(Бурханы үгээс сонгосон хэсэг)
Бурханы ажил хүний төсөөлдөг шиг маш энгийн үү?
Бурханд итгэдэг хүн болохын хувьд чи, өнөөдөр эцсийн өдрүүд дэх Бурханы ажил болон чиний төлөө Бурханы төлөвлөсөн бүх ажлыг хүлээн авч байгаагаараа чи Бурханаас үнэхээр агуу өргөмжлөл, авралыг хүлээн авсан гэдгээ ойлгох ёстой. Бүхий л хорвоо ертөнц дэх Бурханы бүх ажил нь энэ бүлэг хүмүүс дээр төвлөрсөн. Тэр Өөрийн бүх хичээл чармайлтаа та нарт зориулсан ба та нарын төлөө бүхнийг золиослосон; Тэр хорвоо ертөнц даяарх Сүнсний бүх ажлыг буцаан авч та нарт өгсөн. Тийм учраас та нар бол хувьтай хүмүүс гэж Би хэлдэг. Түүнээс гадна, Өөрийн төлөвлөгөөний зорилгоо та нараар дамжуулан илэрхийлэхийн тулд, Тэр Өөрийн алдар сууг Өөрийн сонгогдсон хүмүүс болох Израилиас та нар луу шилжүүлсэн. Тиймээс, та нар бол Бурханы өв залгамжлалыг хүлээн авах хүмүүс, Түүнээс ч илүүгээр Бурханы алдар суугийн өв залгамжлагчид билээ. Магадгүй та нар бүгд эдгээр үгийг санаж байгаа байх: “Учир нь бидний түр зуурын хөнгөн зовлон нь бидний төлөөх хэмжээлшгүй их, яруу алдрын мөнхийн жинг бий болгодог.” Өнгөрсөн үед, энэ үгийг та нар бүгд сонссон, гэхдээ хэн ч энэ үгний утгыг ойлгоогүй. Өнөөдөр тэдгээрийн агуулж байгаа бодит утга учрыг та нар сайн мэднэ. Эдгээр үг нь Бурханы эцсийн өдрүүдэд биелүүлэх зүйлс юм. Тэгээд энэ нь агуу улаан луугийн оршдог газарт түүгээр харгисаар зовоогдсон хүмүүс дээр биелэгдэх болно. Агуу улаан луу Бурханыг шахан хавчдаг ба энэ нь Бурханы дайсан юм, иймээс энэ газарт, Бурханд итгэдэг хүмүүсийг доромжлон, шахалт хавчилт тулгадаг. Тийм учраас эдгээр үг нь




