Яруу сайхан магтан дуу 2020 “Зовлон чинь хэчнээн их байсан ч Бурханыг хайрлахаар эрж хай” (lyrics)
Өнөөдөр Бурханы ажил хэр үнэ цэнтэйг чи ойлгох ёстой.
Ихэнх хүмүүст энэ мэдлэг байдаггүй,
тэд зовлонг үнэ цэнгүй гэж боддог.
Тэд итгэлийнхээ төлөө дарлагдаж,
ертөнцөд гологдож, гэр орон нь ч асуудалд ордог,
тэдний ирээдүй баргар, дэндүү баргар байна.
Зарим хүний хувьд үхмээр санагдтал
их зовлонд нэрвэгддэг.
Энэ яаж Бурханыг хайрладаг зүрх байх вэ?
Ийм хүмүүс ямар ч үнэ цэнгүй!
Тэд тэсэж чадахгүй, тэдэнд хатуужил байхгүй.
Тэд сул дорой, олхиогүй, бас хүч чадалгүй.
Бурхан чамайг цэвэршүүлж, цэвэрлэдэг
гэдгийг чи тод харах ёстой.
Иймд эцсийн өдрүүдэд чи үргэлж
гэрчлэл хийх ёстой.
Хэдий их зовж байсан ч,
амьсгалж л байгаа бол
Бурханд үнэнч байж, Түүний гарт захирагдаарай.
Бурхан хүнээр хайрлуулахыг хүсдэг,
гэхдээ хайрлахын хэрээр тэдний зовлон нэмэгддэг.
Бурханыг гэх хайр нь гүнзгийрэх тусам
илүү агуу шалгалтыг тэд туулдаг.
Хэрэв чи үнэхээр Түүнд хайртай бол их зовлон ирнэ.
Хэрэв үгүй бол амьдралын бүх зүйл
сайхан мэт, сайхан мэт санагдаж болно.
Зүрх чинь Бурханыг хайрлахад дадаж эхлэхээр
олон зүйл чамд хэцүү санагдана.
Биеийн хэмжээ жижиг тул цэвэршүүлэгдсэн ч чи
Бурханы сэтгэлийг хангаж чадахгүй.
Доторх сул дорой байдлаараа
чи Бурханы хүслийг биелүүлж чадахгүй.
Чамд хүршгүй санагдах тул
чамайг цэвэршүүлнэ, цэвэршүүлнэ.
Бурхан чамайг цэвэршүүлж, цэвэрлэдэг
гэдгийг чи тод харах ёстой.
Иймд эцсийн өдрүүдэд чи үргэлж
гэрчлэл хийх ёстой.
Хэдий их зовж байсан ч,
амьсгалж л байгаа бол
Бурханд үнэнч байж, Түүний гарт захирагдаарай.
Энэ бол Бурханыг гэх жинхэнэ хайр, хүчит гэрчлэл юм.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
No comments:
Post a Comment