Ариун Сүнсний ажил үргэлж урагшилж байдаг ба Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс ч бас алхам алхмаар гүнзгийрэн урагшилж, өөрчлөгдөж байх учиртай. Тэд ганцхан үе шатанд зогсох ёсгүй. Зөвхөн Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй хүмүүс Түүний анхны ажил дунд үлдэх ба Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй. Зөвхөн дуулгаваргүй хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байдаг. Хэрвээ хүний хэрэгжүүлэлт Ариун Сүнсний шинэ ажилтай алхаа нийлүүлж чадахгүй бол хүний хэрэгжүүлэлт гарцаагүй өнөөдрийн ажлаас салсан байх бөгөөд өнөөдрийн ажилтай гарцаагүй нийцэхгүй. Ийм хоцрогдсон хүмүүс Бурханы хүслийг биелүүлэх нь байтугай Бурханы гэрчлэлд зогсох сүүлчийн хүмүүс ч болж чадахгүй. Цаашлаад бүхий л удирдлагын ажил ийм бүлэг хүмүүсийн дунд дуусгавар болохгүй. Нэгэнтээ Еховагийн хуулийг мөрдөж байсан хүмүүс болон загалмайн төлөө зовсон хүмүүсийн хувьд хэрвээ тэд эцсийн өдрүүдийн ажлын үе шатыг хүлээн зөвшөөрч чадахгүй бол тэдний хийсэн бүхэн хий дэмий, хэрэггүй болох болно. Ариун Сүнсний ажлын хамгийн тодорхой илэрхийлэл нь өнгөрсөнтэй зууралдах биш, энд одоог тэврэн авахад оршино. Өнөөдрийн ажилтай эн зэрэгцэж чадахгүй, өнөөдрийн хэрэгжүүлэлтээс салцгаасан хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрдөггүй, эсэргүүцдэг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханы одоогийн ажлыг үл тоомсорлодог. Тэд хэдий өнгөрсөний гэрлээс зуурдаг ч энэ нь, тэд Ариун Сүнсний ажлыг мэддэггүй гэдгийг үгүйсгэх боломжтой гэсэн үг биш юм.
Зүүний Аянгад Ойртож Очих нь учир нь Бурхан алдар суу Зүүн зүгт гэрэлтэх ба Нигүүлслийн Эрин Үеэс өнөөдөрт авчирсан юм.
25/06/2019
24/06/2019
Тэнгэрийн хаанчлалд орох нөхцөлүүд
Эзэн Есүст олон жил итгэж, өөрийн хүчийг шавхан шаргуу хөдөлмөрлөсөн хүмүүс нь Их Эзэний төлөө ихэд зовлон эдэлсэн хүмүүс юм. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авахгүй бол тэд аврагдахгүй, тэнгэрийн хаанчлалд орох боломжгүй болох уу?
Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү? гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, "Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл” (Матай 7:21-23).
Бурханаас ирсэн хариулт:
Бурханы хүсдэг зүйл нь Түүний мөрийг дагадаг хүмүүс билээ. Чиний өмнө ойлгосон зүйл хэчнээн гайхалтай, зөв байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь чиний ирээдүйн оролтонд асар их саад бартаа болох болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүхэн нь ерөөгдсөн.
23/06/2019
Номлол ба нөхөрлөл: Яагаад мунхаг охид ил болж, таягдан хаягддаг вэ?
