15/03/2020

Чуулганы магтан дуу “Би ердөө өчүүхэн бүтээгдсэн зүйл” (Lyrics)

Чуулганы магтан дуу “Би ердөө өчүүхэн бүтээгдсэн зүйл” (Lyrics)
Өө Бурхан минь! Би байр суурьтай ч үгүй ч,
одоо өөрийгөө ойлгодог.
Байр суурь минь өндөрт байвал энэ нь Та өргөснийх.
Байрь суурь минь дорд байвал энэ нь Та тогтоосных.
Өө Бурхан минь! Надад сонголт байхгүй, гомдол ч үгүй.
Бүгд Таны гарт байна.
Энэ улсад, энэ хүмүүсийн дунд
Намайг төрүүлэхээр Та тогтоосон.
Би зөвхөн Таны ноёрхолд дуулгавартай байна.
Бүтээлийн Эзэний амь оруулсан,
би ердөө өчүүхэн бүтээлээс өөрцгүй.
Та намайг бүтээсэн,
одоо Та намайг Өөрийнхөө гарт,
бас эрхшээлд орууллаа.
Таны товойлгогч ба хэрэгсэл болохыг би хүснэ.
Учир нь Таны тогтоосон зүйлийг
хэн ч, хэзээ ч өөрчилж чадахгүй.
Бүх зүйл Таны гарт байдаг.

Өө Бурхан минь! Би байр сууринд анхаардаггүй.
Би бүтээлүүдийн нэг билээ.
Та намайг гал, хүхрийн нуурт,
ёроолгүй нүхэнд аваачвал би ердөө бүтээлээс өөрцгүй.
Бүтээлийн Эзэний амь оруулсан,
би ердөө өчүүхэн бүтээлээс өөрцгүй.
Та намайг бүтээсэн,
одоо Та намайг Өөрийнхөө гарт,
бас эрхшээлд орууллаа.
Таны товойлгогч ба хэрэгсэл болохыг би хүснэ.
Учир нь Таны тогтоосон зүйлийг
хэн ч, хэзээ ч өөрчилж чадахгүй.
Бүх зүйл Таны гарт байдаг.

Та намайг ашиглавал би бүтээл.
Та намайг төгс болговол би бас л бүтээл.
Та намайг төгс болгохгүй бол
би Таныг хайрласаар байна,
учир нь би ердөө бүтээл билээ.
Бүтээлийн Эзэний амь оруулсан,
би ердөө өчүүхэн бүтээлээс өөрцгүй.
Та намайг бүтээсэн,
одоо Та намайг Өөрийнхөө гарт,
бас эрхшээлд орууллаа.
Таны товойлгогч ба хэрэгсэл болохыг би хүснэ.
Учир нь Таны тогтоосон зүйлийг
хэн ч, хэзээ ч өөрчилж чадахгүй.
Бүх зүйл Таны гарт байдаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


14/03/2020

3. Цор ганц жинхэнэ Бурханыг гурвалын Бурхан гэж тодорхойлох нь Бурханыг эсэргүүцэж, доромжилж байгаа хэрэг

Холбогдолтой Бурханы үг:

