30/07/2018

Шударга хүн байх нь амаргүй



Бурханы үгээр хооллож, ундлан, номлол сонсох замаар шударга хүн байхын ач холбогдлыг би ойлгож, үнэнч шударга хүн болохын төлөө хичээн ажиллаж эхэлсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа би шударга хүн байх эхлэлээ олж авсан юм. Жишээлбэл: Залбирах эсвэл хэн нэгэнтэй ярилцах үедээ би үнэнийг, чин сэтгэлээсээ ярьж чаддаг байсан; мөн өөрийн үүргийг биелүүлэх явдлыг нухацтайгаар авч үзэж чаддаг, завхралаа илчлэх үедээ бусад хүмүүст өөрийгөө нээж чаддаг байсан. Үүнээс болоод би, үнэнч шударга байх нь хэрэгжүүлэхэд нэлээд амархан бөгөөд энэ нь огтхон ч, “Олон хүн шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд унасан нь дээр гэж үздэг” хэмээн Бурханы үгэнд хэлэгдсэн шиг хэцүү биш гэж бодсон. Завхарсан хүний хувьд шударга хүн болох нь үнэхээр амар биш гэдгийг би туршлагаараа нэлээд хожуу ойлгож чадсан юм. Бурханы үг үнэхээр туйлын үнэн, ямар ч хэтрүүлэггүй байдаг.
Шударга хүн байх нь амаргүй

Нэг өдөр нийтлэл хянан засварлаж байхдаа би дүүргийн редакцийн багийн нэгэн эгч өгүүлэл бичих, хянах, аль аль талаар надаас илүү байгааг анзаарав. Тэгээд би “Түүний хянасан өгүүлэлд би илүү хатуу хандах ёстой, хэрэв удирдагчид түүнийг ажлаа надаас илүү сайн хийж байгааг харвал түүнийг дэвшүүлнэ, энэ нь миний байр суурийг эрсдэлтэй болгоно” гэж бодлоо. Энэ санаа надад төрсний дараа би өөрийгөө дотроо буруутгав. Эргэцүүлж, задлан шинжилснийхээ дараа би энэ нь, нэр алдар, ашиг хонжооны төлөө тэмцэл, жинхэнэ авьяастанд атаархаж, өөрөөсөө бусад хүнийг гадуурхаж байгаагийн илрэл гэдгийг ухаарлаа. Нэгэн уулзалтын үеэр уг нь би өөрийнхөө завхралыг ил тод зарлахыг хүсэж байсан боловч ингэж бодсон юм: Хэрвээ би өөрийн муу санааны талаар ярьвал миний хамтрагч болон гэрийн эзэгтэй намайг яаж харах бол? Тэд, зүрх сэтгэл нь хэтэрхий хорлонтой, уг чанар нь хэтэрхий муу муухай юм гэж хэлэх болов уу? Ер нь мартъя, хэлээгүй нь дээр юм байна. Энэ бол зүгээр л нэг бодол байсан, би ямар үнэхээр үүнийг хийсэн биш дээ. Ингээд би, өөр нэгэн хүн нийтлэл засахдаа надаас дээр байгааг хараад би ажлаасаа халагдах вий дээ гэж маш их сандарч байснаа хальт дурдаад харин өөрийн жинхэнэ харанхуй талыг нуугаад өнгөрөв. Дараа нь зүрх сэтгэлийн минь доторх буруушаалт ихээхэн нэмэгдсэн. Ингээд би, энэ нь зөвхөн нэг удаа л тохиолдоно, харин дараагийн удаа би үнэнч шударга хүн байхын төлөө ажиллах болно гэж Бурханы өмнө тангарагласан юм.

Хэдэн өдрийн дараа миний амьдарч байсан гэрийн эзэгтэй тэднийд амьдарч байсан хоёр эгчийг (би тэднийг мэддэг байсан) их магтсан боловч миний талаар сайн ч, муу ч зүйл хэлэхгүй байхыг сонсоод би дотроо маш их гуниглав. Түүнийг өөрийнхөө талаар илүү сайнаар бодуулахын тулд би нөгөө хоёр эгчийн алдааг нэг нэгээр нь тоочин хэлж тэднийг өөрөөсөө дор харагдуулахыг оролдлоо. Үүнийг хэлснийхээ дараа, хэлсэн зүйл минь зохисгүй бөгөөд санаа, зорилго маань өөрийгөө өргөхийн тулд бусдыг доош хийх байжээ гэдгийг би ухаарсан юм. Гэхдээ үнэнээ хэлэхээс ичсэний улмаас би гэрийн эзэгтэйд хэлэв: “Та тэр хоёр эгчийг магтаж байхыг сонсоод таны зүрхэнд тэд шүтээн болсныг мэдэрч, тэгээд би тэдний дүр төрхийг бага зэрэг эвдэж, тэгсээр та хүмүүсийг шүтэхээ болох байх гэж бодлоо.” Намайг дуугай болмогц хамтрагч эгч маань хэлэв: “Энэ нь чамд ямар нэг далд санаа байсан эсэхээс хамаарна. Хэрвээ байсан бол энэ нь хэтэрхий зальхай хэрэг. Хэрвээ үгүй бол энэ нь зөвхөн завхралын илчлэлт байсан гэж хэлж болно.” Үүнийг сонсоод, тэдэнд миний талаар муу сэтгэгдэл төрөх вий гэдгээс туйлын их айсан болохоор өөрийгөө хурдан тайлбарлахыг хичээн: “Надад ямар ч далд санаа байгаагүй, гол нь би үүнийгээ зөв илэрхийлж л чадсангүй...” гэв. Энэ хуурамч тайлбараас болж би дотроо маш их сандарч, ийнхүү өөрийгөө маш их буруутгаж байв: Чи хэтэрхий зальтай. Чи өөрийн ёрын муу санаа, ихэрхүү эрмэлзлээ үргэлж нууж, хадгалан тойруу байдлаар ярьж, худал хуурмагийг зохиож, үнэнийг далдалдаг. Энэ нь Бурханыг хуурч байгаа хэрэг биш гэж үү? Гэсэн хэдий ч би гэмшээгүй, зөвхөн намайг уучлахыг Бурханаас гуйсан. Гэвч Бурханы зан чанар бол халдашгүй бөгөөд Бурханы сахилгажуулалт удахгүй над дээр бууж ирсэн.

Маргааш нь би гэнэт өндөр халуурч, бүх л биеийн үе мөчөөр янгинаж эхлэв. Би эхлээд шөнө унтаж байхдаа ханиад хүрчлээ, эм уугаад л зүгээр болчихно гэж бодсон. Гэвч эм уувч эдгэхгүй гэдгийг хэн мэдлээ, хоёр өдрийн дараа би орноосоо ч босч чадахаа болив. Цаашид, хэл маань хавдаж, хатуурч, хоолой бас хавдаж өвчин ороод, өвдсөндөө болоод би ярьж ч чадахгүй боллоо. Юм идэх байтугай шүлс залгихад хэцүү болов. Энэ гэнэтийн өвчинтэй тулгарсны улмаас би айж, зүрх сэтгэлдээ дахин дахин Бурханд залбирч байв. Тэр мөчид миний дотор гэнэт тод ухаарал орж ирэв: Хэн чамайг худлаа ярь гэв? Хэрэв чи худлаа яривал заавал сахилгажуулагдах ёстой. Ингэвэл чиний хэл ямар ч нүгэл үйлдэхгүй. Тэр үед л би, Бурханы сахилгажуулалт надад тохиолдсон гэдгийг ухаарсан юм. Би зүрх сэтгэлдээ Бурханаас маш хурдан уучлал гуйв: “Өө Бурхан минь, миний буруу гэдгийг би ойлголоо. Намайг уучлаарай. Энэ удаа би заавал сэтгэлээ нээх болно.” Залбирсны дараа миний хоолой өвдөх нь мэдэгдэхүйц сайжирсныг би анзаарлаа. Гэсэн хэдий ч, миний хамтран зүтгэгч болон гэрийн эзэгтэй намайг яагаад гэнэт өвдсөнийг асуухад би эхлээд бүх үнэнээ хэлье гэж бодож байсан боловч “Би бүх үнэнийг хэлмэгц өмнө нь миний хэлсэн олон зүйлтэй зөрчилдөх болно. Тэд намайг маш их зальтай гэж бодох болов уу? Бид ирээдүйд хэрхэн хамтран ажиллах вэ?” гэх зэргээр бодсоны эцэст надад үнэнээ хэлэх зориг хүрсэнгүй, харин ч гэрээ санасны улмаас бие өвдлөө гэж тоомжиргүйгээр хэлэв. Тэднийг явсны дараа зүрх минь тавгүйтэж, зүсэгдэх мэт болж байв. Миний зальхай байдал ийм амархан, өөрийн эрхгүй гардаг болно гэж би хэзээ ч бодож байсангүй. Би орондоо ороход яг үхэх гэж байгаа мэт цээж давчдан амьсгалахад хүндрэлтэй болж байлаа. Бүтэж үхэхнээ хэмээн айж юуг ч үл хайхран би арай ядан босч өрөөний хаалгыг онгойлгож агаар оруулав. Намайг хаалганы дэргэд ирэхэд дэлхий ертөнц эргэлдэхийг мэдэрнээ гэж яаж мэдэх билээ. Хөл минь суларч, бүх биеэр хүйтэн хөлс чийхрахад нүд харанхуйлав. Би эрчээрээ урагш савж, хаалга налан зогслоо. Энэ мөчид Бурханы үгсээс дараах мөр миний зүрх сэтгэлд зурсхийн орж ирэв: “Тийм байдлаар хүмүүс Намайг хууран мэхлэхийг Би яаж зөвшөөрөх юм бэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Та нарын зан араншин маш дорд!”). Бурханы сүр жавхлант, хилэнт үгсийн өмнө би Бурханы уур хилэнг мэдэрч, зүрх сэтгэл минь айдаст автан чичирлээ. Бурханы зан чанар халдашгүй юм, гэтэл би өөрийн нэр хүнд, байр суурь, бардам зангийнхаа төлөө тангаргаасаа дахин дахин няцаж, Бурханыг ичгүүр сонжуургүйгээр хууран мэхэлж байжээ. Өөрт нь ийм байдлаар хандахыг Бурхан яаж надад зөвшөөрөх юм бэ? Би хүндээр амьсгаадан байж, Бурханд хандан зүрх сэтгэлдээ “Энэ удаа би заавал үнэнээ хэлэх болно, би заавал хэлэх болно...” хэмээн давтан хэлж байлаа. Бурханы сахилга бат, шийтгэлийн дор би эгч нартаа бүх түүхийг ярихаас өөр аргагүйд хүрлээ.

Зөвхөн энэ туршлагаар дамжуулан, “Олон хүн шударгаар ярьж, үйлдсэний оронд тамд унасан нь дээр гэж үздэг” хэмээх Бурханы үгс нь үнэндээ үнэн бөгөөд над шиг зальхай хүмүүст чиглэдэг гэдгийг би эцэстээ ойлгосон юм. Зальжин уг чанар миний дотор гүн үндэслэж, миний амь болсон болохоор миний хувьд үнэнч шударга хүн байх нь тэнгэрт дүүлэхээс ч илүү хэцүү байлаа. Уг нь би үнэнч шударга хүн байх нь амархан гэж боддог байсан боловч миний хэрэгжүүлэлт сэтгэлийн минь гүн дэх зүйлийг огтхон ч агуулж байсангүй, миний хувийн ашиг сонирхол хөндөгдөхгүй л бол өнгөц маягаар үйлдэл хийж үнэнч харагдахыг оролдож байсан нь тэр ажээ. Өнөөдөр энэ нь хэрвээ миний амин чухал ашиг сонирхлыг хөндөж эсвэл миний хэтийн төлөв, хүрэх газар, байр суурь, нэр хүндэд нөлөөлөх юм бол миний хуучин уг чанар аяндаа илэрч, би шударга байж чадахгүй юм байна. Нэгэнт энэхүү үнэн миний өмнө байгаа тул, үнэнч шударга хүн байх нь үнэхээр амаргүй гэдгийг би гүнээ ухаарч эхлэв. Ялангуяа над шиг зальтай хүн, өөрийн бүх хуурамч занг хаялгүйгээр, Бурханы сахилга бат, шийтгэлгүйгээр хэзээ ч үнэнч шударга хүн болж чадахгүй. Өнөөдрөөс эхлэн би үнэнийг ухамсартайгаар эрэлхийлж, Бурханы бүх үгийг хүлээн зөвшөөрч, өөрийн зальт уг чанарыг илүү гүн гүнзгий ойлгож, дүр эсгэлтээ бүрмөсөн зогсоож, шударга хүн байх болно, ингэснээр би жинхэнэ хүний дүр төрхийг амьдран харуулах болно.

Зишин Ухань Хот, Хубей Муж

1 comment:

  1. Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би цааш явахыг хичээсэн боловч би түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхлэв. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ...
    (1) Бүх төрлийн хайрыг илбэ. (2) салахаа болих. (3) үржил шимгүй болох.

    ReplyDelete