Бурханы эзэмшил болон оршихуй, Бурханы мөн чанар, Бурханы зан чанар—энэ бүхэн нь Түүний үгээр дамжуулан хүн төрөлхтөнд мэдэгдсэн. Бурханы үгийг туулж мэдрэх үедээ хүн, тэдгээрийг хэрэгжүүлэх явцдаа Бурханы хэлдэг үгний цаад зорилгыг ойлгож, Бурханы үгийн шавхагдашгүй булаг болон цаад шалтгааныг ойлгож, Бурханы үгийн төлөвлөсөн үр нөлөөг ойлгож, мэдэрч эхлэх болно. Хүн төрөлхтний хувьд, үнэн болоод амийг олж авч, Бурханы цаад санааг ухаарч, зан чанарынхаа хувьд өөрчлөгдөж, Бурханы дээд эрх болон зохицуулалтанд захирагдах чадвартай болохын тулд хүний мэдэрч туулж, ухаарч, олж авах ёстой бүх зүйл нь энэ юм. Хүн эдгээр зүйлсийг мэдэрч, ухаарч, олж авах зуураа Бурханы талаарх ойлголтыг аажмаар олж авах бөгөөд энэ үедээ тэр мөн Түүний талаарх өөр түвшний мэдлэгийг олж авах болно. Энэхүү ойлголт болон мэдлэг нь хүний төсөөлсөн эсвэл зохиосон зүйлээс гарч ирдэггүй харин ч өөр дотроо ойлгож, мэдэрч, туулж, баталж байгаа зүйлээс нь гарч ирдэг. Зөвхөн эдгээр зүйлсийг ойлгож, дадлагажуулж, мэдэрч, баталсны дараа л Бурханы талаарх хүний мэдлэг утга агуулгатай болж, зөвхөн энэ үед түүний олж авсан мэдлэг нь бодит, үнэн зөв, жинхэнэ байх бөгөөд Түүний үгийг ойлгож, дадлагажуулж, мэдэрч, баталснаар дамжуулан Бурханы тухай жинхэнэ ойлголт, мэдлэгийг олж авах энэ үйл явц нь хүн болон Бурханы хоорондох жинхэнэ харилцаанаас өөр юу ч биш юм. Ийм төрлийн харилцаан дунд хүн Бурханы цаад санааг үнэхээр ойлгож, ухаарч эхэлдэг ба Бурханы эзэмшил болон оршихуйг үнэхээр ойлгож мэдэж, Бурханы мөн чанарыг үнэхээр ойлгож мэдэж, Бурханы зан чанарыг үнэхээр ойлгон мэдэж авч, бүх зүйлийг ноёрхох Бурханы ноёрхлын талаарх бодит баримтын талаар зөв тодорхойлолт, үнэмшилтэй болдог бөгөөд Бурханы ялгамж чанар, байр суурийн тухайд бодит хандлага, мэдлэгийг олж авдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Удиртгал”-аас
Та нар Бурханы ажлыг мэдэх ёстой. Есүсийг дагасныхаа дараа л, Сүнс Есүст хэчнээн их ажил хийсэн талаар Петр аажмаар мэдэж эхэлсэн. Тэрээр, “Хүний дадлага туршлага дээр түшиглэх нь Бурханы талаар бүрэн мэдлэгт хүрэхэд хангалттай биш; Бурханыг мэдэхэд бидэнд туслах олон шинэ зүйл Бурханы ажилд байх ёстой” гэж хэлсэн. Эхэндээ Петр, Есүс бол элчүүдийн адилаар Бурханаар илгээгдсэн гэж итгэж байсан ба тэр Есүсийг Христ гэж үзээгүй. Петр Есүсийг дагахаар[b] дуудагдсан үед, Есүс түүнээс “Ионагийн хүү Симон оо чи Намайг дагах уу?” гэж асуусан. Петр “Тэнгэрлэг Эцгээр илгээгдсэн нэгнийг би дагах ёстой. Ариун Сүнсээр сонгогдсон нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой. Би Таныг дагах болно” гэж хариулсан. Түүний үгнээс, Петрт Есүсийн талаар ямар ч мэдлэг байгаагүй гэдгийг харж болно; тэр Бурханы үгийг туршиж, өөртэйгөө харьцаж байсан, Бурханы төлөө зовлон зүдгүүр туулсан боловч тэр Бурханы ажлыг мэддэггүй байсан. Хэсэг хугацааны туршлагын дараа Петр, Бурханы олон үйлийг Есүсээс харж, Бурханы хайр татам байдлыг харж, Бурханы оршихуйн ихэнхийг Есүсээс харсан.