“Өнөөдөр Бурхан ингэж үйлдэж байгаа нь бодитой юу, үгүй юу? Энэ нь Эзэн Есүсийн хонь, ямааны тухай сургаалт зүйрлэлдээ хэлснийг баталгаажуулдаг учир бодитой юм. Хонийг хэрхэн ямаанаас салгах вэ? Энэ нь, хэн Бурханы дуу хоолойг таньж, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүлээн зөвшөөрөхөөс шалтгаална. Эзэн, ‘Учир нь Намайг өлсөж байхад та нар Надад хоол өгсөн: Намайг цангаж байхад уух юм өгсөн: Танихгүй хүн байтал Намайг урьж оруулсан: Нүцгэн байхад минь Намайг хувцасласан: Өвчтэй байхад минь Намайг эргэж байсан: Шоронд байхад минь та нар Над дээр ирсэн’ (Матай 25:35-36). гэж хэлсэн. Эцэстээ энэ хүмүүс аврагддаг бол Эзэнийг хүлээн авдаггүй, Эзэнд итгэдэг ч, Түүнийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс таягдан хаягдах болно. Өнөөдөр Бурханы эргэн ирэлтийг шашны ертөнц тэр аяараа хүлээн авахгүй байгаа баримтыг энэ харуулахгүй байна гэж үү? Хүлээн авсан бид нэг талд зогсож, тэд нөгөө талд зогсдог. Ингэж жинхэнэ итгэгчид хуурамч итгэгчдээс, Эзэнийг хүлээн авсан нь хүлээн аваагүй хүмүүсээс, Бурханы дуу хоолойг хүлээн зөвшөөрсөн нь хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсээс ялгардаг. Бурхан Өөрийн бие махбодтой болсон баримтаар дамжуулан хүмүүсийг илчилдгийн цаана агуу их мэргэн ухаан байдаг бөгөөд үүнийг Бурханы бүхнийг чадагч байдал, Түүний мэргэн ухаан гэдэг. Нэг л өдөр энэ хүмүүс хамгаалагдаж, хаанчлалд ороход, хэрэв тэдгээр шашны хүмүүс, шашны пасторууд буруутгавал Бурхан хэрхэн хариу үзүүлэх вэ? Тэрээр таван ухаалаг охин ба таван мунхаг охины тухай Эзэн Есүсийн зөгнөлт сургаалт зүйрлэлийг ашиглан, хариулж болох юм; тэгвэл, тэднийг хэрхэн ялгасан бэ?
22/06/2019
Номлол ба нөхөрлөл: Яагаад мунхаг охид ил болж, таягдан хаягддаг вэ?
“‘ухаалаг охид’ бол Бурханы дуу хоолойг таньж чаддаг, ‘Сүйт залуу’-гийн дуу хоолойг сонсдог, иймд Христийг хүлээн зөвшөөрч, захирагдаж чаддаг бөгөөд практик Бурханыг гэртээ аваачдаг хүмүүсийг төлөөлдөг. Харин ‘Мунхаг охид’ ‘Сүйт залуу’-гийн дуу хоолойг мэддэггүй, бас Бурханы дуу хоолойг таньж чаддаггүй учир Христийг голдог. Тэд тодорхойгүй Бурханыг хүсэн хүлээсээр байдаг учир орхигдож, таягдан хаягддаг. Тиймээс Бурханд итгэхэд бодит итгэлгүйгээр Христийг хүлээн зөвшөөрөх маш хэцүү гэдгийг бид харж болно. Христийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг хүмүүс ‘Хайртын хуримын найр’-наас хоцрох бөгөөд тэнгэрийн хаанчлал дахь гэртээ Эзэнээр хүргүүлж чаддаггүй, мөн хүн төрөлхтөнд зориулж Бурханы бэлтгэсэн газарт орж чаддаггүй. Иймээс, эцсийн өдрүүдийн Христийг хүмүүс хүлээн зөвшөөрч, Түүний ажилд захирагдаж чадах эсэх нь хүмүүс Бурханд итгэх итгэлдээ амжилт олох уу, бүтэлгүйтэх үү гэдгийг шийдэхэд чухал хүчин зүйл болдог.”
Дээрхийн номлол, нөхөрлөл дэх “Шашны ертөнц яагаад Бурханд үйлчлэнгээ Түүнийг үргэлж эсэргүүцсэн бэ”-ээс
“Ухаалаг охид бол үндсэндээ үнэнийг хайрладаг, үнэнийг эрж хайдаг хүмүүс учраас Эзэний дуу хоолойг таньж чаддаг. Тэд Бурханы илрэлтээр цангадаг, тийм ч учраас тэд Эзэний ирэлтийг эрж хайж, судлах чадвартай байдаг.
21/06/2019
Бурханы үгийн магтан дуу “Бурхан бие махбодтой болсны эрх мэдэл ба ач холбогдол” (Worship Song)
Хүний бие бялдар, мэдлэг, хайр болон үнэнч зан,
дуулгавартай байдал, хүний хардаг бүхэн
үгийн шүүлтээс гаралтай байдаг.
Итгэл чинь Түүний үгээс болж зогсдог.
Үүгээр дамжуулан хүн
Бурханы гайхалтай ажлыг хардаг:
Хүний мэдлэгээс цааш агуу нууцууд,
гайхамшгууд хаа сайгүй бий.
