Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Ялзарсан хүмүүс бүгд Сатаны урхинд амьдардаг, тэд махан биед амьдардаг, хувиа хичээсэн хүсэлтэй амьдардаг ба тэдний дундаас Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцдэг гэж хэлцгээдэг хүмүүс бол бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг хүмүүс юм. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч тэд Минийхээс эсрэг замаар явдаг ба тэдний үг нь их зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг, учир нь үндсэндээ тэд бүгдээрээ Миний эсрэг бөгөөд Надтай нийцдэггүй. … Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй юу ч байсан бүгд Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс нь Фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн Фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, эцэстээ Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноож, гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэдний мөн чанар юу байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү?”
Зүүний Аянгад Ойртож Очих нь учир нь Бурхан алдар суу Зүүн зүгт гэрэлтэх ба Нигүүлслийн Эрин Үеэс өнөөдөрт авчирсан юм.
13/05/2019
Ариун Сүнсний үг “Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой” Эшлэл (Монгол хэлээр)
12/05/2019
5. Бурханд итгэх итгэл нь зөвхөн амар тайван байдал болон ерөөлийг эрж хайхын төлөө байх ёсгүй.
Холбогдолтой Бурханы үгс:
Өнөөдөр чи бодитой Бурханд итгэдэг болохоор зөв замд орох хэрэгтэй. Бурханд итгэснээрээ чи гагцхүү ерөөл хайх биш, харин Бурханыг хайрлаж, Бурханыг мэдэхээр эрж хайх ёстой. Түүний гэгээрэл болоод өөрийнхөө эрэлхийллээр дамжуулан чи Түүний үгийг идэж, ууж, Бурханы талаар жинхэнэ ойлголттой болж, Бурханыг гэсэн хайр чинь зүрхнээс чинь гардаг болох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Түүнийг гэсэн чиний хайрыг хэн ч сүйтгэж эсвэл саад учруулж чадахааргүй хэмжээнд Бурханыг гэсэн чиний хайр хамгийн жинхэнэ байх хэрэгтэй. Тэгвэл чи Бурханд итгэх зөв замдаа явж байна. Энэ нь, чамайг Бурханд харьяалагддагийг батална, учир нь чиний зүрх сэтгэл Бурханы эзэмшилд орсон ба чамайг өөр юу ч эрхшээлдээ оруулж чадахгүй. Өөрийн туршлага, төлсөн төлөөс болон Бурханы ажлын үр дүнд чи Бурханыг өөрийн эрхгүй хайрлах хайрыг бий болгож чаддаг. Дараа нь чи Сатаны нөлөөнөөс ангижирч Бурханы үгийн гэрэлд амьдардаг. Чи зөвхөн харанхуйн нөлөөнөөс зугтсан үедээ л Бурханаар авахуулсан гэж тооцогдоно
11/05/2019
Mongolian Christian Worship Song “Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс ерөөлтэй еэ”
Ариун Сүнсний aйлдварыг
дуулгавартай дагагсад ерөөлтэй еэ
Тэр хүмүүс урьд нь ямар байсан нь хамаагүй,
Ариун Сүнс хэрхэн тэдний дотор
ажилласан нь ч хамаагүй,
Шинэ ажлыг хүлээн авагсад хамгийн ерөөлтэй.
Өө...өө…
Шинэ ажлыг хүлээн авагсад хамгийн ерөөлтэй,
Шинэ ажлыг үл дагагчидыг Бурхан таягдан хаядаг.
Шинэ гэрлийг хүлээн авах нэгнийг Бурхан хүсдэг.
Шинэ ажлыг хүлээн авч, мэдэх нэгнийг Тэр хүсдэг.
Тэд Ариун Сүнсний ажлыг эрэн хайж,
шинэ зүйлсийг ойлгон,
Хуучин үзлээ хөсөр хаяж,
өнөөдрийн Бурханы ажилд дуулгавартай болно.
Өө...өө…
Өнөөдрийн шинэ ажлыг хүлээн авсан энэ хүмүүс
Өнө эрт үеүдээс ч өмнө Бурханы төлөвлөгөөнд байсан,
Энэ хүмүүс хамгийн ерөөлтэй.
Та нар Бурханы дуу хоолойг сонсож,
Бурханы илрэлтийг хардаг
Тэнгэр, газар даяар, эрин үеүдийн туршид,
Энэ бүлэг хүмүүсээс илүү ерөөлтэй нь үгүй еэ.