Үнэндээ энэ орчлон ертөнцийн хаа ч Гурвал оршдоггүй гэдгийг Би та нарт хэлье. Бурханд Эцэг байхгүй, Хүү байхгүй, тэр ч бүү хэл Эцэг Хүүгийн хамтдаа хэрэглэдэг хэрэгсэл болох Ариун Сүнсний тухай онол ч байдаггүй. Энэ бүхэн нь хамгийн том тэрс үзэл бөгөөд энэ ертөнц дээр огт оршдоггүй! Гэхдээ ийм тэрс үзэл ч гэсэн эх сурвалж байдаг бөгөөд огт үндэслэлгүй байдаггүй, учир нь та нарын оюун санаа тийм ч энгийн биш, мөн та нарын бодол эрүүл ухаангүй биш билээ. Харин ч тэдгээр нь нэлээд зохистой, чадварлаг, бүр ямар ч Сатан нэвтэршгүй байдаг. Харамсалтай нь эдгээр бодол бүгд тэрс үзэл бөгөөд зүгээр л оршин байдаггүй! Та нар жинхэнэ үнэнийг огтхон ч хараагүй; та нар бусдын итгэлийг хуурамчаар олж, оюуны чадамжгүй буюу эрүүл ухаангүй хамгийн тэнэг хүмүүст нөлөөлөхийн тулд зүгээр л таамаглал, үзэл бий болгож, үүнийгээ янз бүрийн түүх болгон зохиодог, ингэснээр тэд агуу цуутай “мэргэжилтний сургаалд” чинь итгэдэг. Энэ нь үнэн үү? Энэ нь хүний хүлээн авах ёстой амийн зам уу? Энэ бүхэн ямар ч утгагүй! Нэг ч үг нь зүй зохистой биш! Энэ олон жилийн туршид Бурханыг та нар ийм маягаар хуваасан, үе удам бүрд илүү нарийн болж хуваагдсаар нэг Бурхан нь гурван Бурхан болж илт хуваагдах хэмжээнд очсон. Одоо хүний хувьд Бурханыг нэг болгон буцаан нийлүүлэх ердөө боломжгүй, учир нь та нар Түүнийг хэтэрхий нарийн хуваасан! Хэтэрхий оройтохоос нь өмнө Миний шуурхай ажил хийгдээгүй бол, та нар хэр удаан ийм байдлаар ичгүүр сонжуургүйгээр үргэлжлүүлэх байсныг хэлэхэд хэцүү юм! Бурханыг ийм байдлаар хуваасаар байвал Тэр яаж та нарын Бурхан хэвээр байж чадах юм бэ? Та нар Бурханыг таньж чадна гэж үү? Та нар Түүн рүү буцан очиж чадна гэж үү? Хэрвээ Би арай оройтож ирсэн бол “Эцэг, Хүү” Ехова Есүс хоёрыг Израиль руу илгээчихээд та нар өөрсдийгөө Бурханы нэг хэсэг гэж хэлэх байлаа. Азаар одоо бол эцсийн өдрүүд. Эцэстээ Миний удаан хүлээсэн энэ өдөр ирсэн ба Би ажлын энэ үе шатыг Өөрийн гараар хэрэгжүүлсний дараа л Бурханыг Өөрийг нь хуваадаг явдлыг чинь хориглосон. Хэрвээ тэгээгүй бол та нар нөхцөл байдлыг хурцатгаж, тэр ч бүү хэл бишрэн шүтэхийн тулд өөрсдийн дунд байгаа бүх Сатаныг тахилын ширээн дээр тавих байлаа. Энэ бол та нарын арга чарга юм! Бурханыг хуваах та нарын арга барил! Та нар одоо ч ингэсээр л байх уу? Би та нараас асууя: Хэдэн Бурхан байдаг вэ? Аль Бурхан нь та нарт аврал авчрах вэ? Та нарын үргэлж залбирдаг Бурхан чинь эхнийх нь үү, хоёр дахь нь, эсвэл гурав дахь нь уу? Тэдний алинд нь та нар үргэлж итгэдэг вэ? Эцэг нь үү? Эсвэл Хүү нь үү? Эсвэл Сүнс үү? Чи хэнд нь итгэдгээ Надад хэл. Чи үг хэлэх бүрдээ Бурханд итгэдэг гэж хэлдэг хэдий ч, үнэхээр итгэдэг зүйл чинь та нарын уураг тархи юм! Та нарын зүрх сэтгэлд Бурхан ердөө байхгүй! Гэсэн ч та нарын оюун санаанд өдий төдий тийм “Гурвалууд” байдаг! Та нар санал нийлэхгүй байна гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

13/03/2020

2. Гурвал гэдгийг хамгийн утгагүй үг гэж яагаад хэлж болох вэ?


Холбогдолтой Бурханы үг:

Есүс махбод болсон тухай үнэн ил болсны дараа хүн үүнд итгэсэн: Тэнгэрт Эцэг байгаад зогсохгүй, мөн түүнчлэн Хүү, тэр ч бүү хэл Сүнс байдаг. Өөрөөр хэлбэл, хүний уламжлалт үзэлд баримталдаг ийм Бурхан тэнгэрт байдаг: Гурвал буюу Эцэг, Хүү, Ариун Сүнс нь бүгд нэг. Бүх хүн төрөлхтөнд ийм үзэл байдаг: Бурхан бол нэг Бурхан боловч гурван хэсгээс бүрддэг ба уламжлалт үзэлд ноцтойгоор заншиж тогтсон зүйлс нь Эцэг, Хүү, Ариун Сүнс юм. Зөвхөн Энэ гурван хэсгийг нийлүүлбэл Бурхан бүхэлдээ юм. Ариун Эцэггүйгээр Бурхан бүрэн гүйцэд байж чадахгүй. Үүнтэй адилаар Хүү, эсвэл Ариун Сүнсгүйгээр Бурхан мөн л бүрэн гүйцэд байхгүй. Өөрсдийн үзэлдээ тэд Эцгийг ганцааранг нь, мөн Хүүг ганцааранг нь Бурхан гэж үзэж болохгүй хэмээн итгэдэг. Зөвхөн Эцэг, Хүү, Ариун Сүнсийг хамтад нь Бурхан Өөрөө гэж үзэж болно. Одоо та нарын дунд байгаа дагалдагч болгоныг оролцуулаад шашны бүх итгэгч энэ итгэлийг баримталдаг. Гэсэн ч энэхүү итгэл зөв эсэх талаар хэн ч тайлбарлаж чадахгүй, учир нь та нар Бурханы Өөрийн хэрэг явдлын талаар үргэлж төөрөгдлийн манан дунд байдаг. Хэдий эдгээр нь үзэл боловч та нар зөв, буруу эсэхийг нь мэддэггүй, учир нь шашны үзэл та нарт хэтэрхий ноцтойгоор халдварласан. Та нар шашны эдгээр уламжлалт үзлийг хэтэрхий гүнзгий хүлээн зөвшөөрсөн ба энэхүү хор дотор чинь хэтэрхий гүн нэвчсэн. Тиймээс энэ асуудлын хувьд ч та нар энэ хортой нөлөөнд автсан, учир нь Гурвал ердөө оршин байдаггүй. Өөрөөр хэлбэл, Эцэг, Хүү, Ариун Сүнсний Гурвал ердөө оршин байдаггүй. Эдгээр нь бүгд хүний уламжлалт үзэл бөгөөд хүний андуу ташаа ойлголт билээ. Олон зууны туршид, хүний оюун санаан дахь үзлээс бий болсон, хүний зохиосон, өмнө нь хэзээ ч хүнд үзэгдэж байгаагүй энэхүү Гурвалд хүн итгэсэн. Энэ олон жилийн туршид Гурвалын “жинхэнэ утгыг” тайлбарласан олон сүнслэг агуу хүн байсан боловч Гурвалыг гурван өөр нэгдмэл бие хэмээсэн тайлбар нь тодорхой бус, ойлгомжгүй байсан ба хүмүүс бүгд Бурханы “бүтцийн” талаар будилдаг. Ямар ч агуу хүн бүрэн төгс тайлбар өгч чадаагүй; ихэнх тайлбар нь учир шалтгааны хувьд болон цаасан дээр шаардлага хангадаг боловч нэг ч хүн үүний утга учрын талаар бүрэн тодорхой ойлголттой байдаггүй. Яагаад гэвэл, хүний зүрх сэтгэлдээ хадгалдаг агуу Гурвал ердөө оршдоггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

Хэрвээ та нарын дундаас хэн нэгэн Гурвал үнэхээр оршдог гэж хэлбэл гурван бие дэх энэ нэг Бурхан яг юу вэ гэдгийг тайлбарла. Ариун Эцэг гэж юу вэ? Хүү нь юу вэ? Ариун Сүнс гэж юу вэ? Ехова Ариун Эцэг үү? Есүс Хүү юу? Тэгвэл Ариун Сүнс юу вэ? Эцэг нь Сүнс биш гэж үү? Хүүгийн мөн чанар ч бас Сүнс биш гэж үү? Есүсийн ажил нь Ариун Сүнсний ажил байгаагүй гэж үү? Тэр үеийн Еховагийн ажил ч гэсэн Есүсийнхтэй адил Сүнсээр хийгдээгүй гэж үү? Бурхан хэдэн Сүнстэй вэ? Чиний тайлбарын дагуу бол Эцэг, Хүү, Ариун Сүнс гэсэн гурван бие нь нэг; хэрвээ тийм бол гурван Сүнс байна, гэхдээ гурван Сүнс байна гэдэг нь гурван Бурхан байна гэсэн үг, тэгвэл цор ганц жинхэнэ Бурхан байхгүй гэсэн үг; ийм төрлийн Бурхан яаж Бурханы төрөлх мөн чанартай байж чадах юм бэ? Хэрвээ чи зөвхөн нэг Бурхан байдаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл Тэр хэрхэн хүүтэй байж, мөн эцэг байж чадах юм бэ? Эдгээр нь бүгдээрээ зүгээр л чиний үзэл биш гэж үү? Зөвхөн ганц Бурхан байдаг, энэ Бурханд ганц л үнэн бие байдаг, ганц л Бурханы Сүнс байдаг, яг л Библид бичсэнчлэн “Цорын ганц Ариун Сүнс, цорын ганц Бурхан байдаг.” Чиний ярьдаг Эцэг, Хүү оршдог эсэхээс үл хамааран, эцсийн эцэст цорын ганц Бурхан байдаг бөгөөд та нарын итгэдэг Эцэг, Хүү, Ариун Сүнсний мөн чанар бол Ариун Сүнсний мөн чанар юм. Өөрөөр хэлбэл, Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр махбод болж, хүмүүсийн дунд амьдрах, түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байх чадвартай. Түүний Сүнс бүхнийг-хамардаг бөгөөд хаа сайгүй оршдог. Тэр махбодод болон орчлон ертөнц даяар нэгэн зэрэг оршиж чадна. Нэгэнт бүх хүн, Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэж хэлдэг учраас нэг л Бурхан байдаг, хэний ч хүслээр хуваагдашгүй! Бурхан бол цорын ганц Сүнс, цорын ганц үнэн бие; тэр нь Бурханы Сүнс юм. Хэрвээ энэ нь чиний хэлдэг шигээр Эцэг, Хүү, Ариун Сүнс байсан бол Тэд гурван Бурхан биш гэж үү? Ариун Сүнс бол нэг зүйл, Хүү өөр зүйл бөгөөд Эцэг бас нэг өөр зүйл. Тэд өөр өөр мөн чанартай ялгаатай биес, иймээс Тэд яаж ганц Бурханы нэг хэсэг байж чадах юм бэ? Ариун Сүнс бол Сүнс; энэ нь хүний хувьд ойлгоход амархан. Хэрвээ тийм бол, Эцэг нь бүр ч Сүнс юм. Тэр хэзээ ч газар дээр буугаагүй ба хэзээ ч махбод болоогүй; Тэр бол хүний зүрх сэтгэл дэх Ехова Бурхан бөгөөд бас гарцаагүй Сүнс юм. Тэгвэл Ариун Сүнс, Тэр хоёрын хоорондох харилцаа юу вэ? Энэ нь Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа юу? Эсвэл Ариун Сүнс болоод Эцгийн Сүнсний хоорондох харилцаа юу? Сүнс бүрийн мөн чанар нь адилхан уу? Эсвэл Ариун Сүнс нь Эцгийн хэрэгсэл үү? Үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Тэгвэл Хүү болон Ариун Сүнсний хоорондын харилцаа юу вэ? Энэ нь хоёр Сүнсний хоорондын харилцаа юу, эсвэл хүн болон Сүнсний хоорондын харилцаа юу? Эдгээр нь бүгд ямар ч тайлбаргүй асуудлууд юм! Хэрвээ Тэд бүгд нэг Сүнс юм бол гурван биеийн тухай яриа байх учиргүй, учир нь Тэд нэг Сүнсийг эзэмшдэг билээ. Хэрвээ Тэд өөр өөр биес байсан бол Тэдний Сүнс хүч чадлаараа ялгаатай байх байсан ба Тэд нэг Сүнс байж ердөө чадахгүй. Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай ойлголт хамгийн утгагүй юм! Энэ нь Бурханыг хэсэглэж, тус бүрдээ байр суурьтай, Сүнстэй гурван бие болгон хуваадаг; тэгвэл Тэр яаж ганц Сүнс, ганц Бурхан байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

12/03/2020

XVI. Бурхан гурвалын Бурхан уу, эсвэл цор ганц жинхэнэ Бурхан уу? 1. Тэнгэр, газар болон бүх зүйлийг бүтээсэн жинхэнэ Бурхан нэг үү, эсвэл гурав уу?


Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Филип Түүнд, ‘Эзэн минь, бидэнд Эцэгээ харуулаач, энэ л бидэнд хангалттай’ гэв. Есүс түүнд, ‘Би та нартай хамт ийм удаан байсан атал чи Намайг танихгүй гэж үү, Филип ээ? Намайг харсан хүн Эцэгийг харсан; гэтэл ‘Бидэнд Эцэгийг харуулаач’ гэж чи яаж хэлнэ вэ? Би Эцэгийн дотор, Эцэг Миний дотор байгаа гэдэгт чи итгэдэггүй гэж үү? Та нарт хэлж байгаа үгээ би Өөрийн санаагаар хэлээгүй: харин Миний дотор оршдог Эцэг ажлаа хийж байгаа юм’ гэв” (Иохан 14:8-10).

“Би болон Миний Эцэг нэг юм” (Иохан 10:30).

Холбогдолтой Бурханы үг:

Бурхан бол бүх зүйлийг захирч, бүх зүйлийг удирддаг Нэгэн. Тэр байгаа бүхнийг бүтээсэн, байгаа бүхнийг удирддаг ба байгаа бүгдийг захирч, бас хангадаг. Энэ бол Бурханы байр суурь, Бурханы ялгамж чанар юм. Бүх зүйл болон байгаа бүхний хувьд Бурханы жинхэнэ ялгамж чанар бол Бүтээгч бөгөөд бүх зүйлийн Захирагч мөн. Бурханы эзэмшдэг ялгамж чанар ийм бөгөөд Тэр бол бүх зүйлийн дунд цор ганц билээ. Бурханы бүтээлүүдийн нэг нь ч—хүн төрөлхтний дунд ч бай, сүнсний ертөнцөд ч бай—Бурханы ялгамж чанар, байр суурийг дуурайх юм уу орлох гэж ямар ч арга, эсвэл шалтаг хэрэглэж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд ийм ялгамж чанар, хүч чадал, эрх мэдэл болон бүх зүйлийг захирах чадвар эзэмшсэн зөвхөн ганцхан нэгэн байдаг ба энэ нь бидний цор ганц Бурхан Өөрөө юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө x”-аас

Зөвхөн ганц Бурхан байдаг, энэ Бурханд ганц л үнэн бие байдаг, ганц л Бурханы Сүнс байдаг, яг л Библид бичсэнчлэн “Цорын ганц Ариун Сүнс, цорын ганц Бурхан байдаг.” Чиний ярьдаг Эцэг, Хүү оршдог эсэхээс үл хамааран, эцсийн эцэст цорын ганц Бурхан байдаг бөгөөд та нарын итгэдэг Эцэг, Хүү, Ариун Сүнсний мөн чанар бол Ариун Сүнсний мөн чанар юм. Өөрөөр хэлбэл, Бурхан бол Сүнс, гэхдээ Тэр махбод болж, хүмүүсийн дунд амьдрах, түүнчлэн бүх зүйлээс дээгүүр байх чадвартай. Түүний Сүнс бүхнийг-хамардаг бөгөөд хаа сайгүй оршдог. Тэр махбодод болон орчлон ертөнц даяар нэгэн зэрэг оршиж чадна. Нэгэнт бүх хүн, Бурхан бол цорын ганц жинхэнэ Бурхан гэж хэлдэг учраас нэг л Бурхан байдаг, хэний ч хүслээр хуваагдашгүй! Бурхан бол цорын ганц Сүнс, цорын ганц үнэн бие; тэр нь Бурханы Сүнс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

“Есүс бол Түүний хайртай Хүү гэж Бурхан тов тодорхой хэлээгүй гэж үү?” хэмээн хэлдэг хүмүүс одоо ч байдаг. Есүс бол Бурханы хайртай Хүү, Түүнийг Тэр ихэд таалдаг гэж Бурхан Өөрөө гарцаагүй хэлсэн. Тэр нь, Бурхан Өөрийгөө гэрчилж байсан хэрэг боловч ердөө өөр өнцгөөс буюу тэнгэр дэх Сүнсний өнцгөөс бие махбодтой болсон Өөртөө гэрчлэл хийж байсан хэрэг юм. Есүс бол Түүний тэнгэр дэх Хүү биш, бие махбодтой болсон Бурхан юм. Чи ойлгов уу? “Би Эцгийн дотор, Эцэг Миний дотор байдаг” хэмээх Есүсийн үг нь Тэд бол нэг Сүнс гэдгийг илтгэдэггүй гэж үү? Бие махбодтой болсноос болж Тэд тэнгэр, газрын хооронд тусгаарлагдаагүй гэж үү? Үнэндээ Тэд нэг хэвээр байгаа; ямар ч байсан энэ нь Бурхан зүгээр л Өөрийгөө гэрчилж байгаа хэрэг. Эрин үеүдийн өөрчлөлт, ажлын шаардлага болон Түүний удирдлагын төлөвлөгөөний ялгаатай үе шатуудаас шалтгаалан хүний Түүнийг дууддаг нэр ч бас өөр өөр байдаг. Ажлын эхний үе шатыг хэрэгжүүлэхээр ирэхдээ Тэр зүгээр л израильчуудын хоньчин, Ехова гэж нэрлэгддэг байсан. Хоёр дахь үе шатанд бие махбодтой болсон Бурхан зөвхөн Эзэн, Христ гэж нэрлэгдэж байв. Гэхдээ тухайн үед, Тэр бол Бурханы хайртай Хүү гэж тэнгэр дэх Сүнс хэлсэн бөгөөд Түүнийг Бурханы цорын ганц Хүү гэж огт дурдаагүй. Энэ нь ердөө тохиолдоогүй. Бурхан яаж ганц хүүхэдтэй байх юм бэ? Тэгвэл Бурхан хүн болчихгүй гэж үү? Тэр бие махбодтой болсон байсан учраас Түүнийг Бурханы хайртай Хүү гэж дуудсан бөгөөд эндээс Эцэг, Хүүгийн хоорондын харилцаа гарч ирсэн. Энэ нь зүгээр л тэнгэр, газрын хоорондох тусгаарлалтаас болсон юм. Есүс махбодын өнцгөөс залбирсан. Тэр тийм хэвийн хүн чанартай махбод байсан учраас, махбодын өнцгөөс Тэрээр: “Миний гадаад бүрхүүл бүтээгдсэн зүйлийнх. Би махбод болж энэ дэлхий дээр ирсэн учраас тэнгэрээс холын хол байна” гэж хэлсэн юм. Энэ шалтгааны улмаас Тэр зөвхөн махбодын өнцгөөс л Эцэг Бурханд залбирч байсан. Энэ нь Түүний үүрэг байсан бөгөөд Бурханы Сүнс бие махбодтой болохдоо эзэмших ёстой зүйл байлаа. Тэр махбодын өнцгөөс Эцэгт залбирч байсан учраас Түүнийг Бурхан биш гэж хэлж болохгүй. Хэдий Бурханы хайртай Хүү гэж дуудагдаж байсан ч Тэр бол Бурхан Өөрөө хэвээр юм, учир нь Тэр бол бие махбодтой болсон Сүнс бөгөөд Түүний мөн чанар бас л Сүнс юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Гурвал оршин байдаг уу?”-аас

11/03/2020

6. Шашны ертөнцөд үнэн болон Бурхан эрх мэдлийг атгаж байдаг уу, эсвэл антихристүүд болон Сатан эрх мэдлийг атгаж байдаг уу?

6. Шашны ертөнцөд үнэн болон Бурхан эрх мэдлийг атгаж байдаг уу, эсвэл антихристүүд болон Сатан эрх мэдлийг атгаж байдаг уу?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй” (Maтай 23:13).

Есүс Бурханы сүмд орж, худалдаачид болон худалдан авагчдыг бүгдийг нь хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээ болон тагтаа худалдагсдын сандлыг хөмрөөд тэдэнд, ‘Миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно гэж бичигдсэн байдаг; гэхдээ та нар үүнийг дээрэмчдийн үүр болгочихож’ гэлээ” (Матай 21:12-13).

