Ихэнх хүмүүс Бурханд итгэх итгэлийнхээ ааш авирт онцгой анхаарал тавьдаг, үүний үрээр тэдний ааш авирт өөрчлөлт гарч байгаа. Бурханд итгэснийхээ дараа тэд бусадтай маргалдахаа больдог, хүмүүстэй тэмцэлдэж, тэднийг доромжлохоо больдог, тэд тамхи татаж, архи уухаа больдог, хадаас ч бай, банз ч бай хамаагүй нийтийн өмч хөрөнгийг хулгайлдаггүй бөгөөд тэд бүр хохирол амсаж, хилсээр буруудах үедээ ч шүүхдэхгүй байх хэмжээнд очдог. Тэдний ааш авирт зарим нэг өөрчлөлт гардаг нь эргэлзээгүй. Бурханд итгэж, жинхэнэ замыг хүлээн зөвшөөрсний дараа тэдэнд маш сайхан санагддаг учраас, мөн Ариун Сүнсний ажлын нигүүлслийг амссан учраас тэд тун бадрангуй байдаг бөгөөд тэдний хаяж чадахгүй эсвэл хийж чадахгүй юу ч байдаггүй. Гэсэн ч гурав, тав, арав эсвэл гучин жил итгэсний дараа тэдний зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй учраас эцэст нь тэд хуучин байдалдаа эргэн очиж, их зан, биеэ тоосон байдал нь ихэсдэг ба эрх мэдэл, ашиг хонжооны төлөө тэмцэлдэж эхэлдэг, тэд чуулганы мөнгөнд шунаж, өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцэх юуг ч хийж, байр суурь, зугаа цэнгэлд хорхойсож, Бурханы гэрийн сорон мөлжигчид болдог.
Зүүний Аянгад Ойртож Очих нь учир нь Бурхан алдар суу Зүүн зүгт гэрэлтэх ба Нигүүлслийн Эрин Үеэс өнөөдөрт авчирсан юм.
17/03/2019
16/03/2019
7. Гадаад талын сайн үйл хэрэг болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа.
Холбогдолтой Бурханы үгс:
Зан чанарын өөрчлөлт гэж юу вэ? Чи Түүний ажлыг мэдэрч туулангаа үнэнийг хайрлагч байж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, бүх төрлийн зовлон, цэвэршүүлэлтийг туулах ёстой, үүгээр дамжуулан чи өөрийнхөө доторх сатаны хорыг ариусгадаг. Энэ бол зан чанарын өөрчлөлт юм... Бурханы гэрт яригддаг зан чанарын өөрчлөлт гэдэг нь тухайн хүн үнэнийг хайрлаж, хүлээн зөвшөөрдөг учраас эцэстээ өөрийнхөө дуулгаваргүй агаад Бурханыг эсэргүүцдэг уг чанарыг мэдэж авч, хүний завхрал нь хэтэрхий гүнзгий гэдгийг ойлгож, хүний тэнэглэл, хуурмаг байдлыг ойлгодог гэсэн үг юм. Тэрээр хүний ядуу дорд байдал, өрөвдөлтэй байдлыг мэддэг бөгөөд эцэстээ хүний уг чанар болон мөн чанарыг ойлгодог. Энэ бүхнийг мэдсэнээр тэр өөрийгөө бүрмөсөн үгүйсгэн, хаяж, Бурханы үгээр амьдарч, бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Тийм хүн Бурханыг мэддэг бөгөөд зан чанараа өөрчилдөг.
15/03/2019
Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Нэршил болон ялгамж чанарын талаар” Нэгдүгээр хэсэг
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Есүс Бурханы Сүнсийг төлөөлсөн ба шууд ажиллаж байсан Бурханы Сүнс байв. Тэр шинэ эрин үеийн ажлыг, өмнө нь хэний ч хийж байгаагүй ажлыг хийсэн юм. Тэр шинэ замыг нээсэн, Тэр Еховаг төлөөлж байсан ба Бурханыг Өөрийг нь төлөөлж байсан. Харин Петр, Паул, Давид нарын хувьд хэн гэж дуудагдаж байснаас үл хамааран тэд зөвхөн Бурханы бүтээлийн ялгамж чанарыг төлөөлж байсан, эсвэл Есүс юм уу Еховагаар илгээгдсэн байв. Иймээс тэд хэчнээн их ажил хийсэн ч, хэчнээн агуу гайхамшиг үзүүлсэн ч тэд ердөө Бурханы бүтээлүүд байсан ба Бурханы Сүнсийг төлөөлөх чадваргүй байлаа. Тэд Бурханы нэрийн дор, эсвэл Бурханаар илгээгдсэнийхээ дараа ажилласан; цаашлаад тэд Есүс, эсвэл Еховагийн эхлүүлсэн эрин үед ажилласан бөгөөд тэд өөр ажил хийгээгүй. Эцсийн эцэст тэд зүгээр л Бурханы бүтээлүүд байсан юм. ”
14/03/2019
6. Жинхэнэ болон хуурамч удирдагчид, мөн жинхэнэ болон хуурамч хоньчдын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?
Ажилчдын хариуцлага бол үүргээ биелүүлж, Бурханы хүсэлд үндэслэн, Бурханы шаардлага болон зохицуулалтын дагуу чуулгануудыг удирдах явдал юм. Ийм ажил Бурханаар ерөөгддөг. Хэрвээ ажилчдад тийм ухаалаг байдал байдаггүй ба юмыг өөрсдийнхөөрөө хийж, хоньчны байр сууринд зогсож, хүмүүст хүссэнээрээ зааж, өөрсдийн үзэл, төсөөлөл, хоосон сургаалыг гаргаж, бусдаар түүнийгээ хүлээн зөвшөөрүүлснээр Бурханы хүслийг зөрчдөг бол тийм ажилчид хуурамч хоньчид болсон байдаг. Ажилчид хуурамч хоньчид болсон тухай олон жишээ байдаг ба Бурханы ажлын үе шат болгонд олон тооны хүмүүс Түүгээр таягдан хаягддаг. Эрин үе бүрд Бурханд үйлчилдэг хэдий ч эцэстээ бусдыг өөрсдөдөө дуулгавартай байлгаж, өөрсдийгөө Бурхан мэт шүтүүлэх хүртлээ Түүнийг эсэргүүцдэг олон хүн байдаг гэж Бурхан нэгэнтээ хэлсэн. Энэ бол “хуурамч хоньчдын” илрэл юм. Бид бүгд үүнийг анхааруулга гэж авч үзэх ёстой; ажилчид зан чанарын өөрчлөлтөнд анхаарлаа хандуулах ёстой ба хэрвээ энэ талаар хайнга, назгай байвал тэдний хувьд хуурамч хоньчид болох нь туйлын амархан. Хуурамч хоньчдын ажил нь, хуурамч хоньчдын өөрсдийнх нь утга санааны дагуу хүмүүсийг хөтлөх явдалд чухал ач холбогдол өгдөг. Тэдний хийж, хэлж, хүсдэг бүхэн өөрсдийнх нь төлөвлөгөөнөөс гарч, тэд үүнийг бүх үнэнээс хамгийн цэвэр нь мэт авч үздэг бөгөөд өөрсдийнхөө төлөвлөгөөний дагуу хүмүүст хүн байхыг зааж, үнэнийг олж авах боломжийг олгож чадна гэж тэд боддог.
13/03/2019
6. Жинхэнэ болон хуурамч удирдагчид, мөн жинхэнэ болон хуурамч хоньчдын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?
