Showing posts with label Бурханы ажлыг мэдэж. Show all posts
Showing posts with label Бурханы ажлыг мэдэж. Show all posts

03/01/2020

Х. Бурханыг хэрхэн мэдэх тухай үнэний талыг хүн тодорхой нөхөрлөх ёстой

1. Бурханыг мэднэ гэж юу вэ? Библийн мэдлэгийн тухай ойлголт болон теологийн онолыг Бурханы тухай мэдэх гэж үзэж болох уу?

Холбогдолтой Бурханы үг:
Бурханыг хэрхэн мэдэх тухай үнэний талыг хүн тодорхой нөхөрлөх ёстой

Бурханыг мэдэх гэж юу гэсэн үг вэ? Хүн Бурханы баяр хөөр, уур хилэн, уйтгар гуниг, аз жаргалыг мэддэг байна гэсэн үг; энэ нь Бурханыг мэдэж байгаа хэрэг юм. Чи Бурханыг харсан гэж хэлдэг атлаа Бурханы баяр хөөр, уур хилэн, уйтгар гуниг, аз жаргалыг, мөн Түүний зан чанарыг ойлгодоггүй, зөвт байдлыг нь ч ойлгодоггүй. Чи Түүний өршөөнгүй байдлын талаар ямар ч ойлголтгүй бөгөөд юунд дуртай, юуг үзэн яддагийг нь мэддэггүй. Энэ нь Бурханы тухай мэдлэг биш. Хэрэв чи Түүнийг мэддэг, ойлгодог, мөн Түүний зарим хүслийг ухаарч чаддаг бол Түүнд үнэхээр итгэж, захирагдаж, Түүнийг үнэхээр хайрлаж, шүтэн мөргөж чаддаг. Харин эдгээр зүйлийг ойлгодоггүй бол чи зүгээр л дагалдаж байгаа хэрэг бөгөөд ердөө л аялдан дагаж, олон нийтийг дагадаг хүн юм. Үүнийг жинхэнэ дуулгавартай байдал, жинхэнэ шүтлэг гэж хэлж болохгүй. Жинхэнэ шүтлэг хэрхэн бий болдог вэ? Бурханыг үнэхээр мэддэг, хардаг хүмүүс дунд Түүнийг шүтэн мөргөдөггүй, хүндэлдэггүй хүн үгүй. Тэд бүгд өвдөг сөгдөн, Түүнийг шүтэн мөргөх ёстой. Одоо бие махбодтой болсон Бурханы ажлын цаг үед хүмүүс Бурханы бурханлаг чанарын мөн чанар, зан чанар, Түүнд юу байгаа, Тэр юу болохын тухай ойлголттой байх тусмаа Түүнийг улам их нандигнаж, хүндэтгэдэг. Ерөнхийдөө, бага ойлголттой байна гэдэг нь улам хайхрамжгүй байж, Бурханд хүн хэмээн ханддаг гэсэн үг. Хэрвээ хүмүүс Бурханыг үнэхээр мэдэж, Түүнийг харвал айсандаа дагжин чичирнэ. “Миний араас ирэх Нэгэн надаас хүчирхэг, би Түүний гутлыг ч авч явах үнэ цэнгүй” гэж Иохан яагаад хэлсэн бэ? Иоханы зүрх сэтгэл дэх ойлголт төдийлөн гүн гүнзгий байгаагүй ч, тэрээр Бурхан гайхалтай гэдгийг мэддэг байжээ. Одоо хэчнээн хүн Бурханыг хүндэтгэж чаддаг вэ? Зан чанарыг нь мэдэлгүйгээр Түүнийг хүндэтгэж яаж чадах юм бэ?