18/10/2019

Нигүүлслийн эрин үед Бурхан хүн төрөлхтнийг золин аварсан, тэгвэл Тэр яагаад эцсийн өдрүүдэд Өөрийн шүүлтийн ажлыг мөн л хийх хэрэгтэй байдаг вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариун байдлыг дагагтун, Ариун байдалгүйгээр хэн ч Эзэнийг харахгүй” (Еврей 12:14).

“Хэрвээ Миний үгийг сонсоод баримталдаггүй хүн байвал Би түүнийг шүүхгүй: учир нь Би дэлхий ертөнцийг шүүхийн тулд биш харин аврахын тулд ирсэн билээ. Намайг голж, Миний үгийг хүлээж авдаггүй хүнийг шүүх шүүгч байдаг: Миний хэлсэн үгс түүнийг эцсийн өдөр шүүх болно” (Иохан 12:47-48).

Холбогдолтой Бурханы үг:

Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд их ажил хийсэн ч, бүх хүн төрөлхтний золин авралыг л гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсээс нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхийг шаардаад зогсохгүй, Сатаны ялзруулсан зан чанараас нь хүнийг бүрэн салгахын тулд Бурханаас улам агуу ажил хийхийг шаардсан. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махбодод эргэн ирж, гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан.

17/10/2019

Монгол магтан дуу “Бурхан хэрхэн бүх зүйлийг захирдаг вэ?” Praise and worship

Монгол магтан дуу “Бурхан хэрхэн бүх зүйлийг захирдаг вэ?” Praise and worship 
Энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн мөчөөсөө
Чи үүргээ гүйцэтгэж эхэлдэг.
Бурханы тосолгоо хийгээд төлөвлөгөөгөөр
Чи үүргээ хүлээн авч,
Амьдралын аян замаа эхэлдэг.
Чамд ямар ч далд шалтгаан байсан
Аян зам чинь ямар ч байсан
Тэнгэрт буй зохион байгуулалт болон зохицуулалтаас
Хэн ч зугтаж чадахгүй.
Хэн ч хувь тавилангаа хянаж чадахгүй.
Зөвхөн бүхнийг захирагч Нэгэн л 
ийм ажил хийх чадвартай.
Хэн ч зугтаж чадахгүй.
Хэн ч хувь тавилангаа хянаж чадахгүй.
Зөвхөн бүхнийг захирагч Нэгэн л
ийм ажил хийх чадвартай.

Хүн оршин бий болсноос хойш
Бурхан Өөрийн ажилд тууштай байж
Энэ ертөнцийг удирдаж,

16/10/2019

Magtan duu 2019 MV “Бурханы бүх ард Түүнийг хамгийн ихээр магтдаг” Praise and worship (Lyrics)


Magtan duu 2019 MV“Бурханы бүх ард Түүнийг хамгийн ихээр магтдаг” Praise and worship (Lyrics)
Бурханы өмнө бид өргөгдсөн.
Элбэг найрт оролцон маш жаргалтай.
Бурханы үгийг бид эдэлж, үнэнийг ойлгодог,
бидний сүнс чөлөөлөгдсөн, маш эрх чөлөөтэй.
Талархал, магтаалаар зүрх маань үнэхээр дүүрэн.
Дуулахгүй байж бид чадахгүй нь.
Зүрхэн дэх баяр хөөрөө илэрхийлэх боломжгүй юм.
Магтаж, баярлан үсрээрэй.
Хүндлэл, алдрыг Бурхан хүртэх эрхтэй.
Бурханы хүсэл газар дээр гүйцэлдсэн.
Бурханы бүх ард Түүнийг хамгийн ихээр магтдаг.

Бурханы үгийг бид эдэлдэг.
Үгийг нь хэрэгжүүлж, бодит байдалд ордог.
Шүүлт, ариусгалтыг бид туулж,
шинэ хүний төрхийг амьдран харуулдаг.
Төгс Хүчит Бурхан Сатаны завхралаас биднийг аварсан.
Одоо бид өөрчлөгдсөн.
Бүх алдар суу Төгс Хүчит Бурханд байх болтугай!
Магтаж, баярлан үсрээрэй.
Хүндлэл, алдрыг Бурхан хүртэх эрхтэй.
Бурханы хүсэл газар дээр гүйцэлдсэн.
Бурханы бүх ард Түүнийг хамгийн ихээр магтдаг.

Төгс Хүчит Бурхан Сатаныг ялсан,
шалгалт, гай зовлонгоор төгс болгуулсан,
бүлэг хүмүүсийг ялагч болгосон.
Тэд бол Сатаны өмнөх ялагчид!
Бурханы зөвт зан чанар илчлэгдсэн.
Бурханыг эсэргүүцдэг бүхэн мөхнө.
Төгс Хүчит Бурхан

15/10/2019

“Хар даа! Орчин цагийн фарисай гэж энэ!” Христийн шашны бэсрэг хошин тоглолт (Монгол хэлээр)

“Хар даа! Орчин цагийн фарисай гэж энэ!” Христийн шашны бэсрэг хошин тоглолт (Монгол хэлээр)

Хоёр мянган жилийн өмнө, бие махбодтой болсон Эзэн Есүс илэрч, ажилласан бөгөөд тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг номлон, үнэнийг илэрхийлж, хүмүүст гэмшлийн замыг өгсөн билээ. Эдгээрээс олон хүн Бурханы дуу хоолойг сонсож, Түүнийг дагасан юм. Харин фарисайчууд өөрсдийн санаа бодолтой гөжүүдлэн зууралдаж, бие махбодтой болсон Эзэн Есүсийг үгүйсгэж, ялласан бөгөөд тэр ч бүү хэл Эзэнийг цовдолжээ. Эзэн Есүс эцсийн өдрүүдэд дахин ирнэ гэдгээ зөгнөсөн байдаг. Тэгвэл орчин цагийн фарисайн дүрд хэн тоглодог вэ? “Хар даа! Орчин цагийн фарисай гэж энэ!” хэмээх бэсрэг хошин тоглолтыг хүлээн авч үзээрэй.

14/10/2019

4. Хүмүүсийг аврагдаж, төгс болгуулаг гэсэндээ Бурханы ажлын гурван үе шат хэрхэн аажмаар гүнзгийрдэг вэ?

Эцсийн өдрүүдийн ажилд үгийн хүч чадал нь тэмдэг, гайхамшгийн хүч чадлаас илүү их байдаг бөгөөд үгийн эрх мэдэл нь тэмдэг, гайхамшгийн эрх мэдлээс давдаг. Үг нь хүний зүрх сэтгэлийн гүнд булагдсан бүх ялзарсан зан чанарыг ил болгодог. Чи тэдгээрийг өөрөө таних ямар ч аргагүй. Үгээр дамжуулан тэдгээрийг чиний өмнө ил болгоход чи аяндаа олж мэднэ; чи тэдгээрийг үгүйсгэж чадахгүй бөгөөд бүрэн үнэмшинэ. Энэ нь үгний эрх мэдэл биш гэж үү? Энэ бол өнөөдрийн үгний ажлаар хүрсэн үр дүн юм. Тиймээс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулснаар хүнийг нүглээс бүрэн аварч чадахгүй, мөн тэмдэг, гайхамшгаар дамжуулан бүрэн төгс болгож ч чадахгүй. Өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулах эрх мэдэл нь хүмүүст нигүүлслийг л өгдөг боловч хүний махан бие Сатанд харьяалагдсаар байдаг ба сатаны ялзарсан зан чанар хүний дотор хэвээр үлддэг. Өөрөөр хэлбэл, цэвэр болгоогүй зүйл нүгэл болон бузарт харьяалагдсаар байдаг. Үгийн тусламжтайгаар цэвэр болгуулсны дараа л тэр Бурханаар авахуулах бөгөөд ариун хүн болж чаддаг. Хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж, түүнийг золин аврах үед энэ нь, түүнийг Сатаны гараас булаан авч, Бурханд буцааж өгсөн гэсэн утгатай. Гэвч тэр Бурханаар ариусгагдаж, өөрчлөгдөөгүй учраас ялзарсан хүн хэвээр үлддэг. Хүний дотор бузар буртаг, эсэргүүцэл, тэрслүү байдал оршсоор байдаг; хүн зөвхөн Бурханы золин авралаар дамжуулж Түүн рүү буцаж очсон боловч түүнд Бурханы тухай өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүй ба Түүнийг эсэргүүцэж, Түүнээс урвасаар байдаг. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт уг чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна.

13/10/2019

4. Хүмүүсийг аврагдаж, төгс болгуулаг гэсэндээ Бурханы ажлын гурван үе шат хэрхэн аажмаар гүнзгийрдэг вэ?

Есүсийн хийсэн ажил нь Хуучин Гэрээнийхээс ердөө л нэг үе шатаар өндөр байв; энэ нь эрин үеийг эхлүүлж, тэрхүү эрин үеийг удирдахад ашиглагдсан. Яагаад Тэр “Би хуулийг үгүй болгохын тулд биш харин гүйцэлдүүлэхийн тулд ирсэн” гэж хэлсэн юм бэ? Гэвч Хуучин гэрээний Израильчуудын хэрэгжүүлж байсан хууль болон даган мөрдөж байсан тушаалуудаас ялгаатай зүйл Түүний ажилд их байсан, учир нь Тэр хуулийг дуулгавартай дагахаар биш харин үүнийг гүйцэлдүүлэхээр ирсэн билээ. Үүнийг гүйцэлдүүлэх үйл явц нь олон бодитой зүйлсийг агуулсан: Түүний ажил илүү жинхэнэ, бодитой байсан ба цаашлаад энэ амьд агаад дүрэм журмыг сохроор баримтлах явдал биш байсан. Израильчууд Амралтын өдрийг сахиагүй юу? Есүс ирэхдээ Амралтын өдрийг чанд мөрдөөгүй, учир нь Тэр, хүний Хүү бол Амралтын өдрийн Эзэн бөгөөд Амралтын өдрийн Эзэн ирэх үедээ Өөрийн хүссэнээр хийх болно гэж хэлсэн юм. Тэрээр Хуучин гэрээний хуулиудыг гүйцэлдүүлж, хуулийг өөрчлөхийн тулд ирсэн билээ. Өнөөдөр хийгдсэн бүхэн нь одооны цагт үндэслэдэг ч гэсэн энэ нь Хуулийн эрин үеийн Еховагийн ажлын суурин дээр тулгуурладаг бөгөөд энэ цар хүрээнээс давдаггүй. Жишээлбэл, хэлэх үгээ хянах болон садар самуун үйлдэхгүй байх зэрэг нь Хуучин Гэрээний хууль биш гэж үү? Өнөөдөр та нараас шаарддаг зүйл зөвхөн Арван Хуулиар хязгаарлагддаггүй, харин урьд өмнөхөөс илүү өндөр зэрэглэлийн тушаал болон хуулиас бүрддэг, гэхдээ энэ нь урьдын зүйлсийг хүчингүй болгоно гэсэн үг биш, учир нь Бурханы ажлын үе шат болгон өмнө нь явагдсан үе шатны суурин дээр гүйцэтгэгддэг. Тахил өргөх, эцэг эхээ хүндлэх, хуурамч шүтээн шүтэхгүй байх, бусдыг дайрч доромжлохгүй, эсвэл хараахгүй байх, садар самуун үйлдэхгүй байх, тамхи татахгүй, архи уухгүй байх, үхсэн юм идэхгүй байх, цус уухгүй байх гэх мэт Еховагийн Израильд хийсэн зүйлсийн тухайд бол, энэ нь өнөөдөр ч гэсэн та нарын хэрэгжүүлэлтийн суурийг бүрдүүлдэггүй гэж үү? Ажил өнгөрсөн үеийн суурин дээр л өнөөдрийг хүртэл хийгдсээр ирсэн. Хэдий өнгөрсөн үеийн хуулиуд цаашид дурдагдахаа больж, чамд шинэ шаардлага тавьсан боловч эдгээр хууль хүчингүй болоогүйгээр үл барам харин ч илүү өндөр түвшинд өргөгдсөн юм. Тэдгээрийг хүчингүй болгосон гэж хэлэх нь өмнөх эрин үе хуучирсан гэсэн үг,

12/10/2019

4. Хүмүүсийг аврагдаж, төгс болгуулаг гэсэндээ Бурханы ажлын гурван үе шат хэрхэн аажмаар гүнзгийрдэг вэ?

Холбогдолтой Бурханы үг:

Бурханы удирдлага нь бүхэлдээ гурван үе шатанд хуваагддаг бөгөөд үе шат бүрд хүнд тохирох шаардлага тавигддаг. Түүнчлэн эрин үе өнгөрч, урагшлахын хэрээр бүх хүн төрөлхтөнд тавих Бурханы шаардлага илүү өндөр болдог. Ийнхүү хүн “Үг нь махбодоор илэрсэн” баримтыг харах хүртэл Бурханы удирдлагын энэ ажил алхам алхмаар оргилдоо хүрдэг ба ийм маягаар хүнд тавих шаардлага илүү өндөр болж, хүний гэрчлэл хийх шаардлага улам өндөр болдог. Хүн Бурхантай үнэхээр хамтран ажиллах чадвартай байх тусмаа, Бурханыг улам алдаршуулдаг. Хүний хамтын ажиллагаа бол түүний хийх шаардлагатай гэрчлэл бөгөөд түүний хийдэг гэрчлэл нь хүний хэрэгжүүлэлт юм. Иймд Бурханы ажил эцсийн үр дүнтэй байх эсэх нь, мөн жинхэнэ гэрчлэл байх эсэх нь хүний хамтын ажиллагаа болон гэрчлэлтэй нягт холбогддог. Ажил дуусах үед, өөрөөр хэлбэл, Бурханы бүх удирдлага төгсгөлдөө очих үед, хүн илүү өндөр гэрчлэл хийх шаардлагатай болно, Бурханы ажил төгсгөлдөө очих үед хүний хэрэгжүүлэлт болон оролт дээд цэгтээ хүрэх болно. Өмнө нь хүнээс, хууль болоод тушаалуудыг сахиж, тэвчээртэй, даруухан байхыг шаарддаг байсан. Харин өнөөдөр хүнээс, Бурханы бүх зохицуулалтад дуулгавартай байж, Бурханыг туйлын их хайрлаж, бүр гай зовлонгийн дунд ч гэсэн Бурханыг хайрласаар байхыг шаарддаг. Энэ гурван үе шат нь, Өөрийн бүхий л удирдлагынхаа хугацаанд алхам алхмаар хүнд тавьдаг Бурханы шаардлагууд юм. Бурханы ажлын үе шат бүр сүүлийнхээсээ илүү гүнзгийрдэг ба үе шат бүрд хүнд тавих шаардлага сүүлийнхээсээ илүү нарийсдаг, ийм маягаар Бурханы бүхий л удирдлага алгуурхан хэлбэрждэг. Учир нь хүнд тавих шаардлага өндөр болох тусам хүний зан чанар Бурханы шаардсан стандартад илүү дөхдөг,