21/04/2019

“БИБЛИЙН ТАЛААР”-ЫН ТУХАЙ БУРХАНЫ ҮГИЙН ДӨРВӨН ХЭСГЭЭС АВСАН ТҮҮВЭР

“БИБЛИЙН ТАЛААР”-ЫН ТУХАЙ БУРХАНЫ ҮГИЙН ДӨРВӨН ХЭСГЭЭС АВСАН ТҮҮВЭР
9. Шинэ Гэрээ нь, Есүсийн загалмай дээр асгаруулсан цус болоод Түүнд итгэсэн бүхэнтэй байгуулсан Түүний гэрээгээр нэрлэгдсэн. Есүсийн гэрээ нь ийм байсан: Түүний урсгасан цусаар гэм нүглээ уучлуулахын тулд хүмүүс Түүнд итгэх ёстой байсан ба тэгснээр тэд аврагдаж, Түүгээр дамжуулан дахин төрж, цаашид нүгэлтнүүд биш болох байсан; Түүнд итгэдэг л бол Түүний нигүүлслийг хүлээн авах бөгөөд үхсэнийхээ дараа тамд зовохгүй байх байсан. Нигүүлслийн эрин үед бичигдсэн бүх ном нь энэ гэрээний дараа бий болсон бөгөөд тэдгээр нь бүгд энэ үед агуулагдсан ажил болон айлдварыг баримтжуулсан. Тэдгээр нь Эзэн Есүсийн цовдлолын аврал эсвэл гэрээнээс цааш хэтрээгүй; тэдгээр нь Эзэн дэх ахан дүүсээр бичигдсэн номнууд бөгөөд тэдэнд дадлага туршлага байсан юм. Тиймээс эдгээр ном нь ч бас гэрээний нэрээр нэрлэгдсэн: Тэдгээр нь Шинэ Гэрээ гэж нэрлэгддэг. Энэ хоёр гэрээ нь зөвхөн Нигүүлслийн эрин үе болон Хуулийн эрин үеийг агуулдаг бөгөөд төгсгөлийн эрин үетэй ямар ч холбоогүй. Тиймээс Библи нь эцсийн өдрүүдийн өнөөгийн хүмүүст тийм ч их хэрэггүй. Хамгийн ихдээ л энэ нь түр зуурын лавлах бичиг мэтээр ашиглагдаж болох ч энэ нь үндсэндээ тун бага хэрэглээтэй ба үнэ цэнэтэй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (2)”-оос

10. Библид байгаа бүхэн нь Бурханы биечлэн хэлсэн үгсийн бичлэг биш. Библи нь зүгээр л Бурханы ажлын өмнөх хоёр үе шатыг баримтжуулсан, үүний нэг хэсэг нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн бичлэг, нөгөө хэсэг нь эрин үеүдийн туршид Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн бичсэн дадлага туршлага, мэдлэг юм. Хүний дадлага туршлага нь хүний санаа бодол, мэдлэгээр бохирддог, үүнээс зайлсхийх аргагүй. Библийн олон номд хүний үзэл, хүний өрөөсгөл хандлага, ташаа ойлголт байдаг. Мэдээж үгний ихэнх нь Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлгийн үр дүн бөгөөд тэдгээр нь зөв ойлголт юм, гэхдээ тэдгээрийг үнэний бүрэн зөв илэрхийлэл гэж хэлж болохгүй. Зарим зүйлсийн талаарх тэдний үзэл бодол нь хувийн дадлага туршлагын мэдлэг эсвэл Ариун Сүнсний гэгээрлээс өөр юу ч биш. Эш үзүүлэгчдийн зөгнөл нь Бурханаар биечлэн зааварчлагдсан: Исаиа, Даниел, Езра, Иеремиагийн зөгнөлүүд нь Ариун Сүнсний шууд заавраас ирсэн, эдгээр хүмүүс нь зөнчид байсан, тэд зөгнөлийн Сүнсийг хүлээн авсан, тэд бүгдээрээ Хуучин Гэрээний эш үзүүлэгчид байсан юм. Хуулийн эрин үед, Еховагийн онгодыг хүлээн авсан эдгээр хүмүүс олон зөгнөлийг хэлсэн бөгөөд Еховагаар шууд зааварчлуулж байсан. Яагаад Ехова тэдэн дээр ажилласан бэ? Израилийн ард түмэн нь Бурханы сонгогдсон хүмүүс байсан учраас: эш үзүүлэгчдийн ажил нь тэдний дунд хийгдэх ёстой бөгөөд тэд тийм илчлэлийг хүлээн авах эрхтэй байсан. Үнэндээ, тэдэнд өгсөн Бурханы илчлэлийг тэд өөрсдөө ч ойлгоогүй. Тэдний амаар дамжуулан Ариун Сүнс үгээ хэлсэн, ингэснээр ирээдүйн хүмүүс тэдгээр зүйлсийг ойлгож, тэдгээр нь үнэхээр Бурханы Сүнсний, Ариун Сүнсний ажил бөгөөд хүнээс ирээгүй гэдгийг харж, Ариун Сүнсний ажлын баталгааг тэдэнд өгөх байсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас

11. Өнөөдөр Библи бол Бурхан ба Бурхан бол Библи гэж хүмүүс итгэдэг. Иймээс тэд Библийн бүх үгс нь зөвхөн Бурханы хэлсэн үгс бөгөөд тэдгээрийг бүгдийг нь Бурхан хэлсэн гэж итгэдэг. Тэр ч бүү хэл, хэдийгээр Хуучин болон Шинэ Гэрээний жаран зургаан ном нь бүгд хүнээр бичигдсэн боловч тэдэнд бүгдэд нь Бурханы онгод өгөгдсөн бөгөөд Ариун Сүнсний айлдварын бичлэг байсан гэж Бурханд итгэдэг хүмүүс боддог. Энэ нь хүмүүсийн буруу ойлголт бөгөөд баримтуудтай огтхон ч нийцдэггүй. Үнэндээ зөгнөлийн номноос гадна, Хуучин Гэрээний ихэнх нь түүхэн бичлэг юм. Шинэ Гэрээний зарим захидал нь хүмүүсийн туршлагаас бий болсон, зарим нь Ариун Сүнсний гэгээрлээс гарсан; Паулын захидлууд нь жишээлбэл хүний ажлаас үүсэн гарсан, тэдгээр нь бүгд Ариун Сүнсний гэгээрлийн үр дүн байсан бөгөөд тэдгээр нь чуулгануудын төлөө бичигдсэн, чуулганы ах эгч нарын төлөөх сургамж, урамшууллын үгс байсан. Тэдгээр нь Ариун Сүнсээр хэлэгдсэн үгс биш, Паул Ариун Сүнсний өмнөөс яриагүй, мөн тэр эш үзүүлэгч байгаагүй, тэр ч бүү хэл үзэгдэл хараагүй. Түүний захидлууд нь Ефес, Филаделфи, Галатын чуулганууд болон бусад чуулгануудад зориулан бичигдсэн. Тиймээс Шинэ Гэрээний Паулын захидлууд нь, чуулгануудад зориулж бичсэн Паулын захидлууд байсан бөгөөд Ариун Сүнсний онгод биш, мөн Ариун Сүнсний шууд айлдвар ч биш байсан. Тэдгээр нь ердөө л өөрийн ажлын явцдаа чуулгануудад бичсэн түүний сургамж, тайтгаруулалт, урамшууллын үгс байсан. Иймээс тэдгээр нь мөн тэр үеийн Паулын ажлын ихэнхийн бичлэг юм. Тэдгээр нь Эзэн доторх бүх ах эгч нарт зориулж бичигдсэн, тэр үеийн бүх чуулгануудын ах эгч нар түүний зөвлөгөөг дагаж, Эзэн Есүсийн бүх арга замыг даган мөрдөхийн тулд бичигдсэн. Тэр үеийн эсвэл ирээдүйн чуулганууд бүгд түүний зүйлсийг идэж уух ёстой гэж Паул яавч хэлээгүй, мөн түүний үг бүгдээрээ Бурханаас ирсэн гэж тэр хэлээгүй. Тэр үеийн чуулганы нөхцөл байдлын дагуу тэр зүгээр л ах эгч нартай сэтгэлээ хуваалцаж, тэдэнд сургамжилж, тэдний итгэлийг урамшуулсан; тэр зүгээр л хүмүүст номлож эсвэл сануулсан бөгөөд тэдэнд сургамжилсан. Түүний үг нь түүний өөрийн ачаан дээр үндэслэсэн бөгөөд эдгээр үгээрээ дамжуулан тэр хүмүүст тусалж дэмжсэн. Тэрээр тухайн үеийн чуулгануудын элчийн ажлыг хийсэн, тэр бол Эзэн Есүсээр ашиглагдаж байсан ажилчин байсан, тиймээс түүнд чуулгануудын үүрэг хариуцлага өгөгдсөн, чуулгануудын ажлыг хэрэгжүүлэхийг түүнд даалгасан, тэрээр ах эгч нарын нөхцөл байдлын тухай мэдэж авах учиртай байсан, үүний улмаас тэр Эзэн доторх бүх ах эгч нарт захидал бичсэн. Хүмүүст сургамжилж, эерэг нөлөө үзүүлсэн түүний хэлсэн бүхэн нь зөв байсан боловч энэ нь Ариун Сүнсний айлдварыг төлөөлөөгүй ба тэр Бурханыг төлөөлөөгүй. Хүмүүс хүний туршлагын бичлэг болон хүний захидлуудыг чуулгануудад хэлсэн Ариун Сүнсний үг мэтээр үзэх нь цадигаа алдсан ойлголт бөгөөд үлэмж их доромжлол юм! Ялангуяа Паулын чуулгануудад бичсэн захидлын тухайд энэ нь үнэн, учир нь түүний захидлууд нь тэр үеийн чуулган болгоны нөхцөл байдал, орчинд үндэслэн ах эгч нарт бичигдсэн бөгөөд Эзэн дотор ах эгч нарт сургамжлахын тулд байсан, ингэснээр тэд