Холбогдолтой Бурханы үг:

Урсгал болгоны удирдагчдыг харцгаа—тэд бүгд биеэ тоож, өөрсдийгөө зөвтгөдөг бөгөөд Библийг агуулгаас нь гажуудуулж, өөрсдийн төсөөллөөр тайлбарладаг. Ажлаа хийхдээ тэд бүгд билиг авьяас, эрдэм мэдлэгт түшиглэдэг. Хэрэв тэд юу ч номлох чадваргүй байсан бол энэ хүмүүс тэднийг дагана гэж үү? Эцсийн эцэст тэд жаахан мэдлэгтэй бөгөөд зарим нэг хоосон сургаалын тухай номлож чаддаг, эсвэл бусдыг хэрхэн өөрийн талд оруулах, заль мэх хэрхэн ашиглахаа мэддэг. Тэд хүмүүсийг өөрсдийнхөө өмнө авчирч, хуурахдаа эдгээрийг ашигладаг. Тэд Бурханд нэр төдий итгэдэг боловч бодит байдал дээр удирдагчдаа дагадаг. Хэрэв үнэн замыг номлож байгаа хүнтэй таарах юм бол зарим нь, “Бид итгэлийнхээ талаар удирдагчтайгаа зөвлөлдөх ёстой” гэцгээдэг. Тэдний итгэл хүнээр дамжих ёстой байна гэдэг чинь асуудал бус уу? Тэгвэл тэрхүү удирдагчид юу болсон бэ? Фарисайчууд, хуурамч хоньчид, антихристүүд, мөн үнэн замыг хүлээн зөвшөөрөхөд нь хүмүүсийг бүдрээх бул хар чулуу болсон бус уу?

Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас

Бид шашны хүрээний олон удирдагчид сайн мэдээг ахин дахин номлосон боловч үнэнийг яаж ч нөхөрлөлөө гэсэн тэд хүлээн зөвшөөрөхгүй. Яагаад тэр вэ? Учир нь тэдний биеэ тоосон зан дадал зуршил болж, зүрх сэтгэлд нь Бурхан байхаа больсон байдаг! “Шашны ертөнцийн зарим пасторын удирдлага дор байгаа хүмүүс үнэхээр их эрч хүчтэй байдаг. Тэдний дунд Бурхан байгаа юм шиг санагддаг!” гэж зарим хүн хэлж магад. Номлол нь хэчнээн сүрлэг байлаа ч гэсэн тэр пасторууд Бурханыг мэддэг гэж үү? Хэрэв тэд Бурханыг зүрх сэтгэлдээ үнэхээр хүндэлдэг байсан бол хүмүүсээр өөрсдийгөө дагуулж, өргөмжлүүлэх үү? Бусдыг дангаараа өмчлөх үү? Үнэнийг эрж хайж, үнэн замыг судлахад нь бусдад хязгаарлалт тогтоож зүрхлэх үү? Хэрэв тэд Бурханы хоньдыг үнэндээ өөрсдийнх нь гэж итгэн, Бурханы хоньд бүгд өөрсдийг нь сонсох ёстой гэж боддог бол өөрсдөө Бурхан мэт аашилж байгаа хэрэг бус уу? Ийм хүмүүс нь фарисайчуудаас бүр ч долоон дор—тэд антихристүүд бус уу? Иймээс тэд биеэ тоосон уг чанартаа захирагдан, Бурханаас урвах зүйл хийж чаддаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний биеэ тоосон уг чанар бол Бурханыг эсэргүүцдэгийнх нь уг үндэс юм”-аас

Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй хүмүүс бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс бөгөөд Бурханы ажлын зорилгыг мэддэг атлаа Бурханыг хангалуун байлгахаар эрж хайдаггүй хүмүүс бол бүр ч Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм. Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; түүнчлэн нэг ч хүн Бурханы хүсэлд нийцдэггүй. Тэд бүгдээрээ хэрэггүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд өндөрт зогсож, Бурханд сургамжилдаг хүмүүс юм. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс юм. Тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд ороход нь хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг замд хүмүүст саад болдог бул хар чулуу билээ. Хэдийгээр тэд “эрүүл чийрэг бие махбодтой” ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Ялангуяа хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг нь тэд яаж мэдэх юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас

10/03/2020

5. Хүн шашин дотор Бурханд итгэж, фарисайчууд болон антихристүүдийн хууран мэхлэлт, хяналтыг амсахын үр дагавар юу вэ? Ийм маягаар Бурханд итгэвэл хүн Бурханаар авруулж чадах уу?


Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Тэд бол сохруудын сохор удирдагчид юм. Хэрвээ сохор нь сохроо удирдвал хоёулаа нүхэнд унах болно” (Матай 15:14).

“Энэ газрын удирдагчид нь тэднийг төөрүүлж, тэднээр удирдуулагсад нь сүйрнэ” (Исаиа 9:16).

“Миний ард түмэн мэдлэг дутагдсанаас болж устгагдсан… Тхилчид олшрох тусмаа Миний эсрэг улам их нүгэл үйлдэж байв: тиймээс Би тэдний алдрыг ичгүүрээр солино. Тэд Миний ард түмний нүглээр хооллож, зүрх сэтгэлээ хууль бус байдал руугаа чиглүүлж байна. Ард түмэн ямар байна, тахилчид ч бас тийм байна: Тиймээс Би тэднийг замуудынх нь төлөө шийтгэж, үйлсийнх нь төлөө шагнах болно” (Хосеа 4:6-9).

