Showing posts with label Библийн үг. Show all posts
Showing posts with label Библийн үг. Show all posts

17/06/2019

Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой

Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой
“Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг. Тэдний хувьд Би Библитэй адил; Библигүйгээр Би байхгүй бөгөөд Надгүйгээр Библи байхгүй. … Тэд Сударт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд хэлсэн үг бүрийг минь хэмжиж, Намайг яллахын тулд Библийн ишлэлүүдийг ашиглах хэмжээнд үг хэллэгийг хэтэрхий чухал гэж үздэг хэмээн хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам биш эсвэл үнэнтэй нийцэлтэй байх зам биш, харин Библийн үгстэй нийцэлтэй байх зам бөгөөд, Библитэй тохирохгүй юу ч Миний ажил биш гэж тэд бат итгэдэг. Тийм хүмүүс нь Фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн Фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин эцэстээ тэд, гэм зэмгүй Есүсийг загалмай дээр цовдлох хүртэл хэмжээнд хуулийн үсэг бүрийг хичээнгүйлэн дагаж, Түүнийг Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш гэж ялласан. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх арга замыг хайгаагүй биш гэж үү? Тэд Миний хүсэл болоод Миний ажлын үе шат, арга барилыг үл хайхрангаа, Судрын үг нэг бүрд донтсон. Тэд үнэнийг эрж хайсан хүмүүс биш байсан, харин Судрын үгсийг хатуу чандаар дагасан хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг хүмүүс биш байсан, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач нохойнууд байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн сүр хүчийг хадгалж, Библийн нэр хүндийг хамгаалахын тулд тэд, нигүүлсэнгүй Есүсийг хүртэл загалмайд цовдолсон юм. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн. Иймээс тэд, Судрын номлолыг дагаагүй Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүйг болоод нүглийн тахилыг орхихыг илүүд үзсэн. Тэд, Судрын үг нэг бүрийн боол биш гэж үү?”