23/07/2018

Шударга байдалд хэмжээлшгүй их аз жаргал агуулагддаг


Шударга байдалд хэмжээлшгүй их аз жаргал агуулагддаг

Амьдралынхаа туршид би нийгмийн харилцаанд, “Хүн бусдад гарз хохирол учруулах сэтгэлтэй явах ёсгүй, харин гай зовлонд унахгүйн тулд сэрэмжтэй байх ёстой” гэдэг үг хэллэгийг баримталдаг байсан. Би бусад хүмүүст хэзээ ч амархан итгэдэггүй. Хэн нэгний үнэн санааг мэдэхгүй байвал өөрийнхөө зорилгыг яаран илэрхийлэх хэрэггүй байх нөхцөлд би үүнийг байнга мэдэрдэг байсан. Тиймд, энх тайванч хандлагыг хадгалаад явбал хангалттай-ийм арга замаар та өөрийгөө хамгаалж, үе тэнгийхэндээ “сайн хүн” гэж бодогдох болно.

Сүүлчийн өдрүүдэд би Бурханы ажлыг хүлээн авсныхаа дараа ч гэсэн бусад хүмүүстэй харилцахдаа энэ зүйр үгийг барьдаг. Гэм зэмгүй, шулуун шударга байхыг Бурхан биднээс хүсэх үед миний хувийн сонирхлыг үл татах жижиг зүйлийн тухайд л би илэн далангүй байсан. Ах эгч нар намайг дорд үзнэ гэсэн айдсын улмаас, ялзарсан гэдгийг нь би өөрөө мэдэж байгаа зан чанарынхаа талуудыг бараг хэзээ ч бусадтай хуваалцдаггүй. Ажлын маань явцын талаар ярилцах гэж удирдагч намайг онцлох үед би болгоомжлол, хардлагаар дүүрч “Удирдагч яагаад дандаа намайг онцолж бүх ах эгч нарын өмнө миний нөхцөл байдлын талаар тайлан тавиулдаг юм бол? Ингэснээр би хүн бүрийн өмнө ичиж балмагдан, нэр хүндээ алдана гэдэг нь илэрхий бус уу? Магадгүй удирдагч маань надад дуртай биш, тэгээд надаар даажигнахаар шийдсэн байх” гэж дотроо бодсон. Ялангуяа, намайг тухайн албан тушаалыг хашиж байх үед бусад ах, эгч нарыг нэр дэвшүүлж байгааг харах нь зовлонтой, тэвчишгүй байсан. Сургалтанд хамрагдах үнэ цэнэгүй учраас намайг нэр дэвшүүлээгүй гэж би таамагласан. Миний зүрх сэтгэл үл ойлголцол, болгоомжлолоор дүүрсэн; энэ замаар үргэлжлүүлэх хэрэггүй буюу надад ирээдүй байхгүй мэт мэдрэмж төрсөн. Би үргэлж бусдаас сэрэмжтэй, сэжиглэнгүй байдаг байсан учраас Бурханыг улам ихээр буруу ойлгож Түүнтэй улам л бага холбогдох болсон. Миний нөхцөл байдал бүр ч илүү хэвийн бус болж эцэст нь Ариун Сүнсний ажлаас холбоо тасарч харанхуйд унасан юм.

Зовлон шаналлынхаа гүнд төөрч, зүг чиггүй болсон би Бурханы үгийн энэхүү хэсэг ишлэл дээр хүрч ирсэн “Хэрвээ та нар маш зальтай бол, та нар хаалттай зүрх сэтгэлтэй бөгөөд бүх зүйлс, бүх хүмүүсийн талаар эргэлзсэн бодолтой байдаг. Энэ учир шалтгааны улмаас, Надад итгэх та нарын итгэл чинь хардлагын суурин дээр бий болдог. Ийм итгэл нь Миний хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй зүйл юм. Жинхэнэ итгэлгүйгээр та нарын хайр, жинхэнэ хайраас хамаагүй хол байна. Тэгээд хэрвээ та нар Бурханд эргэлзэж, Түүний талаар төсөөлөн бодож байвал, та нар гарцаагүй хамгийн зальтай хүмүүс юм” (Үг нь махбодоор илэрсэн номын “Газар дээрх Бурханыг хэрхэн мэдэх вэ”-ээс). Бурханы үгийг судалж байхдаа би гэнэт өөрийнхөө өдөр тутмын амьдралын үйлдлүүдээ эргэцүүлэн бодсон. Эхлэхдээ би: “Би ‘та нар хаалттай зүрх сэтгэлтэй бөгөөд бүх зүйлс, бүх хүмүүсийн талаар эргэлзсэн бодолтой байдаг.’ амьдраагүй гэж үү?” Тийм байдлаараа би Бурханы нүдээр харвал зальтай хүн биш гэж үү? Тэр мөчид, “зальтай хүн” гэдэг үг тэвчишгүй зовлонгийн шалтгаан болж хурцалсан илд адил сэтгэл зүрхийг минь зүссэн. Би “Хүн бусдад гарз хохирол учруулах сэтгэлтэй явах ёсгүй, харин гай зовлонд унахгүйн тулд сэрэмжтэй байх ёстой” гэдэг зүйр үгийг дагаж явж л байвал үе тэнгийнхэндээ сайн хүн гэж тооцогдоно, тэгэхээр би бусадтай харилцахдаа, ажил хэргээ явуулахдаа тэдгээр үгсийн дагуу амьдарсан” гэж байнга боддог байсан. Энэ зүйр цэцэн үгийн дагуу амьдрах нь намайг зальжин хүн болгоно гэж би энэ бүх жилүүдэд хэзээ ч таамаглаж байгаагүй. Энэ нь, миний удаан хугацаагаар баримталж явсан “Хүн бусдад гарз хохирол учруулах сэтгэлтэй явах ёсгүй, харин гай зовлонд унахгүйн тулд сэрэмжтэй байх ёстой” хэмээх зүйр үг үнэнд нийцэхгүй, бас Бурханы үгтэй шууд зөрчилддөг гэсэн үг байлаа. Маш удаан хугацаанд баримталж явсан амьдралын энэхүү философи маань Бурханы үгэнд нэг л шөнийн дотор цохигдон няцаагдаж байгааг би гэнэт олж мэдээд маш их цочирдсоноо санаж байна. Хэдий тийм боловч юмс байдгаараа л байж бодит байдлыг хүлээн авахаас өөр сонголт надад үгүй байлаа. Би өөрийгөө тайвшруулж, жаахан бодож урт хугацаанд баримталж явсан энэ зүйр үгээ дахин үнэлэн цэгнэлээ. Цаг хугацааны явцад, Бурханы гэгээрүүлэлтийн ачаар би эцэст нь энэхүү зүйр үгийн утга учрыг шинээр ойлгож, ухаарсан. Гадна өнгөн дээрээ, “Хүн бусдад гарз хохирол учруулах сэтгэлтэй явах ёсгүй, харин гай зовлонд унахгүйн тулд сэрэмжтэй байх ёстой” гэдэг зүйр үг хангалттай ухаалаг санаа мэт санагдах бөгөөд зөв, буруугийн талаарх ихэнх хүмүүсийн ойлголттой нийцнэ. Энэ санааны тухайд ямар нэгэн буруу зүйл байхгүй мэт эхэндээ санагдана, яагаад гэвэл энэ үг биднийг бусдад гай зовлон учруулахын тулд биш бусдаас сэрэмжтэй байх ёстойг зааж байна. Цаашилбал, энэхүү зүйр үгийн дагуу амьдрах нь биднийг хавханд орохоос сэргийлэхийн зэрэгцээ хэрхэн сайн хүмүүс болох тухайд суралцах боломж олгоно. Хэдий тийм боловч, бид энэ үгийг нарийвчлан судлаад үзвэл хүнийг ялзруулахын тулд Сатаны ашигладаг онцгой хөнөөлт арга барил гэдэг нь илэрхий болно. Энэхүү үг хэллэг бидэнд нууцгайхнаар та хэнд ч итгэж болохгүй, ямар ч хүн танд муу зүйл хийх чадвартай, тийм учраас та бусадтай харилцахдаа хэзээ ч бүх хөзрөө дэлгэх хэрэггүй гэж хэлээд байна. Ийм байдлаар би танаас сэрэмжилж та миний тухайд сэжиглэн хардаж эхлэх бөгөөд бид бие биедээ итгэхгүй. Энэ нь биднийг, хүн төрөлтнийг улам ихээр ялзруулж, найдваргүй урвамтгай, зальтай, шударга бус болгодог үл ойлголцол, дайсагнал, хуйвалдааны замаар уруудуулна. Үүнээс ч муу нь юу вэ гэвэл Сатаны энэхүү аксиом бидний, хайртай, сайхан сэтгэлтэй Бурхантайгаа нүүр тулахдаа сэрэмжилж, сэжиглэн хардаж, итгэлгүй хандах шалтгаан маань болдог. Бид, Бурхан ч бас урвамтгай, зальтай, арга саамаар дүүрэн байдаг буюу бидний хамгийн сайн сайхан ашиг сонирхлын төлөө ажилладаггүй хэмээн бодож эхэлнэ. Үр дүнд нь, Бурхан бидэнд хэчнээн хайртай, анхаарал халамжтай байсан ч хамаагүй бид Түүнд итгэлээ байршуулахдаа дурамжхан байдаг ба Тэр бидний төлөө ямар их зам туулдгийг хүлээн зөвшөөрөх хандлага бүр багатай байдаг. Харин оронд нь, бид урвамтгай зүрх сэтгэлтэйгээр Түүний хийсэн бүхэнд эргэлзэн сэжиглэдэг бөгөөд үл ойлголцол, болгоомжлол, шударга бус байдал, эсэргүүцлийг Түүнд тулгадаг. Ийм маягаар биднийг Бурханаас эргэх эсвэл урван тэрслэхэд хүргэж, хүн төрөлтнийг ялзруулах, хордуулах зорилгоо Сатан биелүүлдэг. Хэдий тийм боловч, надад гүн гүнзгий ойлголт дутаж Сатаны муу ёрын төлөвлөгөөг нэвтлэн харах чадваргүй байсан. Би хүндлэгдэж сайшаагдахын тулд түүний худал хуурмагийг амьдралын хатуу философи болгож үр дүнд нь улам бүр зальтай, шалгамтгай бас сэрэмжтэй болжээ. Бурханы талд зогсож аливаа зүйлсэд эерэг үзэл бодлын үүднээс хандахын оронд ямар ч нөхцөл байдал тулгарсан би байнга урвамтгай сэтгэхүйгээ ашигладаг байсан. Би Бурханыг буруу ойлгож, Түүний санаа зорилгод эргэлзэн сэжиглэдэг байв. Эцэст нь, Бурханыг буруу ойлгосон миний ойлголт улам их илэрхийлэгдэж би Ариун Сүнсний ажлаас холбоо тасарч түнэр харанхуйд унасан. Одоо тодорхой болсончлон, “Хүн бусдад гарз хохирол учруулах сэтгэлтэй явах ёсгүй, харин гай зовлонд унахгүйн тулд сэрэмжтэй байх ёстой” хэмээх хэллэг нь, хүн төрөлтнийг ялзруулах, хавханд оруулахын тулд Сатаны зохиосон төөрөгдлөөс өөр юу ч биш юм. Энэхүү зүйр үг хэмээгдсэн хэллэгийн дагуу амьдрах нь хүмүүсийг улам их аргатай, зальтай, шударга бусаар хардаж сэжиглэдэг, бусдаас сэрэмжилдэг болоход, Бурханыг буруу ойлгож, Түүнээс нүүр буруулахад л хөтлөн дагуулна. Ингэж явсан амьдрал нь Бурханаас зөвхөн жигшил зэвүүцэл хүртэх бөгөөд хүнийг Ариун Сүнсний ажлаас холбоо тасарч, харанхуйд унахад л хүргэнэ. Эцэст нь хэлэхэд, энэ зүйр үгийг дагагчид урвамтгай зангийнхаа хохирогч болж гэрэлт ирээдүй нь мөхдөг. Энэ цэг дээр би, “Хүн бусдад гарз хохирол учруулах сэтгэлтэй явах ёсгүй, харин гай зовлонд унахгүйн тулд сэрэмжтэй байх ёстой” хэмээх хэллэг бол амьдралын хууль ёсны философи биш харин Сатаны хүн төрөлтнийг хуурч мэхлэн, шаналган тарчилгах олиггүй төлөвлөгөө юм байна гэдгийг би ухаарсан. Энэ хэллэг нь хүмүүсийг хүнлэг байдлаа гээж Бурханаас холдох эсвэл урван тэрслэхэд хүргэдэг, ялзруулах хүчин чадалтай үхлийн хор лугаа адил байжээ.