Холбогдолтой Бурханы үг:

Хүн оюун санаандаа байгаа ажлыг маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пастор, удирдагчид авьяас билиг, байр суурин дээрээ тулгуурлан ажлаа хийдэг. Удаан хугацаанд тэднийг дагасан хүмүүст тэдний авьяас билиг, тэд юу болох нь зарим талаар нөлөөлдөг. Тэд хүмүүсийн авьяас билиг, ур чадвар, мэдлэгт анхаарч, мөн ер бусын зарим зүйл, бодит бус гүн гүнзгий олон сургаалд (эдгээр гүн гүнзгий сургаал нь мэдээж хүний хүрч чадахгүй зүйл юм) анхаарал хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанарын өөрчлөлтийг анхаардаггүй, харин хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, мэдлэг болон шашны баялаг сургаалыг нь сайжруулахад анхаардаг. Хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөнийг, хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг тэд анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэх гэж оролдох нь байтугай мөн чанарынх нь талаар ч хайхардаггүй. Хүмүүсийн дутагдал, завхралыг засаж залруулах нь байтугай, үзлийг нь ч сөрж, илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүн төрөлх авьяас билгээрээ үйлчилдэг ба илэрхийлдэг зүйл нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй мэдлэг болон шашны тодорхойгүй үнэн байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Шүүлт туулаагүй хүмүүс, хүний ихээхэн билэг ухаан, төрөлх чадвартай хутгалдсан хүний махан бие болон бодлоос өөр юуг ч илэрхийлдэггүй. Энэ нь Бурханы ажлын тухай хүний нарийн зөв илэрхийлэл биш юм. Тэднийг дагадаг хүмүүс төрөлх хэв чанарынхаа дагуу тэдний өмнө ирдэг. Учир нь тэд Бурханы анхдагч бодолтой бараг холбоогүй, үүнээс хэт хазайсан дэндүү олон үзэж харсан зүйлс болон туршлагыг илэрхийлдэг учраас ийм төрлийн хүмүүсийн ажил нь хүмүүсийг Бурханы өмнө биш өөрийнх нь өмнө л аваачиж чадна. Иймээс Бурханы шүүлт, гэсгээлтийг туулаагүй хүмүүс Бурханы ажлыг гүйцэтгэхэд тэнцэхгүй. Шалгуурт нийцсэн ажилчны ажил хүмүүсийг зөв замд аваачиж, үнэнд улам гүн нэвтрэх боломж олгож чаддаг. Түүний хийдэг ажил хүмүүсийг Бурханы өмнө авчирч чаддаг бөгөөд ийм ажил нь хүнээс хүнд ялгаатай байж болох ба дүрэмд баригдалгүй, хүмүүст чөлөөлөлт, эрх чөлөөг олгодог. Түүнчлэн, хүмүүсийн амь алгуур өсгөж, үнэнд аажмаар улам гүн нэвтэрч чаддаг. Харин шалгуурт нийцээгүй ажилчны ажил хавьгүй тааруухан, бас мунхаг байдаг. Тэрээр хүмүүсийг дүрэм рүү л аваачиж чаддаг; хүмүүсээс шаарддаг зүйл нь хүнээс хүнд ялгаатай байдаггүй; тэрээр хүмүүсийн бодит хэрэгцээний дагуу ажилладаггүй. Ийм төрлийн ажилд, хэтэрхий олон дүрэм, хоосон сургаал байдаг бөгөөд хүмүүсийг бодит байдал, амийн өсөлтийн хэвийн хэрэгжүүлэлт рүү аваачиж чаддаггүй. Энэ нь хүмүүсийг үнэ цэнгүй цөөн хэдэн дүрэм журмыг баримтлахад л хүргэдэг. Ийм төрлийн удирдамж нь хүмүүсийг буруу зам руу хөтлөх болно. Тэр чамайг өөртэйгөө адилхан болгож, өөрт нь юу байгаа, өөрөө юу болох руугаа л аваачиж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

09/03/2020

4. Шашны пасторууд болон ахлагчид үнэхээр бүгдээрээ Бурханаар тогтоогддог уу? Шашны пасторууд болон ахлагчдыг хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах нь хүн Бурханд дуулгавартай байж, дагаж байгаа гэдгийг төлөөлж чадах уу?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Тиймээс одоо харагтун, Израилийн хөвгүүдийн хашхираан Надад хүрлээ: мөн Египетчүүд тэднийг хэрхэн дарлаж байгааг ч Би харсан. Тиймээс одоо ирэгтүн, Би чамайг Фараон руу илгээнэ, чи Миний ард түмэн болох Израилийн хөвгүүдийг Египетээс гаргана” (Гэтлэл 3:9-10).

“Есүс Симон Петрт, ‘Иоханы хүү, Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу?’ гэж хэлэв. … Есүс түүнд, ‘хургануудыг минь тэжээ’ гэв. Есүс хоёр дахь удаагаа Иоханы хүү Симонд, ‘Надад хайртай юу?’ гэхэд … Есүс түүнд хандан, ‘Миний хонийг хоньчил’ гэжээ” (Иохан 21:15-16).

“Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгөх болно: чи газар дээр юуг хүлнэ, тэр нь тэнгэрт хүлэгдэх болно: чи газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно” (Матай 16:19).

“Бид хүнээс илүү Бурханд дуулгавартай байх ёстой” (Үйлс 5:29).

