28/07/2018

Сүнсний архаг өвчин атаархал


Сүнсний архаг өвчин атаархал

Нэг эгч бид хоёр хамтран өгүүлэл хянах болсон. Бидний уулзалтын үед, дуу, бүжиг, Бурханы үгийг хүлээн авах эсвэл үнэнийг дамжуулан хүргэх аль нь ч байсан тэр бүх талд надаас илүү сайн болохыг би ухаарсан. Эзэн гэр бүлийн ах эгч нар бүгдээрээ түүнд сайн байдаг бөгөөд түүнтэй их ярилцана. Үүнээс болоод миний сэтгэл санаа нэлээн тогтворгүй болж түүнийг байгаа үед надад орон зай байхгүй мэт санагдах хэмжээнд хүртэл таагүй мэдрэмж төрөх болсон. Түүнээс залхах мэдрэмжийг би зүрх сэтгэлдээ мэдэрч эхэлсэн бөгөөд үүргээ биелүүлэхдээ түүнд хань болохыг хүсэхгүй байлаа. Түүнийг яваасай тэгвэл ах эгч нарт би таалагдаж, миний тухайд их бодно доо хэмээн хүсдэг байв.

Нэг өдөр удирдагч бидэн дээр ирлээ. Туулан гарч буй сэтгэл хөөрлийн маш нарийн шүүлтүүд нь түүний байдлыг сөрөг болгож байгаа учраас нөгөө эгч маань өөр ажил үүрэгт томилогдохыг хүссэн. Түүнийг ингэж хэлэхэд би маш их баярлан догдлов. Чамайг яваасай гэж би байнга хүсдэг байсан. Хэрвээ чи явах юм бол би таагүй байдлаасаа гарна гэж бодсон. Тийм учраас удирдагч түүнд нэн даруй өөр даалгавар өгөөсэй гэхээс би тэсэж ядан байлаа. Гэтэл, юмс миний хувьд буруугаар эргэж удирдагч түүнд шинэ даалгавар өгөөгүйгээр барахгүй үнэнийг тэвчээртэйгээр дамжуулж, нөхцөл байдлаа өөрчлөхөд нь тусалсан. Үүнийг хараад би маш их бачимдаж тэр эгчийг яваасай гэж бүр их хүссэн юм. Хэрвээ тэр энэ удаа явахгүй бол би хэзээ энэ таагүй байдлаасаа гарах юм бэ гэж бодсон. Үгүй ээ, түүнийг хурдхан явуулах арга замыг би бодож олох хэрэгтэй. Улмаар эгчийг байхгүй үед би боломжийг ашиглан дараах зүйлсийг удирдагчид хэлсэн: “Түүнд сэтгэл зүйн нарийн шүүлт байнга тохиолддог бөгөөд өгүүлэл хянах ажилдаа төвлөрөхөд нь саад болдог. Тэр одоо Ариун Сүнсний ажлыг алдсан байгаа тул өгүүлэл хянах боломжгүй байна. Энэ нь өгүүллийг хянан засварлах чуулганы ажилд аль хэдийнэ нөлөөлсөн. Та түүнд шинэ ажил өгөх хэрэгтэй байж магадгүй. X эгч өгүүлэл бичихдээ илүү сайн, та түүнийг өгүүлэл хянуулахаар сонгох хэрэгтэй. Тэр миний хамтран ажиллаж байгаа эгчээс илүү боловсронгуй болгох чадвартай байж магадгүй.” Ингэж хэлж дуусангуут Бурханы үг надад ирсэн: “Харгис, балмад хүн төрөлхтөн! Хуйвалдаан, далд явуулга, бие биетэйгээ сөргөлдөх байдал, нэр хүнд эд баялагийн төлөөх тэмцэл, харилцан аллага хядлага энэ бүхэн хэзээ төгсөх вэ? Бурхан хэдэн зуун мянган үг хэлсэн боловч хэн ч ойлгож ухаараагүй. … Өөрсдийн байр сууриа хадгалахын тулд бусдыг дарлаж, ялгаварлан гадуурхдаггүй хичнээн хүн байна вэ?” (Үг нь махбодоор илэрсэн номын “Ёрын муу хүмүүс шийтгэгдэх ёстой”-оос) Бурханы шүүлтийн үгтэй тулгараад надад Бурхан нүүрэн дээр минь хатуугаар сануулж буй мэт мэдрэмж төрсөн. Би тэр даруй дагжин чичирч, дөнгөж сая хэлсэн үгнээсээ айхгүй байж чадсангүй. Би, Бурханы үгээр илчлэгдсэн “Өөрсдийн байр сууриа хадгалахын тулд бусдыг дарлаж, ялгаварлан гадуурхдаггүй хичнээн хүн байна вэ?”
хүн биш гэж үү? Хамт ажиллаж байгаа эгч маань надаас бүх талаар илүү болохыг, ах эгч нар бүгдээрээ түүнд сайн байгааг хараад би зүрх сэтгэлдээ атаархдаг болсон ажээ. Би түүнээс залхаж, түүнийг гадуурхаж, таагүй байдлаасаа гарахын тулд түүнийг хурдхан яваасай гэж хүссэн. Ах, эгч нарыг өөртөө анхаардаг болгохын тулд, ингэснээр тэдэнтэй адил байр суурьтай мэтээр мэдрэх гэж би эгчийн байдал муу байгааг ашигласан, чуулганы ашиг сонирхлыг хамгаалах нэрээр түүний тухай удирдагчид худлаа хэлсэн. Энэ бол эгчийг зайлуулахын тулд удирдагчийг ашиглах гэсэн миний хий хоосон оролдлого байлаа. Миний тэрхүү байдал үнэн төрхийг маань ил гаргаж бас хөнөөлтэй, хорт могой болохыг маань, яг үнэндээ агуу улаан лууны хүүхэд гэдгийг маань илчилсэн! Дарангуйлал тогтоохын тулд агуу улаан луу санал нийлэхгүй байгаа нэгнийг үндсээр нь устгах гэж ямар ч арга хэрэгслийг ашигладаг. Ах эгч нарын цөмд нь байхын тулд, тэднийг миний эргэн тойронд байхыг хүсдэг болгохын тулд би надад ашигтай бус нэгнийг овсгоо гарган зайлуулахыг хүсжээ. Агуу улаан луу өөрөөс нь илүү хүмүүст атаархдаг ба журамт хүсэл тэмүүлэлтэй хүмүүсийг сүйрүүлдэг. Энэ эгч надаас бүх талаар илүү байсан учраас би түүнд байнга атаархаж түүнийг зайлуулахын тулд хөөрхийлэлтэй арга ашигласан. Агуу улаан луу өөрийнхөө зорилгын төлөө хүмүүсийг буруутгаж, устгадаг. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд би эгчийн байдлыг санаатайгаар хэтрүүлэн дэгсдүүлсэн. Миний хийсэн зүйл агуу улаан лууныхтай яг адил байсан; би зүгээр л бардам, муу ёрын, маш их хорлонтой хандсан. Бие биедээ туслан нэгэн зүрх сэтгэл, оюун санаагаар сайн үйлс хийж Бурханы сэтгэлийг хангалуун болгохын тулд биднийг хамтран ажиллуулахаар чуулганаас томилсон. Энэ нь бас, бид үнэнийг ойлгож илүү их үнэнийг олж авах, зан чанараа өөрчлөх боломжийг олгохын тулд нэг нэгнийхээ сул талыг нөхөж өөрсдийн давуу талаа ашиглахын төлөө байсан юм. Гэвч би Бурханы хүслийг өчүүхэн төдий ч ойлгоогүй. Эгчийн байдал муу байгааг хараад түүнд туслахын тулд би хайранд найдаагүй, бас өөрийн байр сууриа хамгаалахын тулд түүнийг хурдхан солихыг л хүсэж байсан. Би үнэхээр хорон муу санаатай юм. Mиний уг чанар үнэхээр гэмтэн сүйрчээ. Энгийн хүнд байвал зохих хайр надад байсангүй. Би өөрийн зорилгоо биелүүлэхийн тулд ямар ч хэрэгслийг ашиглахаас буцахгүй хэмжээнд хүртлээ хүн чанараа гээжээ. Хэрвээ би яаравчилж, гэмээ гэмшин хүлээхгүй бол агуу улаан луутай хамтдаа бүрмөсөн сөнөх ёстой.

