03/01/2020

Х. Бурханыг хэрхэн мэдэх тухай үнэний талыг хүн тодорхой нөхөрлөх ёстой

1. Бурханыг мэднэ гэж юу вэ? Библийн мэдлэгийн тухай ойлголт болон теологийн онолыг Бурханы тухай мэдэх гэж үзэж болох уу?

Холбогдолтой Бурханы үг:
Бурханыг хэрхэн мэдэх тухай үнэний талыг хүн тодорхой нөхөрлөх ёстой

Бурханыг мэдэх гэж юу гэсэн үг вэ? Хүн Бурханы баяр хөөр, уур хилэн, уйтгар гуниг, аз жаргалыг мэддэг байна гэсэн үг; энэ нь Бурханыг мэдэж байгаа хэрэг юм. Чи Бурханыг харсан гэж хэлдэг атлаа Бурханы баяр хөөр, уур хилэн, уйтгар гуниг, аз жаргалыг, мөн Түүний зан чанарыг ойлгодоггүй, зөвт байдлыг нь ч ойлгодоггүй. Чи Түүний өршөөнгүй байдлын талаар ямар ч ойлголтгүй бөгөөд юунд дуртай, юуг үзэн яддагийг нь мэддэггүй. Энэ нь Бурханы тухай мэдлэг биш. Хэрэв чи Түүнийг мэддэг, ойлгодог, мөн Түүний зарим хүслийг ухаарч чаддаг бол Түүнд үнэхээр итгэж, захирагдаж, Түүнийг үнэхээр хайрлаж, шүтэн мөргөж чаддаг. Харин эдгээр зүйлийг ойлгодоггүй бол чи зүгээр л дагалдаж байгаа хэрэг бөгөөд ердөө л аялдан дагаж, олон нийтийг дагадаг хүн юм. Үүнийг жинхэнэ дуулгавартай байдал, жинхэнэ шүтлэг гэж хэлж болохгүй. Жинхэнэ шүтлэг хэрхэн бий болдог вэ? Бурханыг үнэхээр мэддэг, хардаг хүмүүс дунд Түүнийг шүтэн мөргөдөггүй, хүндэлдэггүй хүн үгүй. Тэд бүгд өвдөг сөгдөн, Түүнийг шүтэн мөргөх ёстой. Одоо бие махбодтой болсон Бурханы ажлын цаг үед хүмүүс Бурханы бурханлаг чанарын мөн чанар, зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохын тухай ойлголттой байх тусмаа Түүнийг улам их нандигнаж, хүндэтгэдэг. Ерөнхийдөө, бага ойлголттой байна гэдэг нь улам хайхрамжгүй байж, Бурханд хүн хэмээн ханддаг гэсэн үг. Хэрвээ хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Түүнийг харвал айсандаа дагжин чичирнэ. “Миний араас ирэх Нэгэн надаас хүчирхэг, би Түүний гутлыг ч авч явах үнэ цэнгүй” гэж Иохан яагаад хэлсэн бэ? Иоханы зүрх сэтгэл дэх ойлголт төдийлөн гүн гүнзгий байгаагүй ч, тэрээр Бурхан гайхалтай гэдгийг мэддэг байжээ. Одоо хэчнээн хүн Бурханыг хүндэтгэж чаддаг вэ? Зан чанарыг нь мэдэлгүйгээр Түүнийг хүндэтгэж яаж чадах юм бэ?
Хэрэв хүмүүс Христийн мөн чанарыг мэддэггүй, Бурханы зан чанарыг ойлгодоггүй бол бодитой Бурханыг үнэхээр шүтэн мөргөж чаддаггүй. Хэрэв хүмүүс Христийн эгэл, хэвийн гадаад төрхийг л хараад, мөн чанарыг нь мэддэггүй бол Христэд эгэл хүн мэт хандахад амархан юм. Тэд Түүнд хүндлэлгүй хандаж, Түүнийг хуурч, эсэргүүцэж, Түүнд дуулгаваргүй байж, Түүнийг шүүж магад. Тэд өөрсдийгөө зөв зүйтэй гэж бодоцгоон, Түүний үг, ажлыг өчүүхэн гэж үзэн, Бурханы талаар үзэл өвөрлөж, Түүнийг яллаж, доромжилж болох юм. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хүн Христийн мөн чанар болон бурханлаг чанарыг мэдэх ёстой. Энэ бол Бурханыг мэдэхийн үндсэн тал бөгөөд бүх итгэгчийн хүрэх ёстой зүйл билээ.

Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбодтой болсон Бурханыг хэрхэн мэдэх тухай”-аас

Бодитой Бурханы талаарх мэдлэг нь, Түүний үгийг мэдэж, туулах, Ариун Сүнсний ажлын дүрэм журам, зарчмуудыг болон Бурханы Сүнс махбодод хэрхэн ажилладгийг ойлгохоос бүрддэг. Иймд, махбод дахь Бурханы үйлдэл бүрийг Сүнс удирддаг бөгөөд Түүний хэлсэн үг бол Сүнсний шууд илэрхийлэл юм гэдгийг мэдэх явдал ч бас үүнд багтдаг. Тиймээс, хэрвээ чи бодитой Бурханыг мэдэхийг хүсвэл Бурхан хүн чанар болон бурханлаг чанараар хэрхэн ажилладгийг голлон мэдэх хэрэгтэй; энэ нь бүх хүний холбогддог Сүнсний илэрхийлэлтэй хамаатай юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бодитой бурхан бол Бурхан Өөрөө гэдгийг чи мэдэх ёстой”-оос

Бурханы үгийг мэдэж авах үйл явц нь Бурханыг мэдэж авах үйл явц, мөн түүнчлэн Бурханы ажлыг мэдэж авах үйл явц билээ. Иймээс үзэгдлийг мэдэх гэдэг нь бие махбодтой болсон Бурханы хүн чанарыг мэдэх явдлыг хэлэхээр үл барам, мөн Бурханы үг болон ажлыг мэдэх явдлыг хэлдэг. Бурханы үгээс хүмүүс Бурханы хүслийг ойлгож эхэлдэг ба Бурханы ажлаас тэд Бурханы зан чанарыг болон Бурхан юу болохыг мэдэж эхэлдэг. Бурханд итгэх итгэл бол Бурханыг мэдэх эхний алхам юм. Бурханд итгэх энэхүү анхны итгэлээс Бурханд итгэх хамгийн гүн гүнзгий итгэл хүртэл ахин дэвших үйл явц нь Бурханыг мэдэж авах үйл явц бөгөөд Бурханы ажлыг мэдэрч туулах үйл явц билээ. … Бурханыг мэдэх нь Бурханы зан чанарыг мэдэх, Түүний хүслийг ойлгох болон Тэр юу болохыг мэдэх явдлыг агуулдаг. Гэхдээ хүн аль ч талыг нь мэдэж авсан бай, аль аль нь төлөөс төлөхийг хүнээс шаарддаг, дуулгавартай байх хүслийг шаарддаг, үүнгүйгээр хэн ч эцэст нь хүртэл дуулгавартай дагаж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас

Тиймээс Бурханы бодит үйлдлийг мэдэх, Бурханы бодит байдал болон Түүний төгс хүчийг мэдэх, Бурханы Өөрийн жинхэнэ ялгамж чанарыг мэдэх, Түүнд юу байгаа болон Тэр юу болохыг мэдэх, бүх зүйлийн дунд Тэр юу харуулсан болохыг мэдэх нь—Бурханыг мэдэхээр зорьж буй хүн нэг бүрд маш чухал юм. Эдгээр нь, хүмүүс үнэний бодит байдалд орж чадах эсэхэд шууд нөлөөлдөг. Хэрвээ чи Бурханы тухай ойлголтоо ердөө үгээр хязгаарлавал, үүнийг өөрийн өчүүхэн туршлагаар, өөрийн найдаж буй Бурханы нигүүлслээр, Бурханд өгөх өчүүхэн гэрчлэлээрээ хязгаарладаг бол чиний итгэдэг Бурхан яавч жинхэнэ Бурхан Өөрөө биш гэж Би хэлнэ, мөн чиний итгэдэг Бурхан бол жинхэнэ Бурхан биш, харин төсөөллийн Бурхан гэж хэлж бас болно. Яагаад гэвэл жинхэнэ Бурхан нь бүх зүйлийг захирдаг, бүх зүйлийн дунд алхдаг, бүх зүйлийг удирддаг Нэгэн юм. Тэр бол бүх хүн төрөлхтний хувь заяаг атгадаг Нэгэн—бүх зүйлийн хувь заяаг атгадаг Нэгэн билээ. Миний ярьж байгаа Бурханы ажил хийгээд үйлдэл нь хүмүүсийн цөөнхөөр хязгаарлагддаггүй. Өөрөөр хэлбэл, Түүнийг одоо дагаж байгаа хүмүүсээр хязгаарлагддаггүй. Түүний үйлдэл, бүх зүйлийн дунд, бүх зүйлийн оршин тогтнолоос, бүх зүйлийн өөрчлөлтийн хуулиас харагддаг.

Хэрвээ чи Бурханы аливаа үйлсийг бүх зүйлийн дундаас харж, таньж чаддаггүй бол Түүний ямар ч үйлсийг гэрчилж чадахгүй. Хэрвээ чи Бурханд ямар ч гэрчлэл хийж чадахгүй бол, хэрвээ чи өөрийн мэддэг Бурхан гэгч тэр өчүүхэн Бурханы талаар ярьсаар байгаа бол, өөрийн үзэл санаагаар хязгаарласан, өчүүхэн оюун санаандаа багтаасан тийм Бурханы талаар ярьсаар байгаа бол Бурхан итгэлийг чинь хэзээ ч сайшаахгүй. Чи Бурханд гэрчлэл хийх үедээ зөвхөн Бурханы нигүүлслийг хэрхэн эдэлдэг, Бурханы сахилгажуулалт болон цээрлүүлэлтийг хэрхэн хүлээн авдаг тухай ярьж, Түүнийг гэрчлэхдээ зөвхөн Түүний ерөөлийг эдлэх аваас энэ нь маш зохисгүй бөгөөд Түүнийг сэтгэл хангалуун байлгахаас маш хол байна. Хэрвээ чи Бурханы хүсэлд нийцсэн байдлаар Түүнд гэрчлэл хийхийг, жинхэнэ Бурханыг Өөрийг нь гэрчлэхийг хүсэж байгаа бол Бурханы үйлсээс Тэр юу болох, Түүнд юу байгааг харах ёстой. Бүх зүйлийг хянах Бурханы хяналтаас чи Түүний эрх мэдлийг харж, Тэр бүх хүн төрөлхтнийг хэрхэн хангадаг тухай үнэнийг харах ёстой. Хэрвээ чи зөвхөн өдөр тутмын хоол, унд, шаардлагатай зүйлс чинь Бурханаас ирдэг гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа боловч бүх зүйлээр дамжуулан Бурхан хүн төрөлхтнийг хангадаг, мөн бүх зүйлийг захирах аргаар Тэр бүх хүн төрөлхтнийг залж чиглүүлдэг гэсэн үнэнийг хардаггүй бол чи хэзээ ч Бурханд гэрчлэл хийж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө ix”-өөс

Одоо бүх хүнд дутагддаг зүйл бол Бурханы ажлын тухай мэдлэг билээ. Дэлхий ертөнц бүтээгдсэнээс хойш, хүнд хийсэн Бурханы үйл хэрэг, Бурханы бүх ажил болон Бурханы хүсэл яг юу болохыг хүн ухаардаггүй, бас ойлгодоггүй. Энэхүү дутагдал зөвхөн шашны ертөнц даяар харагдаад зогсохгүй, цаашлаад Бурханы бүх итгэгчээс харагддаг. Чи үнэхээр Бурханыг харж, Бурханы мэргэн ухааныг ухаарч; Бурханы бүх үйл хэргийг харж, Бурханд юу байгаа, Тэр юу болохыг танин мэдэж; Түүний элбэг дэлбэг байдал, мэргэн ухаан, гайхамшиг болон хүнд хийсэн бүх ажлыг нь харах өдөр ирэхэд Бурханд итгэх итгэл чинь амжилттай болсон байх болно. Бурхан бүхнийг хамардаг ба асар элбэг дэлбэг гэж хэлэх үед чухамдаа хэрхэн бүхнийг хамардаг вэ? Мөн хэр элбэг дэлбэг байдаг вэ? Хэрвээ чи эдгээрийг ойлгохгүй бол чамайг Бурханд итгэдэг гэж үзэж болохгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас

Хүн Библийн талаар хэчнээн агуу ойлголттой байх нь хамаагүй, энэ нь үгнээс хэтрэхгүй хэвээр үлддэг, учир нь хүн Библийн мөн чанарыг ойлгодоггүй. Библийг уншихдаа хүн зарим нэг үнэнийг ойлгож, зарим үгийг тайлбарлаж, эсвэл зарим алдартай хэсэг болон бүлгийг ухаж төнхөж болох боловч тэр эдгээр үгэн дотор агуулагддаг утгыг гаргаж хэзээ ч чадахгүй, учир нь хүний хардаг бүхэн нь Ехова болон Есүсийн хийсэн ажлын дүр зураг биш, харин үхмэл үгс бөгөөд хүн энэ ажлын нууцыг тайлах ямар ч аргагүй байдаг. Тиймээс зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц нь хамгийн гүн гүнзгий нуугдсан, хамгийн агуу нууц бөгөөд хүний хувьд бүхэлдээ ойлгошгүй юм. Тэр Өөрөө л хүнд үүнийг тайлбарлаж, нээж өгөхгүй юм бол хэн ч Бурханы хүслийг шууд ухаарч чадахгүй; эс бөгөөс хүний хувьд эдгээр зүйл үүрд оньсого хэвээр үлдэж, үүрд битүүмжлэгдсэн нууц хэвээр үлдэнэ. Шашны ертөнц дэх хүмүүсийг бүү хэл; хэрвээ өнөөдөр та нарт хэлээгүй бол та нар ч бас үүнийг ойлгохгүй байх байсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (4)”-өөс

Библийг ойлгож, тайлах чадвартай байх нь зөв замыг олохтой адил гэж олон хүмүүс итгэдэг, гэхдээ үнэндээ аливаа зүйлс үнэхээр ийм энгийн гэж үү? Хэн ч Библийн бодит байдлыг мэдэхгүй: энэ нь Бурханы ажлын түүхэн бичлэг буюу Бурханы ажлын өмнөх хоёр үе шатны гэрчлэлээс өөр юу ч биш бөгөөд Бурханы ажлын зорилгын талаарх ямар ч ойлголтыг чамд өгдөггүй. Энэ нь, Хуулийн эрин үе болон Нигүүлслийн эрин үе дэх Бурханы ажлын хоёр үе шатыг баримтжуулсан гэдгийг Библийг уншсан хүн бүхэн мэддэг. Хуучин Гэрээ нь Израилийн түүх болон бүтээлийн цаг үеэс эхлээд Хуулийн эрин үеийн төгсгөл хүртэлх Еховагийн ажлыг тэмдэглэсэн. Шинэ Гэрээ нь Дөрвөн Сайн Мэдээн дэх газар дээрх Есүсийн ажил, түүнчлэн Паулын ажлыг бичсэн; тэдгээр нь түүхэн бичлэг биш гэж үү? Өнгөрсөн үеийн зүйлс нь өнөөдөр түүх болдог, тэдгээр нь хэчнээн жинхэнэ эсвэл бодитой байх нь хамаагүй тэдгээр нь түүх хэвээр байх бөгөөд түүх нь өнөөдөрт хандаж чадахгүй. Учир нь Бурхан түүхийг эргэн хардаггүй! Иймээс хэрвээ чи зөвхөн Библийг ойлгож, өнөөдөр Бурханы хийх гэж буй ажлын юуг ч ойлгохгүй бол, хэрвээ чи Бурханд итгэдэг ч Ариун Сүнсний ажлыг эрж хайдаггүй бол чи Бурханыг эрж хайна гэдэг нь юу гэсэн утгатайг ойлгохгүй байна. Хэрвээ чи, Израилийн түүхийг судлахын тулд, бүх тэнгэр газрын Бурханы бүтээлийн түүхийг шинжлэхийн тулд Библийг уншдаг бол чи Бурханд итгэдэггүй. Гэвч өнөөдөр нэгэнт чи Бурханд итгэж, амийг эрж хайдаг учраас, нэгэнт чи Бурханыг мэдэхийг эрж хайдаг бөгөөд үхмэл бичиг үсэг, хоосон сургаалыг эсвэл түүхийг ойлгохыг эрж хайдаггүй учраас чи өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх ёстой ба Ариун Сүнсний ажлын чиглэлийг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи археологич байсан бол Библийг уншиж болох юм, гэвч чи тийм биш, чи Бурханд итгэдэг хүмүүсийн нэг бөгөөд өнөөдрийн Бурханы хүслийг эрж хайх нь чамд хэрэгтэй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-өөс

Ялзарсан хүмүүс бүгд Сатаны урхинд амьдарч, махан биед, хувиа хичээсэн хүсэлд амьдардаг ба тэдний дунд Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцтэй гэж хэлдэг тэдгээр хүмүүс бол бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг хүмүүс юм. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч, Минийхээс эсрэг замаар явж, үг нь биеэ тоосон зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг, учир нь угтаа тэд бүгдээрээ Миний эсрэг байдаг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон, тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” эшлэлийг тохиолдлоор олоод, эцэс төгсгөлгүй уншиж, түүнийгээ судар мэт цээжээр уншдаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэдэг нь ямар утга учиртайг ч мэддэггүй ба судрыг зүгээр л сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлаж, үүнийгээ завтай цагтаа гаргаж хардаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг. Тэдний хувьд Би Библитэй адил; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болоод үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Судрын үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Сударт зөгнөөгүй л бол Би хийх гэсэн аливаа зүйлээ хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Сударт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсэгт хэтэрхий чухалчилж, тэр ч бүү хэл хэлсэн үг бүрийг минь хэмжиж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашиглахдаа тулдаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй юу ч байсан бүгд Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс нь Фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн Фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, эцэстээ Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноож, гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилыг үл хайхрангаа, Судрын үг нэг бүртэй зууралдсан. Тэд үнэнийг эрж хайдаг хүмүүс биш, харин Судрын үгийг чанд дагадаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг хүмүүс биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн манаач байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд, өршөөнгүй Есүсийг хүртэл загалмайд цовдолсон. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн. Иймээс тэд, Судрын номлолтой нийцээгүй Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүйг болон нүглийн тахилыг орхихыг илүүд үзсэн. Тэд, Судрын үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг илэрхийлэхээр ирсэн, гэтэл тэд тэнгэрт орж, нигүүлсэл хүртэхийн тулд хүмүүсийн дундаас Христийг хөөн зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд тэд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэж, Библийн мөнх оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махбодод эргэн ирсэн Христийг загалмайд дахин цовдлохыг илүүд үзнэ. Зүрх сэтгэл нь маш хорлонтой, уг чанар нь Надтай маш эвлэршгүй байхад хүн яаж Миний авралыг хүртэж чадах юм бэ? Би хүмүүсийн дунд амьдардаг атал хүн Миний оршин байгааг мэддэггүй. Намайг өөр дээр нь гэрлээ тусгах үед ч хүн Миний оршин байгааг мэдэхгүй хэвээр байдаг. Намайг уур хилэнгээ өөрт нь гаргах үед, хүн Миний оршин тогтнолыг улам ч эрчтэйгээр үгүйсгэдэг. Хүн үг үсэгтэй, Библитэй нийцэхийг эрэлхийлдэг, гэхдээ үнэнтэй нийцэлтэй байх замыг хайж нэг ч хүн Миний өмнө ирдэггүй. Хүн тэнгэр дэх Намайг хүндэлж, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг атал хүмүүсийн дунд амьдардаг Би ердөө хэтэрхий өчүүхэн болохоор махбод дахь Миний талаар хэн ч санаа тавьдаггүй. Библийн үгтэй нийцэлтэй байхыг л эрэлхийлдэг, тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өөдгүй дорд харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг болон өөрсдөд нь тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь оршин байдаггүй агаад хүний эрхээр байдаг Бурхан юм. Тэгвэл ийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө л үгээр илэрхийлэхийн аргагүй хэтэрхий дорд. Миний эсрэг байж, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос

Библийн үгийг л анхаарч, үнэний талаар юм уу Миний хөлийн мөрийг эрж хайх талаар хайхрамжгүй ханддаг хүмүүс бүгд Миний эсрэг байдаг, учир нь тэд Библийн дагуу Намайг хязгаарлаж, Библийн дотор Намайг хорьдог, тэд ийм байдлаар үйлдэх нь миний хувьд туйлын их доромжлол юм. Ийм хүмүүс яаж Миний өмнө ирж чадах юм бэ? Тэд Миний үйл хэрэгт, Миний хүсэлд, эсвэл үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин ч хүнийг үхүүлдэг үгэнд донтдог. Тийм хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой”-оос

No comments:

Post a Comment