09/02/2020

XIV. Бурханы чуулган болон шашны бүлгүүдийн хоорондох ялгаа 1. Бурханы чуулган гэж юу вэ? Шашны бүлэг гэж юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Чуулган бол Түүний бие буюу бүхний дотор бүгдийг Дүүргэгчийн бүрэн дүүрэн байдал юм” (Ефес 1:23).
“Есүс Бурханы сүмд орж, худалдаачид болон худалдан авагчдыг бүгдийг нь хөөн гаргаж, мөнгө солигчдын ширээ болон тагтаа худалдагсдын сандлыг хөмрөөд тэдэнд, ‘Миний гэр залбирлын гэр гэж нэрлэгдэх болно’ гэж бичигдсэн байдаг; гэхдээ та нар үүнийг дээрэмчдийн үүр болгочихож гэлээ” (Матай 21:12-13).
“Тэр чанга дуугаар хашхиран, ‘Агуу Вавилон нурлаа, нурлаа. Тэгээд энэ нь чөтгөрүүдийн нутагладаг газар, бузар сүнс бүрийн орогнодог газар, бүх бузар, жигшүүрт шувуудын үүр болсон байна. Учир нь бүх үндэстэн түүний завхайрлын хилэнт дарснаас ууж, газар дэлхийн хаад түүнтэй завхайрч, газрын худалдаачид түүний хээнцэр тансгийнх нь хүчээр баяжжээ’ гэв” (Илчлэл 18:2-3).
Холбогдолтой Бурханы үг:
Ариун Сүнсний урсгал доторх бүх хүнтэй Ариун Сүнс хамт байдаг ба Ариун Сүнсний сахилгажуулалт дагалдаж байдаг, харин Ариун Сүнсний урсгалын гаднах хүмүүс Ариун Сүнсний ямар ч ажилгүйгээр Сатаны захиргаан дор байдаг. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрч, Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс юм. Энэ урсгал доторх хүмүүс хамтран ажиллах чадваргүй, энэ хугацаанд Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлж чадахгүй бол сахилгажуулалт хүртэн, цаанадаж Ариун Сүнсэнд хаягдах болно. Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Ариун Сүнсний урсгал дотор амьдарч, Ариун Сүнсний халамж, хамгаалалтыг хүртэнэ. Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүсийг Ариун Сүнс гэгээрүүлдэг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй хүмүүсийг Ариун Сүнс сахилгажуулж, Тэр ч байтугай шийтгэж ч болох юм. Ямар төрлийн хүн байхаас үл хамааран Ариун Сүнсний урсгалд л байгаа цагт, Өөрийнх нь нэрийн улмаас шинэ ажлыг нь хүлээн зөвшөөрдөг бүх хүний хувьд Бурхан хариуцлага үүрэх болно. Түүний нэрийг алдаршуулж, үгийг нь хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс Түүний ерөөлийг хүртэнэ; Түүнд дуулгаваргүй байж, Түүний үгийг хэрэгжүүлдэггүй хүмүүс Түүнээс шийтгэл хүртэнэ. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс юм, нэгэнтээ шинэ ажлыг хүлээн зөвшөөрсѳн учраас тэд Бурхантай зохих ёсоор хамтран ажиллах ёстой бөгөөд үүргээ биелүүлдэггүй босогчид болж болохгүй. Энэ бол Бурханы хүнд тавих цорын ганц шаардлага юм. Харин шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс бол өөр: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг, Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэл тэдэнд огт байдаггүй. Тэр хүмүүс бүхий л өдөржингөө махан бие, оюун санаан дотроо амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас үүссэн хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаардлага биш, Бурхантай хийх хамтын ажиллагаа бүр ч биш юм. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн дэргэд Бурхан байдаггүй, түүнчлэн тэдэнд Бурханы ерөөл, хамгаалалт байдаггүй. Тэдний үг, үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдын шаардлагатай зууралддаг; тэдгээр нь хоосон сургаал болохоос үнэн биш юм. Тэдний нэгдэл нь шашин гэдгийг батлахад эдгээр хоосон сургаал, дүрэм журам хангалттай; тэд бол Бурханы сонгосон хүмүүс ч биш, ажлын бай ч биш. Тэд бүгдийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж л нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол өөрчлөгдөшгүй баримт юм. Тэдэнд Ариун Сүнсний шинэ ажил байхгүй; тэдний хийдэг зүйл шашны үнэр ханхлуулж, амьдран харуулж байгаа зүйл нь шашнаар бялхсан мэт санагддаг; тэд Ариун Сүнстэй хамт байх байдал болон ажлыг эзэмшдэггүй, тэр ч бүү хэл Ариун Сүнсний сахилгажуулалт, эсвэл гэгээрлийг хүлээн авах ч эрхгүй. Энэ хүмүүс цөмөөрөө амьгүй цогцос, сүнслэг байдалгүй өтнүүд юм. Тэдэнд хүний тэрслүү байдал, эсэргүүцлийн талаар ямар ч мэдлэг байхгүй, хүний бүх муу үйлийн тухай ямар ч мэдлэг байдаггүй, үүгээр ч үл барам тэд Бурханы ажил, Бурханы одоогийн хүслийг бүгдийг нь мэддэггүй. Тэд бүгд мэдлэггүй агаад олиггүй хүмүүс, итгэгчид гэж дуудахад ч зохихгүй өөдгүй амьтад! Тэдний хийдэг юу ч Бурханы удирдлагын ажилтай хамаагүй байдаг ба Бурханы төлөвлөгөөнд хохирол учруулж бүр ч чаддаггүй. Тэдний үг үйлдэл нь хэтэрхий жигшүүртэй, хэтэрхий өрөвдөлтэй бөгөөд дурдахын ч хэрэггүй. Ариун Сүнсний урсгалд байдаггүй хүмүүсийн хийсэн зүйлс Ариун Сүнсний шинэ ажилтай ямар ч хамаагүй байдаг. Ийм учраас тэд юу ч хийлээ гэсэн тэдэнд Ариун Сүнсний сахилгажуулалт, түүнчлэн Ариун Сүнсний гэгээрэл байдаггүй. Учир нь тэд цөмөөрөө үнэнийг хайрладаггүй, Ариун Сүнсээр жигшигдэж, гологдсон хүмүүс юм. Тэд махан биетэй алхаж, Бурханы пайзын дор хүссэн бүхнээ үйлддэг учраас тэднийг мууг үйлдэгчид гэдэг. Бурханыг ажиллаж байх үед тэд Түүнд албаар өсөрхөж, Түүний эсрэг зүгт явдаг. Хүн Бурхантай хамтран ажиллаж чаддаггүй нь өөрөө туйлын тэрслүү хэрэг бөгөөд Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг тэр хүмүүс тохирох залхаан цээрлүүлэлтийг хүртэхгүй гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс
Еховад итгэдэг хүмүүсийг Бурхан юу гэж нэрлэсэн бэ? Иудейн шашин. Тэд нэг төрлийн шашны бүлэг болсон юм. Тэгвэл Есүст итгэдэг хүмүүсийг Бурхан хэрхэн тодорхойлдог вэ? Тэд Христийн шашин, тийм биз? Бурханы нүдээр бол Иудейн шашин болон Христийн шашин нь шашны бүлгүүд юм. Бурхан тэднийг яагаад ийнхүү тодорхойлдог вэ? Шашны тэдгээр байгууллагын гишүүн болох бүх хүний дунд Бурханаас эмээж, муугаас зайлан, Бурханы хүслийг биелүүлж, Бурханы замыг дагадаг хүн бий юу? (Байхгүй.) Бурханы нүдээр бол, Өөрийг нь нэр төдий дагадаг хүмүүс бүгдээрээ, Бурханд итгэгч хэмээн Түүний хүлээн зөвшөөрдөг хүмүүс байж чадах уу? Тэд бүгд Бурхантай холбоотой байж чадах уу? Тэд бүгд Бурханы авралын бай байж чадах уу? (Чадахгүй.) Та нар одоо Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч шашны бүлэг хэмээн Бурханы үздэг зүйл болж бууран доройтох өдөр ирэх үү? Ингэнэ гэдэг санаанд багтамгүй байна. Хэрэв та нар Бурханы нүдээр шашны бүлгийн нэг хэсэг болбол Түүгээр аврагдахгүй бөгөөд Бурханы гэрийнх биш гэсэн үг. Иймээс нэгтгэн дүгнэх гээд үз: Жинхэнэ Бурханд нэр төдий итгэдэг атлаа шашны бүлгийн нэг хэсэг хэмээн Бурханы үздэг энэ хүмүүс ямар замаар алхдаг вэ? Энэ хүмүүс итгэлийн туг дарцаг хийсгэдэг хэрнээ хэзээ ч Бурханы замыг дагаж, Түүнд шүтэн мөргөлгүйгээр, оронд нь Бурханыг орхих замаар алхдаг гэж хэлж болох уу? Өөрөөр хэлбэл, тэд Бурханд итгэх замаар алхдаг мөртөө Сатаныг шүтэж, өөрсдийн удирдлагаа хэрэгжүүлэн, өөрсдийн гэсэн хаант улсыг байгуулахаар хичээх замаар алхдаг—үүний мөн чанар нь энэ мөн үү? Ийм хүмүүс хүнийг аврахын төлөөх Бурханы удирдлагын төлөвлөгөөтэй ямар нэгэн холбоотой юу? (Холбоогүй.) Бурханд хэчнээн хүн итгэдэг ч бай хамаагүй, Бурхан тэдний итгэлийг шашин юм уу бүлэг хэмээн тодорхойлмогцоо аврагдаж чадахгүй гэдгийг нь тогтоосон байдаг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Бурханы ажил болон удирдамжгүй, Түүнийг огт шүтэн мөргөдөггүй хэсэг бүлэг хүмүүс хэнийг шүтдэг вэ? Хэнийг дагадаг вэ? Тэд зүрх сэтгэлдээ Бурханыг хүлээн зөвшөөрдөг боловч үнэн хэрэгтээ хүний ов мэх, хяналтад орсон байдаг. Тэд хүнийг нэр төдий дагаж магадгүй боловч мөн чанартаа диавол Сатаныг дагадаг; тэд Бурханд дайсагнагч, Бурханы дайсан болох хүчнийг дагадаг. Бурхан ийм бүлэг хүмүүсийг аварах уу? Тэд гэмших чадвартай юу? Тэд итгэлийн туг дарцаг хийсгэж, хүний ажил хэргийг эрхлэн, өөрсдийн удирдлагыг явуулдаг бөгөөд хүн төрөлхтнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөний эсрэг явдаг. Тэдний эцсийн үр дүн нь Бурханд жигшигдэн гологдох явдал юм; Бурхан энэ хүмүүсийг аврахгүй, тэд гэмших боломжгүй бөгөөд аль хэдийн Сатанд олзлогдсон—тэд тэр чигтээ Сатаны гарт байдаг. … хэрвээ хүмүүс Бурханы замыг дагаж, авралын замаар алхах чадваргүй бол эцсийн үр дүн нь ямар байх вэ? Тэдний эцсийн үр дүн нь Христийн шашин, Иудейн шашинд итгэдэг хүмүүсийнхтэй адил байх болно; ямар ч ялгаа байхгүй. Энэ бол Бурханы зөвт зан чанар юм! Чи хэчнээн их номлол сонссон ч бай, хэчнээн их үнэнийг ойлгосон ч бай эцсийн эцэст хүмүүсийг дагаж, Сатаныг дагасан хэвээр байж, эцэстээ Бурханы замыг дагах чадваргүй, Бурханаас эмээж, муугаас зайлж чадахгүй хэвээр байх юм бол ийм хүмүүсийг Бурхан жигшин голох болно. Бурханы жигшин голдог энэ хүмүүс нь гаднаа бичиг үсэг, хоосон сургаалын талаар ихээхэн ярьж чаддаг атлаа Бурханыг шүтэн мөргөж чаддаггүй; Бурханаас эмээж, муугаас зайлах чадваргүй бөгөөд Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй. Бурханы нүдээр бол тэднийг шашин, ердөө хүмүүсийн бүлэг, Сатаны орогнох газар хэмээн тодорхойлдог. Тэднийг нийтэд нь Сатаны бүлэглэл хэмээдэг бөгөөд Бурхан тэднийг туйлын их үзэн яддаг.
Христийн ярианы тэмдэглэл номын “Ямагт Бурханы өмнө амьдарсан цагт л авралын замаар алхаж чадна”-аас
Юун түрүүнд, “итгэл бишрэлтэй хүмүүс” гэдгийн “итгэл бишрэл” гэдэг нь ямар итгэл бишрэлийг хэлж байгааг бүгдээрээ ярилцъя: Энэ нь Иудын шашин, Христийн шашин, Католик шашин, Исламын шашин, Буддын шашин гэсэн үндсэн таван шашин гэсэн үг юм. …
…………
Бидний дурдсан дээрх таван шашнаас Христийн шашин арай онцгой. Тэгвэл Христийн шашин юугаараа онцгой юм бэ? Тэд бол жинхэнэ Бурханд итгэдэг хүмүүс юм. Жинхэнэ Бурханд итгэдэг хүмүүс яагаад энд жагсагдсан юм бэ? Христийн шашин нь итгэл бишрэлийн нэг төрөл учраас ямар ч маргаангүйгээр зөвхөн итгэл бишрэлтэй холбоотой—энэ нь нэг төрлийн зан үйл, шашны урсгал, шашин бөгөөд Бурханыг үнэхээр дагадаг хүмүүсийн итгэл бишрэлээс тусдаа зүйл. Би үүнийг таван гол шашны дунд жагсаасны шалтгаан бол Христийн шашин нь Иудын шашин, Буддын шашин, Исламын шашинтай адил түвшинд хүрч буурсан. Ихэнх Христэд итгэгч нь Бурхан байдагт, эсвэл Тэр бүх зүйлийг захирдаг гэдэгт итгэдэггүй, тэр тусмаа Түүний оршин тогтнолд итгэдэггүй. Үүний оронд тэд шашны номлолын талаар ярихдаа л Судар ашигладаг төдий бөгөөд сайхан сэтгэлтэй байж, зовлонг тэвчиж, сайн зүйл хий гэж хүмүүст заахын тулд шашны номлол ашигладаг. Христийн шашин ямар төрлийн шашин гэвэл: Зөвхөн шашны онолд анхаарлаа төвлөрүүлдэг, хүнийг удирдаж, аврах Бурханы ажилтай огтхон ч холбоогүй, мөн Бурханыг дагадаг, Бурханаар хүлээн зөвшөөрөгдөөгүй хүмүүсийн шашин юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө x”-аас
“Харин Би та нарт хэлье, энэ газарт сүмээс ч илүү агуу Нэгэн байна. Харин, Би тахилыг бус, өршөөлийг хүсдэг гэсэн үгийн утгыг та нар ойлгосон байсан бол гэмгүй нэгнийг буруушаахгүй байсан юм. Яагаад гэвэл, хүний Хүү Амралтын өдрийн ч Эзэн мөн” (Mатай 12:6-8). Энд “сүм” гэж юуг хэлж байна вэ? Энгийн үгээр хэлбэл, “сүм” гэж сүр жавхлантай, өндөр барилгыг хэлдэг ба Хуулийн эрин үед сүм нь тахилчид Бурханд шүтэн мөргөдөг газар байсан юм. Эзэн Есүс “энэ газарт сүмээс ч илүү агуу нэгэн байна” гэхдээ “нэгэн” гэж хэнийг хэлсэн бэ? Мэдээжээр, “нэгэн” гэдэг нь бие махбодтой Эзэн Есүс байсан, учир нь зөвхөн Тэр л сүмээс илүү агуу байлаа. Тэдгээр үг нь хүмүүст юу хэлсэн бэ? Тэдгээр нь хүмүүсийг сүмээс гар гэж хэлсэн–Бурхан аль хэдийн гарсан бөгөөд тэнд ажиллахаа больсон байсан, тиймээс хүмүүс сүмийн гадна Бурханы мөрийг хайж, Түүний шинэ ажилд Түүний алхмыг дагах ёстой юм. Эзэн Есүс үүнийг хэлсний цаад шалтгаан бол хуулийн доорх хүмүүс сүмийг Бурханаас Өөрөөс нь илүү агуу зүйл гэж үздэг болсон байв. Өөрөөр хэлбэл, хүмүүс Бурханд шүтэн мөргөхөөс илүү сүмд шүтэн мөргөж байсан учраас шүтээнийг шүтэлгүй харин Бурханыг шүт, учир нь Тэр бол дээдийн дээд гэдгийг Эзэн Есүс тэдэнд анхааруулжээ. Тиймээс Тэр: “Би тахилыг бус, өршөөлийг болгооно” гэж хэлсэн юм. Эзэн Есүсийн нүдээр бол хуулийн доорх ихэнх хүмүүс Ехова Бурханыг шүтэн мөргөхөө больж, харин зүгээр л тахил өргөх үйлийг явуулах гээд байсан гэдэг нь тодорхой бөгөөд энэ үйл явц нь “шүтээн шүтэх” явдал гэж Эзэн Есүс тодорхойлсон. Эдгээр шүтээн шүтэгчид сүмийг Бурханаас илүү агуу, илүү дээгүүр зүйл гэж үзэж байсан. Тэдний зүрх сэтгэлд Бурхан биш, зөвхөн сүм байсан бөгөөд хэрвээ тэд сүмээ алдвал амьдрах газраа алддаг байв. Сүмгүйгээр тэд шүтэн мөргөх газаргүй болж, тахилаа өргөж чадахгүй болдог байлаа. Тэдний амьдрах газар гэгч нь сүмд байрлаж, өөрсдийн хувийн хэрэг явдлыг хэрэгжүүлэх боломж олгон, Ехова Бурханыг шүтдэг гэсэн далбаан дор ажилладаг газар юм. Тэдний тахил өргөх гэгч нь сүмд үйлчилж байгаа гэсэн нэрийн дор ердөө л өөрсдийнхөө хувийн ичгэвтэр ажлыг гүйцэтгэх явдал байсан юм. Энэ нь тэр үеийн хүмүүс сүмийг Бурханаас илүү агуу гэж үздэгийн шалтгаан байв. Тэд сүмийг хоргодох газар, тахилыг хүмүүс болон Бурханыг хуурах баг болгон ашигласан учраас Эзэн Есүс хүмүүст анхааруулахын тулд үүнийг хэлсэн. Хэрвээ та нар эдгээр үгийг өнөө үед хамааруулж үзвэл энэ нь адилхан хүчинтэй, адилхан чиг хандлагатай хэвээр байна. Хэдийгээр өнөөдөр хүмүүс Хуулийн эрин үеийн хүмүүсийн туулсан Бурханы ажлаас ялгаатай ажлыг туулсан боловч тэдний уг чанарын мөн чанар нь адилхан.”
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”-аас

08/02/2020

6. Хүн, Бурханы хүсэлд нийцдэг байдлаар Библид хэрхэн хандаж, ашиглах ёстой вэ? Библийн төрөлх үнэ цэн юу вэ?

6. Хүн, Бурханы хүсэлд нийцдэг байдлаар Библид хэрхэн хандаж, ашиглах ёстой вэ? Библийн төрөлх үнэ цэн юу вэ?
Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Бичвэрүүдийг хай. Чи тэдгээрт чиний мөнхийн амь бий гэж боддог: Мөн тэдгээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн чамайг амьтай болгож чадах Над дээр чи ирдэггүй” (Иохан 5:39-40).

Холбогдолтой Бурханы үг:

Өнөөдөр Би ийм байдлаар Библийг задлан шинжилж байна, энэ нь Би үүнийг үзэн яддаг юм уу лавлагаа болох үнэ цэнийг нь үгүйсгэдэг гэсэн үг биш. Мэдэхгүй байгааг чинь болиулахын тулд Би Библийн угийн үнэ цэн болон эх сурвалжийг чамд тайлбарлаж, тодруулж өгч байна. Учир нь хүмүүст Библийн талаар маш олон үзэл байдаг ба тэдгээрийн ихэнх нь буруу байдаг; Библийг ингэж унших нь тэднийг олж авах ёстой зүйлдээ хүрэхээс сэргийлээд зогсохгүй, үүнээс ч илүүгээр энэ нь Миний хийхээр зорьсон ажилд саад болдог. Энэ нь ирээдүйн ажилд асар их гай уршиг болох ба давуу талыг биш зөвхөн сул талыг л бий болгодог. Тиймээс Миний чамд зааж буй зүйл бол ердөө л Библийн мөн чанар болон дотоод түүх юм. Би чамаас Библийг битгий унш гэж эсвэл энэ нь ямар ч үнэ цэнэгүй гэдгийг энд тэндгүй тунхагла гэж гуйгаагүй, харин Библийн талаар зөв мэдлэг болон зөв үзэл бодолтой байхыг гуйж байна. Нэг талыг хэтэрхий их бүү баримтал! Хэдийгээр Библи нь хүнээр бичигдсэн түүхийн ном боловч энэ нь мөн эртний ариун хүмүүс болон элчүүдийн Бурханд үйлчилж байсан олон зарчмуудыг, түүнчлэн орчин үеийн элчүүдийн Бурханд үйлчилсэн дадлага туршлагуудыг баримтжуулсан ба энэ бүхнийг эдгээр хүмүүс үнэхээр харж, мэдсэн бөгөөд үнэн замыг эрж хайж байгаа энэ үеийн хүмүүст лавлах бичиг адилаар ашиглагдаж болно. Тиймээс Библийг уншихдаа хүмүүс өөр номноос олдохгүй амийн олон замыг мөн олж авч чадна. Эдгээр зам нь өнгөрсөн эрин үеүдийн эш үзүүлэгчид, элчүүдийн туулсан Ариун Сүнсний ажлын амийн замууд бөгөөд ихэнх үгс нь үнэ цэнэтэй бөгөөд хүмүүсийг хэрэгтэй зүйлсээр хангаж чадна. Тиймээс хүмүүс бүгдээрээ Библийг унших дуртай байдаг. Библид маш олон зүйл нуугдсан учраас үүнийг үзэх хүмүүсийн үзэл бодол нь агуу сүнслэг хүмүүсийн бичвэрт хандахтай адилгүй. Библи бол хуучин болон шинэ үед Ехова, Есүст үйлчилж байсан хүмүүсийн дадлага туршлага, мэдлэгийн бичлэг, цуглуулга бөгөөд ингэснээр дараагийн үеийнхэн үүнээс ихээхэн гэгээрэл, гэрэлтүүлэг, үүнийг хэрэгжүүлэх замыг олж авч чадсан. Библи ямар ч агуу сүнслэг хүний бичвэрээс илүү дээр байдгийн шалтгаан нь тэдний бүх бичвэр нь Библиэс гарсан, тэдний дадлага туршлага нь бүгд Библиэс бий болсон бөгөөд тэд бүгд Библийг тайлбарладаг. Иймээс хэдийгээр хүмүүс ямар ч агуу сүнслэг хүний номноос хангамжийг олж авдаг ч тэд Библийг шүтсээр байдаг, учир нь энэ нь тэдний хувьд маш өндөр дээд, гүн гүнзгий санагддаг! Хэдийгээр Библи нь Паулын захидал болон Петрийн захидал гэх мэт амийн үгийн зарим номыг нэгтгэсэн ч, хэдийгээр хүмүүс эдгээр номоор туслуулж, дэмжүүлж байдаг ч эдгээр ном нь хоцрогдсон хэвээр, тэдгээр нь хуучин эрин үед харьяалагддаг хэвээр бөгөөд тэдгээр нь хэчнээн сайн байх нь хамаагүй зөвхөн нэг цаг үед л тохиромжтой буюу үүрд мөнхийн зүйл биш. Учир нь Бурханы ажил үргэлж хөгжиж байдаг ба энэ нь Паул болон Петрийн цаг үед зүгээр л зогсчихож болохгүй эсвэл Есүсийн цовдлогдсон Нигүүлслийн эрин үед дандаа үлдэхгүй. Иймээс эдгээр ном нь эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үед биш, зөвхөн Нигүүлслийн эрин үед л тохиромжтой. Тэдгээр нь Хаанчлалын эрин үеийн ариун хүмүүст биш, Нигүүлслийн эрин үеийн итгэгчдэд л зөвхөн тустай, тэдгээр нь хэчнээн сайн байсан ч хоцрогдсон зүйл юм. Еховагийн бүтээлийн ажил эсвэл Израиль дахь Түүний ажлын хувьд ч энэ нь адилхан: Энэ ажил нь хэчнээн агуу байсан ч, энэ нь хоцрогдсон хэвээр бөгөөд энэ бүхэн болж өнгөрөх цаг ирэх болно. Бурханы ажил ч бас адилхан: Энэ нь агуу боловч дуусах цаг ирэх болно; энэ нь үргэлж бүтээлийн ажил дунд эсвэл цовдолын ажил дунд үлдэж чадахгүй. Цовдлолын ажил хэчнээн итгэмээр байсан ч, Сатаныг ялахад энэ нь хэчнээн үр дүнтэй байсан ч, эцсийн эцэст ажил бол ажил, эцсийн эцэст эрин үе бол эрин үе; ажил нь үргэлж нэг суурин дээр байж чадахгүй, мөн цаг хугацаа хэзээ ч өөрчлөгдөхгүй байж чадахгүй, бүтээл байсан учраас эцсийн өдрүүд байх ёстой. Энэ бол зайлшгүй!

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-өөс

07/02/2020

5. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу вэ? Бурханы сайшаалыг хүртэхийн тулд хүн Түүнд хэрхэн итгэх ёстой вэ?

5. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу вэ? Бурханы сайшаалыг хүртэхийн тулд хүн Түүнд хэрхэн итгэх ёстой вэ?
Холбогдолтой Бурханы үг:



“Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Нэмж хэлэхэд, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно.




Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас




Бурханд итгэх жинхэнэ итгэл нь аврагдахын төлөө итгэх явдал биш, сайн хүн байх тухай бүр ч биш билээ. Мөн ердөө л хүний төрхийг эзэмшихийн тулд Бурханд итгэх явдал биш юм. Үнэн хэрэгтээ хүмүүс итгэл гэдгийг зүгээр л Бурхан байдаг гэдэгт итгэх явдал хэмээн үзэх ёсгүй. Мөн итгэл нь Бурхан бол үнэн, зам, амь гэдэгт итгэхээс цаашгүй байх ёстой гэсэн үг биш. Түүнчлэн Бурханыг хүлээн зөвшөөрч, Бурхан бол бүх зүйлийн Захирагч, төгс хүчит, мөн Бурхан дэлхий дээрх бүх зүйлийг бүтээсэн, Бурхан бол цор ганц, дээдийн дээд гэдэгт итгэх явдал ч биш юм. Энэ нь зүгээр л эдгээр баримтад чамайг итгүүлэх явдал биш. Бурхан чамайг бүхий л оршихуй болон зүрх сэтгэлээ Өөрт нь өгч, Түүнд захирагдаасай гэж хүсдэг; өөрөөр хэлбэл, чи Бурханыг дагаж, чамайг ашиглах боломжийг Түүнд олгож, Түүний төлөө дуртайяа үйлчлэл үзүүлж, Түүний төлөө юуг ч хийдэг байх ёстой юм.




Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас




Өнөөдөр Бурханд итгэх бодитой итгэл гэж юу вэ? Энэ бол, Бурханы үгийг амийнхаа бодит байдал болгон хүлээж авах, мөн Бурханы үгээс Түүнийг мэдэж, Түүнийг жинхэнээсээ хайрлах юм. Тодруулбал: Энэ нь, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг хайрлаж, Бурханы бүтээлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэхийн төлөө Бурханд итгэх итгэл юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар, Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлүүлэх үнэ цэнтэй тухай, Бурхан бүтээлүүддээ хэрхэн авралын ажил хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой—энэ бол Бурханд итгэхдээ эзэмших ёстой наад захын зүйл юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан бие дэх амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж, угийн байдлаараа байгаа амьдралаа Бурханы оршихуй доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эзэмшлээс гарч, Бурханы халамж, хамгаалалт дор амьдрахын нэр юм. Энэ бол, махан биедээ бус, Бурханд дуулгавартай байж чадах явдал, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авч, чамайг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатанлаг зан чанараас өөрийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы агуу хүч чадал, алдар сууг чам дээр илэрхийлэхийн төлөө, мөн чамайг Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байлгахын төлөө байдаг. Тэмдэг гайхамшгийг харахын төлөө Бурханд итгэх ёсгүй, өөрийн махан биеийн төлөө ч итгэх ёсгүй. Бурханыг мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханд дуулгавартай байж, Петр шиг үхэн үхтлээ Бурханыг дуулгавартай дагахын төлөө Бурханд итгэх ёстой. Үндсэндээ үүнийг биелүүлэхийн төлөө л Бурханд итгэдэг юм. Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд Бурханы үгийг идэж уудаг. Бурханы үгийг идэж, уух нь чамд Бурханы тухай асар их мэдлэг өгдөг, үүний дараа л чи Бурханд дуулгавартай байж чадна. Бурханыг мэдэж байж л чи Бурханыг хайрлаж чадна, энэ зорилгод хүрэх нь Бурханд итгэх хүний итгэлд байх ёстой зорилго юм. Бурханд итгэхдээ чи үргэлж тэмдэг, гайхамшиг харахаар оролддог бол Бурханд итгэх энэ үзэл санаа чинь буруу байна. Бурханд итгэх нь үндсэндээ Бурханы үгийг амийн бодит байдал болгон хүлээн зөвшөөрөх явдал юм. Бурханы амнаас гарсан үгийг хэрэгжүүлж, тэдгээрийг өөрсдийнхөө дотор биелүүлэх нь л Бурханы зорилгын биелэлт билээ. Бурханд итгэхдээ хүн Бурханаар төгс болгуулж, Бурханд захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай байхаар эрэлхийлэх хэрэгтэй. Хэрвээ чи гомдолгүйгээр Бурханд дуулгавартай байж, Бурханы хүслийг анхаарч, Петрийн биеийн хэмжээнд хүрч, Бурханы хэлсэн Петрийн хэв маягийг эзэмшиж чадвал Бурханд итгэх итгэлдээ амжилт олсон байх бөгөөд Бурханаар авхуулсныг чинь энэ нь илтгэнэ.




Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс


06/02/2020

Христийн магтаалын дуу “Та нар гэсгээгдэж, шүүгдсэн учраас л хамгаалагдсан” (үгтэй)


Христийн магтаалын дуу “Та нар гэсгээгдэж, шүүгдсэн учраас л хамгаалагдсан” (үгтэй)
Та нарт Паулын ухаан дутаж,
үргэлж гэсгээлт хэрэгтэй болдог,
сэрэхэд та нарт шүүлт хэрэгтэй.
Aминд чинь гэсгээлт хамгийн тустай.
Шаардлагатай цаг нь ирэхэд
баримтуудын ирэлтийн
гэсгээлт байх хэрэгтэй,
тэгж та нар бүрэн захирагдана.
Гэсгээгдэж, хараагдахгүй бол
толгой бөхийлгөхөөс татгалзаж,
захирагдахыг хүсэхгүй байсан.
Баримт үгүй бол үр дүн байхгүй.
Гэсгээгдэж, хараагдаж, шүүгдсэн учир
өнөөдөр та нар хамгаалагддаг.
Маш их зовсон учраас
өнөөдөр та нар хамгаалагддаг.
Үгүй бол доройтчих байсан.
Бурхан хүндрэл учруулах гэдэггүй,
хүний уг чанар бат тогтсон байдаг.
Хүний зан чанарыг өөрчлөхийн тулд
ийм байх учиртай.

Та нар үнэ цэнгүй, хэтэрхий дорд.
Гэсгээлт болон шүүлтгүйгээр
та нарыг байлдан дагуулах бэрх,
зөвт бус байдал чинь дарагдахгүй.
Уг чанар чинь гүн үндэстэй.
Та нарыг сэнтийд залсан бол
тэнгэрийн өндөр, газрын гүнийг,
хааш явахаа ч мэдэхгүй байхсан.
Хаанаас ирснээ ч мэдэхгүй юм чинь,
Бүтээгчийг хэрхэн мэдэх билээ?
Өнөөдрийн цагаа олсон шүүлтгүйгээр
та нарын эцсийн өдрүүд
аль хэдийн ирчихсэн байх байлаа.
Гэсгээгдэж, хараагдаж, шүүгдсэн учир
өнөөдөр та нар хамгаалагддаг.
Маш их зовсон учраас
өнөөдөр та нар хамгаалагддаг.
Үгүй бол доройтчих байсан.
Бурхан хүндрэл учруулах гэдэггүй,
хүний уг чанар бат тогтсон байдаг.
Хүний зан чанарыг өөрчлөхийн тулд
ийм байх учиртай.

05/02/2020

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна” (Эшлэл)


Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна” (Эшлэл) тайзны хувилбар

Бурханы удирдлага бол Бурханыг шүтэн мөргөж, Түүнд захирагдах бүлэг хүмүүсийг олж авахын төлөө байдаг. Энэ хүн төрөлхтнийг хэдийгээр Сатан ялзруулсан боловч Сатаныг дахиж өөрийн эцэг гэж үзэхээ больж,харин Сатаны муухай царайг таниад түүнийг хаядаг ба Бурханы өмнө ирж Түүний шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, юу муухай вэ гэдгийг болон энэ нь ариун зүйлээс ямар тэс өөр байдгийг мэдэж, мөн Бурханы агуу байдал, Сатаны хорон мууг олж мэддэг. Ийм хүн төрөлхтөн нь цаашид Сатаны төлөө ажиллахгүй, Сатаныг шүтэхгүй, бас Сатаныг тахихгүй. Учир нь, тэд бол Бурханы үнэхээр олж авсан бүлэг хүмүүс билээ. Энэ бол Бурхан хүн төрөлхтнийг удирдахын утга учир юм.
“Үг нь махбодоор илэрсэн” номоос эш татав

04/02/2020

Христийн магтаалын дуу “Бурхан зүрхийг чинь, сүнсийг чинь хайна” (дууны үг)


Христийн магтаалын дуу “Бурхан зүрхийг чинь, сүнсийг чинь хайна” (дууны үг)
Төгс Хүчитийн амийн хангалтыг орхисон хүн төрөлхтөн
яагаад оршин байгаагаа мэдэхгүй атлаа үхлээс айдаг.
Ямар ч дэмжлэг, тусламж байхгүй боловч
хүн төрөлхтөн нүдээ аних хүсэлгүй хэвээр бөгөөд
энэ дэлхий дээр сэтгэлийн мөс чанаргүй бие махбодод 
өөдгүйгээр оршин тогтнож
эрэмгийгээр амь зуусаар.
Чи итгэл найдваргүй амьдардаг;
тэр зорилгогүй оршин байдаг.
Зөвхөн Ариун Нэгэн л
Өөрийг нь ирэхийг цөхрөн хүлээж
Зөвхөн Ариун Нэгэн л 
Өөрийг нь ирэхийг цөхрөн хүлээж
зовж бас гиншин уйлж байгаа хүмүүсийг 
Тэр аврахаар ирнэ гэж
домогт гардаг.
Ухамсаргүй хүмүүст
энэхүү итгэл үнэмшил биелэгдэхгүй.
Гэвч, хүмүүс түүнийг хүсэн тэмүүлж байдаг.

Гүнээ зовж шаналдаг энэ хүмүүст 
Төгс Хүчит өршөөл үзүүлдэг.
Үүний зэрэгцээ Тэр хүмүүсийн хариултыг
хэтэрхий удаан хүлээсэн учраас
энэ ухамсаргүй хүмүүсээс залхсан байгаа.
Тэр эрж хайж, чиний сүнс сэтгэл болоод 
сүнсийг эрж хайхыг хүсдэг.
Тэр чамд хоол, ус авчирч өгөхийг хүсдэг.
Тэр чамайг сэрээхийг хүсдэг.
Тэгвэл чи цангахгүй, тэгээд бас өлсөхгүй.
Чи ядрах тэрүүхэн үедээ,
энэ ертөнцийн эл хуль байдлыг
мэдэрч эхлэх үедээ
Чи битгий цочирд, чи бүү уйл.
чамайг ирэх үед тэврэн авна.

Тэр чиний хажуунаас харж,
эргэж ирэхийг чинь хүлээж байгаа.
Ой санамж чинь гэнэт сэргэж,
Бурханаас ирсэн гэдгээ ухамсарлахыг 
Тэр хүлээж байгаа,
ямар нэг байдлаар, хаа нэгтээ гээгдэж,
замын хажууд ухаанаа алдаж,
өөрийн мэдэлгүй “аавтай” болсон гэдгээ 
ухамсарлахыг чамаас хүсэж байгаа.
Улмаар чи Төгс Хүчит чамайг 
үргэлж харж байгааг ухаарна,
Чамайг эргэж ирэхийг Тэр цаг ямагт хүлээсээр ирсэн.

Тэр гашуунаар хүсэн тэмүүлдэг.
Тэр хариултгүй хариуг хүлээсээр, хүлээсээр ирсэн.
Түүний ажиглалт нь үнэлж баршгүй,
энэ нь хүмүүсийн зүрх сэтгэл болон 
сүнсний төлөө юм.
Магадгүй энэ ажиглалт үүрд үргэлжилнэ,
эсвэл төгсгөлдөө хүрсэн ч байж болно.
Гэхдээ чи
зүрх сэтгэл болон сүнс чинь 
одоо яг хаана байгааг мэдэх ёстой.
мэдэх ёстой.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

03/02/2020

Христийн магтан дуу “Хүний алхах ёстой замыг Бурхан урьдчилан тогтоосон” (MV)



Христийн магтан дуу “Хүний алхах ёстой замыг Бурхан урьдчилан тогтоосон” (MV)
Биднийг чиглүүлдэг Бурханы зам хэзээ ч дардан байдаггүй.
Бартаа саадаар дүүрэн, тахир муруй зам байдаг.
Зам бартаатай байх тусмаа зүрхэн дэх хайрыг маань
илүү илчилж чадна гэж Тэр бидэнд хэлдэг.
Бидний нэг нь ч тийм замыг нээж чадахгүй.
Бидний нэг нь ч тийм замыг нээж чадахгүй.

Өөрийнхөө туршлагаар би олон замаар алхсан.
Алхсан тэр замууд маань аюул, бартаатай байсан.
Асар их зовж шаналан, заримдаа цөхрөнгөө барсан ч
Бурханы чиглүүлсэн зам энэ гэдэгт би итгэдэг.
Иймээс зовлонгоо тэвчин цааш явсаар л байдаг.
Энэ бол Бурханы тогтоосон зүйл.
Иймээс хэн ч зайлсхийж чадахгүй.
Түүнээс би ямар ч ерөөл хүсдэггүй.
Бурханы хүслийн дагуу, алхах учиртай замаараа алхаж чаддаг байхыг л би хүсдэг.
Би бусадтай адилхан баймааргүй байна,
бусдын явдаг замаар алхмааргүй байна.
Би зориулалтаа гүйцэтгэх замыг сонгож,
эцсийг нь хүртэл алхана.

Хүн хэчнээн зовох ёстойг,
хэр хол явахыг Бурхан урьдчилан тогтоосон,
харин хүмүүс өөр хэнд ч тусалж чадахгүй.
Хүн хэчнээн зовох ёстойг,
хэр хол явахыг Бурхан урьдчилан тогтоосон,
харин хүмүүс өөр хэнд ч тусалж чадахгүй.
Бурхан урьдчилан тогтоосон, харин хүмүүс өөр хэнд ч тусалж чадахгүй.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос