Ариун Сүнс хүмүүсийн гэгээрүүлэхийн тулд ажиллах үедээ тэдэнд ерөнхийдөө Бурханы ажлын тухай, тэдний жинхэнэ оролт болон жинхэнэ байдлын тухай мэдлэг өгдөг бөгөөд Тэр мөн тэдэнд шийдэмгий зан өгч, Бурханы эрч хүчтэй санаа зорилго болон өнөөдөр хүнд тавьдаг Бурханы шаардлагыг ойлгох боломжийг тэдэнд олгож, бүх замыг нээх шийдвэрийг тэдэнд өгдөг. Хүмүүс цус урсгалт, золиослолыг туулах үедээ ч гэсэн Бурханы төлөө үйлдэх ёстой бөгөөд тэд хавчилт шахалт, гай гамшигтай тулгарах үедээ ч гэсэн Бурханыг хайрлаж, ямар ч харуусалгүй байх ёстой ба Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Тийм шийдвэр бол Ариун Сүнс сэтгэл хөдөлгөж байгаа явдал бөгөөд Ариун Сүнсний ажил—гэхдээ чи урсан өнгөрөх хором болгонд тийм сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаггүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (1)”-ээс
Зарим хүмүүс, Ариун Сүнс цаг үргэлжид тэдэн дээр ажиллаж байдаг гэж хэлдэг. Энэ нь боломжгүй. Хэрвээ тэд Ариун Сүнс үргэлж тэдэнтэй хамт байдаг гэж хэлсэн бол тэр нь бодитой байх юм. Тэдний сэтгэлгээ болон мэдрэхүй цаг үргэлжид хэвийн байдаг гэж хэрвээ тэд хэлсэн бол тэр ч бас бодитой байх байсан ба Ариун Сүнс тэдэнтэй хамт байгааг харуулах байсан.