Иймд олон хүн дуулгавартай дагасан.
Түүний үгийн шүүлтийг хэн ч давдаггүй,
ямар ч харанхуй Түүний эрх мэдлийг дийлдэггүй.
Тэр бие махбодтой болсон тул
Түүний эрх мэдэл, үгийн шүүлтийг
хүн дуулгавартай дагадаг.
Хэзээ ч дуулгавартай байгаагүй хүмүүс
Түүний үгтэй нүүр тулаад Бурханд өвдөг сөгддөг.
Түүний үгийн шүүлтэд тэд бөхийж,
хэзээ ч хэлээрээ судалж эсвэл шүүдэггүй.
Бурханы махбод жирийн мэт харагдавч,
Түүний үг хүнд бүрэн эрх мэдлийг нь харуулдаг.
Тэр бол Бурхан Өөрөө,
20/06/2019
Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно
“Та нар үгээрээ л үнэнч байдаг, та нарын мэдлэг зүгээр л оюунлаг агаад тодорхой үзэлтэй, та нарын хөдөлмөр тэнгэрийн ерөөлийг олохын төлөө байдаг, харин та нарын итгэл үнэмшил ямар байх хэрэгтэй вэ? Өнөөдөр ч гэсэн та нар үнэний үг нэг бүрийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Та нар Бурхан гэж юу болохыг, Христ гэж хэн болохыг мэдэхгүй, Еховаг хэрхэн хүндэтгэхийг мэдэхгүй, Ариун Сүнсний ажилд хэрхэн орохыг мэдэхгүй, Бурханы ажил болон хүний заль мэхийг хооронд нь хэрхэн ялгахаа мэдэхгүй. Чи Бурханы илэрхийлсэн, чиний бодолтой нийцэхгүй байгаа үнэний үгийг яллахаа л мэднэ. Чиний даруу байдал хаана байна вэ? Чиний дуулгавартай байдал хаана байна вэ? Чиний үнэнч сэтгэл хаана байна вэ? Үнэнийг эрэлхийлэх хүсэл чинь хаана байна вэ? Чиний Бурханыг хүндэтгэх хүндлэл хаана байна вэ? Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэгчид бол гарцаагүй устгагдах ангилалд хамаарна. Махан биед эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол мэдээж тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн устгалаар устгагдах ангилалд хамаарна.19/06/2019
Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү
“Зарим хүмүүс үнэнд баясдаггүй ба шүүлтэнд бол бүр баясдаггүй. Үүний оронд тэд харин хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг дээдсийг дуурайгч гэдэг. Тэд дэлхийд нөлөө бүхий урсгалуудыг, шашны академиас ирсэн пастор болон багш нарыг онцгойлон хайдаг. Үнэний замыг хүлээн авсныг үл харгалзан тэд эргэлзсэн хэвээр байдаг бөгөөд өөрсдийгөө бүрэн зориулах чадваргүй байдаг. Тэд Бурханы төлөө зориослох тухай ярьдаг боловч нүд нь агуу пастор болон багш нар дээр байх тул Христийг үл тоодог. Тэдний зүрх сэтгэл нэр алдар, ашиг, алдар суугаар дүүрсэн байдаг. Тэд, ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай гэдэгт, энэхүү бусдаас ялгарах юмгүй хүн хүмүүсийг төгс болгох чадвартай гэдэгт итгэдэггүй. Тэд эдгээр тоос шороонд дарагдсан хэн ч биш хүмүүс нь Бурханы сонгосон хүмүүс гэдэгт огт итгэдэггүй. Хэрэв ийм хүмүүс Бурханы авралын бай байх юм бол тэнгэр газар хөмөрч, бүх хүн толгойгоо тасартал инээх байсан гэж тэд итгэдэг. Хэрэв Бурхан эдгээр хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгож авсан юм бол эдгээр агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд итгэдэг. Тэдний өнцөг нь үл итгэх байдлаар бохирдсон байдаг; тэд нар үнэндээ үл итгэх байдлаас ч дор өөрийн ухаангүй араатнууд юм. Учир нь тэд зөвхөн байр суурь, нэр хүнд, хүч чадлыг үнэлдэг; тэдний өндрөөр үнэлдэг зүйл нь зөвхөн том бүлэглэл, урсгалууд байдаг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огт хүндэтгэдэггүй;
Subscribe to:
Comments (Atom)


