Хүмүүс зүрх сэтгэлээрээ Бурханы Сүнстэй холбогдсоноор Бурханд итгэж, Бурханыг хайрлаж, Бурханыг хангалуун байлгаж, үүгээрээ Түүний сэтгэл ханамжийг олж авдаг; зүрх сэтгэлээрээ Бурханы үгтэй холбогдох үед Бурханы Сүнс тэдний сэтгэлийг хөдөлгөдөг.Хэрвээ чи зүй зохистой сүнслэг амьдралд хүрч, Бурхантай зүй зохистой харилцаа тогтоохыг хүсэж байгаа бол эхлээд зүрх сэтгэлээ Түүнд өгч, Түүний өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах ёстой. Зүрх сэтгэлээ бүхэлд нь Бурханд уудалсны дараа л чи аажмаар зүй зохистой сүнслэг амьдралтай болж чадна. Хэрвээ хүмүүс Бурханд итгэх итгэлдээ зүрх сэтгэлээ Түүнд өгөхгүй бол, хэрвээ тэдний зүрх сэтгэл Түүнд байхгүй, тэд Түүний ачааг өөрийн мэт үзэхгүй бол тэдний хийж байгаа бүхэн Бурханыг мэхэлж байгаа бөгөөд энэ нь бүгд шашны хүмүүсийн зан төлөв юм-энэ нь Бурханы магтаалыг хүлээн авч чаддаггүй. Бурхан ийм хүнээс юу ч авч чаддаггүй; ийм төрлийн хүн Бурханы ажилд товойлгогч болон үйлчилж л чадах ба яг л Бурханы байшинд байгаа чимэглэл адил, зай эзлэхээс өөр ямар ч хэрэггүй байдаг - Бурхан ийм хүнийг ашигладаггүй. Ийм хүнд, зөвхөн Ариун Сүнсний ажилд боломж олдохгүй байхаас гадна үүнээс ч илүүтэйгээр төгс болгуулах ямар ч үнэ цэнэ байхгүй. Ийм хүн бол жинхэнэ утгаараа "алхаж яваа үхдэл" юм. Тэдэнд Ариун Сүнсээр ашиглагдах ямар ч бүрэлдэхүүн хэсэг байхгүй-тэд бүгд Сатанд эзлэгдсэн, Сатанаар туйлдаа хүртэл ялзруулагдсан бөгөөд тэд бол Бурханаар таягдан хаягдах бай юм. Одоогоор Ариун Сүнс, зөвхөн сайн чанарыг нь ажиллуулснаар хүмүүсийг ашиглаж байгаа бус мөн дутагдлыг нь төгс болгож, өөрчилж байгаа. Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан руу урсаж, Бурханы өмнө тайван байж чаддаг бол чи Ариун Сүнсээр ашиглагдаж, Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авах боломж болон чадвартай байх болно, үүнээс ч илүүтэйгээр Ариун Сүнс дутагдлыг чинь нөхөх боломж чамд гарч ирнэ. Зүрх сэтгэлээ Бурханд өгөх үедээ чи эерэг тал руу илүү гүнзгий орж, мэдлэг ухааны илүү өндөр түвшинд хүрч чадна; сөрөг талдаа чи өөрийн алдаа, дутагдлын талаар илүү их ойлголттой болж, Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлэхдээ илүү их эрч хүчтэй байх бөгөөд идэвхгүй байхгүй, харин идэвхтэйгээр орох болно. Энэ нь, чи зөв хүн гэсэн утгыг илэрхийлнэ. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө амар тайван байх урьдач нөхцөлд, Ариун Сүнснээс магтаал хүлээн авах эсэх болон Бурханы таалалд нийцэх эсэхийн чинь гол түлхүүр нь чи идэвхтэйгээр орж чадах уу гэдэг юм. Ариун Сүнс хүнийг гэгээрүүлж, хүнийг ашиглах үед энэ нь тухайн хүнийг хэзээ ч сөрөг болгодоггүй, харин түүнийг үргэлж идэвхтэйгээр ахиж дэвшихэд хүргэдэг. Түүнд сул талууд байдаг хэдий ч тэр тэдгээрийн дагуу амьдрахгүй байж чаддаг бөгөөд өөрийн амийн өсөлтийг удаашруулахаас татгалзаж, мөн Бурханы хүслийг хангалуун байлгахаар эрэлхийлж чадна. Энэ бол чи Ариун Сүнстэй байх байдлыг олж авсан гэдгийг хангалттай батлах стандарт юм. Хэрвээ хүн үргэлж сөрөг байж, гэгээрүүлэгдэн өөрийгөө мэдэж авсныхаа дараа ч сөрөг, идэвхгүй хэвээр байгаа бөгөөд өндийн босож, Бурхантай хамт үйлдэж чадахгүй бол ийм төрлийн хүн ердөө Бурханы нигүүлслийг авах боловч Ариун Сүнс түүнтэй хамт байдаггүй. Хүн сөрөг байх үед энэ нь, түүний зүрх сэтгэл Бурхан руу эргээгүй, түүний сүнсийг Бурханы Сүнс хөдөлгөөгүй гэсэн үг юм. Үүнийг бүх хүн хүлээн зөвшөөрөх ёстой.
Хамгийн чухал асуудлуудын нэг бол Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгах явдал гэдгийг туршлагаас харж болно. Энэ бол хүмүүсийн сүнслэг амьдрал болон амийн өсөлттэй холбоотой асуудал юм. Зүрх сэтгэл чинь Бурханы өмнө амгалан байснаар л үнэнийг хайх болон зан чанараа өөрчлөх эрэл хайгуул чинь үр жимсээ өгнө. Чи Бурханы өмнө ачаа үүрсэн бөгөөд чамд хэтэрхий их зүйл дутагддаг, чиний мэдэх хэрэгтэй олон үнэн, мэдрэх хэрэгтэй ихээхэн бодит байдал байгаа, мөн Бурханы хүсэлд бүхий л анхаарал халамжаа өгөх ёстой гэдгийг үргэлж мэдэрдэг учраас-эдгээр зүйл үргэлж бодол санаанд чинь байж, амьсгалж чадахааргүй болтол чинь чангаар дээрээс чинь дарж байгаа мэт байдаг, тиймээс зүрх сэтгэлд чинь хэцүү санагддаг (гэхдээ сөрөг байдлаар биш). Зөвхөн иймэрхүү хүмүүс л Бурханы үгсийн гэгээрлийг хүлээн авахад тохирох бөгөөд Бурханы Сүнсээр хөдөлгөгддөг. Өөрсдийн ачаанаас болж, сэтгэлийн хүнд байдлаасаа болж, мөн Бурханы өмнө төлсөн төлөөс, амссан тарчлаанаасаа болж тэд Түүний гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авдаг гэж хэлж болно, учир нь Бурхан хэнд ч тусгайлан ханддаггүй. Тэр хүмүүст хандахдаа үргэлж шударга байдаг, гэвч Тэр бас хүмүүсийг дур зоргоороо хангадаггүй бөгөөд тэдэнд болзолгүйгээр өгдөггүй. Энэ бол Түүний зөвт зан чанарын нэг тал юм. Бодит амьдрал дээр ихэнх хүмүүс энэ хүрээнд хараахан хүрээгүй байдаг. Ядаж л тэдний зүрх сэтгэл Бурхан руу бүрэн дүүрэн эргээгүй, тиймээс тэдний амийн зан чанарт ямар ч томоохон өөрчлөлт байгаагүй. Яагаад гэвэл тэд зөвхөн Бурханы нигүүлслийн дунд амьдардаг ба Ариун Сүнсний ажлыг хараахан олж аваагүй байдаг. Бурхан хүмүүсийг дараах шалгуураар ашигладаг: Тэдний зүрх сэтгэл Бурхан руу эргэсэн, Бурханы үгсээр ачаа үүрсэн, хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэлтэй, үнэнийг эрж хайх шийдвэртэй байх. Зөвхөн ийм хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авч, гэгээрэл, гэрэлтүүлэлтийг байнга олж авч чаддаг. Бурханы ашигладаг хүмүүс гаднаасаа бодлогогүй мэт харагдаж, бусадтай зүй зохистой харилцаагүй юм шиг санагддаг боловч тэд хайхрамжгүй ярьдаггүй, ёс зүйтэй ярьдаг бөгөөд Бурханы өмнө үргэлж тайван зүрх сэтгэлтэй байдаг. Гэхдээ ийм хүн бол Ариун Сүнсээр ашиглагдахад хангалттай хүн билээ. Бурханы ярьж байгаа энэ "бодлогогүй" хүн бусадтай зүй зохистой харилцаагүй мэт харагддаг бөгөөд тэдэнд гадаад талын хайр эсвэл өнгөц дадал байдаггүй боловч сүнслэг зүйлстэй харилцаж байхдаа тэд зүрх сэтгэлээ нээж, Бурханы өмнөх бодит туршлагаараа олж авсан гэгээрэл, гэрэлтүүлэлтээрээ бусдыг харамгүй хангаж чаддаг. Ингэж тэд Бурханы төлөөх хайраа илэрхийлж, Бурханы хүслийг хангалуун болгодог. Бусад хүмүүс бүгд тэднийг гүтгэж, доог тохуу хийж байхад тэд гадны хүмүүс, хэрэг явдал эсвэл зүйлсэд захирагдахгүй байж чадах бөгөөд мөн л Бурханы өмнө тайван байдаг. Ийм хүн өөрийн гэсэн өвөрмөц мэргэн ухаантай мэт санагддаг. Бусдыг үл харгалзан тэдний зүрх сэтгэл Бурханыг хэзээ ч орхидоггүй. Бусад хүмүүс баяртайгаар, наргиантайгаар чалчиж байхад тэдний зүрх сэтгэл Бурханы үгийг эргэцүүлэн эсвэл зүрх сэтгэлдээ чимээгүйхнээр Бурханд залбирч, Бурханы санаа зорилгыг эрж хайн Бурханы өмнө байсаар байдаг. Тэд бусадтай зүй зохистой харилцаатай байхыг хэзээ ч гол анхаарлаа болгодоггүй. Ийм хүн амьдралын гүн ухаангүй юм шиг санагддаг. Гадна талдаа энэ хүн цовоо, сэтгэл татам, гэнэн байдаг хэдий ч мөн амгалан тайван мэдрэмжийг эзэмшиж байдаг. Энэ бол Бурханы ашигладаг хүний дүр төрх билээ. Амьдралын гүн ухаан эсвэл "хэвийн эрүүл ухаан" гэх мэтийн зүйлс ийм хүнээр дамждаггүй; ийм хүн бүх зүрх сэтгэлээ Бурханы үгэнд зориулсан байдаг бөгөөд зүрх сэтгэлд нь зөвхөн Бурхан байгаа мэт байдаг. Энэ бол Бурханы "эрүүл ухаангүй" хүн гэж нэрлэдэг хүн бөгөөд энэ нь Бурханаар ашиглагддаг хүн юм. Бурханаар ашиглагддаг хүний шинж тэмдэг бол: Хэзээ эсвэл хаана байх нь хамаагүй зүрх сэтгэл нь үргэлж Бурханы өмнө байдаг бөгөөд бусад хүмүүс хэр завхай зайдан байх нь, шунал тачаалд хэр их ташуурч, махан биеэ өөгшүүлэх нь хамаагүй, тэдний зүрх сэтгэл Бурханыг хэзээ ч орхидоггүй бөгөөд олны жишгийг дагадаггүй. Зөвхөн ийм хүн Бурханаар ашиглагдахад таарах бөгөөд энэ нь яг Ариун Сүнсээр төгс болгуулах хүн юм. Хэрвээ чи энэ түвшинд хүрч чадахгүй бол Бурханаар авахуулж, Ариун Сүнсээр төгс болгуулахад тохирохгүй.
Хэрвээ чи Бурхантай зүй зохистой харилцаатай байхыг хүсвэл зүрх сэтгэл чинь Бурхан руу эргэх ёстой бөгөөд энэ суурин дээрээ үндэслээд бас бусад хүмүүстэй зүй зохистой харилцаатай байх болно. Хэрвээ чи Бурхантай зүй зохистой харилцаатай биш бол бусад хүмүүстэй харилцах харилцаагаа хадгалахын тулд юу хийх чинь хамаагүй, хэр шаргуу ажилладаг чинь эсвэл хэр их эрч хүч гаргаж байгаа чинь хамаагүй энэ нь хүний амьдралын гүн ухаанд харьяалагдана. Чи хүний өнцөг, хүний гүн ухаанаар дамжуулан хүмүүсийн дундах өөрийн байр суурийг хадгалж байгаа ба ингэснээр тэд чамайг магтах болно. Чи Бурханы үгийн дагуу хүмүүстэй зүй зохистой харилцаа тогтоодоггүй. Хэрвээ чи хүмүүстэй харилцах харилцаандаа анхаардаггүй боловч Бурхантай зүй зохистой харилцаатай байдаг бол, хэрвээ чи зүрх сэтгэлээ Бурханд өгч, Түүнд дуулгавартай байхыг хүсэж байгаа бол бүх хүнтэй харилцах чиний харилцаа аяндаа зүй зохистой болно. Ийм байдлаар эдгээр харилцаа нь махан бие дээр бус, харин Бурханы хайранд суурилан тогтдог. Махан бие дээр суурилсан харилцан үйлчлэл бараг байдаггүй, харин сүнсэнд нөхөрлөл, мөн түүнчлэн хайр, тайвшрал, нэг нэгнээ гэсэн хангалт байдаг. Энэ бүхэн нь Бурханыг хангалуун байлгадаг зүрх сэтгэлийн суурин дээр хийгддэг. Эдгээр харилцааг хүний амьдралын гүн ухаанаас хамааран хадгалдаггүй, харин энэ нь Бурханы төлөөх ачаагаар дамжуулан аяндаа бий болдог. Тэдгээр нь хүний хүчин чармайлтыг шаарддаггүй бөгөөд Бурханы үгийн зарчмаар дамжин хэрэгждэг. Чи Бурханы хүслийг анхаардаг байхыг хүсэж байна уу? Чи Бурханы өмнө "эрүүл ухаангүй" хүн байхыг хүсэж байна уу? Чи Бурханд зүрх сэтгэлээ бүрэн өгч, хүмүүсийн дундах байр суурийнхаа талаар боддоггүй байхыг хүсэж байна уу? Харилцдаг бүх хүмүүсийнхээ дундаас чи хэн хэнтэй нь хамгийн сайн харилцаатай байдаг вэ? Хэн хэнтэй нь хамгийн муу харилцаатай байдаг вэ? Хүмүүстэй харилцах харилцаа чинь зүй зохистой юу? Чи бүх хүнд эн тэнцүү ханддаг уу? Чиний бусадтай харилцах харилцаа амьдралын гүн ухааны чинь дагуу байдаг уу эсвэл тэдгээр нь Бурханы хайр дээр үндэслэн бий болсон уу? Хүн сэтгэлээ Бурханд өгөөгүй байхад сүнс нь мулгуу, хөшүүн, ухамсаргүй болдог. Ийм хүн Бурханы үгийг хэзээ ч ойлгохгүй, Бурхантай хэзээ ч зүй зохистой харилцаатай байхгүй; ийм хүн хэзээ ч зан чанараа өөрчлөхгүй. Зан чанараа өөрчлөнө гэдэг нь хүн зүрх сэтгэлээ Бурханд бүрэн өгч, Бурханы үгнээс гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авах үйл явц юм. Бурханы ажил хүнд, идэвхтэйгээр орох, мөн түүнчлэн мэдлэгийг олж авсныхаа дараа сөрөг талуудаасаа салах боломжийг олгодог. Бурханд зүрх сэтгэлээ өгөх чадвартай байх үедээ чи сүнснийхээ доторх нарийн хөдөлгөөн бүрийг ухамсарлаж чадах бөгөөд Бурханаас хүлээн авсан бүх гэгээрэл, гэрэлтүүлэлтийг мэдэх болно. Ийн байснаар чи Ариун Сүнсээр төгс болгуулах зам руу аажмаар орно. Бурханы өмнө зүрх сэтгэл чинь тайван байх тусам сүнс чинь илүү мэдрэмтгий, эмзэг байж, сүнс чинь Ариун Сүнсний хөдөлгөөнийг илүү их ухамсарлаж чадах болно, ийнхүү Бурхантай харилцах харилцаа чинь улам илүү зүй зохистой болох болно. Хүмүүсийн дундах зүй зохистой харилцаа нь Бурханд зүрх сэтгэлээ өгсөн суурин дээр нь үндэслэдэг бөгөөд энэ нь хүний хүчин чармайлтаар бий болдоггүй. Бурхангүйгээр хүмүүсийн дундах харилцаа нь ердөө махан биеийн харилцаа байдаг. Энэ нь зүй зохистой биш, харин хүсэл тачаалд ташаарсан байдаг-энэ нь Бурханы жигшдэг, зэвүүцдэг харилцаа юм. Хэрвээ чи сүнсээрээ хөдөлгөгдсөн гэж хэлдэг боловч зөвхөн өөртөө таалагддаг, өөрийнхөө өндрөөр үнэлдэг хүмүүстэй үргэлж нөхөрлөл хийхийг хүсдэг бол, мөн хэрвээ чамд таалагддаггүй, чиний ялгаварлаж үздэг, харилцахгүй өөр эрэлчин байдаг бол чи сэтгэл хөдлөлийн хүн бөгөөд чамд Бурхантай харилцах зүй зохистой харилцаа ер байхгүй гэдгийг энэ нь илүү их баталдаг. Чи Бурханыг мэхлэж, өөрийнхөө муу муухайг нуухаар оролдож байна. Хэдий чи зарим ойлголтыг хуваалцаж чаддаг боловч буруу санаа зорилго өвөрлөдөг ба чиний хийдэг бүхэн зөвхөн хүний стандартаар л сайн байдаг. Бурхан чамайг магтахгүй-чи Бурханы ачааны дагуу бус махан биеийн дагуу үйлдэж байна. Хэрвээ чи Бурханы өмнө зүрх сэтгэлээ тайван байлгаж, Бурханыг хайрладаг хүн бүхэнтэй зүй зохистой харилцаатай байж чадах аваас зөвхөн тэр үед л чи Бурханаар ашиглагдахад тохирно. Ийм маягаар, чи бусадтай яаж харилцаж байгаа нь хамаагүй, энэ нь амьдралын гүн ухааны дагуу байхгүй, харин энэ нь Бурханы ачааг анхаарч, Түүний өмнө амьдрах явдал байх болно. Та нарын дунд ийм хүн хэчнээн байна вэ? Бусадтай харилцах харилцаа чинь үнэхээр зүй зохистой юу? Энэ нь юун дээр үндэслэн бий болсон бэ? Чиний дотор хэчнээн их амьдралын гүн ухаан байна вэ? Тэдгээрийг хаясан уу? Хэрвээ зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрэн эргэж чадахгүй бол чи Бурханых биш-чи Сатанаас ирсэн бөгөөд эцэстээ Сатан руу буцаж очих болно. Чи Бурханы ардын нэг байж таарахгүй. Чи энэ бүгдийг анхааралтай авч үзэх шаардлагатай.
"Үг нь махбодоор илэрсэн" номоос
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment