Бурханы ажлыг хүний ажлаас хэрхэн ялган салгахыг та бүхэн мэдэх ёстой. Хүний ажлаас чи юу харж байна вэ? Хүний ажилд хүний өөрийнх нь туршлагын маш олон зүйлс байдаг; хүн өөрийнхөө юу болохыг илэрхийлдэг. Бурханы өөрийнх нь ажил бас Тэр юу болохыг илэрхийлдэг, гэхдээ Тэр юу болох нь хүн юу болохоос өөр. Хүн бол хүний туршлага болон, амьдралын учрал тохиол (хүн амьдралдаа юуг туулж, юутай тулгарсан эсвэл түүнд байдаг амьдралын философи) байдаг ба өөр өөр орчинд амьдарч байгаа хүмүүс өөр өөр оршихуйг илэрхийлдэг. Чамд нийгмийн туршлага байна уу, үгүй юу гэдгийг болон чи гэр бүлдээ яг хэрхэн амьдарч, туршлагажиж байна гэдгийг чиний илэрхийлж байгаа зүйлээс харж болно, харин чи бие махбодтой болсон Бурханы ажлаас Түүнд нийгмийн туршлага байгаа эсэхийг харж чадахгүй. Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг, Тэр бүх төрлийн хүмүүст хамаатай бүх төрлийн дадлыг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар болон тэрслүү ааш авирыг илчлэхдээ бүр ч сайн. Тэр дэлхийн хүмүүсийн дунд амьдардаггүй, гэвч мөнх бус хүмүүсийн угийн чанар болон дэлхийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ бол Тэр юу болох юм. Хэдийгээр Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй ч, дэлхий ертөнцтэй харьцах дүрэм журмыг мэддэг, учир нь Тэр хүний угийн чанарыг бүрэн ойлгодог билээ. Тэр хүний нүд харж чадахгүй, хүний чих сонсож чадахгүй, өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ бол Тэр юу болох бөгөөд хүмүүст нээлттэй бас тэднээс нуугдмал байдаг. Түүний илэрхийлдэг зүйл нь ер бусын хүн юу болох тухай биш, харин Сүнсний төрөлхийн шинж чанар ба оршихуй юм.
Зүүний Аянгад Ойртож Очих нь учир нь Бурхан алдар суу Зүүн зүгт гэрэлтэх ба Нигүүлслийн Эрин Үеэс өнөөдөрт авчирсан юм.
07/02/2019
06/02/2019
1. Бурханы ажил болон хүний ажлыг чи хооронд нь хэрхэн ялгах ёстой вэ?
Бурханаар ашиглагдаж байгаа хүний гүйцэтгэдэг ажил нь Христийн эсвэл Ариун Сүнсний ажилтай хамтран ажиллахын төлөө байдаг. Энэ хүнийг Бурхан хүмүүсийн дундаас өргөж, тэрээр Бурханы сонгосон бүх хүмүүсийг удирдан залахын төлөө байдаг ба мөн хүний хамтын ажиллагааны ажлыг хийхийн тулд тэр Бурханаар өргөгддөг билээ. Хүний хамтын ажиллагааны ажлыг хийх чадвартай ийм хүн байснаар хүнд тавих Бурханы шаардлага болон хүмүүсийн дунд Ариун Сүнсний хийх ёстой ажлын дийлэнх нь түүгээр дамжуулан биелнэ. Үүнийг өөр байдлаар хэлбэл: Энэ хүнийг ашиглах Бурханы зорилго нь, ингэснээр Бурханыг дагадаг бүх хүмүүс Бурханы хүслийн талаар илүү сайн ойлгож, Бурханы илүү олон шаардлагуудад хүрч чадах юм. Хүмүүс Бурханы үгийг эсвэл Бурханы хүслийг шууд ойлгох чадваргүй учраас Бурхан тийм ажлыг гүйцэтгэхэд ашиглагдах хэн нэгнийг бий болгодог. Бурханаар ашиглагдаж буй энэ хүнийг бас, хүмүүсийг залж чиглүүлэх Бурханы зууч, Бурхан болон хүмүүсийг хооронд нь хэл нэвтрэлцүүлдэг “орчуулагч” хэмээн тодорхойлж болно. Тиймээс ийм хүн бол Бурханы гэрт ажилладаг хүмүүстэй эсвэл Түүний элч нартай адилгүй юм. Тэдний адилаар, түүнийг Бурханд үйлчилдэг нэгэн гэж хэлж болох боловч мөн чанартаа түүний ажил болон Бурханаар ашиглагдаж буй цаад шалтгаан нь бусад ажилчид, элчүүдээс асар их ялгаатай байдаг. Түүний ажлын мөн чанар болон түүнийг ашиглах цаад шалтгааны тухайд гэвэл Бурханаар ашиглагддаг хүн Түүгээр өргөгддөг, тэр Бурханы ажлын төлөө Бурханаар бэлтгэгддэг бөгөөд Бурханы Өөрийн ажилд хамтран ажилладаг. Ямар ч хүн, хэзээ ч түүний ажлыг орлож чадахгүй ба энэ нь бурханлаг ажилд салшгүй чухал байдаг хүний хамтын ажиллагаа юм. Харин тэгэхэд бусад ажилчид эсвэл элчүүдийн гүйцэтгэдэг ажил нь зүгээр л тодорхой цаг хугацаанд чуулгануудад зориулсан зохицуулалтын олон талын гүйцэтгэл, мэдээлэл дамжуулалт байдаг эсвэл чуулганы амьдралыг хэвээр хадгалахын тулд амиар хангах энгийн ажил байдаг билээ. Эдгээр ажилчид болон элчүүд нь Бурханаар томилогдоогүй, тэр ч байтугай тэднийг Ариун Сүнсэнд ашиглагддаг хүмүүс гэж нэрлэж болохгүй. Тэд чуулгануудын дундаас сонгогддог бөгөөд хэсэг хугацаанд тэднийг сургаж, боловсруулсны дараа тохирох хүмүүсийг нь үлдээж, тохирохгүй хүмүүсийг ирсэн газар луу нь буцаан илгээдэг. Эдгээр хүмүүс чуулгануудын дундаас сонгогдсон учраас зарим нь удирдагч болсныхоо дараа өөрсдийн жинхэнэ царайгаа харуулдаг бөгөөд зарим нь бүр ч олон муу зүйл хийж, таягдуулж төгсдөг. Нөгөө талаар, Бурханаар ашиглагддаг хүн бол Бурханаар бэлтгэгдсэн, тодорхой хэв чанар эзэмшдэг, хүн чанартай байдаг. Тэр Ариун Сүнсээр урьдчилан бэлтгэгдэж, төгс болгуулсан байдаг бөгөөд Ариун Сүнсээр бүрэн удирдуулдаг, ялангуяа түүний ажлын тухайд гэвэл Ариун Сүнс түүнийг чиглүүлж, захирч байдаг—үүний үр дүнд Бурханы сонгосон хүмүүсийг залж чиглүүлэх замд ямар ч гажилт байдаггүй, учир нь Бурхан Өөрийн ажлаа гарцаагүй хариуцдаг бөгөөд Бурхан Өөрийн ажлыг цаг үргэлжид хийж байдаг билээ.
6-р бүлэг. Бурханд итгэх итгэлдээ чиний эзэмших ёстой хэд хэдэн төрлийн ялгаа
1. Бурханы ажил болон хүний ажлыг чи хооронд нь хэрхэн ялгах ёстой вэ?
