23/06/2019

Номлол ба нөхөрлөл: Яагаад мунхаг охид ил болж, таягдан хаягддаг вэ?

Номлол ба нөхөрлөл: Яагаад мунхаг охид ил болж, таягдан хаягддаг вэ?
“Өнөөдөр Бурхан ингэж үйлдэж байгаа нь бодитой юу, үгүй юу? Энэ нь Эзэн Есүсийн хонь, ямааны тухай сургаалт зүйрлэлдээ хэлснийг баталгаажуулдаг учир бодитой юм. Хонийг хэрхэн ямаанаас салгах вэ? Энэ нь, хэн Бурханы дуу хоолойг таньж, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүлээн зөвшөөрөхөөс шалтгаална. Эзэн, ‘Учир нь Намайг өлсөж байхад та нар Надад хоол өгсөн: Намайг цангаж байхад уух юм өгсөн: Танихгүй хүн байтал Намайг урьж оруулсан: Нүцгэн байхад минь Намайг хувцасласан: Өвчтэй байхад минь Намайг эргэж байсан: Шоронд байхад минь та нар Над дээр ирсэн’ (Матай 25:35-36). гэж хэлсэн. Эцэстээ энэ хүмүүс аврагддаг бол Эзэнийг хүлээн авдаггүй, Эзэнд итгэдэг ч, Түүнийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс таягдан хаягдах болно. Өнөөдөр Бурханы эргэн ирэлтийг шашны ертөнц тэр аяараа хүлээн авахгүй байгаа баримтыг энэ харуулахгүй байна гэж үү? Хүлээн авсан бид нэг талд зогсож, тэд нөгөө талд зогсдог. Ингэж жинхэнэ итгэгчид хуурамч итгэгчдээс, Эзэнийг хүлээн авсан нь хүлээн аваагүй хүмүүсээс, Бурханы дуу хоолойг хүлээн зөвшөөрсөн нь хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсээс ялгардаг. Бурхан Өөрийн бие махбодтой болсон баримтаар дамжуулан хүмүүсийг илчилдгийн цаана агуу их мэргэн ухаан байдаг бөгөөд үүнийг Бурханы бүхнийг чадагч байдал, Түүний мэргэн ухаан гэдэг. Нэг л өдөр энэ хүмүүс хамгаалагдаж, хаанчлалд ороход, хэрэв тэдгээр шашны хүмүүс, шашны пасторууд буруутгавал Бурхан хэрхэн хариу үзүүлэх вэ? Тэрээр таван ухаалаг охин ба таван мунхаг охины тухай Эзэн Есүсийн зөгнөлт сургаалт зүйрлэлийг ашиглан, хариулж болох юм; тэгвэл, тэднийг хэрхэн ялгасан бэ?

22/06/2019

Номлол ба нөхөрлөл: Яагаад мунхаг охид ил болж, таягдан хаягддаг вэ?

Номлол ба нөхөрлөл: Яагаад мунхаг охид ил болж, таягдан хаягддаг вэ?
“‘ухаалаг охид’ бол Бурханы дуу хоолойг таньж чаддаг, ‘Сүйт залуу’-гийн дуу хоолойг сонсдог, иймд Христийг хүлээн зөвшөөрч, захирагдаж чаддаг бөгөөд практик Бурханыг гэртээ аваачдаг хүмүүсийг төлөөлдөг. Харин ‘Мунхаг охид’ ‘Сүйт залуу’-гийн дуу хоолойг мэддэггүй, бас Бурханы дуу хоолойг таньж чаддаггүй учир Христийг голдог. Тэд тодорхойгүй Бурханыг хүсэн хүлээсээр байдаг учир орхигдож, таягдан хаягддаг. Тиймээс Бурханд итгэхэд бодит итгэлгүйгээр Христийг хүлээн зөвшөөрөх маш хэцүү гэдгийг бид харж болно. Христийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг хүмүүс ‘Хайртын хуримын найр’-наас хоцрох бөгөөд тэнгэрийн хаанчлал дахь гэртээ Эзэнээр хүргүүлж чаддаггүй, мөн хүн төрөлхтөнд зориулж Бурханы бэлтгэсэн газарт орж чаддаггүй. Иймээс, эцсийн өдрүүдийн Христийг хүмүүс хүлээн зөвшөөрч, Түүний ажилд захирагдаж чадах эсэх нь хүмүүс Бурханд итгэх итгэлдээ амжилт олох уу, бүтэлгүйтэх үү гэдгийг шийдэхэд чухал хүчин зүйл болдог.”

Дээрхийн номлол, нөхөрлөл дэх “Шашны ертөнц яагаад Бурханд үйлчлэнгээ Түүнийг үргэлж эсэргүүцсэн бэ”-ээс

“Ухаалаг охид бол үндсэндээ үнэнийг хайрладаг, үнэнийг эрж хайдаг хүмүүс учраас Эзэний дуу хоолойг таньж чаддаг. Тэд Бурханы илрэлтээр цангадаг, тийм ч учраас тэд Эзэний ирэлтийг эрж хайж, судлах чадвартай байдаг.

21/06/2019

Бурханы үгийн магтан дуу “Бурхан бие махбодтой болсны эрх мэдэл ба ач холбогдол” (Worship Song)

Бурханы үгийн магтан дуу “Бурхан бие махбодтой болсны эрх мэдэл ба ач холбогдол” (Worship Song)

Хүний бие бялдар, мэдлэг, хайр болон үнэнч зан,
дуулгавартай байдал, хүний хардаг бүхэн
үгийн шүүлтээс гаралтай байдаг.
Итгэл чинь Түүний үгээс болж зогсдог.
Үүгээр дамжуулан хүн 
Бурханы гайхалтай ажлыг хардаг:
Хүний мэдлэгээс цааш агуу нууцууд,
гайхамшгууд хаа сайгүй бий.
Иймд олон хүн дуулгавартай дагасан.
Түүний үгийн шүүлтийг хэн ч давдаггүй,
ямар ч харанхуй Түүний эрх мэдлийг дийлдэггүй.
Тэр бие махбодтой болсон тул
Түүний эрх мэдэл, үгийн шүүлтийг
хүн дуулгавартай дагадаг.

Хэзээ ч дуулгавартай байгаагүй хүмүүс
Түүний үгтэй нүүр тулаад Бурханд өвдөг сөгддөг.
Түүний үгийн шүүлтэд тэд бөхийж,
хэзээ ч хэлээрээ судалж эсвэл шүүдэггүй.
Бурханы махбод жирийн мэт харагдавч,
Түүний үг хүнд бүрэн эрх мэдлийг нь харуулдаг.
Тэр бол Бурхан Өөрөө,

20/06/2019

Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно

Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно“Та нар үгээрээ л үнэнч байдаг, та нарын мэдлэг зүгээр л оюунлаг агаад тодорхой үзэлтэй, та нарын хөдөлмөр тэнгэрийн ерөөлийг олохын төлөө байдаг, харин та нарын итгэл үнэмшил ямар байх хэрэгтэй вэ? Өнөөдөр ч гэсэн та нар үнэний үг нэг бүрийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Та нар Бурхан гэж юу болохыг, Христ гэж хэн болохыг мэдэхгүй, Еховаг хэрхэн хүндэтгэхийг мэдэхгүй, Ариун Сүнсний ажилд хэрхэн орохыг мэдэхгүй, Бурханы ажил болон хүний заль мэхийг хооронд нь хэрхэн ялгахаа мэдэхгүй. Чи Бурханы илэрхийлсэн, чиний бодолтой нийцэхгүй байгаа үнэний үгийг яллахаа л мэднэ. Чиний даруу байдал хаана байна вэ? Чиний дуулгавартай байдал хаана байна вэ? Чиний үнэнч сэтгэл хаана байна вэ? Үнэнийг эрэлхийлэх хүсэл чинь хаана байна вэ? Чиний Бурханыг хүндэтгэх хүндлэл хаана байна вэ? Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэгчид бол гарцаагүй устгагдах ангилалд хамаарна. Махан биед эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол мэдээж тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн устгалаар устгагдах ангилалд хамаарна.