Хүний оюун санаанд байгаа ажлыг хүн маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пасторууд, удирдагчид өөрсдийн авьяас билэг, албан тушаал дээр тулгуурлан ажлаа хийдэг. Тэднийг удаан хугацаанд дагасан хүмүүс авьяас билэгт нь автагдаж, тэд юу болохын нөлөөнд орно. Тэд хүмүүсийн авьяас билэг, ур чадвар, мэдлэгт анхаарч, зарим нэг ер бусын зүйлс болоод бодит бус гүн гүнзгий олон номлолд (мэдээж эдгээр бодит бус гүн гүнзгий номлол нь хүршгүй зүйлс байдаг) анхаарлаа хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанар дахь өөрчлөлтийг анхаардаггүй, харин оронд нь хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, хүмүүсийн мэдлэг болон шашны баялаг номлолыг сайжруулахад анхаардаг. Тэд хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөн эсвэл хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэж авахаар оролдох нь байтугай, хүмүүсийн мөн чанарын талаар сонирхдоггүй. Тэд өөрсдийн дутагдал болон завхралыг засаж залруулах нь байтугай, хүмүүсийн үзлийг сөрж эсвэл тэдний үзлийг илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүмүүс өөрсдийн төрөлх авьяас билгээр үйлчилдэг ба тэдний илэрхийлдэг зүйлс нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны тодорхойгүй үнэн болон мэдлэг байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь авьяас билгийг хөгжүүлж, юу ч үгүй хүнийг сурган хүмүүжүүлж хожим ажиллаж, удирдаад явчихаар авьяаслаг төгсөгч болгох явдал юм.
12/03/2019
6. Жинхэнэ болон хуурамч удирдагчид, мөн жинхэнэ болон хуурамч хоньчдын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?
Холбогдолтой Бурханы үг:
Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй байдаг бөгөөд тэд хэчнээн ажилласан ч эсвэл тэдний зовлон хэчнээн их байсан ч эсвэл тэд хэчнээн ийш тийш гүйсэн ч гэсэн энэ нь Бурханы хувьд ямар ч утгагүй ба Тэр тэднийг магтахгүй. Өнөөдөр Бурханы бодитой үгийг дагадаг бүхэн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы бодит үгийг танихгүй хүмүүс бол Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүс Бурханаар магтагдахгүй. Ариун Сүнсний бодит айлдвараас тусгаарлагдсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл байдаг бөгөөд энэ нь Бурханы хүслийн дагуу байх чадваргүй байдаг. Хэрвээ хүмүүс шашны үзлийн дунд амьдарвал тэд Бурханд хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй, хэдий тэд Бурханд үйлчилдэг ч тэд өөрсдийн төсөөлөл болон үзлийн дунд үйлчилдэг ба үндсэндээ Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагах чадваргүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй бөгөөд Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй. Бурхан Түүний зүрх сэтгэлд нийцэх үйлчлэлийг хүсдэг; Тэр үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хэрвээ хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол тэдүзлийн дунд амьдрах ба тийм хүмүүсийн үйлчлэл саад болж, түвэг уддаг. Тийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг, тиймээс Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс Бурханд үйлчлэх чадваргүй юм;
11/03/2019
Христийн сүмийн богино зураглал “Хоосон мөрөөдөл” Тэнгэрийн хаанчлалд орох шалгуурыг та мэдэх үү?
Ли Миндао бол гэр чуулганы номлогч юм. Тэрээр Эзэнд олон жил итгэж, номлох, ажиллах, зовж зүдрэх, төлөөс төлөхөд анхааран, үргэлж Паулын үлгэр жишээг дагаж иржээ. "Хүн ажиллаж, хөдөлмөрлөж л байвал тэнгэрийн хаанчлалд орж, шагнуулж, титэм хүртэж чадна" гэдэгт Миндао итгэдэг байв. Гэвч хамтран зүтгэгчидтэйгээ хийсэн цуглаан дээр нь түүний бодлын талаар Жан ах эргэлзээ төрүүлжээ. Үүнд үнэмшээгүй Ли Миндао гэртээ хариад Библийг судалсныхаа дараа Жан ахтай ширүүн мэтгэлцээн өрнүүлнэ... Эзэний төлөө ажиллаж, хөдөлмөрлөх нь Бурханы хүслийг биелүүлж байгаа явдал мөн үү? Энэ маягаар эрэлхийлэх нь эцэстээ өргөгдөж, тэнгэрийн хаанчлалд орох боломжийг хүнд олгодог уу? Хоосон Мөрөөдөл хэмээх элэглэлээс энэ талаар хүлээн авч үзээрэй.
Subscribe to:
Comments (Atom)




