Холбогдолтой Бурханы үг:
Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадал нь Түүний бүтээсэн шинэ зүйл бүрд илэрхийлэгдэж байсан бөгөөд Түүний үг, хэрэгжилт нэгэн зэрэг, өчүүхэн ч зөрүүгүй, өчүүхэн төдий ч зай завсаргүйгээр тохиолдсон билээ. Эдгээр шинэ зүйлийн илрэлт болон үүсэл нь Бүтээгчийн эрх мэдэл, хүч чадлын баталгаа байсан: Тэр үгэндээ хүрдэг бөгөөд Түүний үг биелэх болно, мөн биелсэн зүйл нь үүрд үргэлжилнэ. Энэ баримт хэзээ ч өөрчлөгдөөгүй: энэ нь урьд нь ч ийм байсан, өнөөдөр ч ийм байгаа ба үүрд мөнхөд ийм байх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө i”-ээс
Бүтээгч үгээрээ дамжуулан олж авах гэж зорьсон бүхнээ олж авч, хүрэх гэж зорьсон бүхэндээ хүрч чадсанаар зогсохгүй бүтээсэн бүхнээ гартаа хянаж, Өөрийн эрх мэдэл дор захирч чадсан, цаашлаад энэ бүхэн нь дэг журамтай, тогтмол байсан. Түүнчлэн бүх зүйл Түүний үгээр амьдарч, үхсэн төдийгүй Түүний эрх мэдлийн улмаас Түүний тогтоосон хуулийн дунд оршин тогтносон, үүнээс ангид ямар ч зүйл байгаагүй юм!
Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө i”-ээс
Эзэн Есүс Лазарыг үхлээс буцааж авчрахдаа: “Лазар, гараад ир” гэсэн нэг мөрийг л хэрэглэсэн. Тэр үүнээс өөр юу ч хэлээгүй—эдгээр үг юуг төлөөлдөг вэ? Эдгээр нь, үхсэн хүнийг амилуулахыг оролцуулаад Бурхан яриагаараа юуг ч бүтээж чадна гэдгийг төлөөлдөг. Бурхан бүх зүйлийг бүтээхдээ, дэлхийг бүтээхдээ үгээрээ л хийж,
аман тушаал, эрх мэдэлтэй үг хэрэглэсэн бөгөөд тэр даруй бүх зүйл бүтээгдсэн. Энэ нь ингэж гүйцэтгэгдсэн. Эзэн Есүсийн хэлсэн ганц мөр нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээхдээ Бурханы хэлсэн үгтэй яг адилхан байсан; энэ нь Бурханы эрх мэдэл, Бүтээгчийн чадварыг адил тэнцүү агуулж байлаа. Бурханы амнаас гарсан үгийн үрээр бүх зүйл бүрэлдэж тогтсонтой яг адилаар Эзэн Есүсийн амнаас гарсан үгээс болж Лазар булшнаасаа алхан гарч ирсэн юм. Энэ нь Өөрийн махбод болсон биеэр нотлон харуулж, гүйцэтгэсэн Бурханы эрх мэдэл байсан билээ. Ийм төрлийн эрх мэдэл болон чадвар нь Бүтээгчид болон Бүтээгчийн биеллээ олсон хүний Хүүд харьяалагдаж байв. Энэ нь Лазарыг үхлээс буцаан авчирснаар хүн төрөлхтөнд Бурханы заасан ойлголт юм.