Эзэн Есүсийн нигүүлслийг хүлээн авч чадах байсан. Түүний захидлууд нь тэр үеийн ах эгч нарыг сэргээхийн төлөө байсан. Энэ нь түүний өөрийн ачаа байсан, мөн Ариун Сүнсээр түүнд өгөгдсөн ачаа байсан гэж хэлж болно; эцсийн эцэст тэрээр чуулгануудад захидал бичиж, тэдэнд сургамжилж байсан бөгөөд тухайн үеийн чуулгануудыг удирдсан элч байсан, тэр нь түүний үүрэг хариуцлага байсан. Түүний ялгамж чанар нь ердөө ажлаа хийж буй элчийнх байсан, тэр бол ердөө Бурханаар илгээгдсэн элч байсан; тэр эш үзүүлэгч эсвэл зөнч байгаагүй. Иймээс өөрийнх нь ажил болон ах эгч нарын амь түүний хувьд хамгийн чухал байсан. Тиймээс тэр Ариун Сүнсний өмнөөс ярьж чадаагүй. Түүний үг нь Ариун Сүнсний үг байгаагүй, тэр ч бүү хэл тэдгээрийг Бурханы үг гэж хэлж болохгүй, учир нь Паул Бурханы бүтээлээс өөр юу ч биш байсан бөгөөд бие махбод болсон Бурхан гарцаагүй биш байсан. Түүний ялгамж чанар нь Есүсийнхтэй адил байгаагүй. Есүсийн үг нь Ариун Сүнсний үг байсан, тэдгээр нь Бурханы үг байсан, учир нь Түүний ялгамж чанар нь Христийнх, Бурханы Хүүгийнх байсан. Паул хэрхэн Түүнтэй адил байж чадах юм бэ? Хэрвээ хүмүүс, Паулынх шиг захидлыг эсвэл үгийг Ариун Сүнсний айлдвар мэтээр үзэж, тэдгээрийг Бурхан шиг шүтвэл, тэднийг огт ялган салгах чадваргүй хэмээн хэлж болно. Илүү хатуугаар хэлэх юм бол энэ нь өөр юу ч биш харин доромжлол биш гэж үү? Хүн хэрхэн Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Хүмүүс түүний захидлуудад болон түүний хэлсэн үгэнд мэхийж тэдгээрийг ариун ном эсвэл тэнгэрийн ном шиг үзэж яаж болох юм бэ? Бурханы үг нь хүнээр дураараа хэлэгдэж болох уу? Хүн хэрхэн Бурханы өмнөөс ярьж чадах юм бэ? Иймээс чуулгануудад бичсэн түүний захидлууд нь түүний өөрийн санаа бодлоор сэвтээгүй гэж чи хэрхэн хэлж чадах юм бэ? Тэдгээр нь хүний санаа бодлоор сэвтээгүй байж яаж чадах юм бэ? Тэр өөрийн хувийн дадлага туршлага болон өөрийн амийн хэр хэмжээн дээрээ үндэслэн чуулгануудад захидал бичсэн. Тухайлбал, ямар нэг саналыг агуулсан захидлыг Паул Галатын сүмүүдэд бичсэн ба Петр өөр өнцгөөс өөр захиа бичсэн. Тэдгээрийн аль нь Ариун Сүнснээс ирсэн бэ? Хэн ч итгэлтэй хэлж чадахгүй. Тиймээс тэдний аль аль нь чуулгануудын төлөө ачаа үүрсэн гэж хэлж болно, гэхдээ тэдний захидлууд нь тэдний биеийн хэмжээг төлөөлдөг, тэдгээр нь ах эгч нарын төлөө гэсэн тэдний хангалт, дэмжлэгийг болоод чуулганы төлөөх тэдний ачааг төлөөлдөг, тэдгээр нь зөвхөн хүний ажлыг төлөөлдөг; тэдгээр нь бүхэлдээ Ариун Сүнснийх байгаагүй. Хэрвээ чи түүний захидлууд нь Ариун Сүнсний үг гэж хэлэх юм бол, чи тэнэг бөгөөд доромжлол үйлдэж байна! Паулын захидлууд болон Шинэ Гэрээний бусад захидлууд нь орчин үеийн сүнслэг хүмүүсийн дурсамжтай адил. Тэдгээр нь Вотчман Нигийн ном эсвэл Лауренсийн туршлага гэх мэттэй адилхан. Зүгээр л орчин үеийн сүнслэг хүмүүсийн ном нь Шинэ Гэрээнд эмхэтгэгдээгүй боловч эдгээр хүмүүсийн мөн чанар нь адилхан: Тэд бол ямар нэг хугацааны туршид Ариун Сүнсээр ашиглагдаж байсан хүмүүс бөгөөд тэд Бурханыг шууд төлөөлж чадаагүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (3)”-аас

No comments:

Post a Comment