Холбогдолтой Бурханы үгс:
Өнөөдөр чи бодитой Бурханд итгэдэг болохоор зөв замд орох хэрэгтэй. Бурханд итгэснээрээ чи гагцхүү ерөөл хайх биш, харин Бурханыг хайрлаж, Бурханыг мэдэхээр эрж хайх ёстой. Түүний гэгээрэл болоод өөрийнхөө эрэлхийллээр дамжуулан чи Түүний үгийг идэж, ууж, Бурханы талаар жинхэнэ ойлголттой болж, Бурханыг гэсэн хайр чинь зүрхнээс чинь гардаг болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Түүнийг гэсэн чиний хайрыг хэн ч сүйтгэж эсвэл саад учруулж чадахааргүй хэмжээнд Бурханыг гэсэн чиний хайр хамгийн жинхэнэ байх хэрэгтэй. Тэгвэл чи Бурханд итгэх зөв замдаа явж байна. Энэ нь, чамайг Бурханд харьяалагддагийг батална, учир нь чиний зүрх сэтгэл Бурханы эзэмшилд орсон ба чамайг өөр юу ч эрхшээлдээ оруулж чадахгүй. Өөрийн туршлага, төлсөн төлөөс болон Бурханы ажлын үр дүнд чи Бурханыг өөрийн эрхгүй хайрлах хайрыг бий болгож чаддаг. Дараа нь чи Сатаны нөлөөнөөс ангижирч Бурханы үгийн гэрэлд амьдардаг. Чи зөвхөн харанхуйн нөлөөнөөс зугтсан үедээ л Бурханаар авахуулсан гэж тооцогдоно




