04/01/2020

2. Бурханы зан чанар болон мөн чанарыг хүн хэрхэн мэдэж болох вэ?

Холбогдолтой Бурханы үг:
2. Бурханы зан чанар болон мөн чанарыг хүн хэрхэн мэдэж болох вэ?
Бурханы баяр хөөр нь зөвт байдал болон гэрлийн оршин тогтнол, үүслээс бий болдог, мөн харанхуй болон ёрын муу устсанаас бий болдог. Хүн төрөлхтөнд гэрэл болон сайхан амьдрал авчрахдаа Тэр баярладаг; Түүний баяр хөөр бол зөвт баяр хөөр, эерэг бүхний оршин тогтнолын бэлгэ тэмдэг, түүнээс гадна таатай байдлын бэлгэ тэмдэг юм. Бурханы уур хилэн нь, шударга бус явдлын оршин тогтнол, хөндлөнгийн оролцооны хүн төрөлхтөнд учруулдаг хорхохирлын улмаас, мөн ёрын муу болон харанхуйн оршин тогтнолоос, үнэнийг хөөн зайлуулдаг зүйлсийн оршин тогтнолоос, цаашлаад сайн сайхан бүхнийг эсэргүүцдэг зүйлсийн оршин тогтнолоос болж төрдөг. Түүний уур хилэн бол бүх сөрөг зүйл оршин тогтнохоо болихын бэлгэ тэмдэг байдгаас гадна, Түүний ариун байдлын бэлгэ тэмдэг юм. Түүний уй гашуу нь, Өөрийнх нь итгэж найддаг нболовч харанхуйд унасан хүн төрөлхтнөөс, хүн дээр хийдэг ажлынх нь үр дүн санаанд нь хүрдэггүйгээс, Өөрийнх нь хайрладаг хүн төрөлхтөн бүгд гэрэлд амьдарч чаддаггүйгээс болдог. Тэрээр гэмгүй хүн төрөлхтний төлөө, үнэнч боловч мэдлэггүй хүний төлөө, сайн боловч өөрийн гэсэн үзэл бодол дутмаг хүний төлөө гунигладаг. Түүний уй гашуу бол Түүний сайн сайхан болон өршөөлийн бэлгэ тэмдэг, гоо үзэсгэлэн, сайхан сэтгэлийн бэлгэ тэмдэг юм. Түүний аз жаргал мэдээж, Өөрийн дайснуудыг ялж, хүний чин сэтгэлийг олж авахаас үүсдэг. Үүнээс ч илүүтэйгээр, энэ нь дайсны бүх хүчийг хөөн зайлуулж, устгахаас бий болдог, мөн хүн төрөлхтөн сайн сайхан, амар амгалан амьдралыг хүлээн авдаг учраас бий болдог. Бурханы аз жаргал хүний баяр хөөртэй адилгүй; харин энэ нь сайн үр жимс хураах мэдрэмж, баяр хөөрөөс ч илүү агуу мэдрэмж юм. Түүний аз жаргал бол энэ мөчөөс эхлээд хүн төрөлхтөн зовлонгоос чөлөөлөгдөхийн бэлгэ тэмдэг, мөн хүн төрөлхтөн гэрлийн ертөнцөд орохын бэлгэ тэмдэг билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас

Холбогдолтой Бурханы үгс:

Бурханд Өөрийн гэсэн оршихуй болон эзэмшил байдаг. Түүний илэрхийлж, харуулдаг бүхэн бол Түүний мөн чанар, ялгамж чанарын төлөөлөл юм. Тэр юу болох, Түүнд юу байгаа, мөн Түүний мөн чанар, ялгамж чанар нь ямар ч хүн орлож чадахгүй зүйл юм. Түүний зан чанар нь хүн төрөлхтнийг гэх Түүний хайр, хүн төрөлхтнийг
тайтгаруулах тайтгарал, хүн төрөлхтөнд хандах үзэн ядалт, мөн түүнээс гадна хүн төрөлхтний талаарх нэвт шувт ойлголтыг агуулдаг. Хүний зан ааш харин өөдрөг, золбоолог юм уу мэдрэлгүй байж болох юм. Бурханы зан чанар нь бүх зүйл болон амьд амьтдын Захирагч, Бүтээгчийн эзэмшдэг зүйл билээ. Түүний зан чанар нь нэр төр, хүч чадал, эрхэм дээд, агуу байдал болон хамгийн гол нь, дээдийн дээд байдлыг төлөөлдөг. Түүний зан чанар бол эрх мэдлийн бэлгэ тэмдэг, зөвт бүхний бэлгэ тэмдэг, сайн сайхан бүхний бэлгэ тэмдэг билээ. Түүнээс гадна, энэ нь харанхуй болон дайсны ямар ч хүчинд үл дийлдэх буюу довтлогдошгүй[a] Түүний бэлгэ тэмдэг төдийгүй ямар ч бүтээгдсэн зүйлийн халдаж үл чадах (Өөрт нь халдахыг Тэр тэвчдэггүй)[б] Түүний бэлгэ тэмдэг юм. Түүний зан чанар бол хамгийн дээд эрх мэдлийн бэлгэ тэмдэг билээ. Хэн ч, ямар ч хүмүүс Түүний ажлыг, Түүний зан чанарыг үймүүлж чадахгүй, болох ч үгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал”-аас

Бурханыг мэдэх нь амархан зүйл биш гэж хүмүүс үргэлж хэлдэг. Гэхдээ Би, Бурханыг мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэдэг, учир нь Бурхан үйл хэргээ хүнд байнга харуулдаг. Бурхан хүн төрөлхтөнтэй ярилцах яриагаа хэзээ ч зогсоогоогүй; Тэр хэзээ ч Өөрийгөө хүн төрөлхтнөөс нууцлаагүй, мөн Өөрийгөө ч нуугаагүй. Түүний бодол, санаа, үг болон үйл хэрэг нь бүгд хүн төрөлхтөнд нээлттэй байдаг. Тиймээс хүн төрөлхтөн Бурханыг мэдэхийг хүссээр байгаа цагт бүх төрлийн арга барил, арга замаар дамжуулан Түүнийг ойлгож, мэдэж авч чадна. … Үнэнийг хэлэхэд, хэрвээ хүн Бүтээгчийн үг, үйл хэрэгт анхаарлаа төвлөрүүлж, ойлгохын тулд өөрийн чөлөөт цагийг л ашиглаж, Бүтээгчийн бодол болон сэтгэлийн үгэнд бага зэргийн анхаарал хандуулах л юм бол Бүтээгчийн бодол, үг, үйл хэрэг бүхэн нээлттэй, тод томруун гэдгийг ухаарахад хэцүү биш байх болно. Үүний адилаар, Бүтээгч цаг үргэлжид хүмүүсийн дунд байдаг, Тэрээр хүнтэй болон бүх зүйлтэй үргэлж ярилцаж байдаг, мөн өдөр бүр шинэ үйл хэргийг хэрэгжүүлж байдаг гэдгийг ухаарахад хэцүү биш. Түүний мөн чанар болон зан чанар хүнтэй ярих ярианд нь илэрхийлэгддэг; Түүний бодол, санаа нь Түүний үйл хэрэгт бүрэн илэрдэг; Тэрээр цаг үргэлжид хүн төрөлхтөнтэй хамт байж, ажиглаж байдаг. Тэр бүх зүйл болон хүн төрөлхтөнтэй Өөрийн чимээгүй үгээр аяархан ярьдаг: Би тэнгэрт байдаг ба бүх зүйлийн дунд байдаг. Би харж хандаж байгаа; Би хүлээж байгаа; Би дэргэд чинь байна…

