ч ойлгохоо байв: Би бүхий л зүйлд тэдний хүслийг дагаж, тэднийг хэзээ ч гомдоож, уурлуулж байгаагүй. Тэд надад яагаад ингэж хандах болов?

Тулгарсан нөхцөл байдлынхаа учрыг олох гэж ядаж байсан тэр л мөчид Бурханы үг намайг гэгээрүүлэв: “Хэрвээ чи Бурхантай зүй зохистой харилцаатай байхыг хүсвэл зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэх ёстой бөгөөд энэ суурин дээрээ үндэслээд бас бусад хүмүүстэй зүй зохистой харилцаатай байх болно. Хэрвээ чи Бурхантай зүй зохистой харилцаатай биш бол бусад хүмүүстэй харилцах харилцаагаа хадгалахын тулд юу хийх чинь хамаагүй, хэр шаргуу ажилладаг чинь эсвэл хэр их эрч хүч гаргаж байгаа чинь хамаагүй энэ нь хүний амьдралын гүн ухаанд харьяалагдана. Чи хүний өнцөг, хүний гүн ухаанаар дамжуулан хүмүүсийн дундах өөрийн байр суурийг хадгалж байгаа ба ингэснээр тэд чамайг магтах болно. Чи Бурханы үгийн дагуу хүмүүстэй зүй зохистой харилцаа тогтоодоггүй. Хэрвээ чи хүмүүстэй харилцах харилцаандаа анхаардаггүй боловч Бурхантай зүй зохистой харилцаатай байдаг бол, хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүнд дуулгавартай байхыг хүсэж байгаа бол бүх хүнтэй харилцах чиний харилцаа аяндаа зүй зохистой болно. … Хүмүүсийн дундах зүй зохистой харилцаа нь Бурханд зүрх сэтгэлээ өгсөн суурин дээр нь үндэслэдэг бөгөөд энэ нь хүний хүчин чармайлтаар бий болдоггүй.” (Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхантай зүй зохистой харилцаа тогтоох нь маш чухал”).

Бурханы үгээр дамжуулан би гэнэт гэрэл олж харав. Би хүмүүстэй бие махбодын харилцаа тогтоох тал дээр бүх анхаарлаа сохроор төвлөрүүлж, Бурхантай хэвийн харилцаа тогтоох тал дээр анхаарлаа огт хандуулаагүйн улмаас ийм нөхцөл байдал бий болсныг ухаарав. Одоо эргээд бодоход тэрхүү гэр бүлд өөрийнхөө талаар эерэг сэтгэгдэл төрүүлж, намайг гэртээ байлгах хүсэлтэй болгохын тулд үнэний зарчим болон миний үйлдлүүд тэдэнд үр өгөөжтэй байх уу гэдгийг үл харгалзан тэдний бүх хүслийг дагаж, тэднийг ая тухыг хангахын тулд бүхнийг хийж байсан нь ийм нөхцөл байдал үүсэхэд хүргэжээ. Нөхөрлөлийн үеэр залбирал үйлдэхээс айдаг гэдгийг олж мэдсэн даруйдаа залбирал үйлдэхийн утга учир, ач холбогдлыг ойлгоход нь тусалж чадах үнэний тухай тэдэнд хэлж ярихын оронд зөвхөн өөрийн ашиг сонирхлыг хамгаалж, тэдний үгэнд орж, нөхөрлөлийн үеэр залбирахгүй байх хүсэлд нь хүндэтгэлтэй хандсанаар харилцаагаа бүхэлд нь хүмүүний бие махбодын харилцаа болгосон байв. Залбирах, үнэнийг эрэлхийлэх, сайн мэдээ түгээх явдал үгүй болсон тул Ариун Сүнсний гэгээрэлд хүрч, нөхөрлөлийн үеэр Түүнээс заавар, чиглэл авах, мөн Бурханы үгийг идэж, уух замаар оршин тогтнох аргаа олж авах ямар ч арга байсангүй. Үүний үр дүнд бидний нөхцөл байдал улам дордож, хэвийн харилцаатай байх боломжгүй болсон байв. Залбирлын ач холбогдлын талаар би маш сайн мэддэг байсан. Залбирал Бурханы Сүнсний тусламжтайгаар урагшлахад нь хүмүүст тусалж, Ариун Сүнсэнд ажиллах арга зам олгодог юм. Залбирал нь Ариун Сүнсээс илүү их гэгээрэл олж авч, үнэнийг илүү сайн ойлгоход маань бидэнд тусалдаг. Цаашилбал нөхөрлөлийн өмнө залбирал үйлдэхэд хүмүүний зүрх сэтгэлд Бурханы эзэлж буй орон зайг харуулж, Бурханыг бүхнээс илүү дээдэлж хүндэлдэг гэдгээ харуулах боломжийг тухайн залбирагчид олгодог. Гэтэл би Сатаны гүн ухаан буюу “Амьд үлдэхийн тулд дэлхийн мэргэн ухаанаар амьдар” гэсэн зарчмыг дагасан хэвээр байсан бөгөөд харилцаа холбоогоо авч үлдэхийн тулд залбирлыг цуцалж байжээ. Энэ байдал зүрх сэтгэлд минь Бурханыг оруулах ямар ч орон зай үлдээгүй бөгөөд Сатаны гүн ухаанд бүрэн ууссаныг минь харуулж байв. Би бусадтай тогтоосон биет харилцаагаа авч үлдэхийг үргэлж хичээдэг байсан бөгөөд ийм зан байдал маань ч сатаны гүн ухаан буюу “Амьд үлдэхийн тулд дэлхийн мэргэн ухаанаар амьдар” гэсэн зарчмыг бүхэлд нь авч хэрэгжүүлэхэд нөлөөлсөн болов уу. Би зүрх сэтгэл, сүнсэн биеэ бохирдуулж, хулчгар, амин хувиа хичээдэг, жигшмээр, бусдад шударга бус ханддаг, үнэнийг бодит амьдралд нэвтрүүлэх чадваргүй нэгэн болж хувирсан байв. Өнгөрсөн үед өөрийгөө хамгаалж Бурханы эсрэг олон удаа зогсож байснаа санаж байна: Чуулганыг удирдаж байх үед есөн бусын мэдэгдэл, сөрөг үзэл бодол тарааж, сүмийн ажил амьдралд саад учруулдаг хүмүүстэй таарч байсан ч хэрвээ би ямар нэг зүйл хэлбэл ашиг сонирхолд минь сөргөөр нөлөөлөх байх гэж айсны улмаас тэдгээрийг зогсоож зүрхэлдэггүй байжээ. Номлолын ажлыг гардан хийж байх үед ахуй амьдрал хүнд хэцүү байна хэмээн гомдоллож байсан итгэгч нараас түр хөндийрч, улмаар тэднийг гомдоочих вий дээ, зүрх сэтгэлд нь эзэлсэн байр сууриа алдчих вий дээ гэж айсны улмаас энэ талаар дахин асуудаггүй байв. Ингэснээрээ би номлолын ажлыг ямар ч үр дүнгүй болгож байжээ. Өгүүлэл хянан засварлах ажлыг хариуцсан бүлэгтэй хамтран ажиллах үедээ миний хамтран ажиллаж байсан эмэгтэй ажилдаа нухацтай хандахгүй байгааг анзаарсан ч түүнийг гомдоочих вий дээ, миний талаар өрөөсгөл хандлагатай болж бидний эвтэй найртай байдал үгүй болчих вий дээ хэмээн болгоомжилж, түүнд энэ талаар сануулж хэлэхээсээ эмээдэг байв. ... Энэ мөчид миний хийж буй бүх үйлдэл, хандуулж буй бүх анхаарал бусдын надад хандах хандлага, намайг үнэлэх үнэлэмж дээр төвлөрч байгааг тодоос тод олж харсан юм. Бусдын зүрх сэтгэлд эзэлж буй өөрийн орон зай, дүр төрхөө хамгаалж, өөрийн ашиг, алдагдлыг харгалзан үздэг байжээ. Би “Амьд үлдэхийн тулд дэлхийн мэргэн ухаанаар амьдар” гэсэн Сатаны гүн ухаанаар амьдардаг байжээ. Миний хийж буй бүх үйлдэл, хувь хүний хувьд биеэ авч явж байгаа байдал бүгд энэ зарчимд суурилж байв. Бурхан хүмүүсээс шударга үнэний төлөө тэмцэж, харанхуйн хүчинд үл автах эр зоригтой байх, өөрийнхөө байр суурийг хамгаалах, бусдын нөлөөнд орохгүй байх, шударга бус зүйлтэй эвлэрч, нуун дарагдуулахаас зайлсхийдэг байхыг хүсдэг. Гэтэл “Амьд үлдэхийн тулд дэлхийн мэргэн ухаанаар амьдар” гэсэн Сатаны гүн ухаан нь хүмүүсийг хувиа хичээдэг болгож, харанхуйн хүчний эрхшээлд орох буруу зам руу чиглүүлдэг. Тэд өөрсдийн хийдэг зүйлдээ ямар ч зарчим, байр суурь баримталдаггүй, гагцхүү өөрт ямар ашигтай вэ гэдгийг л боддог. “Амьд үлдэхийн тулд дэлхийн мэргэн ухаанаар амьдар” гэсэн Сатаны гүн ухаан нь үнэнээс тэс эсрэг, сөрөг зарчим буюу хүмүүсийг завхруулах үйлсдээ Сатаны ашигладаг хэрэгсэл юм. Энэ зарчмыг баримталж амьдарснаар хүмүүс илүү овжин, зальтай, хувиа хичээмтгий, жигшмээр болдог. Тэд яваандаа хүний жинхэнэ мөс чанараа алддаг. Сатаны гүн ухаан нь хүнийг урхинд оруулж, доройтуулдаг. Би энэ зарчмаар амьдрахыг ахин хэзээ ч хүсэхгүй! Үүнийг ойлгосон даруйдаа би өөрийн байршиж байсан гэр бүлийн ах, эгч хоёртоо залбирлын тухай үнэнийг тайлбарлаж хэлсэн билээ. Тэд залбирлын утга учир, ач холбогдлыг ойлгосон даруйдаа нөхөрлөлийн үеэр залбирал үйлддэг болохыг зөвшөөрч, тэдний нөхцөл байдал ч өөрчлөгдсөн.

Ийм нөхцөл байдалтай бодитоор тулгарснаар би сатаны гүн ухаанаар амьдрах нь бүх талаараа хор хөнөөлтэй гэдгийг сурч мэдсэн юм. Одооноос эхлэн би бүх зүрх сэтгэлээрээ үнэнийг дагаж, сатаны гүн ухаанаас авч хэрэгжүүлж байсан бүх арга хэлбэрийг харж, ийм гүн ухааны дагуу амьдрахгүй гэдгээ тангараглаж байна. Бурханыг амьдралдаа оруулж, зүрх сэтгэлд минь Бурханы үг ноёлж, амьдралыг минь удирдан чиглүүлдэг болохыг би хүсэж байна. Зүрх сэтгэлд минь үнэн эзэгнэж, миний бие бүхий л зүйлд Бурханы үгээр амьдарсугай.

Ву Юу Хечи хот, Гуанши муж

No comments:

Post a Comment