08/11/2018

Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг

Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг

Хүмүүс нийгмийн шинжлэх ухааныг хөгжүүлж эхэлснээс хойш хүмүүсийн оюун санаа шинжлэх ухаан болон мэдлэгт эзэмдүүлсэн юм. Шинжлэх ухаан, мэдлэг зэрэг нь хүн төрөлхтнийг удирдах хэрэгсэл болсон. Үүнээс шалтгаалан хүмүүст Бурханыг шүтэх хангалттай орон зай, таатай нөхцөл үлдээгүй. Хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурь урьд хожид байгаагүйгээр доройтсон. Зүрх сэтгэлдээ Бурханыг багтаах орон зайгүй хүмүүсийн ертөнц харанхуй, итгэл найдварүгүй хоосон билээ. Иймээс ч хүмүүсийн оюун ухаан, зүрх сэтгэлийг дүүргэхийн тулд Бурхан хүнийг бүтээсэн гэсэн үнэнтэй тэрсэлдэн олон нийгмийн судлаачид, түүхчид, улс төрчид, нийгмийн шинжлэх ухааны онолууд, хүний хувьслын онол болон бусад онолыг гаргаж ирсэн билээ. Ингээд, Бурхан бүхнийг бүтээсэн гэдэгт итгэдэг байсан хүмүүсийн тоо буурч, хувьслын онолд итгэгчдийн тоо олширсон юм. Хуучин гэрээний үеийн Бурханы ажлын баримтыг, Түүний үгсийг олон хүн үлгэр, домог мэтээр харж эхэлсэн. Хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханы агуу байдал болон эрхэм чанарыг, үүгээр ч зогсохгүй Бурхан оршдог болоод бүх зүйлийг захирдаг гэдгийг ч хайхрахаа байсан. Хүн төрөлхтний амьдрах чадвар, улс орны хувь заяа ч тэдэнд чухал биш болсон. Хүмүүс идэх, уух, таашаал авахад хэт татагдсан хоосон ертөнцөд амьдардаг... Цөөхөн хүмүүс л Бурхан өнөөдөр хаана ажлаа хийдгийг эрж хайж, Тэр хүн төрөлхтний хүрэх газрыг хэрхэн захирч зохицуулж байдгийг хайхад анхаарлаа хандуулж байна. Ийм маягаар, хүний соёл иргэншил нь өөрийн эрхгүй хүний хүсэлд нийцэх чадваргүй болсон бөгөөд олон хүмүүст ийм ертөнцөд амьдрах нь хорвоог орхисон хүмүүсээс ч илүү зовлонтой санагдах болсон. Өндөр соёл иргэншилтэй байсан орнуудын хүмүүс хүртэл ингэж гоморхож байна. Бурханы зааварчилгаагүйгээр, хүн төрөлхтний соёл иргэншлийг авч үлдэхийн тулд эрх баригчид, нийгэм судлаач нар асар ихээр толгойгоо гашилгасан ч, тусыг эс олно. Хэн ч хүний амь байж чадахгүй учраас хэн ч хүний зүрхэн дэх хоосролыг дүүргэж чадахгүй, ямар ч нийгмийн онол хүмүүсийг энэхүү хоосорсон мэдрэмжээс чөлөөлж чадахгүй. Шинжлэх ухаан, мэдлэг, эрх чөлөө, ардчилал, амралт, тав тух гэх мэт эдгээр зүйлс хүнд зөвхөн түрхэн зуурын тайтгарал өгнө. Эдгээр зүйл байсан ч хүмүүс гарцаагүй нүгэл үйлдэж, нийгмийн шударга бус байдалд гомдоллосоор байх болно.

07/11/2018

Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг


Хүн төрөлхтний төлөөлөл болон Христийн шашинтны үнэн сүсэгт гишүүд болохын хувьд, өөрсдийн оюун санаа, бие махбодыг Бурханы хийж буй үйл хэргийн биелэлтэнд зориулах нь бидний үүрэг, хариуцлага юм. Бидний бүх бие Бурханаас ирсэн бөгөөд Бурханы дээд эрхийн ачаар оршдог билээ. Хэрвээ бидний оюун санаа, бие махбод Бурханы даалгавар болоод хүн төрөлхтний зөв шударга үйл хэргийн төлөө зориулагдахгүй бол, Бурханы даалгаврын төлөө тарчлан зовсон хүмүүс болон биднийг бүх зүйлээр хангасан Бурханд бидний сүнс ямар ч үнэ цэнэгүй юм.
Бүх хүн төрөлхтний хувь заяаг Бурхан захирдаг

Бурхан энэ ертөнцийг бүтээсэн, Тэр энэ хүн төрөлхтнийг бүтээсэн. Цаашилбал, эртний Грекийн соёл, хүний соёл иргэншлийн архитектур нь Бурхан байсан. Зөвхөн Бурхан хүн төрөлхтнийг тайтгаруулж, зөвхөн Бурхан энэ хүн төрөлхтөнд өдөр, шөнөгүй анхаарал тавьдаг. Хүн төрөлхтний хөгжил, дэвшил нь Бурханы дээд эрхээс салшгүй бөгөөд хүний түүх болон ирээдүй нь Бурханы зохицуулгаас бас салшгүй. Хэрвээ чи жинхэнэ Христийн шашинтан бол аливаа улс, гүрний сэргэн мандалт, доройтол нь Бурханы зохицуулганы дагуу явагддаг гэдэгт эргэлзээгүйгээр итгэж байгаа биз ээ. Бурхан л ганцаараа улс, үндэстний хувь тавиланг мэддэг ба Бурхан ганцаараа хүн төрөлхтний амьдралын үйл явцыг зохицуулдаг. Хэрвээ хүн төрөлхтөн, улс гүрнүүд сайн сайхан хувь заяаг өөрсдөдөө хүсэж байгаа бол хүмүүс Бурханы өмнө бөхийж, Түүнийг бишрэн шүтэж, гэмшиж, улайх ёстой, эс бөгөөс хүмүүсийн хувь заяа, хүрэх газар гамшиг сүйрлээр дуусах нь гарцаагүй.

06/11/2018

1. Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг захирдаг нэгэн жинхэнэ Бурхан юм.


Хүний хувь заяа нь Бурханы гараар зохицуулагддаг. Чи өөрийгөө хянах чадваргүй: Өөрсдийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртлөө хүн өөрийгөө хянах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэддэг бол, хэрвээ чи өөрийн хувь заяаг хянаж чаддаг бол бүтээл хэвээр байх байсан уу? Товчхондоо, Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран Түүний бүх ажил нь хүний төлөө байдаг. Жишээлбэл, хүнд үйлчлэхийн тулд Бурханы бүтээсэн тэнгэр, газар, бүх зүйлийг аваад үз: Сар, нар, одыг Тэр хүний төлөө бүтээсэн, амьтан, ургамал, хавар, зун, намар өвөл гэх зэрэг нь бүгд хүний оршин тогтнолын төлөө байдаг. Иймээс Тэр хүнийг хэрхэн гэсгээж, шүүх нь хамаагүй энэ нь бүгд хүний авралын төлөө юм. Хэдий Тэр хүнийг махан биеийн итгэл найдвараас нь салгаж байгаа ч энэ нь хүнийг ариусгахын төлөө бөгөөд хүний ариусал бол өөрийнх нь оршин тогтнолын төлөө билээ. Хүний хүрэх газар нь Бүтээгчийн гарт байдаг, иймд хүн хэрхэн өөрийгөө хянаж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас
Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг захирдаг нэгэн жинхэнэ Бурхан юм.

Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс л өөрийн үүргээ гүйцэтгэж эхэлдэг. Чи Бурханы тосолгоо болон Бурханы төлөвлөгөөн дэх өөрийн үүргийг хүлээн авдаг. Ингэснээр чи амьдралын аян замаа эхлүүлж буй хэрэг юм. Чиний далд шалтгаан ямар ч байсан, чиний өмнөх аян зам ямар ч байсан Тэнгэрт байгаа зохион байгуулалт болон зохицуулалтаас хэн ч зайлсхийж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь тавилангаа хянаж чадахгүй, учир нь бүх зүйлийг захирдаг Нэгэн л ийм ажил хийх чадвартай билээ. Хүн оршин бий болсноос хойш Бурхан орчлон ертөнцийг удирдаж, аливаа зүйлийн өөрчлөлт, шилжилтийг чиглүүлэн Өөрийн ажлаа тогтвортой хийсээр байна. Бүх зүйлсийн нэгэн адил хүн Бурханаас бороо, шүүдэр, амтат тэжээлийг өөрийн мэдэлгүйгээр чимээгүйхэн хүлээн авдаг. Бүх зүйлсийн нэгэн адил хүн өөрийн мэдэлгүйгээр Бурханы гарын зохион байгуулалт дор амьдарч байдаг. Хүний зүрх сэтгэл хийгээд сүнс Бурханы гарт байдаг ба хүний амьдрал бүхэлдээ Бурханы мэлмийн өмнө байдаг. Чи үүнд итгэх эсэхээс үл хамааран амьд эсвэл үхсэн аливаа болон бүх зүйлс нь Бурханы бодлын дагуу шилжиж, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, устаж үгүй болж байдаг. Энэ мэтээр Бурхан бүх зүйлийг захирдаг.

05/11/2018

1-р бүлэг. Төгс Хүчит Бурхан бол тэнгэр, газар болоод тэдгээрийн доторх бүхнийг бүтээсэн нэгэн жинхэнэ Бурхан гэдгийг чи мэдэх ёстой

1. Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг захирдаг нэгэн жинхэнэ Бурхан юм.

Холбогдолтой Бурханы үгс:

Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, тэр ч бүү хэл хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг хүн мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулийн дунд амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч мэдэж байгаагүй Нэгэн, бас Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгалаа үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн юм. Цаашлаад, хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд Түүнийг, ганцхан Түүнийг л түшдэг. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дээрх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи шуурга, жавар, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн, тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм нэг бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйлс Түүний харцан дор оршдог, цаашлаад бүх зүйлс Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг гэсэн бодит байдлыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоход хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл шалтгаалан, чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийн дээд эрхийг атгадагт эргэлзэх зүйлгүй юм. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүнээр хүлээн зөвшөөрөгдөж, ойлгогдох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах нь нэг их удахгүй ба энэ нь Бурханы удахгүй авчрах бодит байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас


“Урхи зангыг сэт цохь” киноны клип: Яагаад пастор, ахлагч нар Зүүний Аянгыг буруутгадаг вэ?

“Урхи зангыг сэт цохь” киноны клип: Яагаад пастор, ахлагч нар Зүүний Аянгыг буруутгадаг вэ? Шашны ертөнцийн пастор, ахлагч нар яагаад Төгс Хүчит Бурханыг эсэргүүцэн буруутгадаг вэ? Учир нь бие махбодтой болсон Төгс Хүчит Бурханы илэрхийлсэн үнэнийг тэд үзэн ядаж, дайсагнаж бас хүлээн зөвшөөрдөггүй. Ийм л учраас тэд Христийг үгүйсгэж, буруутгаж бас эсэргүүцдэг. Энэ нь үнэнийг үзэн яддаг сатанлаг мөн чанарыг нь илчилж байна. Христийн илэрхийлдэг үнэн маш хүчтэй бөгөөд эрх мэдэлтэй. Энэ нь хүн төрөлхтнийг сэрээж аврахаас гадна Сатаны бүх хүчнээс ангижирч, Бурхан руу эргэн очиход хүмүүсийг хүргэдэг. Тийм учраас шашны ертөнцийн удирдагчид нэр төр, ашиг орлого, байр сууриа хамгаалж үлдэхийн тулд Христийг дахин загалмайд цовдолдог. Эдгээр нь шашны ертөнцийн удирдагчид Бурханд үйлчлэхийн хажуугаар Бурханыг хэрхэн эсэргүүцдэг тухай үнэн баримт, мөн чанар юм.

03/11/2018

Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь

Тохиолдлоор Ариун Сүнс, Түүгээр “дамжуулан” үгээ илэрхийлдэг ба энэ нь маш гэнэтийн мэт санагддаг ч бид энэ нь Бурханы айлдвар гэдгийг танин мэдэж, үүнийг Бурханаас амархан хүлээн авдаг. Учир нь, эдгээр үгийг хэн хэлэхээс үл хамааран, тэдгээр нь Ариун Сүнснээс ирж байх л юм бол бид тэдгээрийг хүлээн зөвшөөрөх ёстой ба татгалзаж болохгүй. Дараагийн айлдвар нь надаар, чамаар, эсвэл түүгээр дамжиж болно. Энэ нь хэн байхаас үл хамаараад, энэ бүхэн Бурханы нигүүлсэл юм. Тухайн хүн хэн байх нь хамаагүй, бид тэднийг тахин шүтэх ёсгүй, юу ч болж байсан тэд Бурхан байх учиргүй; яаж ч байсан бид ийм энгийн хүнийг өөрсдийн Бурхан болгон сонгож болохгүй. Бидний Бурхан бол маш агуу бөгөөд эрхэмсэг; тийм шалихгүй хүнээр Түүнийг хэрхэн төлөөлүүлж болох юм бэ? Үүнээс гадна, биднийг тэнгэрийн хаанчлалд эргээд оруулах Бурханыг бид бүгдээрээ хүлээж байгаа ба иймээс тийм өчүүхэн хэн нэгэн хэрхэн тийм чухал, хэцүү бэрх үүргийг биелүүлж чадах юм бэ? Хэрвээ Эзэн дахин ирвэл, цагаан үүлэн дээр сууж ирэх ба бүх хүнд үзэгдэх ёстой. Тэр нь хэчнээн гайхамшигтай байх билээ дээ! Тэр хэрхэн энгийн хүмүүсийн дунд чимээгүй нуугдах вэ?
Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь

Гэсэн ч, хүмүүсийн дунд нуугдсан энэхүү энгийн хүн биднийг аврах шинэ ажлыг хийж байгаа юм. Тэр бидэнд юуг ч тодорхой болгоогүй ба яагаад ирснээ ч бидэнд хэлээгүй. Тэр ердөө, Өөрийн хийх гэж буй ажлыг алхам алхмаар, Өөрийн төлөвлөгөөний дагуу хийж байна. Түүний үг, айлдвар илүү ойр ойрхон болж байна. Тайвшруулж, ятгаж, сануулж, анхааруулахаас эхлээд зэмлэх, сахилгажуулах хүртэл; эелдэг зөөлөн дуу хоолойноос эхлээд ширүүн догшин, сүрлэг үгс хүртэл—тэдгээр нь бүгдээрээ хүнд энэрэл болон айдас түгшүүрийн аль алийг бий болгодог. Түүний хэлж байгаа бүхэн бидний дотор гүн гүнзгий нуугдсан нууцыг онодог, Түүний үгс бидний зүрх сэтгэлийг хатгаж, бидний сүнсийг хатган шаналгаж, биднийг ичгүүртэй, доромжлогдсон байдалд оруулдаг. Бид, энэ хүний зүрх сэтгэлд байгаа Бурхан үнэхээр бидэнд хайртай юу, Тэр яг юу хийх гээд байгаа вэ гэдгийг гайхаж эхэлдэг. Магадгүй бид тэрхүү зовлон шаналалыг давж туулсны дараа л өргөгдөх юм болов уу? Толгойдоо бид… ирж буй хүрэх газрынхаа тухай мөн өөрсдийн ирээдүйн хувь тавилангийн талаар тооцоолсоор байдаг. Гэхдээ л Бурхан бие махбодыг олж, бидний дунд ажиллаж байгаа гэдэгт бидний хэн ч итгэдэггүй. Хэдий Тэрээр бидэнтэй хамт маш удаан байсаар ирсэн ч, хэдий Тэр маш олон үгийг бидэнтэй нүүр тулан ярьсан ч, бид өөрсдийн ирээдүй, хувь заяаг тийм өчүүхэн хүнд даатгах нь битгий хэл, тийм энгийн хүнийг бидний ирээдүйн Бурхан хэмээн хүлээн авахад бэлэн биш байгаа.

Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь


Есүс Христийн бусад олон зуун сая дагагчдийн адил бид Библийн хууль болоод зарлигуудыг даган мөрдөж, Есүс Христийн элбэг дэлбэг нигүүлслийг таалан соёрхож, Есүс Христийн нэрийн дор цугларч, залбирч, магтан дуулж, үйлчилдэг—бидний хийж буй энэ бүхэн Эзэний халамж, хамгаалалт дор байдаг. Бид ихэнхдээ сул дорой байх нь ч бий, хүчтэй байх нь ч бий. Бидний бүхий л үйлдэл Эзэний сургаал номлолын дагуу байна гэж бид итгэдэг. Тэгвэл бид тэнгэр дэх Эцгийн хүсэлд дуулгавартай хандах замаар явж байна гэж итгэдэг нь ойлгомжтой билээ. Бид, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг, Эзэн Есүсийн сүр жавхаат ирэлтийг, газар дэлхий дээрх амьдралынхаа төгсгөлийг, хаант улс гарч ирэхийг мөн Илчлэлийн номонд зөгнөгдсөн бүх зүйлийг хүсэн хүлээдэг: Эзэн эргэн ирж, гай гамшгийг авчирч, сайн хүмүүсийг шагнаж, нүгэлтнүүдийг шийтгэж, Өөрийг нь дагаж, Түүний эргэн ирэлтийг хүлээн авсан бүх хүмүүсийг Өөртэйгээ уулзуулахаар агаарт гаргах болно. Бид энэ тухай бодох бүрдээ сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй болдог. Эцсийн өдрүүдэд төрсөндөө бид талархдаг ба Эзэний ирэлтийг нүдээрээ үзэх азтай юм. Хэдий бид хавчилт шахалтыг туулсан ч, энэ нь “хэмжээлшгүй их бөгөөд алдрын мөнхийн жинг” бий болгодог; энэ ямар гайхалтай ерөөл гээч! Энэ бүх хүсэл тэмүүлэл, Эзэний хайрласан нигүүлсэл нь биднийг ихэвчлэн эрүүл сэтгэлгээтэйгээр залбирахад хүргэж мөн илүү олон удаа биднийг нэгдүүлдэг. Магадгүй дараа жил, магадгүй маргааш эсвэл магадгүй тун удалгүй, хүнийг хүлээгээгүй байхад л Эзэн гэв гэнэтхэн хүрч ирэх ба Түүнийг анхааралтай хүлээж байсан бүлэг хүмүүсийн дунд гарч ирэх болно. Эзэний илрэлтийг харах хамгийн эхний бүлэг хүмүүс байж, бахархан хөөрөх хүмүүсийн нэг болохын тулд бид бүгдээрээ бие биетэйгээ уралдан, хэн ч бусдаас дутахыг хүсдэггүй билээ. Энэхүү өдрийн төлөө бид золиосыг үл хайхран бүх зүйлсээ зориулсан билээ. Зарим нь өөрсдийн ажлаа хаясан, зарим нь гэр бүлийнхнээ орхисон, зарим нь гэрлэлтээс татгалзсан ба зарим нь өөрсдийн бүх хадгаламжийг хандивласан. Ямар амь бие хайргүй зориулалт вэ! Тийм чин сэтгэл, үнэнч зан нь өнгөрсөн үеийн ариун хүмүүсээс ч хамаагүй илүү байх учиртай! Эзэн хүссэн хүн бүхэндээ нигүүлсэл хайрлаж, Өөрийн хүссэн хүн бүхэнд өршөөл үзүүлэх үед, бидний зориулалт ба зарцуулалт нь аль хэдийн Түүний нүдэнд харагдсан гэж бид итгэдэг. Иймээс, бидний чин сэтгэлийн залбирал ч гэсэн Түүний чихэнд аль хэдийн хүрсэн ба бидний зориулалтын төлөө Эзэн биднийг шагнах болно гэж бид итгэдэг. Цаашлаад, энэ дэлхийг бүтээхээсээ өмнө ч Бурхан бидэнд нигүүлсэнгүй хандсан ба бидэнд өгсөн Бурханы ерөөл болон амлалтуудыг хэн ч булаан авч чадахгүй. Бид бүгдээрээ л ирээдүйг төлөвлөж байгаа ба Эзэнтэй уулзахаар агаарт гарах үед өөрсдийн бахархлыг наймаалцах зүйл бол бидний зориулалт ба зарцуулалт гэж итгэлтэйгээр үздэг. Цаашилбал, өчүүхэн төдий ч эргэлзээгүйгээр бид өөрсдийгөө ирээдүйн сэнтийд тавьж, бүх улс үндэстэн болоод бүх хүмүүсийг удирдах буюу хаан болон захирах болно. Энэ бүхэн бидний хүлээх ёстой зүйлс гэж бид үздэг.
Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь

Эзэн Есүсийн эсрэг байгаа хүн бүхнийг бид жигшдэг; эцэстээ тэд бүгдээрээ устгагдах болно. Эзэн Есүс бол Аврагч гэдэгт бүү итгэ гэж хэн тэдэнд хэлсэн юм бэ? Мэдээж, Эзэн Есүсээс суралцаж, энэ дэлхийд өрөвч сэтгэлээр хандах үе бидэнд байдаг ба тэд ойлгохгүй байсан ч бид тэвчээртэй байж, тэднийг уучилж өршөөх ёстой. Бидний хийж байгаа бүхэн Библийн үгсийн дагуу байдаг, тийм учраас Библийг даган мөрдөөгүй хэн бүхэн тэрс үзэлтэн, нүглийг тахин шүтэгч юм. Ийм итгэл нь бид бүхний сэтгэлд гүн гүнзгий шингэсэн байдаг. Бидний Эзэн Библид байдаг ба хэрвээ бид Библиэс холдон явахгүй л бол Эзэнээс холдохгүй; хэрвээ бид энэхүү зарчмыг мөрдвөл бүгдээрээ аврагдах болно. Бид бие биенийгээ урамшуулан зоригжуулж, бие биенийгээ дэмжиж, цуглах болгондоо хэлж байгаа, хийж байгаа бүхэн маань Эзэний хүслийн дагуу байж, Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөнө гэж бид итгэдэг. Хүрээлэн байгаа орчныхоо хатуу ширүүн дайсагналыг үл харгалзан бидний зүрх сэтгэл баяр баясгалангаар дүүрэн байна. Ийм амархан хүрч болох ерөөлийн тухай бодох үед, орхин хаяж чадахгүй зүйл бидэнд байна гэж үү?