Бурханд талархъя! Таны шүүлт, гэсгээлт намайг яг цагийг нь олж сэрээж миний биеэ авч явах байдал агуу улаан лууныхтай яг адил байсныг, нэрээрээ ч үйлсээрээ ч би үнэхээр агуу улаан лууны хүүхэд гэдгээ олж харахад хүргэсэн. Энэ бол дотор минь буй сатанлаг уг чанараа үзэн ядах шалтгаан болсон. Энэ цаг мөчөөс эхлээд би өөрийнхөө дотор буй сатаны уг чанараас нүүр бууруулна. Би дахиад өөрийнхөө төлөө тэмцэхгүй. Үүргээ биелүүлж, Бурханы хүслийг хангалуун байлгахын тулд энэ эгчтэй илүү сайн ажиллахыг би хүсэх болно. Үнэнийг хайхыг, агуу улаан лууны хорыг авч хаяхыг, улмаар Бурханыг амгалан тайван байлгах жинхэнэ хүний ёсоор амьдрахыг би илүү их хүснэ!

Хе Жейжинг Хезоу хот, Гуангши муж

1 comment:

  1. Би энд туршлагаа хуваалцахдаа маш их баяртай байна. Намайг Бренда гэдэг. Би аз жаргалтай гэрлэж байсан. Нөхөр маань намайг хуурч байна гэж хэлтэл тэр хоёулаа нүцгэн хосууд болсон, тэр итгэж чадахгүй, бас миний үгэнд итгэхгүй байгаа тул бид салах өргөдөл гаргаж, хожим бид салж, салахаа больсон. Удаан хугацааны турш би цааш явахыг хичээсэн боловч би түүнгүйгээр үлдэж чадахгүй байсан тул нөхрөө эргэж ирэхийг эрэлхийлж эхлэв. Би тааралдсан агуу хүн, тэр хайрын шившлэг хийж, нөхөрөө 24 цагийн дотор эргэж ирэв. үүнтэй холбогдуулан би Доктор ИЗОЯА-тай холбоо барих, drizayaomosolution@gmail.com хаягаар холбогдохоор ирсэн. Тэр үнэхээр хүчирхэг бөгөөд дараахь чиглэлээр мэргэшсэн ...
    (1) Бүх төрлийн хайрыг илбэ. (2) салахаа болих. (3) үржил шимгүй болох.

    ReplyDelete