Холбогдолтой Бурханы үг:

Бурханаар ашиглагдаж байгаа хүний гүйцэтгэдэг ажил нь Христийн эсвэл Ариун Сүнсний ажилтай хамтран ажиллахын төлөө байдаг. Энэ хүнийг Бурхан хүмүүсийн дундаас өргөж, тэрээр Бурханы сонгосон бүх хүмүүсийг удирдан залахын төлөө байдаг ба мөн хүний хамтын ажиллагааны ажлыг хийхийн тулд тэр Бурханаар өргөгддөг билээ. Хүний хамтын ажиллагааны ажлыг хийх чадвартай ийм хүн байснаар хүнд тавих Бурханы шаардлага болон хүмүүсийн дунд Ариун Сүнсний хийх ёстой ажлын дийлэнх нь түүгээр дамжуулан биелнэ. Үүнийг өөр байдлаар хэлбэл: Энэ хүнийг ашиглах Бурханы зорилго нь, ингэснээр Бурханыг дагадаг бүх хүмүүс Бурханы хүслийн талаар илүү сайн ойлгож, Бурханы илүү олон шаардлагуудад хүрч чадах юм. Хүмүүс Бурханы үгийг эсвэл Бурханы хүслийг шууд ойлгох чадваргүй учраас Бурхан тийм ажлыг гүйцэтгэхэд ашиглагдах хэн нэгнийг бий болгодог. Бурханаар ашиглагдаж буй энэ хүнийг бас, хүмүүсийг залж чиглүүлэх Бурханы зууч, Бурхан болон хүмүүсийг хооронд нь хэл нэвтрэлцүүлдэг “орчуулагч” хэмээн тодорхойлж болно. Тиймээс ийм хүн бол Бурханы гэрт ажилладаг хүмүүстэй эсвэл Түүний элч нартай адилгүй юм. Тэдний адилаар, түүнийг Бурханд үйлчилдэг нэгэн гэж хэлж болох боловч мөн чанартаа түүний ажил болон Бурханаар ашиглагдаж буй цаад шалтгаан нь бусад ажилчид, элчүүдээс асар их ялгаатай байдаг. Түүний ажлын мөн чанар болон түүнийг ашиглах цаад шалтгааны тухайд гэвэл Бурханаар ашиглагддаг хүн Түүгээр өргөгддөг, тэр Бурханы ажлын төлөө Бурханаар бэлтгэгддэг бөгөөд Бурханы Өөрийн ажилд хамтран ажилладаг. Ямар ч хүн, хэзээ ч түүний ажлыг орлож чадахгүй ба энэ нь бурханлаг ажилд салшгүй чухал байдаг хүний хамтын ажиллагаа юм. Харин тэгэхэд бусад ажилчид эсвэл элчүүдийн гүйцэтгэдэг ажил нь зүгээр л тодорхой цаг хугацаанд чуулгануудад зориулсан зохицуулалтын олон талын гүйцэтгэл, мэдээлэл дамжуулалт байдаг эсвэл чуулганы амьдралыг хэвээр хадгалахын тулд амиар хангах энгийн ажил байдаг билээ. Эдгээр ажилчид болон элчүүд нь Бурханаар томилогдоогүй, тэр ч байтугай тэднийг Ариун Сүнсэнд ашиглагддаг хүмүүс гэж нэрлэж болохгүй. Тэд чуулгануудын дундаас сонгогддог бөгөөд хэсэг хугацаанд тэднийг сургаж, боловсруулсны дараа тохирох хүмүүсийг нь үлдээж, тохирохгүй хүмүүсийг ирсэн газар луу нь буцаан илгээдэг. Эдгээр хүмүүс чуулгануудын дундаас сонгогдсон учраас зарим нь удирдагч болсныхоо дараа өөрсдийн жинхэнэ царайгаа харуулдаг бөгөөд зарим нь бүр ч олон муу зүйл хийж, таягдуулж төгсдөг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүнийг ашиглах талаар”-аас

Хүн оюун санаандаа байгаа ажлыг маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пастор, удирдагчид авьяас билиг, байр суурин дээрээ тулгуурлан ажлаа хийдэг. Удаан хугацаанд тэднийг дагасан хүмүүст тэдний авьяас билиг, тэд юу болох нь зарим талаар нөлөөлдөг. Тэд хүмүүсийн авьяас билиг, ур чадвар, мэдлэгт анхаарч, мөн ер бусын зарим зүйл, бодит бус гүн гүнзгий олон сургаалд (эдгээр гүн гүнзгий сургаал нь мэдээж хүний хүрч чадахгүй зүйл юм) анхаарал хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанарын өөрчлөлтийг анхаардаггүй, харин хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, мэдлэг болон шашны баялаг сургаалыг нь сайжруулахад анхаардаг. Хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөнийг, хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг тэд анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэх гэж оролдох нь байтугай мөн чанарынх нь талаар ч хайхардаггүй. Хүмүүсийн дутагдал, завхралыг засаж залруулах нь байтугай, үзлийг нь ч сөрж, илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүн төрөлх авьяас билгээрээ үйлчилдэг ба илэрхийлдэг зүйл нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй мэдлэг болон шашны тодорхойгүй үнэн байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь хүмүүсийг боловсруулж, юу ч үгүй хүнийг хөгжүүлээд, хожим нь ажиллаж, удирдахаар явах шашны сургуулийн авьяаслаг төгсөгч болгох явдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас