Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:
“Есүс түүнд хариулж, ‘… Би чамд хэлье, Чи бол Петр, Би энэ хадан дээр Өөрийн чуулганыг барих болно; тамын үүд хаалга үүнийг дийлэхгүй. Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгөх болно: чи газар дээр юуг хүлнэ, тэр нь тэнгэрт хүлэгдэх болно: чи газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно’ гэв” (Матай 16:17-19).
“Өөрсдийгөө тэжээдэг Израилийн хоньчид золгүй еэ! Хоньчид хонин сүргээ тэжээх ёстой биш гэж үү? Та нар өөх идэж, өөрсдийгөө ноосоор хувцаслаж, тарган хонийг нядалдаг: гэхдээ та нар хонин сүргийг тэжээдэггүй. Эмгэгтэйг нь та нар тэнхрүүлдэггүй, өвчтэйг нь эдгээдэггүй, гэмтсэнийг нь боодоггүй, бутарсныг нь цуглуулдаггүй, төөрснийг нь ч хайдаггүй; харин та нар тэднийг хүчээр, хатуу ширүүнээр ноёлсон. Хоньчин байхгүй болохоор тэд таран бутарчээ: тарсан үедээ тэд тал хээрийн бүх араатны идэш болов. Миний хонин сүрэг бүх уулсаар, өндөр толгод бүрээр тэнүүчлэлээ: тийм ээ, Миний хонин сүрэг газрын бүх гадаргаар таран бутарсан бөгөөд хэн ч тэднийг эрж, хайсангүй” (Езекиел 34:2-6).
“Харин та нар, хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! Яагаад гэвэл хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. (Хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! Учир нь та нар Бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөж, мөн нэг дүрээр урт залбирал хийдэг тул илүү ял хүлээн авах болно.) Хоёр нүүрт хуулийн багш нар болон фарисайчууд золгүй еэ! Танар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог” (Maтай 23:13-15).
Холбогдолтой Бурханы үг:
Бурханаар ашиглагдаж байгаа хүний гүйцэтгэдэг ажил нь Христийн эсвэл Ариун Сүнсний ажилтай хамтран ажиллахын төлөө байдаг. Энэ хүнийг Бурхан хүмүүсийн дундаас өргөж, тэрээр Бурханы сонгосон бүх хүмүүсийг удирдан залахын төлөө байдаг ба мөн хүний хамтын ажиллагааны ажлыг хийхийн тулд тэр Бурханаар өргөгддөг билээ. Хүний хамтын ажиллагааны ажлыг хийх чадвартай ийм хүн байснаар хүнд тавих Бурханы шаардлага болон хүмүүсийн дунд Ариун Сүнсний хийх ёстой ажлын дийлэнх нь түүгээр дамжуулан биелнэ. Үүнийг өөр байдлаар хэлбэл: Энэ хүнийг ашиглах Бурханы зорилго нь, ингэснээр Бурханыг дагадаг бүх хүмүүс Бурханы хүслийн талаар илүү сайн ойлгож, Бурханы илүү олон шаардлагуудад хүрч чадах юм. Хүмүүс Бурханы үгийг эсвэл Бурханы хүслийг шууд ойлгох чадваргүй учраас Бурхан тийм ажлыг