3. Бүтээлийн ажил нь хүн төрөлхтөн бий болохоос өмнө тохиолдсон, харин Эхлэлийн Ном нь зөвхөн хүн төрөлхтөн бий болсны дараа гарч ирсэн; энэ нь Хуулийн эрин үед Мосегийн бичсэн ном байсан юм. Энэ нь өнөөдөр та нарын дунд тохиолдож буй зүйлстэй адилхан: Тэдгээрийг тохиолдсоны дараа та нар хойч үеийн хүмүүст үзүүлэхийн тулд бичиж тэмдэглэдэг, та нарын бичсэн зүйлс нь өнгөрсөн үед тохиолдсон зүйл буюу тэдгээр түүхээс өөр юу ч биш. Хуучин Гэрээнд бичигдсэн зүйлс нь Израиль дахь Еховагийн ажил бөгөөд Шинэ Гэрээнд бичигдсэн зүйл нь Нигүүлслийн эрин үе дэх Есүсийн ажил юм; тэдгээр нь хоёр өөр эрин үед Бурханы хийсэн ажлыг баримтжуулсан. Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Бурханы ажлыг баримтжуулсан ба тиймээс Хуучин Гэрээ нь түүхэн ном, харин Шинэ Гэрээ нь Нигүүлслийн эрин үеийн ажлын үр дүн юм. Шинэ ажил эхлэх үед эдгээр номнууд нь хуучирдаг ба тиймээс Шинэ Гэрээ нь мөн түүхэн ном юм. Мэдээж Шинэ Гэрээ нь Хуучин Гэрээ шиг дэс дараатай биш, мөн үүн шиг олон зүйлийг бичээгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс
4. Библи ямар төрлийн ном бэ? Хуучин Гэрээ бол Хуулийн эрин үе дэх Бурханы ажил юм. Библийн Хуучин Гэрээ нь Хуулийн эрин үе дэх Еховагийн бүх ажил болон Түүний бүтээлийн ажлыг бичсэн. Энэ нь бүхэлдээ Еховагийн хийсэн ажлыг бичсэн ба эцэст нь Малахийн Номоор Еховагийн ажлын бүртгэлийг төгсгөсөн. Хуучин Гэрээ нь Бурханы хийсэн ажлын хоёр хэсгийг бичсэн: Нэг нь бүтээлийн ажил бөгөөд нөгөө нь хуулийн зарлиг юм. Аль аль нь Еховагийн хийсэн ажил байсан. Хуулийн эрин үе нь Еховагийн нэрэн доорх Бурханы ажлыг төлөөлдөг; энэ нь голдуу Еховагийн нэрэн дор хийгдсэн ажил бүхэлдээ юм. Тиймээс Хуучин Гэрээ нь Еховагийн ажлыг бичсэн ба Шинэ Гэрээ нь Есүсийн ажлыг буюу голдуу Есүсийн нэр дор хийгдсэн ажлыг бичсэн.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс
5. Хэрвээ чи Хуулийн эрин үеийн ажлыг харж, израильчууд Еховагийн замыг хэрхэн дагасныг харахыг хүсвэл Хуучин Гэрээг унших ёстой; хэрвээ чи Нигүүлслийн эрин үеийн ажлыг ойлгохыг хүсвэл Шинэ Гэрээг унших ёстой. Гэхдээ чи эцсийн өдрүүдийн ажлыг хэрхэн харж байна вэ? Чи өнөөдрийн Бурханы удирдалтыг хүлээн зөвшөөрч, өнөөдрийн ажилд орох ёстой, учир нь энэ нь шинэ ажил бөгөөд хэн ч үүнийг өмнө нь Библид бичээгүй. Өнөөдөр Бурхан махан биетэй болсон ба Хятад дахь сонгогдсон хүмүүсийг шилж авсан. Бурхан энэ хүмүүс дээр ажилладаг, Тэр газар дээрх Өөрийн ажлыг үргэлжлүүлж, Нигүүлслийн эрин үеийн ажлыг үргэлжлүүлдэг. Өнөөдрийн ажил бол хүний хэзээ ч алхаж байгаагүй зам бөгөөд хэн ч өмнө нь хараагүй зам юм. Энэ нь өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил буюу энэ нь газар дээрх Бурханы хамгийн сүүлийн үеийн ажил юм. Тиймээс өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажил бол түүх биш, учир нь одоо үе бол одоо бөгөөд энэ нь хараахан өнгөрсөн үе болоогүй. Бурхан илүү агуу зүйлийг, газар дээрх илүү шинэлэг ажлыг Израилийн гадна хийснийг хүмүүс мэдэхгүй, энэ нь аль хэдийн Израилийн цар хүрээнээс цааш, эш үзүүлэгчдийн зөгнөлөөс цааш даван гарсан ба энэ нь зөгнөлүүдээс гаднах шинэ, гайхамшигтай ажил буюу хүмүүсийн ойлгож, төсөөлж ч чадахгүй ажил юм. Тийм ажлын тодорхой бичлэгийг Библи хэрхэн агуулж чадах вэ? Хэн өнөөгийн ажлын бүх зүйлийг юу ч үлдээлгүйгээр урьдчилан бичиж чадах юм бэ? Өмхөрсөн хуучин номон дахь ёс заншилд үл автах энэхүү илүү хүчирхэг, илүү ухаалаг ажлыг хэн бичиж чадах юм бэ? Өнөөдрийн ажил бол түүх биш, иймээс хэрвээ чи өнөөдрийн шинэ замаар алхахыг хүсвэл Библиэс салах ёстой, чи зөгнөлийн ном эсвэл Библи дэх түүхийг даван гарах ёстой. Зөвхөн тэр үед л чи шинэ замаар зүй зохистой алхаж чадах ба зөвхөн тэр үед л чи шинэ ертөнцөд, шинэ ажилд орж чадах болно. Өнөөдөр яагаад чамаас Библи уншихгүй байхыг гуйж байгааг, яагаад Библиэс тусдаа өөр ажил байгааг, яагаад Бурхан Библи дэх илүү шинэ, илүү дэлгэрэнгүй хэрэгжүүлэлтийг эрж хайдаггүйг, яагаад Библиэс гаднах илүү хүчирхэг ажил байгааг чи ойлгох ёстой. Энэ нь та нарын ойлгох ёстой бүх зүйл юм. Чи хуучин ба шинэ ажлын хоорондох ялгааг мэдэх ёстой бөгөөд хэдий чи Библийг уншдаггүй байсан ч үүнийг задлан шинжлэх чадвартай байх ёстой; хэрвээ тэгэхгүй бол чи Библийг шүтсээр л байх болно, ингэснээр шинэ ажилд орж, шинэ өөрчлөлтүүдийг туулахад чамд хэцүү байх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс
6. Илүү өндөр зам байхад яагаад тэрхүү хуучирсан дорд замыг судлана гэж? Илүү шинэлэг айлдварууд, илүү шинэлэг ажил байхад яагаад хуучин түүхэн бичлэг дунд амьдарна гэж? Энэ нь шинэ ажил гэдгийг батлах зүйлийг чамд шинэ айлдварууд өгч чадна; хуучин бичлэгүүд нь чиний сэтгэлийг хангаж чадахгүй эсвэл чиний одоогийн хэрэгцээг хангаж чадахгүй ба тэдгээр нь түүх буюу одоо энд хийгдэж байгаа ажил биш гэдгийг энэ нь батална. Хамгийн өндөр зам бол хамгийн шинэлэг ажил бөгөөд шинэ ажлын улмаас өнгөрсөн үеийн зам хэчнээн өндөр байх нь хамаагүй энэ нь хүмүүсийн эргэцүүллийн түүх ба үүний үнэ цэнэ ямар ч байсан энэ нь одоо ч хуучин зам юм. Хэдийгээр энэ нь “ариун номонд” бичигдсэн ч хуучин зам бол түүх; хэдий үүний талаарх бичлэг “ариун номонд” байхгүй ч шинэ зам бол энд, одоо байгаа зүйл. Энэ зам чамайг аварч чадна, энэ зам чамайг өөрчилж чадна, учир нь энэ бол Ариун Сүнсний ажил билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс
7. Библи бол түүхэн ном бөгөөд хэрвээ чи Нигүүлслийн эрин үед Хуучин Гэрээг идэж, уусан бол, хэрвээ чи Хуучин Гэрээний үед шаардагдаж байсан зүйлсийг Нигүүлслийн эрин үед хэрэгжүүлсэн бол Есүс чамайг голж, чамайг яллах байсан; хэрвээ чи Есүсийн ажилд Хуучин Гэрээг хэрэглэсэн бол чи Фарисай хүн байх байсан. Хэрвээ өнөөдөр чи идэж ууж, хэрэгжүүлэхдээ Хуучин ба Шинэ Гэрээг нийлүүлбэл өнөөдрийн Бурхан чамайг яллах болно; чи Ариун Сүнсний өнөөдрийн ажлаас хоцрох болно! Хэрвээ чи Хуучин Гэрээг мөн Шинэ Гэрээг идэх юм бол чи Ариун Сүнсний урсгалын гадна байх болно! Есүсийн цаг үед, Иудейчүүдийг болон Түүн дэх Ариун Сүнсний ажлын дагуу Түүнийг дагаж байсан хүмүүсийг Есүс удирдсан. Тэрээр Библийг Өөрийн хийж байсан зүйлийн суурь болгоогүй, харин Өөрийн ажлын дагуу үгээ хэлсэн; Библид юу хэлсэн байдагт Тэр ямар ч анхаарал хандуулаагүй, мөн Өөрийн дагалдагчдаа удирдах замыг Тэр Библиэс хайгаагүй. Ажиллаж эхэлсэн үеэсээ л Тэр гэмшлийн замыг түгээсэн ба Хуучин Гэрээний зөгнөлүүдэд тэрхүү үгийг огтхон ч дурдаагүй. Тэр Библийн дагуу үйлдээгүйгээр барахгүй Тэр мөн шинэ замаар замнаж, шинэ ажлыг хийсэн. Тэр тунхаглах үедээ хэзээ ч Библийг лавлаагүй. Хуулийн эрин үед, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах Түүний гайхамшгуудыг хэн ч гүйцэтгэх чадваргүй байсан. Түүний ажил, Түүний сургаал, Түүний эрх мэдлийг Хуулийн эрин үед хэн ч хийж байгаагүй. Есүс ердөө л Өөрийн илүү шинэлэг ажлыг хийсэн ба хэдийгээр олон хүмүүс Библийг ашиглан Түүнийг яллаж байсан ч, тэр ч бүү хэл Түүнийг цовдлохын тулд Хуучин Гэрээг хэрэглэж байсан ч Түүний ажил Хуучин Гэрээнээс давсан; хэрвээ ийм л биш бол яагаад хүмүүс Түүнийг загалмайд цовдолсон бэ? Энэ нь, Хуучин Гэрээнд Түүний сургаалын талаар мөн өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах Түүний чадварын талаар юу ч хэлээгүйгээс болсон биш гэж үү? Түүний ажил бол шинэ замаар замнахын тулд байсан, энэ нь санаатайгаар Библийн эсрэг тэмцэхийн тулд эсвэл Хуучин Гэрээнээс санаатайгаар ангижрахын тулд биш байсан. Тэр зүгээр л Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхийн тулд, Түүнийг хүсэн эрмэлзэж, эрж хайж байсан хүмүүст шинэ ажил авчрахаар ирсэн. Тэр Хуучин Гэрээг тайлбарлахаар эсвэл үүний ажлыг дэмжихээр ирээгүй. Түүний ажил бол Хуулийн эрин үеийг үргэлжлүүлэн хөгжүүлэхийн тулд биш байсан, учир нь Түүний ажил нь Библийг сууриа болгосон эсэхийг огтхон ч авч үзээгүй; Есүс ердөө л Өөрийн хийх учиртай ажлыг хийхээр ирсэн билээ. Тиймээс Тэр Хуучин Гэрээний зөгнөлүүдийг тайлбарлаагүй, мөн Тэр Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн үгний дагуу ажиллаагүй. Хуучин Гэрээнд юу хэлснийг Тэр үл ойшоосон, энэ нь Түүний ажилтай санал нийлж байгаа эсэхэд Тэр анхаарал хандуулаагүй ба бусад хүмүүс Түүний ажлын талаар юу мэдэж байгааг эсвэл тэд үүнийг хэрхэн яллаж байгааг анхаараагүй. Хэдийгээр олон хүмүүс Түүнийг яллахдаа Хуучин Гэрээний эш үзүүлэгчдийн зөгнөлийг хэрэглэж байсан ч Тэр зүгээр л Өөрийн хийх учиртай ажлаа хийсээр байсан. Хүмүүст Түүний ажил суурьгүй мэт харагдсан мөн Хуучин Гэрээний бичлэгүүдтэй таарч тохирохгүй зүйл их байсан. Энэ нь бодлогогүй хэрэг биш гэж үү? Бурханы ажилд ёс заншлыг хэрэглэх хэрэгтэй гэж үү? Энэ нь эш үзүүлэгчдийн зөгнөлүүдийн дагуу байх ёстой гэж үү? Эцсийн эцэст аль нь илүү агуу вэ: Бурхан уу эсвэл Библи үү? Яагаад Бурханы ажил Библийн дагуу байх ёстой юм бэ? Бурхан Библиэс хэтрэн гарах эрхгүй гэж үү? Бурхан Библийг орхиж өөр ажил хийж чадахгүй гэж үү? Яагаад Есүс болон Түүний дагалдагчид Амралтын өдрийг сахиагүй вэ? Хэрвээ Тэр Амралтын өдрийг сахиж, Хуучин Гэрээний тушаалуудын дагуу хэрэгжүүлэх байсан бол яагаад Тэр ирснийхээ дараа Амралтын өдрийг сахилгүй харин үүний оронд хөл угааж, толгой бүтээж, талх хувааж дарс уусан бэ? Энэ бүхэнд нь Хуучин Гэрээний тушаалууд үгүй байгаа биш үү? Хэрвээ Есүс Хуучин Гэрээг хүндэлсэн бол Тэр яагаад эдгээр ёс заншлыг үл тоосон бэ? Бурхан эсвэл Библийн аль нь нэгдүгээрт байдгийг чи мэдэх ёстой! Амралтын өдрийн Эзэн байснаараа Тэр мөн Библийн Эзэн байхгүй гэж үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (1)”-ээс
8. Библи нь мөн Хуучин ба Шинэ Гэрээ гэж нэрлэгддэг. “Гэрээ” гэдэг нь юуг хэлж байгааг та нар мэдэх үү? Хуучин Гэрээн дэх “гэрээ” нь, Ехова Египетчүүдийг цохиж, израильчуудыг Фараоноос аврах үедээ Израилийн ард түмэнтэй хийсэн гэрээнээс гарч ирсэн. Мэдээж энэхүү гэрээний баталгаа нь тотгонд түрхсэн хурганы цус байсан, үүгээр дамжуулан Бурхан хүнтэй гэрээ байгуулсан ба хаалганыхаа дээр болон хоёр хажуу талд хурганы цус түрхсэн хүмүүс нь бүгд израильчууд байсан, тэд Бурханы сонгогдсон хүмүүс бөгөөд тэд бүгд Еховагаар өршөөгдөх болно гэсэн (учир нь Ехова тэр үед Египетийн бүх ууган хөвгүүд болон хонь малын бүх ууган төлийг цохих гэж байсан). Энэ гэрээ нь хоёр түвшний утга учиртай юм. Египетийн ямар ч хүн эсвэл мал Еховагаар аврагдахгүй байсан; Тэр тэдний бүх ууган хөвгүүд болон ууган хонь малыг цохих гэж байсан. Тиймээс Еховагийн гэрээний улмаас Египетчүүд хатуу чандаар гэсгээгдэх болно гэдгийг зөгнөлийн олон номонд урьдчилан хэлсэн. Энэ бол утга учрын эхний түвшин юм. Ехова Египетийн ууган хөвгүүд болон бүх ууган төлийг алж, бүх израильчуудыг өршөөсөн, энэ нь Израилийн газар нутагт байсан бүх хүмүүс нь Еховагаар хайрлагдаж байсан ба бүгд өршөөгдөнө гэсэн утгатай байсан; Тэр тэдэн дээр урт хугацааны ажил хийхийг хүссэн бөгөөд хурганы цусыг ашиглан тэдэнтэй гэрээ байгуулсан. Тэр үеэс эхлээд Ехова израильчуудыг цохихгүй бөгөөд тэд үүрд Түүний сонгогдсон хүмүүс байх болно гэж хэлсэн юм. Израилийн арван хоёр овгийн дунд Тэр бүхий л Хуулийн эрин үеийн Өөрийн ажлыг эхлүүлж, Тэр Өөрийн бүх хуулийг израильчуудад нээж, тэдний дундаас эш үзүүлэгчид болон шүүгчдийг сонгох байсан ба тэд Түүний ажлын төвд байх байсан. Тэр тэдэнтэй гэрээ байгуулсан: Эрин үе өөрчлөгдөхгүй л бол Тэр зөвхөн сонгогдсон хүмүүсийн дунд л ажиллана. Еховагийн гэрээ нь хувиршгүй байсан, учир нь энэ нь цусаар хийгдсэн бөгөөд Түүний сонгогдсон хүмүүстэй байгуулагдсан. Илүү чухал нь, Тэр тохиромжтой цар хүрээ болон байг сонгосон ба үүгээр дамжуулан бүх эрин үеийн төлөөх Өөрийн ажлаа эхлэх байсан, иймээс хүмүүс гэрээг нэн чухал хэмээн үзсэн. Энэ бол гэрээний утга учрын хоёр дахь түвшин юм. Гэрээ байгуулагдахаас өмнө байсан Эхлэлийг оруулахгүй бол Хуучин Гэрээний бусад бүх ном нь гэрээ байгуулагдсаны дараах израильчуудын доторх ажлыг бичсэн. Мэдээж Харь үндэстнүүдийн талаарх баримтууд хааяа байдаг боловч ерөнхийдөө Хуучин Гэрээ нь Израиль дахь Бурханы ажлыг баримтжуулсан. Израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээний улмаас Хуулийн эрин үед бичигдсэн номнууд нь “Хуучин Гэрээ” гэж нэрлэгддэг. Тэдгээр нь израильчуудтай байгуулсан Еховагийн гэрээгээр нэрлэгдсэн.
Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (2)”-оос
No comments:
Post a Comment