16/07/2018

Би өөрийн жинхэнэ байр суурийг тодорхой харсан

Би өөрийн жинхэнэ байр суурийг тодорхой харсан


Намайг нэг удаа чуулганы удирдагчдын уулзалтанд оролцож байх үед шинээр сонгогдсон нэгэн чуулганы удирдагч ингэж хэлэв: “Надад хангалттай сүнсний өндөр байхгүй. Би энэ үүргийг биелүүлэхэд тохирохгүй мэт санагдаж байна. Би маш олон зүйлээс дарамт мэдэрч, тэр ч бүү хэл хэдэн өдөр, шөнө дараалан унтаж чадахгүй байгаа….” Тэр үед би Бурханыг эрэлхийлэх эрэлдэ ачаа үүрч байсан учраас тэр эмэгтэйтэй ингэж ярилцав: “Бүх ажлыг Бурхан гүйцэлдүүлдэг; хүн ердөө бага зэрэг хамтран ажилладаг. Хэрэв бидэнд ачаалал мэдрэгдвэл бид Бурханы өмнө илүү ойр ойрхон очиж, Бурханд итгэснээр гарцаагүй Бурханы бүхнийг чадагч байдал болон мэргэн ухааныг харах болно. Ажлаасаа ачааллыг мэдрэх нь сайн хэрэг. Гэхдээ ачаалал нь сэтгэлийн түгшүүр болж эхэлбэл харин тэр саад болж, сөрөг байдал руу, тэр ч бүү хэл Бурханыг буруугаар ойлгох байдал руу аваачина.” Харилцан яриа минь Бурханы замчлал дор онцгой гэрэлтүүлэлт байсан мэт санагдав. Тэр эгч мөн зүрх сэтгэлд нь Бурханы орших орон зай байхгүй тийм нөхцөл байдалд орсноо, Бурханд итгэхээс илүүтэйгээр өөрөө л үүнийг хийгээд байснаа ухаарсан бөгөөд ингэснээр орох ёстой замаа олсон. Би тэр үед маш баяртай байсан, учир нь би өөрийгөө эгчийн асуудлыг шийдэж, үнэний энэ талын бодит байдлыг эзэмшсэн гэдгээ баталж чадлаа гэж бодож байв.

Хоёр сарын дараа чуулган намайг сайжруулалтын бүлэг рүү хуваарилж, үүрэг гүйцэтгүүлэхээр болов. Би анх ирээд бичвэрийг өөрчилж байгаа цаад зарчмыг ойлгосонгүй. Өөрчлөлт, зохион байгуулалт, зааварчилгаа шаардлагатай бичвэр бүхий ар араасаа цуврах өгүүллэгүүдтэй тулгарсаар би яалт ч үгүй сөрөг байдалд унав. Би юу ч ойлгосонгүй, харин би зөвхөн энэ үүргийг биелүүлээд зогсохгүй, тэр ч бүү хэл өгүүлэл доторх алдаа дутагдлыг эрж олох үүрэг надад өгөгдөв. Надаас хэтэрхий их зүйл хүсэж байлаа! Би зүгээр л маш их дарамтыг мэдэрч, тайвширч чадахгүй байсан бөгөөд Бурханд яаж итгэхээ ч мэдэхгүй байлаа. Би маш их бачимдаж, гурван өдөр, шөнө дараалан унтаж чадсангүй. Энэ нөхцөл байдалд би үнэхээр яахаа мэдэхгүй болов. Би чуулганы шинэ удирдагчийн асуудлыг шийдэхэд туслахдаа би үнэний энэ талыг бүрэн ойлгосон мэт санагдаж байсан. Гэтэл одоо надад ижил асуудал тулгарахад үүнийг яаж зохицуулахаа мэдэхгүй байж болно гэж үү? Би төөрөгдөл, сандралаа тээн Бурханы өмнө хүрч ирэв.

Хожим нь би Бурханы энэ үгийг олж харав “Ажил ба оролт (2)”: “Хүн ажиллаж, үг хэлж байх үед эсвэл сүнслэг зан үйлээр залбирч байх зуур үнэн тэдэнд гэнэтхэн тодорхой болох болно. Харин үнэндээ хүний харсан зүйл бол хүний жинхэнэ биеийн хэмжээ биш, ердөө Ариун Сүнсний гэгээрэл (угтаа энэ нь хүний хамтын ажиллагаатай холбоотой) юм. Хэсэг хугацааны туршлагын дараа хүн тоймгүй олон бодит бэрхшээлтэй нүүр тулгардаг ба хүний жинхэнэ биеийн хэмжээ ийм нөхцөл байдал дунд тодорхой болдог. … Хэд хэдэн удаа ийм зүйл тохиолдсоны дараа сүнсээрээ сэрсэн хүмүүсийн олонх нь, урьд өмнө болсон зүйл бол тэдний өөрсдийн бодит байдал биш ердөө цаг зуурын Ариун Сүнсний гэрэлтүүлэлт байсан бөгөөд тэд зүгээр л гэрлийг хүлээж авсан байна гэдгээ ухаардаг. Ариун Сүнс үнэнийг ойлгуулахын тулд хүнийг гэгээрүүлэх үед энэ нь ихэвчлэн орчин нөхцөлгүйгээр тодорхой, ойлгомжтой байдлаар явагддаг. Өөрөөр хэлбэл, Тэр хүний бэрхшээлийг энэ илчлэлд хамруулдаггүй ба үүний оронд үнэнийг шууд илчилдэг. Орох үедээ бэрхшээлтэй тулгарахад хүн Ариун Сүнсний гэгээрлийг нэгтгэдэг ба энэ нь хүний бодит туршлага болдог.” Энэ мөрийг эргэцүүлж бодсоноор би ингэж ойлгов: Тэр эгчид тусалж, асуудлыг нь шийдвэрлэх үед миний ойлгож авсан үнэн Бурханы гэрэлтүүлэлтээс гарч иржээ. Би тэр үед хамтран ажилласан учраас Ариун Сүнсний гэгээрлийг хүлээн авсан байна. Гэхдээ энэ нь миний жинхэнэ сүнсний өндөр биш байсан бөгөөд түүнчлэн үнэний тэр шинжийг хүлээн авсан гэдгийг минь батлаагүй. Миний ажилд шаардлагатай байсан учраас тэр үед Ариун Сүнс намайг гэгээрүүлж, үнэнийг ойлгуулсан бөгөөд миний хамтын ажиллагаагаар дамжуулан Тэр миний ажилд байгаа асуудал, хүндрэлүүдийг шийдэхэд надад тусалсан. Гэхдээ би энэ зүйл дээр бодит туршлагатай болохоос өмнө миний сүнсний өндөр ердөө ийм жижигхэн байсан. Тиймээс оролтонд хүндрэл бэрхшээл тулгарахад Ариун Сүнсний гэгээрэлд нэгдсэнээр л зөвхөн тэр нь миний бодит амьдралын туршлага болно.

Бурханы үгийн гэгээрэл, замчлалын дор би зүрх сэтгэлээ тайвшруулж, Бурхан руу харж, Бурханд найдсан бөгөөд хуучны өгүүлэл, жишээнүүд дотор бичигдсэн зарчмуудад хянуур харьцуулалт хийж, авч үзсэнээр би өөрөө ч мэдэлгүйгээр Бурханы гэгээрэл, замчлалыг хүлээн авч, энэ нь намайг аажмаар өгүүллэгүүдэд байгаа асуудлаар дамжуулан аливааг харж, өгүүллэгүүдийг өөрчлөхийн хэрээр бодол санаандаа илүү их ухаарлыг олж авах, түүнчлэн өгүүллэгүүдийг бичиж сурахыг шаардаж байгаа Бурханы гэрийн цаана агуулагдаж байгаа утга санааг талархан сайшаах боломжийг өгсөн. Би мөн аажмаар сөрөг байдал, буруу ойлголтоос гарч чадсан.

Бурханд талархъя. Энэ туршлагаар дамжуулан би өөрийн сүнсний өндрийг тодорхой харж, буруу зөрүү ойлголтоо засаж чадсан. Үүгээр би Ариун Сүнсний гэгээрлээр ойлгож авсан үнэн бол миний бодит туршлагыг төлөөлөхгүй гэдгийг ухаарсан. Түүнчлэн би үнэний энэ шинж чанарын бодит байдлыг эзэмшсэн гэсэн үг биш байсан. Одооноос эхлэн би Ариун Сүнсний гэгээрлийг бодит амьдралд авчирч хэрэгжүүлэх, орох илүү их хүсэлтэй байна, ингэснээр эдгээр үнэн жинхэнэ утгаар миний амьдралын бодит байдал болно.

Динг Шиан Тэнжоу хот, Шаньдун муж

2 comments:

  1. Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би цааш явахыг хичээсэн боловч би түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхлэв. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ...
    (1) Бүх төрлийн хайрыг илбэ. (2) салахаа болих. (3) үржил шимгүй болох.

    ReplyDelete
  2. Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би цааш явахыг хичээсэн боловч би түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхлэв. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ...
    (1) Бүх төрлийн хайрыг илбэ. (2) салахаа болих. (3) үржил шимгүй болох.

    ReplyDelete