08/04/2019

Амьдралын утга учрыг ол–“Хүн хэний төлөө амьдрах хэрэгтэй вэ?”

магтан дуу-Амьдралын утга учрыг ол–“Хүн хэний төлөө амьдрах хэрэгтэй вэ?”
Хүн хэний төлөө амьдрах хэрэгтэй нь тодорхойгүй байсан.
Одоо би хариултыг нь авсан.
Би байр суурь, алдар нэр хайж зөвхөн өөрийнхөө төлөө амьдардаг байлаа.
Бодит амьдралдаа өөрийн арга замаа дагасан ч
Бурханд хандсан залбирал сайхан үгсээр дүүрэн.
Итгэл, ирээдүй болон хувь заяанд суурилдаг, надад үнэн ба бодит байдал алга.
Ёс заншил, дүрэм журам миний итгэлийг хязгаарладаг;
надад хий хоосноос өөр юу ч үлдээгүй.
Хүний ёсоор амьдарч чадаагүй би 
намайг гэх Бурханы хайрыг хүртэх гавьяагүй.

Бурханы хайрыг нөхөн төлөх хэрэгтэйг надад хэлж 
зүрх сэтгэл минь одоо сэрээгдсэн.
Бурханд дуулгаваргүй байж, Түүний зүрх сэтгэлийг сүйтгэсэн,
ухамсаргүй байсныхаа төлөө өөрийгөө би үзэн ядаж байна.
Би хэзээ ч Бурханы зүрх сэтгэлийн төлөө анхаарч байгаагүй;
Түүний үгийн талаар санаа тавьж байгаагүй.
Хүний мөсгүй байж би хэрхэн хүний тоонд орж чадах вэ?

Сатанаар гүнзгий ялзруулагдсан гэдгийг минь 
Бурханы шүүлт надад харуулсан.
Муу ёрын энэ ертөнц урхи, зангаар дүүрэн;
итгэгч юуг сонгох хэрэгтэй вэ гэдэг л үнэн
Өө, хүндэт Бурхан минь, намайг аврахын төлөө
Та чадах бүхнээ хийж, намайг үнэхээр хайрладаг.
Таны миний төлөө хийсэн зүйлийг би оюун санаандаа хадгалж явна.
Бурханы зүрх сэтгэлд санаа тавих нь миний хүсэл.
Би үнэнийг эрэлхийлэх зорилготой.
Өөрийгөө Бурханд зарцуулахын төлөө зориулж,
Түүний хайрыг буцаан төлөхийн тулд өөрийгөө өргөн барина
Түүний хайрыг буцаан төлөхийн тулд өөрийгөө өргөн барин

 “Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

No comments:

Post a Comment