19/06/2019

Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү

Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү
“Зарим хүмүүс үнэнд баясдаггүй ба шүүлтэнд бол бүр баясдаггүй. Үүний оронд тэд харин хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг дээдсийг дуурайгч гэдэг. Тэд дэлхийд нөлөө бүхий урсгалуудыг, шашны академиас ирсэн пастор болон багш нарыг онцгойлон хайдаг. Үнэний замыг хүлээн авсныг үл харгалзан тэд эргэлзсэн хэвээр байдаг бөгөөд өөрсдийгөө бүрэн зориулах чадваргүй байдаг. Тэд Бурханы төлөө зориослох тухай ярьдаг боловч нүд нь агуу пастор болон багш нар дээр байх тул Христийг үл тоодог. Тэдний зүрх сэтгэл нэр алдар, ашиг, алдар суугаар дүүрсэн байдаг. Тэд, ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай гэдэгт, энэхүү бусдаас ялгарах юмгүй хүн хүмүүсийг төгс болгох чадвартай гэдэгт итгэдэггүй. Тэд эдгээр тоос шороонд дарагдсан хэн ч биш хүмүүс нь Бурханы сонгосон хүмүүс гэдэгт огт итгэдэггүй. Хэрэв ийм хүмүүс Бурханы авралын бай байх юм бол тэнгэр газар хөмөрч, бүх хүн толгойгоо тасартал инээх байсан гэж тэд итгэдэг. Хэрэв Бурхан эдгээр хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгож авсан юм бол эдгээр агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд итгэдэг. Тэдний өнцөг нь үл итгэх байдлаар бохирдсон байдаг; тэд нар үнэндээ үл итгэх байдлаас ч дор өөрийн ухаангүй араатнууд юм. Учир нь тэд зөвхөн байр суурь, нэр хүнд, хүч чадлыг үнэлдэг; тэдний өндрөөр үнэлдэг зүйл нь зөвхөн том бүлэглэл, урсгалууд байдаг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огт хүндэтгэдэггүй;

18/06/2019

“Бурханд итгэх итгэл” киноны клип: Библийг баримтлах нь Эзэнд итгэхтэй адилхан уу? (Монгол хэлээр)

“Бурханд итгэх итгэл” киноны клип: Библийг баримтлах нь Эзэнд итгэхтэй адилхан уу? (Монгол хэлээр)

Библи бол Христийн шашны үндсэн зарчим, хүн Библийг барьж, Эзэнд итгэх итгэлээ зөвхөн Библи дээр суурилах ёстой, хэрвээ хүн Библиэс холдох юм бол түүнийг итгэгч гэж нэрлэхгүй гэж шашны ертөнц дэх олон хүн итгэдэг. Тэгвэл Эзэнд итгэх итгэл, Библид итгэх итгэл нь ав адилхан уу? Библи, Эзэн хоёр хоорондоо чухам ямар харилцаатай вэ? Эзэн Есүс нэгэнтээ Фарисайчуудыг донгодон сануулж ийнхүү хэлсэн байдаг: “Бичвэрүүдийг хай. Чи тэдгээрт чиний мөнхийн амь бий гэж боддог: Мөн тэрээр нь Намайг гэрчилдэг юм. Түүнчлэн чамайг амьтай болгож чадах Над дээр чи ирдэггүй.” (Иохан 5: 39-40).Библи зөвхөн Бурханыг гэрчлэх гэрчлэл төдий боловч мөнх амийг агуулдаггүй. Зөвхөн Бурхан л үнэн, зам, амь мөн. Тэр тохиолдолд Эзэний хүсэлд нийцүүлэхийн тулд Библийг яаж харах нь зохистой вэ?

17/06/2019

Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой

Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой
“Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг. Тэдний хувьд Би Библитэй адил; Библигүйгээр Би байхгүй бөгөөд Надгүйгээр Библи байхгүй. … Тэд Сударт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд хэлсэн үг бүрийг минь хэмжиж, Намайг яллахын тулд Библийн ишлэлүүдийг ашиглах хэмжээнд үг хэллэгийг хэтэрхий чухал гэж үздэг хэмээн хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам биш эсвэл үнэнтэй нийцэлтэй байх зам биш, харин Библийн үгстэй нийцэлтэй байх зам бөгөөд, Библитэй тохирохгүй юу ч Миний ажил биш гэж тэд бат итгэдэг. Тийм хүмүүс нь Фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн Фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин эцэстээ тэд, гэм зэмгүй Есүсийг загалмай дээр цовдлох хүртэл хэмжээнд хуулийн үсэг бүрийг хичээнгүйлэн дагаж, Түүнийг Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш гэж ялласан. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх арга замыг хайгаагүй биш гэж үү? Тэд Миний хүсэл болоод Миний ажлын үе шат, арга барилыг үл хайхрангаа, Судрын үг нэг бүрд донтсон. Тэд үнэнийг эрж хайсан хүмүүс биш байсан, харин Судрын үгсийг хатуу чандаар дагасан хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг хүмүүс биш байсан, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач нохойнууд байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн сүр хүчийг хадгалж, Библийн нэр хүндийг хамгаалахын тулд тэд, нигүүлсэнгүй Есүсийг хүртэл загалмайд цовдолсон юм. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн. Иймээс тэд, Судрын номлолыг дагаагүй Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүйг болоод нүглийн тахилыг орхихыг илүүд үзсэн. Тэд, Судрын үг нэг бүрийн боол биш гэж үү?”