Хожим би Бурханы үгийн дараах хэсэг ишлэлийг олж харсан: “Бурхан үнэнч мөн чанартай болохоор Түүний үгэнд үргэлж итгэж болно. Цаашилбал Түүний үйлдэл нь алдаа мадаггүй агаад эргэлзэхээргүй байдаг. Ийм учраас Бурхан Түүнд туйлын үнэнч шударга байдаг хүмүүст дуртай. Үнэнч байдал гэдэг нь Бурханд зүрх сэтгэлээ өгөх; ямар ч зүйл дээр Түүнийг хуурахгүй байх; бүх зүйл дээр Түүнтэй илэн далангүй байх; үнэнийг хэзээ ч нуухгүй байх; хэзээ ч дээд хүмүүсээ хуурч, доод хүмүүсээ төөрөлдүүлэх зүйл хийхгүй байх; өөрөө Бурханд бялдуучлах зүйл хэзээ ч хийхгүй байх гэсэн үг юм. Товчхондоо үнэнч байна гэдэг нь өөрийн үйл болон үгэндээ бохир оруулж, Бурханыг ч, хүнийг ч хуурахаас татгалзах явдал юм. … Хэрвээ чамд хуваалцахыг хүсдэггүй олон нууц зүйл байгаа бол, хэрвээ чи гэрлийн замыг эрж хайхын тулд өөрийнхөө нууцыг—өөрөөр хэлбэл өөрийнхөө бэрхшээлийг бусдын өмнө илчлэх маш дургүй бол Би чамайг авралыг хялбархан олж авч чадахгүй бөгөөд харанхуйгаас хялбархан гарч чадахгүй хүн байна гэж хэлнэ. Хэрвээ үнэний замыг эрж хайх нь чамд таалагддаг бол чи үргэлж гэрэлд амьдардаг хүн юм. Хэрвээ чи нэрд гаралгүйгээр хичээнгүйлэн, чин сэтгэлээсээ ажиллаж, үргэлж өгч, хэзээ ч авахгүйгээр Бурханы гэрт үйлчлэл үзүүлэгч байхдаа маш баяртай байдаг бол Би чамайг үнэнч ариун хүн гэж хэлнэ, учир нь чи шагнал нэхдэггүй, зүгээр л үнэнч шударга хүн юм. Хэрвээ чи илэн далангүй байхад бэлэн бол, хэрвээ чи өөрийн бүх юмыг зарлагадахад бэлэн байгаа бол, хэрвээ чи өөрийн амьдралыг Бурханы төлөө золиослож, гэрчлэлд зогсох чадвартай бол, хэрвээ чи зөвхөн Бурханыг хангалуун байлгахыг л мэддэг хэмжээнд үнэнч шударга бөгөөд өөрийгөө боддоггүй эсвэл өөртөө юм авдаггүй бол энэ хүмүүс нь гэрлээр тэтгэгдэн хаант улсад үүрд амьдрах хүмүүс юм гэж Би хэлнэ” (Үг нь махбодоор илэрсэн номын “Гурван сануулга”). Бурханы үгнээс би Бурхан үнэнч шударгыг хайрладаг, ивээж ерөөдөг болохыг ухаарсан. Үнэнч шударга байснаар л хүн Бурханы зорилготой нийцэж зөв амьдарна. Тиймд үнэнч шударга нэгэн л Бурханы авралыг хүлээн авах шаардлагыг хангана. Би мөн хэрхэн үнэнч шударга хүний ёсоор үйлдэх вэ гэдгийг ойлгосон: Үнэнч шударга хүмүүс энгийн, нээлттэй, арга заль хэрэглэхгүйгээр ярьдаг-үнэнийг л хэлдэг. Үнэнч шударга хүн бусдыг хэзээ ч мэхэлдэггүй, тэд хааш яаш үйлдэл хийдэггүй мөн тэд Бурханыг хэзээ ч мэхэлдэггүй, Бурханд худал хэлдэггүй. Үнэнч шударга хүний зүрх сэтгэл шударга байдаг бөгөөд урван тэрслэх болон гажуудуулан мушгих зүйл үгүй. Хэлэх, үйлдэхдээ тэд, санаа зорилгоо нуудаггүй эсвэл далд санаа агуулдаггүй; тэд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө эсвэл махан биеийнхээ хангалуун байдлын төлөө биш харин үнэн зөв хүн байхын тулд үйлддэг. Үнэнч шударга хүний зүрх сэтгэл уужим, сүнс нь шударга бөгөөд тэд зүрх сэтгэл, амиа Бурханд өгөх хүсэлтэй байдаг. Тэд хариуд нь юу ч хүсдэггүй, зөвхөн Бурханы хүслийг биелүүлэхийн тулд шамдан хичээдэг. Эдгээр шинж чанарыг эзэмшсэн хүмүүс л үнэнч шударга, гэрэлд амьдарч байгаа хүмүүс хэмээн хэлэгдэж чадна.

Үнэнч шударга хүн байхтай холбоотой зарчмуудыг нэгэнт ойлгосон тул би тэдгээр зарчмуудыг амьдралд хэрэгжүүлэхийг хичээж эхэлсэн. Бусадтай харилцахдаа би, арга зальтай байхгүйг, дахин дахин хянахгүй, сэрэмжлэхгүй байхыг ухамсартайгаар хичээсэн. Амжилт олохдоо би онцгой чөлөөтэй, чөлөөлөгдсөн байдлыг мэдэрсэн; ийм маягаар амьдрахад илүү амгалан байгаа мэт санагдсан. Үүргээ биелүүлж байхдаа би ялзарсан байдлыг харуулсан бөгөөд өөрийнхөө талаарх шинэ ойлголтыг минь хамтрагч эгч нөхөрлөлдөө суулгахын төлөө, эгч ч бас тэгж хандахын төлөө би идэвх санаачлагатай эрэл хийнэ. Энэ үйл явцад бид бие биенийхээ эсрэг атгаг санаа, сэжгийг бий болгоогүй бөгөөд үнэн хэрэг дээрээ хамтын ажиллагаандаа улам найрсаг нийцтэй болсон. Уулзалтын явцад би өөрийнхөө ялзралын талаар зүрх сэтгэлээ нээхдээ Бурханы үгийг иш татахад ах эгч нар миний тухайд анх төсөөлж байсан шиг минь өчүүхнээр бодоогүй, харин ч гэрчлэлийг маань Бурханы хайрлам авралын жишээ болгосон. Үүргээ гүйцэтгэхдээ би нэр хүнд, байр суурийн төлөө биш харин Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө ажилласан, Ариун Сүнс надаар дамжуулан ажиллаж, үүргээ биелүүлэх явцдаа Бурханы зорилгыг олж харах боломжийг надад олгохуйц удирдамжаар хангаж байгааг мэдэрсэн. Улмаар би, үүргээ биелүүлэхдээ маш үр дүнтэй байсан. Залбирал дунд, би сэтгэлийн гүн дэх бодлуудаа Бурхантай хуваалцахыг, сүнсээр ярилцахыг ухамсартайгаар оролдсон. Би үүнийг хийгээд Бурханд илүү их ойртож очсон гэдгээ мэдэж Бурхан бол үнэхээр хайрламаар юм байна гэдгийг мэдэрсэн. Аажмаар, бүх хуучин үл ойлголцол явцын дунд уусан алга болсон. Үнэнч шударга байдлыг хэрэгжүүлсэн энэ үйл явцаар дамжуулан үнэнч шударга байх нь хүнд гэрэлд амьдрах, Бурханы ивээл ерөөлийг хүлээн авах боломжийг хэрхэн зөвшөөрдөг вэ гэдгийг биеэр мэдэрсэн. Үнэнч шударга хүн байх нь үнэхээр утга учиртай, үнэ цэнэтэй!

Үнэнч шударга байхын үр ашгийг биеэр мэдэрснээр Сатаны, “Хүн бусдад гарз хохирол учруулах сэтгэлтэй явах ёсгүй, харин гай зовлонд унахгүйн тулд сэрэмжтэй байх ёстой” хэмээх аксиом хүнийг ялзруулж, тарчлаан шаналгадаг гэдэг нь надад илүү тодорхой болсон. Хэрвээ хүн энэ аксиомыг дэмжиж зөвшөөрөх юм бол тэрээр байнга харанхуйд, ялзрал, тарчлаан дунд амьдарна. Үнэнч шударга хүн байснаар л гэрэлд амьдарч, тэтгэгдэж, Бурханы магтаал талархлыг хүлээн авч чадна. Одооноос эхлээд би дахин эхлэх андгай тангараг тавьж Сатаны “Хүн бусдад гарз хохирол учруулах сэтгэлтэй явах ёсгүй, харин гай зовлонд унахгүйн тулд сэрэмжтэй байх ёстой” гэсэн аксиомыг хаях андгай тангараг өргөж байна. Одооноос эхлээд, үнэнч шударга байдал миний амьдралын стандарт байх ба би үнэнч шударга чанараараа Бурханыг баярлуулахын тулд чармайх болно.
Ган’eн Хефэй хот, Анхуй муж

No comments:

Post a Comment