Холбогдолтой Бурханы үг:
Нигүүлслийн эрин үед, Есүс ч гэсэн маш ихийг ярьж, маш их ажил хийсэн. Тэр Исаиагаас ямар ялгаатай байсан бэ? Тэр Даниелээс ямар ялгаатай байсан бэ? Тэр эш үзүүлэгч байсан уу? Яагаад бид Түүнийг Христ гэж хэлдэг вэ? Тэдний хоорондын ялгаа юу вэ? Тэд бүгдээрээ үгийг ярьсан хүмүүс байсан ба тэдний үг хүмүүст бараг л адилхан харагдаж байсан. Тэд бүгд ярьсан ба ажлаа хийсэн. Хуучин Гэрээний эш үзүүлэгчид нь зөгнөл хэлж байсан ба үүнтэй адилаар Есүс ч гэсэн тэгсэн. Яагаад ийм байгаа юм бэ? Энд байгаа ялгаа нь ажлын шинж чанар дээр үндэслэдэг. Энэ асуудлыг ялган салгахын тулд, чи бие махбодын шинж чанарыг авч үзэх ёсгүй ба тухайн хүний үгний гүн гүнзгийг эсвэл өнгөц байдлыг авч үзэх ёсгүй. Эхлээд чи дандаа түүний ажлыг болон түүний ажлын хүнд үзүүлэх үр нөлөөг авч үзэх ёстой. Исаиагийн тэр үед хэлсэн зөгнөлүүд нь хүний амийг хангаагүй бөгөөд Даниел зэрэг хүмүүсийн хүлээн авсан мэдээ нь ердөө л зөгнөл байсан ба амийн үг байгаагүй. Хэрвээ Еховагийн шууд илчлэлт байгаагүй бол хэн ч тэр ажлыг хийж чадахгүй байсан, учир нь энэ нь үхэх үйлтэй хүмүүсийн хувьд боломжгүй зүйл. Есүс ч гэсэн ихийг ярьсан, гэхдээ тэдгээр үгс нь амийн үг байсан ба хүн хэрэгжүүлэх замыг олж авч чадсан. Тиймээс эхлээд Тэр, хүний амийг хангаж чадсан, учир нь Есүс бол амь; хоёрдугаарт, Тэр хүний гажуудлыг эргүүлж чадсан; гуравдугаарт, эрин үеийг үргэлжлүүлэхийн тулд Түүний ажил Еховагийн ажилд амжилттай тусалж чадсан; дөрөвдүгээрт, Тэр хүний хэрэгцээг ухаарч, хүнд юу дутагдаж байгааг ойлгож чадсан; тавдугаарт, Тэр шинэ эрин үеийг урин залж, хуучин эринийг төгсгөж чадсан. Тийм учраас Түүнийг Бурхан ба Христ гэж нэрлэдэг; Тэр Исаиагаас өөр байгаад зогсохгүй бас бусад бүх эш үзүүлэгчдээс өөр. Эш үзүүлэгчдийн ажлыг харьцуулан Исаиаг аваад үзье. Нэгдүгээрт, тэр хүний амийг хангаж чадаагүй; хоёрдугаарт, тэр шинэ эринийг авчирч чадаагүй. Тэрээр Еховагийн удирдлага дор ажиллаж байсан ба шинэ эрин үеийг авчрахаар ажиллаагүй юм. Гуравдугаарт, түүний ярьж байсан зүйл нь түүний өөрийнх нь ойлголтоос ч давсан зүйл байсан.
05/02/2019
Магтан дууны найрал “Хүн төрөлтөй анхны ариун байдлаа эргүүлэн олж авлаа” 13-р бүлэг | Тайзны жүжиг
“Цор ганц Бурхан Өөрөө VII Бурхан бол бүх зүйлийн амийн эх сурвалж (I)” (Хоёрдугаар хэсэг)
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бурхан бүхний ажиллагааны хуулиуд болон оршин тогтнолын хуулиудыг захирдаг, Тэр бас бүхнийг, бүх зүйлийг захирдаг болохоор тэднийг бие биеэ түшиж хамт амьдрахад хүргэдэг; ингэснээр тэд мөхдөггүй, алга болдоггүй, тийнхүү хүн төрөлхтөн үргэлжлүүлэн оршсоор байх ба хүн Бурханы удирдлага дор ийм орчинд амьдарч чаддаг. Энэ зүй тогтлууд Бурханы ноёрхол дор байдаг бөгөөд хүн төрөлхтөн тэдгээрт хөндлөнгөөс оролцож, тэдгээрийг өөрчилж чадахгүй; зөвхөн Бурхан Өөрөө энэ зүй тогтлуудыг мэддэг, бас удирддаг. ”
02/02/2019
5. Хоёр удаагийн бие махбод бололт нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлдэг.
Хэрвээ эцсийн өдрүүдэд, энэхүү үе шатны нэмэлт зүйлгүйгээр зөвхөн Есүсийн ажил хийгдсэн бол, Есүс ганцаараа л Бурханы цорын ганц Хүү, өөрөөр хэлбэл Бурханд цорын ганц хүү байдаг бөгөөд дараа нь өөр нэртэй ирсэн хэн боловч Бурхан Өөрөө байх нь бүү хэл, Бурханы цорын ганц Хүү ч байж чадахгүй гэсэн үзлийг хүн үүрд хадгалах байсан. Нүглийн тахил адил үйлчилж эсвэл Бурханы төлөө засаглалыг дааж, бүх хүн төрөлхтнийг авардаг хүн л Бурханы цорын ганц Хүү юм гэсэн төсөөлөл хүмүүст байдаг. Тэр эрэгтэй хүн л болж ирсэн цагт Түүнийг Бурханы цорын ганц Хүү болон Бурханы төлөөлөгч гэж үзэж болно хэмээн зарим хүмүүс итгэдэг. Есүс бол Еховагийн Хүү, Түүний цорын ганц Хүү гэж хүртэл хэлдэг хүмүүс байдаг. Энэ нь хүний ноцтой үзэл биш гэж үү? Хэрвээ ажлын энэ үе шат нь эцсийн эрин үед хийгдээгүй бол бүх хүн төрөлхтөн Бурханы тухайд сүүдэрт бүрхэгдэх байсан. Хэрвээ тийм бол эрэгтэй хүн өөрийгөө эмэгтэй хүнээс илүү өндөр байр суурьтай гэж бодох байсан ба эмэгтэй хүн хэзээ ч тэргүүнээ өндөрт өргөн явж чадахгүй байх байсан. Тийм цагт ямар ч эмэгтэй хүн авралыг хүлээн авч чадахгүй. Бурхан бол эрэгтэй бөгөөд Тэр үргэлж эмэгтэй хүнийг жигшиж, эмэгтэй хүнд аврал өгөхгүй гэдэгт хүмүүс үргэлж итгэнэ. Хэрвээ тийм бол бүх эмэгтэйчүүд Еховагаар бүтээгдсэн гэдэг нь үнэн биш гэж үү мөн ялзруулагдсан хүмүүст хэзээ ч аврагдах боломж байхгүй гэж үү? Тэгвэл Ехова эмэгтэй хүнийг бүтээсэн нь, өөрөөр хэлбэл Еваг бүтээсэн нь утгагүй байх байсан биш гэж үү? Тэгээд эмэгтэй хүн үүрд мөнхөд мөхөхгүй гэж үү?
01/02/2019
5. Хоёр удаагийн бие махбод бололт нь бие махбодтой болохын ач холбогдлыг гүйцэлдүүлдэг.
(Бурханы үгээс сонгосон хэсэг)
Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг
Бурханы хийсэн ажлын үе шат болгон ач холбогдолтой. Есүс ирэхдээ эрэгтэй хүн байсан бөгөөд энэ удаад Тэр эмэгтэй хүн байгаа. Үүнээс чи Бурхан эрэгтэй болон эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийн ажилд зориулан бүтээснийг харж болох ба Түүнд хүйсийн ялгаа байхгүй. Түүний Сүнс ирэхдээ, Тэр ямар ч махан биеийг дураараа сонгон авах бөгөөд тэрхүү махан бие Түүнийг төлөөлдөг. Энэ нь Түүний махбод болсон бие мөн байх тохиолдолд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хоёулаа л Бурханыг төлөөлдөг. Хэрвээ Есүс эмэгтэй хүн болж ирсэн бол өөрөөр хэлбэл, Ариун Сүнсээс хүү биш харин охин олдсон бол ажлын тэрхүү үе шат мөн л адилхан гүйцэтгэгдэх байсан. Хэрвээ тэгсэн бол ажлын энэ үе шат нь эрэгтэй хүнээр гүйцэтгэгдэх байсан ба ажил мөн л адилхан хийгдэж дуусах байсан. Хоёр үе шатанд хийгдсэн ажил хоёулаа ач холбогдолтой; ямар ч ажил давтагдахгүй эсвэл нөгөөтэйгөө зөрчилдөхгүй. Өөрийн ажлын цаг үедээ Есүс цорын ганц Хүү гэж дуудагдаж байсан ба энэ нь эрэгтэй хүйсийг илтгэж байна. Тэгвэл энэ үе шатанд яагаад цорын ганц Хүү гэж дурдагдаагүй вэ? Яагаад гэвэл ажлын хэрэгцээ нь Есүсээс өөр хүйстэй болж өөрчлөгдөхийг зайлшгүй шаардсан юм. Бурханы хувьд ямар ч хүйсийн ялгаа байхгүй. Түүний ажил Түүний хүссэнчлэн хийгдэх ба ямар ч хязгаарлалтанд баригдахгүй, нэн чөлөөтэй байх боловч үе шат болгон бодит ач холбогдолтой. Бурхан хоёр удаа махан биетэй болсон ба эцсийн өдрүүдэд гарч ирэх нь Түүний эцсийн удаах бие махбод гэдэг нь илэрхий юм.
Subscribe to:
Comments (Atom)