аман тушаал, эрх мэдэлтэй үг хэрэглэсэн бөгөөд тэр даруй бүх зүйл бүтээгдсэн. Энэ нь ингэж гүйцэтгэгдсэн. Эзэн Есүсийн хэлсэн ганц мөр нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээхдээ Бурханы хэлсэн үгтэй яг адилхан байсан; энэ нь Бурханы эрх мэдэл, Бүтээгчийн чадварыг адил тэнцүү агуулж байлаа. Бурханы амнаас гарсан үгийн үрээр бүх зүйл бүрэлдэж тогтсонтой яг адилаар Эзэн Есүсийн амнаас гарсан үгээс болж Лазар булшнаасаа алхан гарч ирсэн юм. Энэ нь Өөрийн махбод болсон биеэр нотлон харуулж, гүйцэтгэсэн Бурханы эрх мэдэл байсан билээ. Ийм төрлийн эрх мэдэл болон чадвар нь Бүтээгчид болон Бүтээгчийн биеллээ олсон хүний Хүүд харьяалагдаж байв. Энэ нь Лазарыг үхлээс буцаан авчирснаар хүн төрөлхтөнд Бурханы заасан ойлголт юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө iii”-аас
Миний хэлсэн бүхэн тоологдож, тоологдсон бүхэн гүйцэлдэх ёстой, үүнийг хэн ч өөрчилж чадахгүй; энэ нь гарцаагүй. Өнгөрсөнд хэлсэн зүйл минь ч бай, ирээдүйд хэлэх зүйл минь ч бай, бүгд биелэх бөгөөд бүх хүнд үүнийг харуулна. Энэ бол Миний үгийн ажлын зарчим билээ. … Орчлон ертөнц дээр тохиолддог бүх зүйлээс, эцсийн шийдвэрийг нь Би гаргадаггүй юу ч үгүй. Миний гарт оршдоггүй юу байна вэ? Миний хэлсэн бүхэн биелдэг, хүмүүсийн дундаас бодлыг минь өөрчилж чадах хэн байна вэ? Газар дээр байгуулсан Миний гэрээ байж болох уу? Миний төлөвлөгөөнд юу ч саад болж чадахгүй; Би ажлаа цаг үргэлж хийж, удирдлагаа цаг ямагт төлөвлөдөг. Ямар хүн хөндлөнгөөс оролцож чадах юм бэ? Энэ бүхнийг Би Өөрөө зохицуулж байгаа биш гэж үү? Өнөөдрийн энэ нөхцөл байдалд орсон нь Миний төлөвлөгөө, Миний таамгаас мөн л гаждаггүй; энэ бүгдийг Би аль эрт тодорхойлсон юм. Та нарын дундаас хэн чинь энэ алхамд зориулсан Миний төлөвлөгөөг ойлгож чадах вэ? Миний ардууд Миний дуу хоолойг сонсох болно, Намайг үнэхээр хайрладаг хүн нэг бүр Миний сэнтийн өмнө эргэн ирнэ.
Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Нэгдүгээр бүлэг”-ээс
“Үг” хэмээх үг хэдийгээр энгийн, жирийн боловч бие махбодтой болсон Бурханы амнаас гардаг үг бүх орчлон ертөнцийг доргиодог; энэ нь хүний зүрх сэтгэлийг, үзлийг, хуучин зан чанарыг болон бүх дэлхий ертөнцийн харагддаг байсан байдлыг ч өөрчилдөг. Эрин үеүдийн туршид өнөөдрийн Бурхан л ийм байдлаар ажилладаг бөгөөд зөвхөн Тэр л ингэж ярьж, хүнийг ингэж авардаг. Энэ мөчөөс эхлээд хүн үгийн удирдамж дор амьдарч, үгээр хариулуулж, хангагддаг. Бүх хүн үгийн дэлхий ертөнцөд, Бурханы үгийн хараал болон ерөөл дотор амьдарч эхэлсэн бөгөөд үгийн шүүлт, гэсгээлт дор амьдарч эхэлсэн хүмүүс бүр ч олон бий. Эдгээр үг болон энэ ажил бүгд хүний авралын төлөө, Бурханы хүслийг биелүүлэхийн төлөө, хуучин дэлхий ертөнцийн анхдагч төрхийг өөрчлөхийн төлөө байдаг. Бурхан дэлхийг үгээр бүтээсэн, орчлон ертөнц дахины хүмүүсийг үгээр удирддаг бөгөөд тэднийг үгээр байлдан дагуулж, авардаг. Эцэст нь Тэр бүхийл хуучин ертөнцийг төгсгөхийн тулд үг ашиглах болно. Зөвхөн тэр үед л удирдлагын төлөвлөгөө бүрэн гүйцэлдэх юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хаанчлалын эрин үе бол үгний эрин үе юм”-аас
Эцсийн өдрүүдийн ажилд үгийн хүч чадал нь тэмдэг, гайхамшгийн хүч чадлаас илүү их байдаг бөгөөд үгийн эрх мэдэл нь тэмдэг, гайхамшгийн эрх мэдлээс давдаг. Үг нь хүний зүрх сэтгэлийн гүнд булагдсан бүх ялзарсан зан чанарыг ил болгодог. Чи тэдгээрийг өөрөө таних ямар ч аргагүй. Үгээр дамжуулан тэдгээрийг чиний өмнө ил болгоход чи аяндаа олж мэднэ; чи тэдгээрийг үгүйсгэж чадахгүй бөгөөд бүрэн үнэмшинэ. Энэ нь үгний эрх мэдэл биш гэж үү? Энэ бол өнөөдрийн үгний ажлаар хүрсэн үр дүн юм. Тиймээс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулснаар хүнийг нүглээс бүрэн аварч чадахгүй, мөн тэмдэг, гайхамшгаар дамжуулан бүрэн төгс болгож ч чадахгүй. Өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулах эрх мэдэл нь хүмүүст нигүүлслийг л өгдөг боловч хүний махан бие Сатанд харьяалагдсаар байдаг ба сатаны ялзарсан зан чанар хүний дотор хэвээр үлддэг. Өөрөөр хэлбэл, цэвэр болгоогүй зүйл нүгэл болон бузарт харьяалагдсаар байдаг. Үгийн тусламжтайгаар цэвэр болгуулсны дараа л тэр Бурханаар авахуулах бөгөөд ариун хүн болж чаддаг. Хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж, түүнийг золин аврах үед энэ нь, түүнийг Сатаны гараас булаан авч, Бурханд буцааж өгсөн гэсэн утгатай. Гэвч тэр Бурханаар ариусгагдаж, өөрчлөгдөөгүй учраас ялзарсан хүн хэвээр үлддэг. Хүний дотор бузар буртаг, эсэргүүцэл, тэрслүү байдал оршсоор байдаг; хүн зөвхөн Бурханы золин авралаар дамжуулж Түүн рүү буцаж очсон боловч түүнд Бурханы тухай өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүй ба Түүнийг эсэргүүцэж, Түүнээс урвасаар байдаг. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт уг чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг ариусгаж, өөрчлөх зорилготой; үгээр хийсэн шүүлт, гэсгээлтээр мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн ялзралаа хаяж, ариусгагдаж чадна. … Чиний хардаг Бурханы алдар болон Бурханы Өөрийн эрх мэдэл нь ердөө цовдлолын тусламжтайгаар, мөн өвчнийг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулснаар харагддаг юм биш, харин Түүний үгийн шүүлтээр дамжуулан бүр ч их харагддаг. Бурханы эрх мэдэл, хүч чадал нь зөвхөн тэмдэг үзүүлж, өвчнийг эдгээж, чөтгөрүүдийг хөөн зайлуулахаас бүрддэг юм биш, харин үгийн шүүлт нь Бурханы эрх мэдлийг илүү сайн төлөөлж, Түүний төгс хүчит байдлыг илүү сайн илчилж чаддаг гэдгийг энэ нь чамд харуулдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс
Та нар Бурханы хүслийг харж, Бурханы ажил нь тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээх шиг энгийн биш гэдгийг харах ёстой. Учир нь, өнөөдрийн ажил бол завхарсан хүмүүсийг, туйлын хөшүүн болсон хүмүүсийг өөрчилж, бүтээгдсэнийхээ дараа Сатанаар боловсруулагдсан хүмүүсийг ариусгах явдал болохоос Адам, Еваг бүтээх, тэр ч байтугай гэрлийг бий болгох юм уу бүх төрлийн ургамал, амьтныг бүтээх явдал биш юм. Түүний одоогийн ажил нь, Сатаны ялзруулсан бүхнийг ариун болгох явдал бөгөөд ингэснээр тэд дахин авхуулж, Түүнд харьяалагддаг зүйл, Түүний алдар суу болж болох юм. Ийм ажил бол тэнгэр, газар, бүх зүйлийн бүтээлийн талаар хүний төсөөлдөг шиг энгийн биш, мөн хүний төсөөлдөг шиг Сатаныг ёроолгүй нүх рүү хараах ажилтай адил биш. Харин ч энэ нь хүнийг өөрчилж, сөрөг зүйлийг эерэг болгож, Өөрт нь харьяалагддаггүй зүйлийг эзэмшилдээ авах явдал билээ. Энэ нь Бурханы ажлын энэ үе шатны дотоод түүх юм. Та нар үүнийг ухаарах ёстой ба асуудлыг хэт хялбарчлах ёсгүй. Бурханы ажил ямар ч энгийн ажилтай адилгүй. Хүний оюун санаа үүний гайхамшиг, мэргэн ухааныг ухан ойлгож чадахгүй. Өөрийн ажлын энэ үе шатанд Бурхан бүх зүйлийг бүтээж байгаа биш, тэдгээрийг устгаж байгаа ч биш. Харин ч, Тэр бүх бүтээлээ өөрчилж, Сатаны сэвтүүлсэн бүх зүйлийг ариусгаж байгаа. Тиймээс Бурхан асар их хэмжээний ажлыг эхлүүлэх ба энэ нь Бурханы ажлын нийт утга учир юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?”-ээс
Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө болох зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь эхний Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь бас Золин авралын эрин үе юм); эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил өөр өөр эрин үеийн дагуу агуулгаараа ялгардаг боловч энэхүү ажил нь үе шат бүрд хүний хэрэгцээнд нийцдэг—илүү нарийн хэлбэл, энэ нь Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд Сатаны хэрэглэдэг арга мэхийн дагуу хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялж, мэргэн ухаан, төгс хүчээ харуулж, мөн Сатаны бүх арга мэхийг илчилж, улмаар Сатаны эзэмшил дор амьдардаг бүхий л хүн төрөлхтнийг аврах явдал билээ. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, төгс хүчийг харуулж, мөн Сатаны тэвчишгүй муу муухайг илчлэхийн төлөө байдаг; цаашлаад сайн мууг ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, адгийн муу, ёрын нэгэн гэдгийг тодорхой харах боломжийг бүтээгдсэн зүйлсэд олгож, мөн сайн ба муу, үнэн ба гажууд онол, ариун байдал ба бузар булай болон юу агуу, юу жигшүүртэй гэдгийн хоорондох ялгааг туйлын тодорхой ялган таних боломж олгохын төлөө байдаг. Тийнхүү хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, зөвхөн Бүтээгч болох Би л хүн төрөлхтнийг аварч, таашаан эдэлж чадах зүйлсийг нь хүмүүст хүртээж чадна хэмээн мэдлэггүй хүн төрөлхтөн Надад гэрчлэл хийж чаддаг болно; Би бол бүх зүйлийн Захирагч, Сатан бол Миний бүтээсэн зүйлсийн нэг төдий бөгөөд хожим нь Надаас урвасан юм гэдгийг тэд мэдэж авна. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гурван үе шатанд хуваагддаг ба Би бүтээгдсэн зүйлсээр Өөртөө гэрчлэл хийлгэж, Өөрийн хүслийг ойлгуулж, Би бол үнэн гэдгийг мэдүүлэх үр дүнд хүрэхийн тулд ийнхүү ажилладаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Золин авралын эрин үеийн ажлын цаад үнэн түүх”-ээс
Хүн төрөлхтөн доторх Бурханы нэг ч ажил дэлхий бүтээгдэх үед аль хэдийн бэлтгэгдсэн байдаггүй; харин энэ нь, хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг алхам алхмаар илүү бодитоор, үнэхээр хэрэгжүүлэх боломжийг Бурханд олгодог зүйлсийн хөгжил юм. Энэ нь Ехова Бурхан, эмэгтэй хүнийг уруу татуулахын тулд могойг бүтээгээгүйтэй яг адилхан. Энэ нь Түүний тодорхой төлөвлөгөө байгаагүй, эсвэл Түүний санаатайгаар урьдчилан төлөвлөсөн зүйл байгаагүй; энэ нь гэнэтийн зүйл байсан гэж хэлж болно. Ехова, Адам, Ева хоёрыг Едений Цэцэрлэгээс хөөсний дараа дахин хэзээ ч хүнийг бүтээхгүй гэж амласан учраас энэ нь ийм байгаа юм. Гэхдээ энэ суурин дээр л хүмүүс Бурханы мэргэн ухааныг нээж илрүүлсэн бөгөөд энэ нь Миний өмнө дурдсантай адилаар: “Миний мэргэн ухаан, Сатаны хуйвалдаан дээр үндэслэж хэрэглэгддэг.” Хүн төрөлхтөн хэчнээн ялзармал болсон эсвэл могой тэднийг хэрхэн уруу татсан нь хамаагүй, Еховад Өөрийнх нь мэргэн ухаан байсаар байсан; тиймээс, Тэр энэ дэлхийг бүтээснээсээ хойш шинэ ажил эрхэлсэн ба энэхүү ажлын нэг ч алхам хэзээ ч давтагдаж байгаагүй. Сатан хуйвалдаануудыг тасралтгүй явуулсан; хүн төрөлхтөн Сатанаар тасралтгүй завхруулагдсан ба Ехова Бурхан ч гэсэн Өөрийн ухаалаг ажлыг тасралтгүй явуулсан билээ. Тэр хэзээ ч бүтэлгүйтээгүй бөгөөд дэлхийн бүтээлээс эхлээд өнөөг хүртэл Тэр хэзээ ч Өөрийн ажлыг зогсоогоогүй. Хүн төрөлхтөн Сатанаар завхруулагдсаны дараа, хүн төрөлхтнийг завхруулдаг Өөрийн дайсныг ялахын тулд Тэр хүмүүсийн дунд тасралтгүй ажилласан. Энэхүү тулаан нь эхнээсээ эхлээд дэлхийн төгсгөл хүртэл үргэлжлэх болно. Энэ бүх ажлыг хийхдээ, Тэр Сатанаар завхруулагдсан хүн төрөлхтөнд Өөрийн агуу авралыг хүлээн авах боломж олгоод зогсохгүй мөн тэдэнд Түүний мэргэн ухаан, төгс хүч, эрх мэдлийг харах боломжийг олгосон ба эцэст нь хорон мууг шийтгэж, сайныг шагнаснаар—Тэр хүн төрөлхтөнд зөвт зан чанараа харуулах болно. Тэр яг энэ өдрийг хүртэл Сатантай тулалдсан ба хэзээ ч ялагдаагүй, учир нь Тэр бол ухаалаг Бурхан бөгөөд Түүний мэргэн ухаан нь Сатаны хуйвалдаан дээр үндэслэн хэрэглэгддэг. Ингэснээр Тэр тэнгэр дэх бүх зүйлийг Өөрийн эрх мэдэлд захируулаад зогсохгүй; Тэр мөн газар дээрх бүх зүйлийг Өөрийн хөлийн дор амруулна, ингээд энэ бүхний эцэст, хүн төрөлхтөнд халдаж, зовоодог тэдгээр хорлон сүйтгэгчдийг Өөрийн гэсгээлтэд унагах болно. Ажлын бүх үр дүн нь Түүний мэргэн ухааны улмаас бий болсон. Хүн төрөлхтний оршин тогтнолоос өмнө Тэр хэзээ ч Өөрийн мэргэн ухааныг илчлээгүй, учир нь Түүнд тэнгэрт ч, газарт ч эсвэл бүх орчлон ертөнцөд ямар ч дайсан байхгүй байсан ба байгаль дээр бүхэнд халдсан харанхуй хүчнүүд байгаагүй юм. Тэргүүн тэнгэрэлч Түүнээс урвасны дараа Тэр хүн төрөлхтнийг газар дээр бүтээсэн, хүн төрөлхтний улмаас Тэрээр тэргүүн тэнгэрэлч болох Сатантай хийсэн мянган жилийн дайнаа албан ёсоор эхлүүлсэн бөгөөд амжилттай үе шат бүрд энэхүү дайн улам эрчимжиж байсан юм. Түүний төгс хүчит байдал болон мэргэн ухаан нь эдгээр үе шат бүрд байсан. Зөвхөн энэ удаа л тэнгэр, газар дахь бүх зүйл Түүний мэргэн ухаан, төгс хүчит байдал болон ялангуяа Бурханы бодит байдлыг харж чадаж байгаа юм. Тэр одоо ч ийм бодит байдлаар Өөрийн ажлыг хэрэгжүүлж байгаа; нэмж хэлэхэд, Тэр Өөрийн ажлаа хэрэгжүүлэнгээ мөн Өөрийн мэргэн ухаан, төгс хүчит байдлаа илчилдэг; Бурханы төгс хүчийг хэрхэн тайлбарлахыг, ялангуяа Бурханы бодит байдлыг яг хэрхэн тайлбарлахыг харуулахын тулд Тэр та нарт ажлын үе шат бүр дэх дотоод үнэнийг мэдэх боломжийг олгодог.
Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос
Миний төлөвлөгөөнд Сатан үргэлж алхам бүрийн төгсгөлөөс шүүрч авдаг ба Миний мэргэн ухааны товойлгогчийн хувиар Миний анхдагч төлөвлөгөөг тасалдуулах арга зам олох гэж үргэлж оролддог. Гэхдээ түүний зальхай арга мэхэнд Би автана гэж үү? Тэнгэр, газар дээр буй бүхэн Надад зүтгэдэг—Сатаны зальхай арга мэх ер нь өөр байж чадна гэж үү? Энэ бол чухамхүү Миний мэргэн ухааны огтлолцол, энэ бол чухамхүү Миний үйл хэргийн гайхалтай байдал бөгөөд энэ бол Миний бүхий л удирдлагын төлөвлөгөө хэрэгждэг зарчим юм. Хаанчлалыг байгуулж байх хугацаанд Би Сатаны зальт аргаас мөн л зайлсхийдэггүй, харин хийх ёстой ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Хорвоо дээрх бүх зүйлийн дотроос Би Сатаны үйл хэргийг Өөрийн товойлгогч болгон сонгосон. Энэ нь Миний мэргэн ухаан биш гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Наймдугаар бүлэг”-ээс
Намайг ажлаа албан ёсоор эхлэх үед бүх хүн Намайг хөдлөхөд хөдөлж, тийнхүү орчлон ертөнц даяарх хүмүүс өөрсдөө Миний алхамтай хөл нийлүүлж, орчлон ертөнц дахинд “баяр баясал” бий болох ба хүн Надаас урам зориг авна. Үүний үр дүнд агуу улаан луу өөрөө Надад шавхуурдуулж будилж, самуурсан байдалд орж, Миний ажилд үйлчлэх ба хэдий дургүй байсан ч өөрийн хүслийг дагаж чадахгүй, Надад захирагдахаас өөр ямар ч аргагүй болох юм. Миний бүхий л төлөвлөгөөнд агуу улаан луу бол Миний товойлгогч, Миний дайсан, түүнчлэн Миний зарц; тиймээс Би тэрэнд тавих Өөрийн “шаардлагуудыг” хэзээ ч сулруулаагүй. Тийм учраас бие махбодтой болсон Миний ажлын сүүлчийн шат нь тэрний гэрт гүйцэлддэг. Ийм маягаар агуу улаан луу Миний төлөө зохистойгоор үйлчлэл үзүүлж илүү чадна, үүгээр Би тэрийг байлдан дагуулж, Өөрийн төлөвлөгөөг гүйцээнэ.
Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Хорин есдүгээр бүлэг”-ээс
Бурхан Сатаныг ялах нь гарцаагүй! Сатан үнэндээ аль хэдийн бүтэлгүйтсэн. Агуу улаан лууны нутаг даяар сайн мэдээ тархаж эхлэх үед, тэр нь бие махбодтой болсон Бурханы ажиллаж эхэлсэн буюу энэ ажил явагдаж эхэлсэн үе бөгөөд Сатан бүрэн ялагдсан, учир нь бие махбодтой болсон Бурхан Сатаныг ялах учиртай билээ. Бурхан дахин нэг удаа махан биетэй болж, Өөрийн ажлаа хэрэгжүүлж эхлэхийг Сатан харсан ба ямар ч хүч энэ ажлыг зогсоож чадахгүйг бас харсан. Тиймээс, энэ ажлыг харах үедээ цочирдон мэгдэж, цаашид юу ч хийж зүрхлэхгүй болсон. Эхэндээ Сатан маш их мэргэн ухааныг эзэмшсэн ба Бурханы ажилд саад болж, түйвээж чадлаа гэж бодсон; гэсэн хэдий ч, Бурхан дахин нэг удаа махан биетэй болж, Өөрийнхөө ажилд түүний тэрслүү занг, хүн төрөлхтний төлөөх илрүүлэлт, шүүлт болгон ашиглаж, ингэснээр хүн төрөлхтнийг байлдан дагуулж, түүнийг ялна гэж тэр бодоогүй юм. Бурхан түүнээс илүү ухаантай ба Түүний ажил түүнээс хамаагүй илүү. Тиймээс, Би дараах зүйлийг өмнө нь хэлж байсан: Миний хийдэг ажил бол Сатаны ов залийн хариуд хэрэгждэг. Эцэстээ Би Өөрийн төгс хүчит байдлыг болон Сатаны хүчгүй байдлыг илчлэх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Өнөөг хүртэл бүх хүн төрөлхтөн хэрхэн хөгжсөнийг чи мэдэх ёстой”-оос
Би өмнө нь хэлсэн: Би бол ухаалаг Бурхан. Би бүх хүнийг болон сатанлаг ааш авирыг илчилж, буруу санаа зорилготой хүмүүсийг ил болгож, Миний өмнө нэг янзаар аяглаж, Миний ардуур өөрөөр байдаг, Намайг эсэргүүцдэг, Надад үнэнч бус, мөнгөний араас шунахайрдаг, Миний ачаанд хайхрамжтай байдаггүй, ах эгч нараа мэхэлж, шударга бус ханддаг, хүмүүсийг баясгах гэж уран үгээр ярьдаг, зүрх сэтгэл, оюун ухаанаа эгч нарынхтайгаа уялдуулж чаддаггүй хүмүүсийг ил болгохдоо Өөрийн хэвийн хүн чанарыг ашигладаг. Маш олон хүн, Миний хэвийн хүн чанараас болж, Намайг нууцхан эсэргүүцэж, Миний хэвийн хүн чанарыг мэдэхгүй гэж бодоод хууран мэхэлж, шударга бус байдаг. Мөн маш олон хүн Миний хэвийн хүн чанарт онцгой анхаарал тавьж, Надад идэж уух сайхан зүйлс өгч, зарц мэт Надад үйлчилж, зүрх сэтгэл дэх зүйлээ Надад хэлэх мөртлөө Миний араар тэс өөрөөр аашилдаг. Сохор хүмүүс! Хүний зүрх сэтгэлийн гүнийг хардаг Бурхан—Намайг та нар ердөө мэддэггүй. Та нар одоо ч Намайг мэдэхгүй хэвээр байна; юу хийх гэж байгааг чинь Намайг мэддэггүй гэж чи бодсоор байдаг. Бодоод үз дээ: Миний хэвийн хүн чанараас болж хэчнээн олон хүн өөрсдийгөө сүйд хийв? Сэр! Намайг ахин бүү хуур. Чи Миний өмнө хийсэн бүхнээ, үг үйлдэл бүрээ тавьж, Надаар шинжлүүлэхийг хүлээн зөвшөөр.
Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Далан зургаадугаар бүлэг”-ээс
Би ухаалгаар үйлддэг. Намайг үл тоож, Миний нэрийг шившиглэдэг хүмүүсийг Би хутга ч үгүй, буу ч үгүй, хуруугаа ч өргөлгүйгээр бүрмөсөн ялах болно. Би бол уужим сэтгэлтэй, Сатан ийм үймээн дэгдээх үед ч гэсэн Би Өөрийн ажлыг нэгэн жигд алхаагаар үргэлжлүүлдэг; түүнд Би анхаарал огт хандуулдаггүй бөгөөд Өөрийн удирдлагын төлөвлөгөөг дуусган түүнийг ялах болно. Энэ бол Миний хүч чадал, Миний мэргэн ухаан, түүнээс ч илүүтэйгээр Миний эцэс төгсгөлгүй суу алдрын багахан хэсэг юм.
Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Ерэн нэгдүгээр бүлэг”-ээс
Өнөөдөр, Бурхан Өөрийн ажлыг хийхээр дэлхийд эргэж ирсэн. Түүний эхний зогсоол бол дарангуйлагч удирдагчдын асар том цугларал болсон газар: Хятад буюу бурхангүй үзлийн бат бэх цайз юм. Бурхан Өөрийн мэргэн ухаан, хүч чадлаар бүлэг хүмүүсийг олж авсан. Энэ хугацаанд Хятадын эрх баригч нам Түүнийг бүх аргаар мөшгин хөөж, асар их зовлон амсуулан толгой тавьж амрах газар, орох оронгүй болгосон. Үүнийг үл харгалзан, Бурхан Өөрийнхөө хийхээр зорьсон ажлыг хийсээр байна: Тэр Өөрийн дуу хоолойгоор айлдаж, сайн мэдээг тарааж байна. Бурханы төгс хүчийг хэн ч төсөөлж чадахгүй. Хятадад буюу Бурханыг дайсан гэж үздэг улсад Бурхан Өөрийнхөө ажлыг хэзээ ч зогсоогоогүй. Харин илүү олон хүн Бурханы ажил ба үгийг хүлээн зөвшөөрсөн, учир нь Бурхан хүн төрөлхтний гишүүн нэг бүрийг боломжит дээд хэмжээгээр авардаг. Ямар ч орон, ямар ч хүч Бурханы биелүүлэхээр хүссэн зүйлийн замд саад болж чадахгүй гэдэгт бид итгэдэг. Бурханы ажилд саад хийдэг, Бурханы үгийг эсэргүүцдэг хүмүүс, Бурханы төлөвлөгөөг үймүүлж, хорлодог хүн бүр эцэстээ Бурханаар шийтгүүлнэ. Бурханы ажлыг эсэргүүцдэг хүн там руу илгээгдэнэ; Бурханы ажлыг сөрдөг ямар ч улс устгагдана; Бурханы ажлыг эсэргүүцэхээр өндөлздөг ямар ч үндэстэн газрын хөрснөөс арчигдаж, оршин тогтнохоо болино. …
Бурханы ажил бол сүрлэгээр долгилох давлагаатай ижил. Хэн ч Түүнийг саатуулан барьж чадахгүй, хэн ч Түүний алхааг зогсоож чадахгүй. Түүний үгийг анхааралтайгаар сонсдог, Түүнийг эрж хайж, Түүгээр цангадаг хүмүүс л Түүний мөрийг дагаж, Түүний амлалтыг хүлээн авч чадна. Харин тэгээгүй хүмүүс сүйрлийн гамшигт өртөж, тохирох шийтгэлээ хүртэнэ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг”-аас
Хаанчлал хүний дунд өргөжиж, хүний дунд бүрэлдэж, хүний дунд өндийн босож байна; Миний хаанчлалыг устгаж чадах ямар ч хүч байхгүй. … Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар хүлээн зөвшөөрч үзсэн үү? Та нарын төлөө өгсөн амлалтыг эрж хайж байсан уу? Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас гарцаагүй ангижирч, харанхуйн дунд өөрсдийг чинь замчлах гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар бүх бүтээлийн эзэн байх нь лавтай. Та нар Сатаны өмнө ялагч байх нь лавтай. Агуу улаан лууны хаанчлал нуран унахад та нар Миний ялалтад гэрчлэл хийхээр үй олон хүн дунд зогсох нь лавтай. Синимийн нутагт та нар шийдэмгий, тууштай байх нь лавтай. Туулсан зовлонгоороо дамжуулан та нар Надаас ирдэг ерөөлийг өвлөж, бүхий л орчлон ертөнц даяар Миний алдрыг цацруулах нь дамжиггүй.
Үг нь махбодоор илэрсэн ном дахь бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдваруудын “Арван есдүгээр бүлэг”-ээс
No comments:
Post a Comment