Өө...өө...
Тэнгэр, газар даяар, эрин үеүдийн туршид,
Энэ бүлэг хүмүүсээс илүү ерөөлтэй нь үгүй еэ
Энэ бүлэг хүмүүсээс илүү ерөөлтэй нь үгүй еэ
Энэ бүлэг хүмүүсээс илүү ерөөлтэй нь үгүй еэ
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос
10/05/2019
4. Бурханд итгэгчдэд байх ёстой ариун хүний ёс журамтай байдал.
Хэвийн хүн чанар нь үндсэндээ мөс чанартай, мэдрэмжтэй байж, жудагтай, нэр хүндтэй байхыг хэлдэг. Мөс чанар болон мэдрэмж нь хүлээцтэй байх, бусдад тэвчээртэй хандах, үнэнч шударга байх, хүмүүст мэргэн ухаанаар хандах, ах эгч нараа гэсэн жинхэнэ хайртай байх зэгийг агуулдаг. Эдгээр нь хэвийн хүн чанарт байх ёстой таван шинж чанар билээ.
Эхний шинж чанар нь хүлээцтэй зүрх сэтгэлтэй байх явдал юм. Энд хүлээцтэй байдал нь юу гэсэн үг вэ? Энэ нь, ах эгч нараасаа бид ямар алдаа харах нь хамаагүй, тэдэнд зөв зүйтэй хандаж, тэднийг гадуурхахгүй, тэднийг үг хэлээр дайрахгүй байна гэсэн үг. Тэдэнд зөв зүйтэй хандах нь хүлээцтэй байдал, харилцан ойлголцлыг илэрхийлэх явдал мөн. Бусад хүмүүст илчлэгдэж байгаа өө сэв эсвэл завхралыг харах үедээ бид, энэ бол Бурханы авралын ажлын цаг үе, Бурханы сонгосон хүн нэг бүрд завхралын илчлэл байгаа гэдгийг санах ёстой. Энэ нь хэвийн зүйл бөгөөд бид ойлгох ёстой. Түүнээс гадна бид өөрсдийнхөө завхралыг харах хэрэгтэй, үүний илчлэл нь бусад хүмүүсийнхээс илүү бага байх албагүй. Бид өөрсдийнхөө завхралын илчлэлд хэрхэн ханддагтайгаа адилаар бусдын завхралын илчлэлд хандах ёстой. Тийм маягаар бид бусдыг хүлцэн тэсвэрлэж, хүлээцтэй байдлын үр дүнд хүрч чадна. Хэрвээ чи бусад хүмүүсийг хүлцэж чадахгүй бол чиний мэдрэмжинд асуудал байгаа гэсэн үг бөгөөд үнэнийг ойлгодоггүй, Бурханы ажлыг мэддэггүй гэдгийг чинь баталдаг. Бурханы ажлыг мэддэггүй гэж юу гэсэн үг вэ? Бурханы ажлыг мэдэхгүй байх явдал одоогоор дуусаагүй байгаа, хүн одоо ч Бурханы авралын ажлын цаг үед амьдарч байгаа ба бүрэн төгс болгуулаагүй байгаа. Тиймээс хүн бүхэн гарцаагүй завхралыг илчилж байх болно. Одоо хүн бүхэн хэвийн байдлаар үнэнийг эрж хайж, өөрсдийн завхралыг мэдэж авч, Бурханы үгийг туулж мэдэрч байгаа. Хүн бүр үнэнд орох цаг үед байгаа бөгөөд үнэнийг хараахан бүрэн дүүрэн олж аваагүй. Хүмүүс үнэнийг олж авсны дараа л амь зан чанар нь өөрчлөгдөж эхлэх болно. Хүмүүс энэ зүйлийг ухаарах үедээ хэвийн хүний мэдрэмжтэй болно. Хүмүүс мэдрэмж сайтай байх үедээ бусдад мэдрэмжтэй ханддаг. Хэрвээ хүмүүс мэдрэмжгүй бол тэд бусдад мэдрэмжтэй хандаж чадахгүй.
09/05/2019
4. Бурханд итгэгчдэд байх ёстой ариун хүний ёс журамтай байдал.
Хүний нөхөрлөл:
Бурханд үнэхээр итгэдэг хүн наад зах нь сүнслэг амьдралын энэ таван талыг өдөр бүр хэрэгжүүлэх болно: Бурханы үгийг унших, Бурханд залбирах, үнэнийг ярилцах, магтан дуу болон магтаал дуулах, бүх зүйл дээр эрж хайх. Хэрвээ чамд бас цуглааны амьдрал байдаг бол асар их зугаа цэнгэлтэй байх болно. Хэрвээ хүн хүлээн авах үндсэн чадвартай бол, өөрөөр хэлбэл Бурханы үгийг уншсаныхаа дараа тэд Бурханы санаа зорилгыг өөрсдөө олж мэдэж, үнэнийг ойлгож, үнэнтэй хэрхэн нийцэхээ мэдэж чаддаг бол тухайн хүн Бурханд итгэх итгэлдээ амжилт олно гэж чи хэлж болох юм. Хэрвээ хүнд тийм сүнслэг амьдрал байдаггүй бол эсвэл хэрвээ түүний сүнслэг амьдрал туйлын хэвийн бус бөгөөд тун алдаг оног тохиолддог бол тэр хүн төөрөлдөж, будилсан итгэгч мөн. Будилсан итгэгчдэд сүнслэг амьдрал байдаггүй ба үүргээ биелүүлэхдээ тийм ч их үр дүнд хүрч чаддаггүй. Сүнслэг амьдралаар амьдрахгүйгээр Бурханд итгэх нь зүгээр л Бурханд итгэх итгэлдээ дүр эсгэж байгаа хэрэг боловч тэдний зүрх сэтгэлд Бурхан байдаггүй, Бурханаас айх айдас ч байдаггүй нь гарцаагүй. Тэд яаж хэвийн хүн шиг байх чадах юм бэ? Огтхон ч Бурханд итгэдэг итгэгчид шиг санагддаггүй зарим хүнийг би хардаг. Амьдралын хэв маяг, өдөр тутмын үг болон үйлдлээсээ тэд яг үл итгэгчид шиг харагддаг. Тэдэнд хэвийн хүний төрх байдал байдаггүй ба хэлдэг, хийдэг зүйлс нь бүтээлч биш. Зарим нь бүр жигшигдэж, зэвүүцэгдэж, хөсөр хаягддаг. Энэ нь Бурханыг гутаадаг зүйл төдийгүй бас тэдний үүрэгт саад учруулж, хожмын сайн мэдээний ажилд асуудал учруулдаг. Чиний анхаарал хандуулах хэрэгтэй хэд хэдэн төрлийн нөхцөл байдал бий:
Хэвийн хүний бусадтай харилцах харилцаа нь хүндтэй агаад шулуун шударга, чин сэтгэлийн агаад боловсон байдаг. Гэхдээ нууцлагдмал, шударга бус зарим хүний хувьд ийм байдаггүй ба ярьж байх үедээ хүмүүст нүдээрээ дохио зангаа үзүүлдэг. Тэдэнд хэвийн хүмүүсийн зан араншин байдаггүй; тэд бол хүмүүсийг болгоомжлоход хүргэдэг хулгайчтай бага зэрэг төстэй. Зарим хүмүүс угаасаа муухан царай зүстэй төрсөн байдаг. Хэрвээ тэд бас зохистой хувцасладаггүй бол хүндтэй, шулуун шударга төрхтэй байхгүй бөгөөд энэ нь үүргээ биелүүлэхэд нь зарим нэг бэрхшээл учруулах болно. Өөрийн үүргийг зүй зохистой биелүүлэхэд дадал болон мэдлэг чамаас шаардагддаг.
08/05/2019
4. Бурханд итгэгчдэд байх ёстой ариун хүний ёс журамтай байдал.
Холбогдолтой Бурханы үгс:
Сатанаар ялзруулагдахаасаа өмнө хүн аяндаа Бурханыг дагадаг, Түүний үгэнд дуулгавартай ханддаг байсан. Түүнд төрөлхийн эрүүл саруул мэдрэмж, мөс чанар болоод хэвийн хүн чанар байдаг байсан. Сатанаар ялзруулагдсаны дараа түүний анхдагч мэдрэмж, мөс чанар, хүн чанар нь үлбэгэр болж, Сатанаар гэмтээгдсэн. Тиймээс, тэр өөрийн дуулгавартай байдал болоод Бурханыг гэсэн хайраа алдсан. Хүний мэдрэмж хэвийн бус болсон, түүний зан чанар амьтныхтай адил болсон, Бурханд хандах тэрслүү байдал нь бүр ч илүү байнгын, асар их болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй ба хүлээн зөвшөөрдөггүй, зүгээр л эсэргүүцэж тэрсэлж байдаг. … “Хэвийн мэдрэмж” гэдэг нь Бурханд дуулгавартай, шударга байж, Бурханыг хүсэн эрмэлзэж, Бурханы талаар эргэлзээгүй байж, Бурханыг гэсэн мөс чанартай байхыг хэлж байгаа юм. Энэ нь Бурхантай нэгэн зүрх сэтгэл, оюун санаатай байж, Бурханыг санаатайгаар эсэргүүцэхгүй байхыг хэлж байгаа. Хэвийн бус мэдрэмжтэй хүмүүс ийм байдаггүй. Нэгэнт хүн Сатанаар ялзруулагдсан тул Бурханы талаарх үзлийг бий болгосон ба Бурханыг гэсэн хүсэл эрмэлзэл, үнэнч байдал түүнд байдаггүй, мөс чанар гэж бүр үгүй. Хүн Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, ял шийтгэл тулгадаг, цаашлаад Түүний нүднээс далдуур, Түүнийг дорд үзсэн үгс чулууддаг. Хүн Тэр бол Бурхан гэдгийг тодорхой мэддэг, гэсэн ч Түүний нүднээс далдуур Түүнийг шүүдэг, Түүнийг дуулгавартай дагах ямар ч бодол байдаггүй ба зүгээр л Бурханд ойлгомжгүй хүсэлт, шаардлага тавьж байдаг. Тийм хүмүүс—хэвийн бус мэдрэмжтэй хүмүүс—нь өөрсдийн жигшүүрт зан авираа мэдэх эсвэл өөрсдийн тэрслүү байдалдаа гэмших чадваргүй юм. Хэрвээ хүмүүс өөрсдийгөө мэдэх чадвартай байсан бол, тэд өөрсдийн мэдрэмжийн багаханыг олж авах байсан;
07/05/2019
Христийн чуулганы кино “Тэнгэрийн хаанчлалын хүмүүс” Трейлер (Монгол хэлээр)
Эзэн Есүс, “Үнэнээр Би та нарт хэлье, та нар өөрчлөгдөж, жаахан хүүхдүүдтэй адил болохгүй бол тэнгэрийн хаанчлалд орохгүй” (Матай 18:3) хэмээн хэлсэн. Үнэнч хүмүүс л тэнгэрийн хаанчлалд орж чадна; үнэнч хүмүүс л хаанчлалын ардууд байж чадна гэж Эзэн Есүс бидэнд хэлсэн юм. Энэхүү кино нь Христэд итгэгч Чэн Нуогийн Бурханы ажлыг туулсан туршлага болон үнэнч хүн болох гэсэн эрэл хайгуулынх нь амийн замналыг өгүүлнэ. Чэн Нуо эмч байлаа. Бурханд итгэснийхээ дараа ч гэсэн, өдөр тутмынхаа амьдралд өөрийнх нь ашиг сонирхол, нэр нүүрийг хөөдөх зүйлстэй тулгарах үедээ өөрийн мэдэлгүйгээр худлаа ярьж, хуурдаг байв. Шалгалт, гай зовлонтой тулгараад түүнд бүр Бурханы тухай буруу ойлголт, гомдол төрдөг боловч дараа нь үнэнийг ахин дахин эрж хайснаар дамжуулан худлаа хэлдэг эх үндсийг болон аминчхан, арга зальтай сатанлаг уг чанараа ойлгож авсан ба тэрээр худлаа хэлэх болон зүрх сэтгэл дэх зальжин зангаа шийдвэрлэхийн тулд үнэнийг эрэлхийлэхэд анхаарлаа төвлөрүүлж эхэлжээ. Хожим нь үүргээ биелүүлж байх зуураа Хятадын Коммунист Намын засгийн газарт баривчлагдаж, асар их тамлал амсаж байхдаа тэрээр үхэн үхтлээ худлаа хэлж, Бурханыг үгүйсгэхээс татгалзаж, Бурханд гайхалтай сайхан, цангинасан гэрчлэл хийсэн билээ. Чэн Нуо аажмаар үнэнч хүн болж, Бурханыг үнэхээр хайрлаж, дуулгавартай дагаж чадах болсон. Тэгвэл түүний үнэн түүх юу вэ?
Subscribe to:
Comments (Atom)