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө ii”-оос

Бурханыг мэдэх нь Бурханы үгийг уншиж, ойлгож, хэрэгжүүлж, туулснаар дамжуулан хийгдэх ёстой. Зарим хүн: “Би бие махбодтой болсон Бурханыг харж байгаагүй, тэгвэл би яаж Бурханыг мэдэх юм бэ?” гэдэг. Үнэндээ, Бурханы үг бол Бурханы зан чанарын илэрхийлэл юм. Бурханы үгээс чи, хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайр болон авралыг, мөн тэднийг авардаг Түүний арга барилыг хардаг. … Яагаад гэвэл, хүнийг ашиглан бичүүлэхийн оронд Бурханы үгийг Бурхан Өөрөө илэрхийлдэг. Үүнийг Бурхан биечлэн илэрхийлдэг—Тэрээр Өөрийнхөө үг болон дотоод дуу хоолойг илэрхийлж байгаа. Яагаад бид тэдгээрийг чин сэтгэлийн үгс гэж нэрлэдэг вэ? Яагаад гэвэл, тэдгээр нь зүрх сэтгэлийн гүнээс гарч, Түүний зан чанарыг, Түүний хүслийг, Түүний бодлыг, хүн төрөлхтний төлөөх Түүний хайрыг, хүн төрөлхтнийг аврах Түүний авралыг, хүн төрөлхтөнд тавих Түүний хүлээлтийг илэрхийлдэг. … Бурханы үгэн дунд хатуу үг, эелдэг зөөлөн, анхааран халамжилсан үг байдаг, мөн хүний хүсэлтэй нийцдэггүй илчлэлийн зарим үг байдаг. Хэрвээ та нар зөвхөн илчлэлийн үгийг л харвал Бурхан нэлээд хатуу юм гэж санагдана. Хэрвээ та нар эелдэг зөөлөн үгийг л харвал Бурхан тийм ч их эрх мэдэлгүй юм шиг санагдана. Тиймээс та нар үүнийг агуулгаас нь гажуудуулах ёсгүй, харин бүх өнцгөөс нь харах ёстой. Заримдаа Бурхан эелдэг, энэрэнгүй өнцгөөс ярьдаг ба хүмүүс хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайрыг хардаг; заримдаа Тэр хатуу чанд өнцгөөс ярьдаг бөгөөд ямар ч халдлагыг тэвчихгүй Бурханы зан чанарыг хүмүүс хардаг. Хүн өрөвдмөөр бузар заваан бөгөөд Бурханы царайг харах, эсвэл Бурханы өмнө очих үнэ цэнгүй. Одоо хүмүүс Бурханы өмнө очиж чадаж байгаа нь гагцхүү Бурханы нигүүлсэл юм. Бурханы ажилладаг арга зам болон Түүний ажлын утга учраас Бурханы мэргэн ухааныг харж болно. Хүмүүс Бурхантай шууд харилцдаггүй байсан ч гэсэн Бурханы үгээс эдгээр зүйлийг харж мөн л чадна.

Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбодтой болсон Бурханыг хэрхэн мэдэх тухай”-аас

Чи өөрийнхөө туршлагаар ямар түвшинд хүрсэн нь хамаагүй, энэ бүгд Бурханы үг болон үнэнээс салшгүй байдаг. Бурханы зан чанарын талаар юу ойлгодог чинь, мөн Бурханд юу байгаа болон Тэр юу болох талаар юу мэддэг чинь бүгд Бурханы үгээр илэрхийлэгддэг; тэдгээр нь үнэнээс салгах аргагүй холбоотой байдаг. Бурханы зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болох нь өөрсдөө үнэн юм; уг үнэн нь Бурханы зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохын жинхэнэ илрэл билээ. Энэ нь Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг тод томруун болгож, ойлгомжтойгоор илэрхийлдэг; Бурхан юунд дуртай, Тэр юунд дургүй, Тэр чамаас юу хий гэж хүсэж байгаа болон Тэр чамд юу хийхийг зөвшөөрдөггүй, ямар хүмүүсийг Тэр жигшдэг болон ямар хүмүүсийг Тэр бахаддагийг чамд илүү тодорхой хэлж өгдөг. Бурханы илэрхийлдэг үнэний ард Түүний баяр баясгалан, уур, гуниг, аз жаргал болон Түүний мөн чанар байгааг хүмүүс харж болно—энэ нь Түүний зан чанарын илчлэл юм. Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэж, Түүний үгээс зан чанарыг нь ойлгохоос гадна хамгийн чухал зүйл бол бодитой туршлагаар энэхүү ойлголтод хүрэх шаардлага юм. Хэрвээ хүн Бурханыг мэдэхийн тулд бодит амьдралаас холдвол үүнийгээ биелүүлж чадахгүй. Бурханы үгээс зарим нэг ойлголт олж авч чаддаг хүмүүс байсан ч гэсэн энэ нь онол болон үгээр хязгаарлагддаг бөгөөд Бурхан үнэндээ ямар вэ гэдгээс зөрүүтэй байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”-аас

Бурханд юу байгаа, Тэр юу болох, Бурханы мөн чанар, Бурханы зан чанар нь бүгд Түүний үгээр дамжин хүн төрөлхтөнд илэрхийлэгдсэн. Хүн Бурханы үгийг туулж байхдаа тэдгээрийг хэрэгжүүлэх явцад Бурханы хэлдэг үгийн цаад зорилгыг ойлгож, Бурханы үгийн эх сурвалж болон цаад шалтгааныг ойлгож, Бурханы үгийн зорьсон үр нөлөөг ойлгож, мэдрэх болно. Хүмүүсийн хувьд, үнэн болоод амийг олж авч, Бурханы хүслийг ухаарч, зан чанараа өөрчилж, Бурханы дээд эрх болон зохицуулалтыг дуулгавартай дагах чадвартай болохын тулд хүний туулж, ухаарч, олж авах ёстой бүх зүйл бол энэ юм. Хүн эдгээр зүйлийг туулж, ухаарч, олж авах зуураа Бурханы талаарх ойлголтыг аажмаар олж авсан байх бөгөөд энэ үедээ бас Түүний талаарх өөр өөр түвшний мэдлэгийг олж авсан байх болно. Энэхүү ойлголт, мэдлэг нь хүний төсөөлж зохиосон зүйлээс гарч ирдэггүй, харин ч өөрийнхөө дотор ухамсарлаж, мэдэрч, туулж, баталж байгаа зүйлээс нь гарч ирдэг. Эдгээр зүйлийг ухамсарлаж, туулж, мэдэрч, баталсны дараа л Бурханы талаарх хүний мэдлэг агуулгатай болж, энэ үед л түүний олж авсан мэдлэг нь үнэн, бодитой, алдаа мадаггүй байх бөгөөд Бурханы үгийг ухамсарлаж, туулж, мэдэрч, батлах замаар Бурханы тухай жинхэнэ ойлголт, мэдлэгийг олж авах энэ үйл явц бол Бурхан, хүн хоёрын хоорондох жинхэнэ харилцаа юм. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы хүслийг үнэхээр ойлгож, ухаарч эхэлдэг ба Бурханд юу байгаа, Тэр юу болохыг, Бурханы мөн чанарыг үнэхээр ойлгож, мэдэж; Бурханы зан чанарыг аажмаар ойлгож, мэдэж; Бурхан бүх зүйлийг захирдаг баримтын талаар жинхэнэ үнэмшил болон зөв тодорхойлолттой болдог бөгөөд Бурханы ялгамж чанар, байр суурийн тухайд үндсэн тодорхойлолт, мэдлэгтэй болдог. Ийм төрлийн харилцаан дунд, хүн Бурханы тухай санаа бодлоо алхам алхмаар өөрчилж, Түүнийг үндэслэлгүйгээр төсөөлж, Түүний талаар дураараа сэжиглэж, Түүнийг буруугаар ойлгож, яллаж, Түүнд шүүлт оноож, Түүнд эргэлзэхээ больдог. Улмаар, хүний Бурхантай маргах нь багасаж, зөрчилдөх нь багасаж, Бурханы эсрэг тэрслэх нь цөөрдөг. Эсрэгээрээ, хүн Бурханд анхаарал тавьж, дуулгавартай байх нь ихсэж, Бурханыг хүндлэх хүндлэл нь улам бодитой, улам гүн гүнзгий болдог. Ийм төрлийн харилцаан дунд хүн үнэний хангалт болон амийн баптисмыг олж аваад зогсохгүй, үүний зэрэгцээ бас Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрдэг. Ийм төрлийн харилцаан дунд, хүн зан чанараа өөрчилж, аврал хүртээд зогсохгүй, үүний зэрэгцээ бүтээгдсэн зүйлээс Бурханд хандах жинхэнэ хүндлэл болон шүтлэгийг олж авдаг. Ийм төрлийн харилцаатай байснаар Бурханд итгэх итгэл нь хоосон цаас, хий дэмий амлалт юм уу сохор эрэл хайгуул, сохор шүтлэг байхаа больдог; ийм төрлийн харилцаатай байснаар л хүний амь өдөр өдрөөр боловсрон өсөх ба хүний зан чанар аажмаар өөрчлөгдөж, Бурханд итгэх итгэл нь бүдэг бадаг, тодорхойгүй итгэлээс жинхэнэ дуулгавартай байдал, анхаарал халамж руу, үнэн бодит хүндлэл рүү алхам алхмаар шилждэг, түүнчлэн хүн Бурханыг дагахдаа идэвхгүйгээс идэвхтэй байдал руу, сөрөг байдлаас эерэг байдал руу ахин дэвшдэг; ийм харилцаатай байснаар л хүн Бурханы талаарх жинхэнэ ойлголт, ухааралд, мөн Бурханы талаарх жинхэнэ мэдлэгт хүрдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэдэх нь Бурханаас эмээж, муугаас зайлах зам юм”-аас

Бурханы эрх мэдэл, Бурханы хүч чадал, Бурханы ялгамж чанар, Бурханы мөн чанарын тухай мэдлэгт төсөөлөлдөө найдсанаар хүрч чадахгүй. Бурханы эрх мэдлийг мэдэхийн тулд чи төсөөлөлдөө найдаж болохгүй болохоор ямар арга замаар Бурханы эрх мэдлийн талаарх жинхэнэ мэдлэгийг олж авч чадах вэ? Чи Бурханы үгийг идэж, уух болон Бурханы үгийг нөхөрлөж, туулах явдлаар дамжуулан аажмаар Бурханы эрх мэдлийн талаар туршлага, баталгаажуулалттай болж, улмаар энэ тухай шат дараатай ойлголт, нэмэлт мэдлэгийг олж авах болно. Энэ нь Бурханы эрх мэдлийн тухай мэдлэгт хүрэх цорын ганц зам юм; ямар ч дөт зам гэж үгүй. Та нараас битгий төсөөл гэж гуйдаг нь сүйрлийг чинь хүлээлгэн зүгээр суулгах, мөн аливааг хийлгэхгүй байхтай адилгүй. Бодож, төсөөлөхдөө уураг тархиа ашиглахгүй байна гэдэг нь таамаглахад учир шалтгаан ашиглахгүй, дүн шинжилгээ хийхэд мэдлэг ашиглахгүй, шинжлэх ухааныг үндэслэл болгон ашиглахгүй байх явдал бөгөөд үүний оронд Бурханы үг, үнэн болон амьдралд чинь тулгарч байгаа бүх зүйлээр дамжуулан чиний итгэдэг Бурханд эрх мэдэл бий гэдгийг үнэлж, бататгаж, баталгаажуулах, мөн Бурхан хувь заяаг чинь захирдгийг, Түүний хүч чадал цаг үргэлж жинхэнэ Бурхан Өөрөө гэдгийг нь нотолдог болохыг баталгаажуулах явдал юм. Аливаа хүн Бурханы тухай ойлголтыг олж авах цорын ганц арга энэ билээ. Зарим нь энэ зорилгод хүрэх хялбар арга зам олмоор байна гэдэг, гэхдээ та нар ийм хялбар арга замыг бодож олсон уу? Бодох хэрэг байхгүй гэдгийг чамд Би хэлье: Өөр ямар ч арга зам байхгүй! Бурханд юу байгаа болон Тэр юу болохыг илэрхийлдэг үг, хийдэг зүйл бүрээр нь дамжуулан чин сэтгэлээсээ, тууштайгаар мэдэж, бататгана гэдэг цорын ганц арга зам юм. Энэ нь Бурханыг мэдэх цорын ганц арга. Учир нь Бурханд юу байгаа болон Тэр юу болох болон Бурханы бүх зүйл нь хөндий, хоосон биш—харин бодитой билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө i”-ээс

Тайлбар:
a. Эх бичвэрт “чадахгүй байхын бэлгэ тэмдэг” гэж байдаг.
б. Эх бичвэрт “түүнчлэн халдаж чадахгүй байхын (мөн халдахыг тэвчихгүйн) бэлгэ тэмдэг” гэж байдаг.

No comments:

Post a Comment