Үг нь махбодоор илэрсэн |
Хүмүүс Миний ажлыг дайвар гэж үздэг, тэд үүний төлөө нойр, хоолноос татгалздаггүй бөгөөд тэгэхээр Надад хандах хандлагад нь тохирсон шаардлагыг хүнд тавихаас өөр арга Надад үгүй. Нэгэн удаа Би хүнд их нигүүлсэл, олон ерөөл хүртээсэн боловч тэр бүхнийг шүүрч авчихаад даруй холдсоныг нь Би санаж байна. Би тэдгээрийг түүнд санаандгүй өгсөн мэт байлаа. Тиймээс хүн Намайг үзэлдээ үргэлж хайрлаж байв. Хүн Намайг үнэхээр хайрлаасай гэж Би хүсдэг, гэвч өнөөдөр хүмүүс мөн л цаг нөхцөөсөөр үнэнч хайраа Надад өгч чадахгүй байна. Өөрсдийн төсөөлөлдөө тэд Надад үнэнч хайраа өгчихвөл өөрсдөө юу ч үгүй хоосон хоцорно гэж итгэдэг. Намайг дургүйцэхэд тэдний хамаг бие дагждаг – тэгсэн атлаа Надад үнэнч хайраа өгөхдөө дурамжхан хэвээр байна. Тэд ямар нэгэн зүйл хүлээж байгаа юм шиг байх бөгөөд тиймээс, чухам юу болоод байгааг Надад ерөөсөө хэлэхгүй урагшаа харж байдаг. Тэд амаа үдүүлчихсэн мэт байдаг болохоор Надтай ерөөсөө илэн даангүй ярьдаггүй. Хүний нүдэнд Би толгой хяргадаг капиталист шиг харагддаг бололтой. Хүмүүс Надаас үргэлж эмээдэг: Миний бараанаар шууд л ул мөргүй арилаад өгнө, Би тэдний нөхцөл байдлын талаар асуух вий гэж айсандаа тэр. Хүмүүс “нэг тосгоныхныгоо” чин сэтгэлээс хайрлаж чаддаг мөртлөө яагаад сүнсээрээ шулуун шударга Намайг хайрладаггүй шалтгааныг нь Би мэдэхгүй. Үүнээс болж Би шүүрс алддаг: Хүмүүс яагаад өөрийнхөө хайрыг үргэлж хүний ертөнцөд гаргадаг юм бэ? Яагаад Би хүний хайрыг амсаж чаддаггүй юм бол? Би хүн төрөлхтөний нэг биш учраас тэр үү? Хүмүүс Намайг дандаа нэг уулын зэрлэг шиг үзэж харьцдаг. Хэвийн хүн байх чанараар Би дутсан мэтээр үздэг, тиймээс Миний өмнө хүмүүс үргэлж өндөр ёс суртахуунтай дүр үзүүлдэг. Тэд Намайг зэмлэхийн тулд дандаа өмнөө чирж авчраад цэцэрлэгийн хүүхдийг загнадаг шигээ Намайг зандардаг; Яагаад гэвэл хүмүүсийн ой дурсамжинд бол Би ухвар мөчид, боловсролгүй нэгэн бөгөөд хүмүүс Миний өмнө дандаа сурган хүмүүжүүлэгчийн дүрд тоглодог. Би хүмүүсийг бүтэлгүйтсэнийх нь төлөө гэсгээдэггүй, харин тэдэнд байнгын “эдийн засгийн тусламж” авах боломж олгон тохиромжтой туслалцаа өгдөг билээ. Яагаад гэвэл хүн үргэлж гай зовлон дунд амьдарч ирсэн ба түүнээс зайлахад хэцүүг мэддэг, бас ийм сүйрэл нөмрөхөд үргэлж Надаас тусламж эрдэг, Би бүх хүмүүсийг шинэ эриний их гэр бүлд амьдарч, тэр их гэр бүлийн дулаан илчийг мэдрэг хэмээн тэдний гар дээр “үр тарианы нөөцийг” яг цагт нь тавьдаг. Би хүмүүсийн дунд ажлыг нь ажиглаад хүний олон дутагдлыг олж илрүүлсэн ба тэгсний дүнд Би хүнд тусладаг. Эдүгээ цагт хүртэл хүмүүсийн дунд жигтэйхэн ядуурал байсаар байна, тиймээс Би “үгүйрсэн газруудад” зохистой халамж хүртээж, ядуурлаас дээш татсан. Миний нигүүлслийг аль болох их эдлэх боломжийг бүх хүмүүст олгох нь Миний ажилладаг арга барил юм.
Газар дээр хүмүүс өөрөө ухааралгүйгээр гэсгээлт амсан зовдог ба тиймээс Би тэдэнд газар дээр Миний нигүүлслийг хүртэх аз завшаан олгон агуу гараа дэлгэж, тэднийг хажуудаа татаж авдаг. Газар дээр хоосон бус, үнэ цэнэгүй юу байдаг вэ? Би хүний ертөнцөд бүх нутгаар зорчдог бөгөөд алдарт хөшөө дурсгал, байгалийн аятайхан үзэсгэлэнт газар элбэг мөртлөө Миний очсон газар бүр аль хэдийнээс эрч хүчгүй болчихсон байлаа. Тэгэхэд л Би дэлхий дээрх дүнсгэр, хоосролыг мэдэрсэн: Газар дээр амьдрал аль хэдийнээс үгүй болчихсон, гагцхүү үхлийн үнэр байсан, тийм учраас Би хүнийг түргэл, энэ гай түйтгэрт газрыг орхиж яв гэж шаардаж байв. Би зөвхөн хоосны үнэр ханхалсан зүйл л харж байна. Би Өөрийнхөө сонгосон хүмүүст гартаа буй амийг чулуудаж өгөх боломжийг ашигладаг; гэнэт газар дээр нэгэн ногоон толбо байж байна. Хүмүүс энэ газар дээрх эрч хүчтэй зүйлсийг эдлэхийг хүсэж байна, харин Би үүнээс ямар ч баясал олдоггүй; хүмүүс энэ газар дээрх юмсыг үргэлж эрхэмлэдэг бөгөөд тэдгээрийн хоосон байдлыг ерөөсөө олж хардаггүй, тийм байсаар өнөөдөр энэ байдалд хүрчихээд тэд энэ газар дээр яагаад амьдрал үгүй байгааг бас л ойлгохгүй байна. Өнөөдөр Намайг орчлон ертөнцөөр зорчиж явахад хүмүүс Миний буй газрын нигүүлслийг хүртэх боломжтой байгаа бөгөөд үүнийг тэд хөрөнгө гэж боддог, тэгээд амьдралын эх үүсвэрийг огт хайдаггүй. Тэд бүгдээрээ хөрөнгө болгон Миний өгсөн зүйлийг хэрэглэдэг атлаа тэднээс нэг нь ч эрч хүчний анхдагч жинхэнэ үүргийг гүйцэтгэх гэж хичээдэггүй. Тэд байгалийн нөөцийг хэрхэн ашиглахаа юмуу, хөгжүүлэхээ мэддэггүй, тиймээс тэд амин зуулгагүй болсон. Би хүний дунд сууж, хүний дунд амьдардаг атал хүн Намайг өнөөдөр ч мэдэхгүй л байна. Гэрээсээ ийм их хол байхад Минь хүмүүс Надад ихэд тусалсан хэдий боловч Би хүнтэй зөв нөхөрлөл хараахан тогтоогоогүй юм шиг байдаг, тиймээс Би хүний ертөнцийн шударга бусыг мэдэрсээр байна; эцсийн эцэст Миний нүдэнд бол хүн төрөлхтөн гэгч хоосон, хүний дунд үнэ цэнэтэй эрдэнэ үгүй. Хүний амьдралын талаар хүмүүс ямар үзэлтэйг Би мэдэхгүй, гэвч Миний өөрийн үзэл товчхондоо, “хоосон” хэмээх үгээс салшгүй. Үүнээс үүдээд хүмүүс Миний талаар муу юм бодохгүй гэж Би найдаж байна – энэ бол Миний байгаа л байдал, Би бол гүдэсхэн, Би эелдэг биш, тийм байх гэж оролддог ч үгүй. Гэвч Би Миний юу бодож буйд илүү ойр анхаар гэж зөвлөмөөр байна, учир нь Миний үгс эцсийн эцэст тэдэнд тусалдаг. Хүмүүс “хоосон байдлын” талаар ямар ойлголттой байдгийг нь Би мэдэхгүй. Тэднийг энэ ажилд жаахан зүтгэл гаргана гэж Би найдаж байна. Тэд хүний амьдралыг үнэхээр биеэр үзэж, тэндээс үнэ цэнэтэй “эрдэс” олж чадах юм бол сайн сан. Би хүмүүсийн өөдрөг сэтгэлийг дарах гэж оролдоогүй байна, зүгээр л Миний үгсээс жаахан юм мэдэж аваасай л гэж хүсэж байна. Би хүмүүсийн хэрэг явдлын төлөө ямагт ийш тийш давхиж байдаг, гэтэл хүмүүс дэндүү завгүй бөгөөд үүнийг мартчихсан юм шиг өнөөдөр энэ байдалд хүрчихээд ч талархлын үг хэлээгүй л байна. Хүн өдөржин сандарч давхиад ямар үр дүнд хүрснийг Би бас л ойлгохгүй байна. Өнөөдрийг хүртэл Би хүмүүсийн зүрх сэтгэлд бас л байр эзлээгүй байна, тиймээс дахин нэг удаа гүн бодолд автлаа. Би “Хүмүүс яагаад Намайг үнэнч хайрлах сэтгэлгүй байдгийг” судлах ажил хийх гээд эхлэчихсэн: Би хүнийг “хагалгааны ширээн” дээр өргөж тавина, Би зүрхийг нь задална, тэгээд Намайг үнэнчээр хайрлах замд нь түүний зүрхэнд юу тээглэж, саатуулаад байгааг харна. “Хутганы” нөлөөн дор хүмүүс нүдээ тас аньж, Миний эхлэхийг хүлээнэ, энэ удаад тэд бүрэн буугаад өгчихсөн байна; тэдний зүрхнээс Би өөр олон муу юм олдог. Тэдний зүрхэнд, эдгээрийн дунд гол нь хүмүүсийн өөрийнх нь юмс байна. Тэд биеийнхээ гадна цөөн хэдэн юмтай байж магадгүй хэдий боловч бие дотроо тоолшгүй олныг агуулжээ. Хүний сэтгэл зүрх нэгэн том агуулах сав мэт эд хөрөнгөөр, хүмүүст хэрэг болж болзошгүй бүхнээр дүүрчээ. Чухам тэгэхэд л Би хүмүүс яагаад Намайг ерөөсөө тоодоггүйг ойлгосон юм: Учир нь бол хүмүүс маш хангалуун байна – тэдэнд Миний туслалцаа ямар хэрэгтэй юм бэ? Хүмүүст Миний туслалцаа хэрэггүй учир Би хүнийг орхиж явна. Яагаад Би зовоогүй дүр үзүүлэн Өөрийгөө тэднээр үзэн ядуулах хэрэгтэй юм бэ?
Учрыг бүү мэд, гэвч Би Өөрийгөө барьж дийлдэггүй юм шиг л ямагт хүний дунд юм хэлэхийг хүсэмжилдэг. Тиймээс хүмүүс Намайг хэрэггүй мэт хардаг, тэд Намайг үргэлж үнэ цэнэгүй нэг новш шиг үзэж харьцдаг, тэд Намайг хүндэтгэвэл зохих зүйл гэж харьцдаггүй. Тэд Намайг эрхэмлэдэггүй, тэд дуртай үедээ Намайг гэртээ чирж аваачаад, дараа нь олон нийтийн өмнө “илчлэн” гаргаж хаядаг. Хүний жудаггүй занг Би туйлаас жигшдэг бөгөөд тиймээс хүн бол нүнжиггүй гэж Би бардам хэлнэ. Харин хүмүүс эв зүй эрэлхийлдэггүй, Миний үгсийг бодит нөхцөлтэй уялдаагүй гэлцэж, Би тэднийг гутаан доромжилдог гэлцэн “сэлэм, жадаа” барьж аваад л Надтай тулалддаг – гэвч Би тэдний догшин авирласны хариуд өс хонзон авч залхаадаггүй. Хүмүүсийг ялахын тулд, тэднийг өөрсдөөсөө ичдэг болгохын тулд Би Өөрийнхөө үнэнийг л хэрэглэх төдийд тэд үг дуугүй ухардаг юм. Би хүнтэй тэмцэлддэггүй, яагаад гэвэл тэглээ гээд ямар ч тусгүй. Би Өөрийн үүргийг биелүүлнэ, хүн ч бас үүргээ биелүүлж, Миний эсрэг юм хийхгүй гэж Би найдаж байна. Энэ маягаар амар тайван нийцтэй явсан нь дээр бус уу? Харилцаагаа яагаад хорлох юм бэ? Бид энэ олон жилийн турш эв найртай явчихлаа – түвэг учруулах нь хоёуланд маань ямар хэрэгтэй вэ? Бидний аль алины нэр төрд тусгүй болох бус уу? Биднийх бол “олон жилийн нөхөрлөл”, – “хуучин танилууд” – хорсолтойгоор салах хэрэг юу билээ? Ингээд ашиг байна уу? Хүмүүс нөлөөг нь анхаарч, тэдэнд юу сайн бэ гэдгийг мэднэ гэж Би найдаж байна. Өнөөдөр Миний хүнд хандаж байгаа тухай хүн насан туршдаа ярихад хангалттай – хүмүүс яагаад дандаа Миний ач тусыг үнэлж чаддаггүй юм бэ? Тэдэнд сэтгэлээ илэрхийлэх хүч дутдаг учраас тэр үү? Тэдний үгийн баялаг хомсдоо юу? Тэд яагаад дандаа үгээ олж яддаг вэ? Миний зан авирыг мэддэггүй хэн байна? Хүмүүс Миний юу хийдгийг тун сайн мэддэг. Тэд үргэлж бусдыг завших дуртай байдгийнх, тэгээд хувийн сонирхлоо хойш тавих хүсэл огт байдаггүй; ганцхан үг тэдний хувийн сонирхлыг хөндөх юм бол өөрсдөө дийлэхээс нааш бууж өгөхөөс татгалздаг – ингэх ямар хэрэг байна вэ? Хэчнээн ихийг өгч чадах вэ гэж өрсөлдөхийн оронд хүмүүс хэчнээн ихийг авч чадах вэ гэж өрсөлддөг. Тэдний байр сууринд нь баясах юм үгүй атал тэд түүнийгээ маш их эрхэмлэдэг, тэр ч байтугай үнэлшгүй эрдэнэ гэж үздэг бөгөөд тиймээс байр суурьныхаа ерөөлийг хаяснаас Миний гэсгээлтийг хүртсэн нь дээр гэдэг. Хүмүүс өөрсдийгөө хэтэрхий дээгүүр тавьдаг ба тийм учраас өөрсдийгөө хойш тавихыг хэзээ ч хүсэхгүй байна. Хүний тухай Миний үнэлгээнд зарим нэг багахан ташаарал байж магадгүй, эсвэл яг оносон ч болов уу даа – харин товчхон хэлбэл, үүнийг хүмүүс сануулга хэмээн үзнэ гэж Би найдаж байна.
1992 оны 5 дугаар сарын 21
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment