21/03/2019

Магтан дууны бүжиг 2019 “Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс бол бүгд үнэнч хүмүүс юм”

Магтан дууны бүжиг 2019 “Бурханыг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс бол бүгд үнэнч хүмүүс юм”

Гэнэн цайлган хүүхэд шиг ариун бөгөөд үнэнч,
гэгээлэг, бас идэр залуу амин чанараар дүүрэн,
тэд яг л дэлхийд ирсэн тэнгэрэлч шиг.
Заль мэхгүй, зөвхөн чин үнэнч сэтгэлтэй,тэд хүндтэй.
Тэд зүрх сэтгэлээ Бурханд өгч,Түүний итгэлийг олдог.
Тэд бол Бурханы хайрладаг үнэнч хүмүүс.
Өдөр бүрийг Бурханы үгээр замчлуулдаг
бид ерөөлтэй, бас Ариун Сүнс биднийг чиглүүлдэг.
Бурханы нягт шинжилгээг хүлээн зөвшөөрч,бид Түүний өмнө амьдардаг.
Бурханыг үнэхээр хайрлана гэдэг баясалтай.
Христийн хаанчлал бол үнэнч хүмүүсийн диваажин.
Бас тэдний сайн сайхан гэр.
Үнэнийг хайрладаг хүмүүс бүгд үнэнч зүрх сэтгэлтэй.
Үнэнийг хэрэгжүүлснээр бидэнд баясал төрдөг.
Бурханы дуулгавартай дагаснаар сэтгэл минь амгалан байдаг.
Бурханаас эмээж, муугаас зайлж, Бурханы үгээр бид амьдардаг.
Бурханы үгэнд амьдарснаар бид эрх чөлөөтэй болсон.
Бурханыг хайрлах нь бүрэн баяртай байх явдал.
Өдөр бүрийг Бурханы үгээр замчлуулдаг
бид ерөөлтэй, бас Ариун Сүнс биднийг чиглүүлдэг.
Бурханы нягт шинжилгээг хүлээн зөвшөөрч,бид Түүний өмнө амьдардаг
Бурханыг үнэхээр хайрлана гэдэг баясалтай.
Христийн хаанчлал бол үнэнч хүмүүсийн диваажин.
Бас тэдний сайн сайхан гэр.
Бурханыг хайрлах нь амар амгалан, баяр хөөр авчирдаг.
Бурханы үгээр үйлдэх үедээ бид амар хялбар амьдардаг. 
Зүрх сэтгэлд маань Бурхан, үнэн хоёр л бий.
Бурханы үг бидний бүхий л амь болсон. 
Өдөр бүрийг Бурханы үгээр замчлуулдаг
бид ерөөлтэй, бас Ариун Сүнс биднийг чиглүүлдэг.
Бурханы нягт шинжилгээг хүлээн зөвшөөрч,бид Түүний өмнө амьдардаг
Бурханыг үнэхээр хайрлана гэдэг баясалтай.
Христийн хаанчлал бол үнэнч хүмүүсийн диваажин.
Бас тэдний сайн сайхан гэр.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

20/03/2019

Magtan duu “Хаанчлалын сүлд дуулал ” (I) Хаанчлал дэлхий дээр бууж ирлээ

Magtan duu “Хаанчлалын сүлд дуулал ” (I) Хаанчлал дэлхий дээр бууж ирлээ (Монгол хэлээр)

Аа……Аа……Аа……Аа……
Аа……Аа……Аа……Аа……
Хаанчлал дэлхий дээр бууж ирсэн; 
Бурханы үнэн бие бүтэн, баялаг агаад
Хэн үүнийг тэмдэглэхгүй байх юм бэ?
Хэн үүний төлөө баярлан бүжиглэхгүй байх юм бэ?
Өө Сион, Бурханыг магтан ялалтын тугаа мандуул!
Ялалтын дуугаа дуулж, Бурханы ариун нэрийг түгээ!
Хүмүүс Бурханыг баярлан магтдаг,
Дуу хоолой бүхэн Түүний нэрийг өргөмжилж, 
бүгд Бурханы агуу үйл хэргийг хардаг.
Одоо Түүний хаанчлал дэлхий дээр бууж ирсэн.

Газар дээрх бүх зүйл ээ, 
өөрсдийгөө ариусгаад Бурханд тахил ѳргѳгтүн!
Одод оо, тэнгэр дэх байрандаа эргэж очиж, 
огторгуйд Бурханы агуу байдлыг харуулагтун!
Түүнийг гэсэн хязгааргүй хайр, 
хүндлэлийг илэрхийлж байгаа
Газар дээрх хүмүүсийн дуу хоолойг
Бурхан анхааралтай сонсож байна.
Хүмүүс Бурханыг баярлан магтдаг,
Дуу хоолой бүхэн Түүний нэрийг өргөмжилж, 
бүгд Бурханы агуу үйл хэргийг хардаг.
Одоо Түүний хаанчлал дэлхий дээр бууж ирсэн.

Тэр өдөр бүх зүйл шинэчлэгдэн, 
Бурхан дэлхий дээр биечлэн бууж ирдэг.
Цэцэгс баясан дэлгэрч, 
шувууд жиргэн, бүх зүйл баяслаар дүүрдэг!
Хаанчлалын ёслолын буудлагын дуунаар 
Сатаны хаанчлал нуран унаж,
Хаанчлалын сүлд дууллын цуурайнд 
хэзээ ч сэргэхгүйгээр сүйрч байна.
Хүмүүс Бурханыг баярлан магтдаг,
Дуу хоолой бүхэн Түүний нэрийг өргөмжилж, 
бүгд Бурханы агуу үйл хэргийг хардаг.
Одоо Түүний хаанчлал дэлхий дээр бууж ирсэн.

Газар дээр хэн эсэргүүцэн босож зүрхлэх билээ?
Бурхан хүмүүсийн дунд зогсохдоо
Дэлхий дээр бүх уур хилэн, гай гамшгийг авчирсан.
Дэлхий одоо Бурханы хаанчлал болсон!
Тэнгэр дээр үүлс хөлбөрөн нүүгэлтдэг,
Гол, нуурууд аялгуулан урсдаг.
Ичсэн амьтад үүрнээсээ гарч, 
зүүрмэглэж буй бүх хүн Бурханаар сэрээлгэдэг.
Бүх хүний хүсэн хүлээсэн өдөр эцэстээ ирлээ!
Тэд хамгийн сайхан дууг Бурханд өргөж байна.
Хүмүүс Бурханыг баярлан магтдаг,
Дуу хоолой бүхэн Түүний нэрийг өргөмжилж, 
бүгд Бурханы агуу үйл хэргийг хардаг.
Одоо Түүний хаанчлал дэлхий дээр
Одоо Түүний хаанчлал дэлхий дээр бууж ирсэн.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

19/03/2019

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Бурханы оршдог махан биеийн мөн чанар” Хоёрдугаар

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Бурханы оршдог махан биеийн мөн чанар” Хоёрдугаар (Монгол хэлээр) 

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Бие махбодтой болох гэдгийн утга учир нь Бурхан махан биетэйгээр илэрч, Өөрийн бүтээсэн хүмүүс дунд махан биеийн дүртэйгээр ажиллахаар ирдэг гэсэн үг. Иймээс, Бурхан бие махбодтой болохын тулд Тэр эхлээд махан бие, хэвийн хүн чанартай махан бие байх ёстой; ядаж энэ нь үнэн байх ёстой. Үнэндээ, Бурхан бие махбодтой болохын цаад учир бол Бурхан махбодод амьдарч, ажилладаг, Өөрийн чухам мөн чанартаа Бурхан махбод болж, хүн болсон юм. …… Махбод болохын хувьд Тэр өсөж, нас бие гүйцэх хэрэгтэй болохоор Түүний амьдралын эхний үе шат нь хэвийн хүн чанарын амьдрал байдаг байхад хоёр дахь үе шатанд Түүний хүн чанар нь, Өөрийн ажлыг хийж, Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэх чадвартай болдог учраас Өөрийн үйлчлэлийг үзүүлэх үеийн бие махбодтой болсон Бурханы амьдрал нь хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг агуулсан амьдрал байдаг. ”

18/03/2019

7. Гадаад талын сайн үйл хэрэг болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа.

7. Гадаад талын сайн үйл хэрэг болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа.
Тийм шашны хүмүүс цугларах болгондоо “Эгч минь, эдгээр өдрүүдэд чи хэр байв даа?” гэж асуудаг. Тэр “Би Бурханд өртэй ба Түүний зүрх сэтгэлийн хүслийг биелүүлж чадахгүй байна” гэж хариулдаг. Өөр нэг нь “Би ч гэсэн Бурханд өртэй, Түүнийг хангалуун байлгаж чаддаггүй” гэж хэлдэг. Энэ цөөн хэдэн өгүүлбэр болон үгс нь дангаараа тэдний зүрх сэтгэлийн гүн дэх бузар булай зүйлсийг илэрхийлдэг. Ийм үгс нь хамгийн ой гутам, хэтэрхий зэвүүн юм. Ийм хүмүүсийн уг чанар Бурханыг эсэргүүцдэг. Бодит байдалд анхаарлаа хандуулдаг тэр хүмүүс зүрх сэтгэл доторх бүхнээ уудлан ярьж, яриандаа өөрсдийнхөө зүрх сэтгэлийг нээж байдаг. Үүнд ганц ч худал зүйл, боловсон харьцаа эсвэл хоосон наргиан гэж байхгүй. Тэд үргэлж шулуун шударга байдаг ба энэ дэлхийн дүрэм журамд захирагддаггүй. Бүр ямар ч мэдрэмжгүй, өөрийгөө бусдад үзүүлэх дуртай хүмүүс байдаг. Хэн нэгэн дуулах үед тэр, саван дахь будаа нь аль хэдийн түлэгдсэнийг ч анзааралгүй бүжиглэж эхэлдэг.

17/03/2019

7. Гадаад талын сайн үйл хэрэг болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа.

7. Гадаад талын сайн үйл хэрэг болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа.
Ихэнх хүмүүс Бурханд итгэх итгэлийнхээ ааш авирт онцгой анхаарал тавьдаг, үүний үрээр тэдний ааш авирт өөрчлөлт гарч байгаа. Бурханд итгэснийхээ дараа тэд бусадтай маргалдахаа больдог, хүмүүстэй тэмцэлдэж, тэднийг доромжлохоо больдог, тэд тамхи татаж, архи уухаа больдог, хадаас ч бай, банз ч бай хамаагүй нийтийн өмч хөрөнгийг хулгайлдаггүй бөгөөд тэд бүр хохирол амсаж, хилсээр буруудах үедээ ч шүүхдэхгүй байх хэмжээнд очдог. Тэдний ааш авирт зарим нэг өөрчлөлт гардаг нь эргэлзээгүй. Бурханд итгэж, жинхэнэ замыг хүлээн зөвшөөрсний дараа тэдэнд маш сайхан санагддаг учраас, мөн Ариун Сүнсний ажлын нигүүлслийг амссан учраас тэд тун бадрангуй байдаг бөгөөд тэдний хаяж чадахгүй эсвэл хийж чадахгүй юу ч байдаггүй. Гэсэн ч гурав, тав, арав эсвэл гучин жил итгэсний дараа тэдний зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй учраас эцэст нь тэд хуучин байдалдаа эргэн очиж, их зан, биеэ тоосон байдал нь ихэсдэг ба эрх мэдэл, ашиг хонжооны төлөө тэмцэлдэж эхэлдэг, тэд чуулганы мөнгөнд шунаж, өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцэх юуг ч хийж, байр суурь, зугаа цэнгэлд хорхойсож, Бурханы гэрийн сорон мөлжигчид болдог.

16/03/2019

7. Гадаад талын сайн үйл хэрэг болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа.

Холбогдолтой Бурханы үгс:
7. Гадаад талын сайн үйл хэрэг болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа.
Зан чанарын өөрчлөлт гэж юу вэ? Чи Түүний ажлыг мэдэрч туулангаа үнэнийг хайрлагч байж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, бүх төрлийн зовлон, цэвэршүүлэлтийг туулах ёстой, үүгээр дамжуулан чи өөрийнхөө доторх сатаны хорыг ариусгадаг. Энэ бол зан чанарын өөрчлөлт юм... Бурханы гэрт яригддаг зан чанарын өөрчлөлт гэдэг нь тухайн хүн үнэнийг хайрлаж, хүлээн зөвшөөрдөг учраас эцэстээ өөрийнхөө дуулгаваргүй агаад Бурханыг эсэргүүцдэг уг чанарыг мэдэж авч, хүний завхрал нь хэтэрхий гүнзгий гэдгийг ойлгож, хүний тэнэглэл, хуурмаг байдлыг ойлгодог гэсэн үг юм. Тэрээр хүний ядуу дорд байдал, өрөвдөлтэй байдлыг мэддэг бөгөөд эцэстээ хүний уг чанар болон мөн чанарыг ойлгодог. Энэ бүхнийг мэдсэнээр тэр өөрийгөө бүрмөсөн үгүйсгэн, хаяж, Бурханы үгээр амьдарч, бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Тийм хүн Бурханыг мэддэг бөгөөд зан чанараа өөрчилдөг.

15/03/2019

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Нэршил болон ялгамж чанарын талаар” Нэгдүгээр хэсэг

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар “Нэршил болон ялгамж чанарын талаар” Нэгдүгээр хэсэг (Монгол хэлээр) 

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Есүс Бурханы Сүнсийг төлөөлсөн ба шууд ажиллаж байсан Бурханы Сүнс байв. Тэр шинэ эрин үеийн ажлыг, өмнө нь хэний ч хийж байгаагүй ажлыг хийсэн юм. Тэр шинэ замыг нээсэн, Тэр Еховаг төлөөлж байсан ба Бурханыг Өөрийг нь төлөөлж байсан. Харин Петр, Паул, Давид нарын хувьд хэн гэж дуудагдаж байснаас үл хамааран тэд зөвхөн Бурханы бүтээлийн ялгамж чанарыг төлөөлж байсан, эсвэл Есүс юм уу Еховагаар илгээгдсэн байв. Иймээс тэд хэчнээн их ажил хийсэн ч, хэчнээн агуу гайхамшиг үзүүлсэн ч тэд ердөө Бурханы бүтээлүүд байсан ба Бурханы Сүнсийг төлөөлөх чадваргүй байлаа. Тэд Бурханы нэрийн дор, эсвэл Бурханаар илгээгдсэнийхээ дараа ажилласан; цаашлаад тэд Есүс, эсвэл Еховагийн эхлүүлсэн эрин үед ажилласан бөгөөд тэд өөр ажил хийгээгүй. Эцсийн эцэст тэд зүгээр л Бурханы бүтээлүүд байсан юм. ”