Хэрвээ Бурхан махбод болж ажиллаагүй, хүмүүсийг нүүр тулан хөтлөөгүй бол, хэрвээ Тэр хүмүүстэй холбогдож цаг үргэлжид хүмүүстэй хамт амьдраагүй бол Бурханы хайрыг үнэхээр ойлгох нь хүмүүсийн хувьд амаргүй байх байв.
Хүмүүс болон Бурхан үндсэндээ адилгүй бөгөөд хоёр өөр ертөнцөд амьдардаг. Хүмүүс Бурханы хэлийг ойлгож чаддаггүй ба Бурханы бодлыг мэдэж бүр ч чадахгүй. Зөвхөн Бурхан л хүмүүсийг ойлгодог бөгөөд хүмүүсийн хувьд Бурханыг ойлгох боломжгүй. Бурхан махбод болж, хүнтэй төстэй (гадаад үзэмжээрээ төстэй) болох хэрэгтэй. Хүн төрөлхтнийг аварч, Бурханы ажлыг ойлгож, мэдэх боломжийг хүмүүст олгохын тулд Бурхан асар их доромжлол, өвчин шаналлыг туулдаг. Яагаад Бурхан үргэлж хүмүүсийг аварч, хэзээ ч зогсдоггүй юм бэ? Энэ нь хүмүүсийг хайрлах Түүний хайраас болж байгаа биш гэж үү? Тэрээр хүн төрөлхтөн Сатанаар завхруулагдаж байгааг хардаг бөгөөд зөнд нь орхиж эсвэл больж тэвчдэггүй. Тиймээс удирдлагын төлөвлөгөө байдаг. Хүмүүсийн төсөөлдөг шигээр уурлах үедээ Тэр хэрвээ хүн төрөлхтнийг устгасан бол одоо хийдэг байдлаараа Тэр хүмүүсийг зовлонтойгоор аврах хэрэггүй байх байлаа. Тэр махбод болж, зовлон туулсан учраас Түүний хайр илэрхийлэгдэж, Түүний хайрыг хүмүүс бага багаар олж илрүүлдэг ба энэ нь бүх хүнд мэдэгддэг. Одоо ийм маягаар ажилладаггүй байсан бол, мөн хэрвээ хүмүүс тэнгэрт Бурхан байдаг гэдгийг болон хүн төрөлхтнийг гэсэн хайр Түүнд байдаг гэдгийг л мэддэг байсан бол тэр нь ердөө хоосон сургаал байх бөгөөд хүмүүс Бурханы жинхэнэ хайрыг хэзээ ч ажиглахгүй байв. Бурхан махбод болж, ажилласнаар л хүмүүс Түүний талаар тодорхойгүй эсвэл хоосон биш, харин жинхэнэ ойлголттой болж чадах ба энэ нь өнгөц хэлэмгий яриа ч биш, харин ч жинхэнэ ойлголт байх юм. Учир нь Бурханы хүмүүст өгдөг хайр мэдэгдэхүйц ач тустай, энэ ажлыг зөвхөн бие махбодтой болсноор л хийж чадах ба үүнийг Сүнсээр орлуулж болохгүй.
Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайрыг чи ойлгодог уу?”-аас
Махан биед амьдарч байгаа бүх хүмүүсийн хувьд зан чанараа өөрчлөхөд зорьсон зорилго шаардлагатай, Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай. Хоёуланд нь зөвхөн Бурханы махбод