Петр Есүсийг хэрхэн мэдэж авсан бэ |
Есүстэй хамт өнгөрөөсөн хугацааныхаа туршид Петр, Есүсээс олон хайр татам шинж чанаруудыг, даган дуурайхуйц олон талуудыг болон түүнийг хангасан олон зүйлийг олж харсан.
Хэдийгээр Петр, олон арга замаар Бурханы оршихуйг Есүсээс олж харж, хайр татам олон чанарыг харсан боловч анх тэр Есүсийг мэдээгүй юм. Петр Есүсийг 20 настай байхаасаа дагаж эхэлсэн бөгөөд зургаан жилийн турш ийнхүү үргэлжлүүлсэн. Энэ хугацаанд тэр Есүсийг хэзээ ч мэдэж аваагүй боловч Түүнийг дан ганц бахдал бишрэлээрээ дагахад бэлэн байлаа. Есүс анх түүнийг Галил нуурын эрэг дээр дуудаад: “Ионагийн хүү Симон оо, чи Намайг дагах уу?” гэж асуужээ. Петр: “Би тэнгэрлэг Эцгийн илгээсэн хүнийг дагах ёстой. Би Ариун Сүнсээр сонгогдсон хүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Би Таныг дагах болно” гэсэн юм. Тухайн үед Петр, хамгийн агуу эш үзүүлэгч, Бурханы хайртай Хүү болох Есүс нэртэй хүний тухай яриаг сонссон байсан бөгөөд Түүнийг олно гэдэгтээ байнга найдаж, мөн Түүнийг харах боломж тохионо гэдэгт найдаж байв (учир нь тэр ийнхүү Ариун Сүнсээр удирдуулж байсан юм). Хэдий тэр Түүнийг хэзээ ч харж байгаагүй, харин Түүний тухай цуу яриаг л сонсож байсан боловч түүний зүрх сэтгэл дэх Есүсийг гэсэн хүсэл тэмүүлэл болон бишрэл хүндэтгэл аажмаар өссөн ба тэрээр нэг л өдөр Есүсийг харна хэмээн байнга эрмэлзэж байв. Есүс Петрийг хэрхэн дуудсан бэ? Тэр ч бас Петр гэдэг хүний тухай яриа сонссон, харин Ариун Сүнс Түүнд: “Галил хэмээх нуур луу яв, тэнд Ионагийн хүү Симон хэмээх нэгэн байгаа” хэмээн зааварчлаагүй юм. Есүс, Ионагийн хүү Симон хэмээх хүн байдаг, хүмүүс түүний номлолыг сонсдог бөгөөд тэр ч бас тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тунхаглаж, түүнийг нь сонссон хүмүүсийн сэтгэл хөдлөн уйлж байсан гэж хэн нэгний ярихыг сонссон. Үүнийг сонссоныхоо дараа Есүс тэр хүнийг дагаж, Галил нуур руу хүрч очсон; Петр Есүсийн дуудлагыг хүлээн авч, Түүнийг дагасан билээ.
Хэдийгээр Петр, олон арга замаар Бурханы оршихуйг Есүсээс олж харж, хайр татам олон чанарыг харсан боловч анх тэр Есүсийг мэдээгүй юм. Петр Есүсийг 20 настай байхаасаа дагаж эхэлсэн бөгөөд зургаан жилийн турш ийнхүү үргэлжлүүлсэн. Энэ хугацаанд тэр Есүсийг хэзээ ч мэдэж аваагүй боловч Түүнийг дан ганц бахдал бишрэлээрээ дагахад бэлэн байлаа. Есүс анх түүнийг Галил нуурын эрэг дээр дуудаад: “Ионагийн хүү Симон оо, чи Намайг дагах уу?” гэж асуужээ. Петр: “Би тэнгэрлэг Эцгийн илгээсэн хүнийг дагах ёстой. Би Ариун Сүнсээр сонгогдсон хүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Би Таныг дагах болно” гэсэн юм. Тухайн үед Петр, хамгийн агуу эш үзүүлэгч, Бурханы хайртай Хүү болох Есүс нэртэй хүний тухай яриаг сонссон байсан бөгөөд Түүнийг олно гэдэгтээ байнга найдаж, мөн Түүнийг харах боломж тохионо гэдэгт найдаж байв (учир нь тэр ийнхүү Ариун Сүнсээр удирдуулж байсан юм). Хэдий тэр Түүнийг хэзээ ч харж байгаагүй, харин Түүний тухай цуу яриаг л сонсож байсан боловч түүний зүрх сэтгэл дэх Есүсийг гэсэн хүсэл тэмүүлэл болон бишрэл хүндэтгэл аажмаар өссөн ба тэрээр нэг л өдөр Есүсийг харна хэмээн байнга эрмэлзэж байв. Есүс Петрийг хэрхэн дуудсан бэ? Тэр ч бас Петр гэдэг хүний тухай яриа сонссон, харин Ариун Сүнс Түүнд: “Галил хэмээх нуур луу яв, тэнд Ионагийн хүү Симон хэмээх нэгэн байгаа” хэмээн зааварчлаагүй юм. Есүс, Ионагийн хүү Симон хэмээх хүн байдаг, хүмүүс түүний номлолыг сонсдог бөгөөд тэр ч бас тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тунхаглаж, түүнийг нь сонссон хүмүүсийн сэтгэл хөдлөн уйлж байсан гэж хэн нэгний ярихыг сонссон. Үүнийг сонссоныхоо дараа Есүс тэр хүнийг дагаж, Галил нуур руу хүрч очсон; Петр Есүсийн дуудлагыг хүлээн авч, Түүнийг дагасан билээ.
Есүсийг дагах хугацаанд түүнд, Түүний талаарх олон санал бодол байсан бөгөөд Түүнийг үргэлж өөрийн өнцгөөс шүүдэг байв. Хэдий тэр Сүнсний талаар тодорхой түвшний ойлголттой байсан ч Петр тийм ч их гэгээрсэн хүн байгаагүй, тиймээс тэр ийм үгийг хэлсэн: “Би тэнгэрлэг Эцгийн илгээсэн хүнийг дагах ёстой. Ариун Сүнсээр сонгогдсон Нэгнийг би хүлээн зөвшөөрөх ёстой.” Тэрээр Есүсийн хийсэн зүйлсийг ойлгоогүй бөгөөд ямар ч гэгээрлийг хүлээн аваагүй. Түүнийг хэсэг хугацаанд дагасныхаа дараа тэр Түүний хэлсэн, хийсэн зүйлийг болон Есүсийг Өөрийг нь сонирхож эхэлсэн. Есүс хайр, хүндэтгэлийн аль алинийг нь өдөөж буйг тэр мэдэрсэн; тэр Түүнтэй холбогдож, Түүний дэргэд байх дуртай байсан бөгөөд Есүсийн үгийг сонсох нь түүнд хангамж, тусламж үзүүлсэн юм. Есүсийг дагасан хугацаандаа Петр, Түүний амьдралын талаарх бүх зүйлийг буюу Түүний үйлдэл, үг, хөдөлгөөн, илэрхийллийг ажиглаж, үнэн сэтгэлээсээ авч үзсэн. Тэгээд Есүс бол жирийн хүмүүстэй адилгүй хэмээх гүн гүнзгий ойлголтыг тэр олж авчээ. Хэдийгээр Түүний гадаад төрх дэндүү энгийн байсан ч Тэр, хүнийг гэсэн хайр, энэрэл, хүлээцтэй байдлаар дүүрэн байсан юм. Түүний хийсэн эсвэл хэлсэн бүх зүйлс нь бусдад асар их тустай байсан бөгөөд Түүний хажууд Петр өмнө нь хэзээ ч харж байгаагүй зүйлсээ харж, бас сурч авсан. Хэдий Есүст асар том бие бялдар эсвэл ер бусын хүн чанар байгаагүй боловч Түүнд үнэхээр хосгүй, эгэл биш байдал байдаг гэдгийг тэр харсан юм. Хэдийгээр Петр үүнийг бүрэн тайлбарлаж чадахгүй байсан ч Есүс бусад хүмүүсээс өөрөөр үйлдэж байсныг харж байсан, учир нь Тэр жирийн хүний хийдгээс хамаагүй өөр зүйлсийг хийсэн билээ. Есүстэй харилцсан цагаасаа хойш Петр, Түүний зан араншин жирийн хүнийхээс өөр байдгийг бас ухаарсан. Тэр үргэлж тогтвортой үйлддэг, хэзээ ч яардаггүй, ямар нэгэн зүйлийг хэзээ ч хэтрүүлдэггүй эсвэл дордуулдаггүй бөгөөд Өөрийнхөө амьдралыг хэвийн агаад биширмээр байдлаар авч явдаг байсан. Ярихдаа Есүс ойлгомжтой агаад аятайхан, нээлттэй агаад хөгжилтэй атлаа амарлингуй бөгөөд Өөрийнхөө ажлыг гүйцэтгэхдээ эрхэм чанараа хэзээ ч алдаагүй. Есүс заримдаа үг дуу цөөнтэй байдаг байсан ч бусад үед зогсолтгүй ярьж байхыг Петр харсан. Тэр заримдаа маш их баярласандаа тагтаа мэт шаламгай, цовоо болдог байсан ч заримдаа Тэр маш их гунигласандаа огтхон ч ярьдаггүй, нар салхинд борлосон ээж шиг байдаг байв. Заримдаа Тэр уур хилэнгээр дүүрч, дайснаа хөнөөхөөр дайрч буй зоригт цэрэг шиг байдаг ба заримдаа бүр архирч буй арслан шиг байдаг. Заримдаа тэр инээж; бусад үед нь Тэр залбирч, уйлж байв. Есүс хэрхэн авирлахаас үл хамааран, Петрт Түүнийг гэсэн хязгааргүй хайр, хүндлэл бий болсон. Есүсийн инээд түүнийг аз жаргалаар бялхуулж, Түүний уй гашуу түүнийг уйтгар гунигт автуулж, Түүний уур хилэн түүнийг айлгаж байсан, гэсэн ч Түүний өршөөл, уучлал, хатуу чанд байдал нь түүнийг Есүст үнэхээр хайртай болгож, Түүнийг үнэхээр хүндэлж, хүсэн хүлээх эрмэлзэлийг нь хөгжүүлсэн. Мэдээж хэрэг, Петр хэдэн жилийн турш Есүсийн хажууд амьдарч байхдаа энэ бүхнийг аажмаар ухаарч эхэлсэн юм.
Петр бол төрөлхийн ухаантай төрсөн, нэн эрүүл ухаантай хүн байсан боловч Есүсийг дагах үедээ тэр нэлээд олон тэнэг зүйл хийжээ. Эхэн үедээ тэр Есүсийн талаар зарим нэгэн үзэлтэй байсан. Тэрээр: “Хүмүүс Таныг эш үзүүлэгч гэдэг, иймээс Та найман настай, аливааг ойлгож чадахуйц том болсон үедээ Өөрийгөө Бурхан гэдгийг мэдэж байсан уу? Та Ариун Сүнснээс олдсон гэдгээ мэдэж байсан уу?” гэж асуусан юм. Есүс хариуд нь: “Үгүй ээ, Би мэдээгүй! Би чамд зүгээр л маш энгийн хүн шиг санагдахгүй байна гэж үү? Би бусадтай л адилхан. Эцгийн илгээдэг хүн бол ер бусын биш харин жирийн л хүн. Хэдийгээр Миний хийдэг ажил Миний Тэнгэрлэг Эцгийг, Миний дүрийг, Миний үнэн биеийг төлөөлдөг боловч Миний махан бие Тэнгэрлэг Эцгийг минь бүрэн төлөөлж чадахгүй, зөвхөн Түүний нэг хэсгийг л төлөөлж чадна. Хэдий Би Сүнснээс ирсэн боловч одоо Би хэвийн хүн бөгөөд Миний Эцэг Намайг ер бусын нэгэн биш харин жирийн хүн болгон газар луу илгээсэн юм” гэжээ. Петр үүнийг сонсох үедээ л Есүсийн талаар бага зэргийн ойлголттой болсон. Тэрээр Есүсийн ажил, Түүний сургаал, Түүний хариулга, Түүний тус дэмийн тоо томшгүй олон цагийг туулсныхаа дараа л тун гүн гүнзгий ойлголтыг олж авчээ. 30 настай байхдаа Есүс Петрт удахгүй болох Өөрийн цовдлолын талаар хэлж, бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд цовдлолын ажлыг хийхээр ирсэн гэдгээ хэлсэн. Тэр мөн түүнд, цовдлолоос гурав хоногийн дараа хүний Хүү дахин амилна, амилангуутаа хүмүүст 40 хоног харагдах болно гэдгийг хэлсэн юм. Эдгээр үгийг сонсоод Петрт гунигтай байсан ч Түүний үгийг зүрх сэтгэлдээ авч үзсэн болохоор Есүстэй улам илүү ойр дотно болсон.
Хэсэг хугацаанд туршлагажсаны дараа Петр, Есүсийн хийсэн бүхэн нь Бурханы оршихуйнх байсан гэдгийг ухаарч эхэлсэн бөгөөд Есүс бол гойд хайр татам гэж бодож эхэлсэн. Түүнийг ийм ойлголттой болох үед л Ариун Сүнс түүнийг дотроос нь гэгээрүүлсэн юм. Тэр үед Есүс, Өөрийн шавь нар болон бусад дагагчдад хандан ийнхүү асуусан: “Иохан, чи Намайг хэн гэж хэлэх вэ?” Иохан: “Та бол Мосе” гэв. Дараа нь Тэр Лукт хандан: “Лук, чи Намайг хэн гэж хэлэх вэ?” гэхэд Лук: “Та бол хамгийн агуу эш үзүүлэгч” гэжээ. Тэр дараа нь нэгэн эгчээс: “чи Намайг хэн гэж хэлэх вэ?” гэж асуув. Тэр эгч: “Та бол мөнхөөс мөнхөд олон үгийг хэлдэг хамгийн агуу эш үзүүлэгч билээ. Хэний ч зөгнөл Таных шиг агуу байдаггүй мөн хэний ч мэргэн ухаан Таных шиг гүн байдаггүй; Та бол эш үзүүлэгч” гэв. Дараа нь Есүс Петрт хандан: “Петр, чи Намайг хэн гэж хэлэх вэ?” гэж асуулаа. Петр хариуд нь: “Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн. Та тэнгэрээс ирсэн, Та газрынх биш, Та Бурханы бүтээлүүдтэй адилгүй. Бид газар дээр байдаг ба Та бидэнтэй хамт энд байгаа боловч Та тэнгэрийнх, Та энэ дэлхийнх биш, мөн Та газрынх биш” гэсэн юм. Түүний туршлагаар дамжуулан Ариун Сүнс түүнийг гэгээрүүлсэн нь энэ бөгөөд түүнийг ийм ойлголтонд хүрэх боломжтой болгожээ. Энэ гэгээрлийн дараа тэр Есүсийн хийсэн бүхнийг бүр ч их гайхан биширч, Түүнийг бүр илүү хайр татам гэж бодсон бөгөөд зүрх сэтгэлдээ тэр үргэлж Есүсээс салах дургүй байв. Иймээс Есүс цовдлогдоод дахин амилсныхаа дараа анх удаа Петрт Өөрийгөө харуулахад Петр туйлын аз жаргалтайгаар: “Эзэн минь! Та дахин амилжээ!” хэмээн хашхиран уйлсан юм. Тэгээд уйлангаа тэр тун том загас барьж хоол хийн, Есүст өргөн барьсан. Есүс инээмсэглэсэн боловч ярьсангүй. Петр Есүс амилсныг мэдэж байсан хэдий ч үүний нууцыг ойлгоогүй юм. Түүнийг Есүст загас идүүлэхээр өгөх үед Есүс татгалзаагүй, гэсэн ч тэр яриагүй, мөн хооллохоор суугаагүй, харин оронд нь гэнэт алга болжээ. Энэ нь Петрийг асар их цочролд оруулсан ба зөвхөн тэр үед л тэр дахин амилсан Есүс нь урьдны Есүсээс өөр болохыг ойлгосон юм. Үүнийг ойлгомогцоо Петр гашуудсан боловч Эзэн Өөрийнхөө үүргийг биелүүлснийг мэдээд бас тайтгарлыг олж авсан. Есүс Өөрийн үүрэг даалгаврыг биелүүлсэн, хүнтэй хамт байх Түүний хугацаа дууссан, мөн тэр цагаас эхлээд хүн өөрийнхөө замаар алхах ёстой болсон гэдгийг тэр мэджээ. Есүс нэгэнтээ түүнд: “Чи ч бас Миний уусан гашуун аяганаас уух ёстой (үүнийг Тэр дахин амиллынхаа дараа хэлсэн), чи ч бас Миний алхсан замаар алхах ёстой, чи Миний төлөө амиа өгөх ёстой” гэж хэлсэн юм. Одоогоос ялгаатай нь тухайн үеийн ажил нүүр тулан ярилцах яриа хэлбэртэй байгаагүй. Нигүүлслийн эрин үед, Ариун Сүнсний ажил маш их нууцлаг байсан ба Петр маш их бэрхшээлийг туулж, заримдаа: “Бурхан минь! Надад энэ амиас өөр юу ч байхгүй. Хэдийгээр энэ нь Таны хувьд тийм ч их үнэ цэнэгүй боловч би үүнийгээ Танд зориулахыг хүсэж байна. Хэдий хүмүүс Таныг хайрлахад тохирохгүй, хайр болон зүрх сэтгэл нь үнэ цэнэгүй боловч Та хүмүүсийн зүрх сэтгэл дэх санаа зорилгыг харж чадна гэж би итгэж байна. Хүний бие Таны зөвшөөрөлд нийцэхгүй ч гэсэн би Танаас миний зүрх сэтгэлийг хүлээн авахыг хүсэж байна” хэмээн уулга алдах хэмжээнд хүрдэг байлаа. Ийм залбирлыг хэлснийхээ дараа, ялангуяа: “Би өөрийн зүрх сэтгэлийг Бурханд бүрэн зориулах болно. Хэдийгээр би Бурханы төлөө юу ч хийж чадахгүй боловч би үнэнчээр Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, өөрийгөө Түүнд чин сэтгэлээсээ зориулах болно. Бурхан миний зүрх сэтгэлийг харна гэдэгт би итгэдэг” хэмээн залбирсныхаа дараа тэр урам зориг авдаг байв. Тэрээр: “Бурханыг хайрлах миний бодол болон миний зүрх сэтгэлийн хүсэл Бурханаар хүлээн зөвшөөрөгдөөсөй гэдгээс өөр юуг ч би амьдралдаа гуйхгүй. Би Эзэн Есүстэй маш удаан хугацаанд хамт байсан ч Түүнийг хэзээ ч хайрлаж байгаагүй, энэ бол миний хамгийн том өр. Би Түүнтэй хамт байсан ч гэсэн Түүнийг мэдээгүй, тэр ч байтугай Түүний ардуур хүндэтгэлгүй үг хэлж байсан. Эдгээр зүйлийг бодох нь Эзэн Есүст өртэй гэдгийг минь улам илүү санагдуулдаг” гэж хэлсэн юм. Тэр үргэлж ийм байдлаар залбирсан. Тэрээр: “Би тоос шорооноос ч өчүүхэн. Би энэ үнэнч сэтгэлээ Бурханд зориулахаас өөр юу ч хийж чадахгүй” гэж хэлжээ.
Петрийн туршлага оргилдоо хүрч, түүний бие нь бараг бүрэн сүйрсэн байсан ч Есүс түүнд дотроос нь урам зориг өгсөн юм. Тэгээд Тэр нэг удаа түүнд үзэгдэв. Петр асар их зовлон үзээд, зүрх сэтгэл нь шархалсан байх үед Есүс түүнд ийнхүү зааварчилсан: “Чи газар дээр Надтай хамт байсан, Би чамтай хамт энд байсан. Хэдийгээр өмнөсан ч Есүс түүнд дотроос нь урам зориг өгсөн юм. Тэгээд Тэр нэг удаа түүнд үзэгдэв. Петр асар их зовлон үзээд, зүрх сэтгэл нь шархалсан байх үед Есүс түүнд ийнхүү зааварчилсан: “Чи газар дээр Надтай хамт байсан, Би чамтай хамт энд байсан. Хэдийгээр өмнө нь бид тэнгэрт хамт байсан ч, энэ нь эцсийн эцэст сүнсний ертөнцийнх юм. Одоо Би сүнсний ертөнцөд эргэн очсон, чи газар дээр байна. Учир нь Би газрынх биш, мөн хэдий чи ч бас газрынх биш боловч чи газар дээр өөрийн чиг үүргийг биелүүлэх ёстой. Чи зарц тул өөрийнхөө үүргийг чадлынхаа хэрээр хийх ёстой.” Бурханы талд буцаж очно гэдгээ сонсоод Петр тайтгарсан. Петр ийнхүү тэсэхийн аргагүй шаналж, бараг хэвтэрт байх үедээ: “Би маш завхарсан, би Бурханыг сэтгэл хангалуун байлгах чадваргүй” гэж хэлэх хүртлээ харуусан гэмшсэн. Есүс түүнд үзэгдэж: “Петр ээ, чи нэгэнтээ Миний өмнө гаргаж байсан шийдвэрээ мартчихсан юм гэж үү? Чи үнэхээр Миний хэлсэн бүхнийг мартчихсан юм уу? Чи Надад өгсөн шийдвэрээ мартчихсан юм уу?” гэжээ. Петр Есүс байхыг хараад, орноосоо өндийсөн ба Есүс түүнийг ингэж тайвшруулсан: “Би газрынх биш, би чамд аль хэдийн хэлсэн—үүнийг чи ойлгох ёстой, гэхдээ Миний чамд хэлсэн өөр зүйлийг чи мартчихсан уу? ‘Чи ч бас газрынх биш, энэ дэлхийнх биш.’ Яг одоо чиний хийх ёстой ажил байгаа, чи энэ мэт гашуудаж болохгүй, чи ингэж зовж болохгүй. Хэдийгээр хүн болон Бурхан нэгэн ижил ертөнцөд хамт оршиж чадахгүй ч, Надад Миний ажил, чамд чиний ажил байгаа ба нэг л өдөр чиний ажил дуусах үед бид нэг ертөнцөд хамтдаа байж, Би чамайг Өөртэйгээ үүрд хамт байлгах болно.” Эдгээр үгийг сонссоныхоо дараа Петр тайтгарч, санаа нь амарсан. Энэ зовлон нь түүний тэвчих ёстой, туулах ёстой зүйл гэдгийг тэр мэдсэн бөгөөд тэр цагаас хойш зоригжсон. Есүс ялангуяа гол чухал мөчүүдэд түүнд харагдаж, онцгой гэгээрэл болон удирдамжийг өгч, түүнд ихээхэн ажил хийж байсан юм. Петр юунд хамгийн их харамсаж байсан бэ? Петр “Та бол амьд Бурханы Хүү” гэж хэлсний дараахан Есүс Петрээс өөр нэг асуулт асуусан (гэхдээ Библид энэ нь ийм маягаар бичигдээгүй байдаг) ба тэр асуулт нь: “Петр ээ! Чи Намайг хэзээ нэгэн цагт хайрлаж байсан уу?” гэдэг юм. Петр Түүний юу гэснийг ойлгоод: “Эзэн минь! Би нэгэнтээ тэнгэр дэх Эцгийг хайрлаж байсан боловч би Таныг хэзээ ч хайрлаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн. Есүс тэгэхэд: “Хэрвээ хүмүүс тэнгэр дэх Эцгийг хайрладаггүй бол газар дээрх Хүүг хайрлаж яахин чадах билээ? Мөн хэрвээ хүмүүс Эцэг Бурханы илгээсэн Хүүг хайрладаггүй бол тэд яаж тэнгэр дэх Эцгийг хайрлаж чадах билээ? Хэрвээ хүмүүс газар дээрх Хүүг үнэхээр хайрладаг бол тэд тэнгэр дэх Эцгийг үнэхээр хайрладаг.” Петр эдгээр үгийг сонсох үедээ дутагдлаа ухаарсан. Тэр “Би тэнгэр дэх Эцгийг нэгэнтээ хайрласан боловч Таныг хэзээ ч хайрлаагүй” хэмээх үгэндээ нулимсаа гоожтол үргэлж харуусан гэмшдэг байв. Есүсийг дахин амилж, дээш өргөгдсөний дараа тэр тэдгээр үгэндээ бүр ч их гэмшиж, гашуудсан. Өөрийн өмнөх ажил болон одоогийн биеийн хэмжээг эргэн санахаараа тэр Бурханы хүслийг хангалуун байлгаж чадаагүй, мөн Бурханы стандартад нийцэж чадахгүй байгаадаа үргэлж харамсал болон өрийг мэдэрч, ихэвчлэн залбирлаараа Есүс рүү очиж байлаа. Эдгээр асуудал нь түүний хамгийн том ачаа болсон билээ. Тэрээр: “Нэг л өдөр би Танд өөрт байгаа бүхнээ болоод өөрийгөө бүхэлд нь зориулах болно, би Танд хамгийн үнэ цэнэтэй зүйлээ өгөх болно” гэсэн. Тэр: “Бурхан минь! Надад нэг л итгэл, нэг л хайр байгаа. Миний амь ямар ч үнэ цэнэгүй ба миний бие ямар ч үнэ цэнэгүй. Миний оюун ухаанд Танд итгэх итгэл байдаг бөгөөд зүрх сэтгэлд минь Таныг хайрлах хайр байдаг; Танд миний өгч чадах зүйл өөр юу ч биш, энэ хоёр л байна” гэжээ. Петр Есүсийн үгээр асар их зоригжсон, учир нь цовдлогдохоосоо өмнө Есүс түүнд: “Би энэ дэлхийнх биш, бас чи гэсэн энэ дэлхийнх биш” гэсэн. Дараа нь Петрийг асар их өвдөх үед Есүс түүнд: “Петр ээ, чи мартаа юу? Би дэлхийнх биш, зөвхөн Өөрийнхөө ажлын улмаас л Би арай эрт явж одсон. Чи ч гэсэн бас энэ дэлхийнх биш, чи мартчихсан уу? Би чамд хоёр удаа хэлсэн, санахгүй байна уу?” хэмээн сануулсан юм. Петр Түүнийг сонсоод: “Би мартаагүй!” гэв. Есүс дараа нь ийнхүү хэлсэн: "Чи нэгэнтээ тэнгэрт Надтай хамт аз жаргалтай байж, хэсэг хугацааг Миний хажууд өнгөрүүлсэн. Чи Намайг санаж, Би чамайг санадаг. Хэдийгээр Миний нүдээр бол бүтээлүүд дурдахын ч хэрэггүй өчүүхэн боловч гэм зэмгүй агаад хайр татам нэгнийг Би яаж хайрлахгүй байж чадах юм бэ? Чи Миний амлалтыг мартчихаа юу? Чи газар дээрх Миний даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой; чи Миний даалгасан үүргийг биелүүлэх ёстой. Нэг л өдөр Би чамайг заавал хажуудаа байлгах болно." Үүнийг сонссоны дараа Петр улам илүү зоригжиж, бүр ч илүү их урам зориг авсан, ингэснээр загалмай дээр байхдаа тэр: “Бурхан минь! Би Таныг хангалттай хайрлаж чадахгүй! Та надаас үхэхийг гуйсан ч гэсэн би Таныг мөн л хангалттай хайрлаж чадахгүй! Та миний сүнсийг хааш нь ч илгээсэн, Өөрийнхөө амлалтыг биелүүлсэн ч бай эсвэл үгүй ч бай, дараа нь Та юу ч хийсэн бай би Таныг хайрлаж, Танд итгэдэг.” Түүний баримталж байсан зүйл нь түүний итгэл, мөн жинхэнэ хайр байсан юм.
Нэг орой Петрийг оролцуулаад хэдэн шавь нар загас агнуурын завин дээр байв. Тэд бүгд Есүстэй хамт байсан ба Петр Есүсээс маш гэнэн асуулт асуусан: “Эзэн минь! Надад нэг асуулт маш удаан хугацаанд байсан ба би Танаас асуумаар байна.” Есүс хариуд нь: “Тэгээд асуу асуу!” гэв. Петр тэгэхэд нь: “Хуулийн эрин үед хийгдсэн ажил Таны хийсэн зүйл байсан уу?” гэжээ. Есүс: "Энэ хүүхэд, хэчнээн гэнэн юм бэ!" гэж буй мэт инээмсэглэв. Дараа нь тэр зорилготойгоор цааш үргэлжлүүлэн: “Энэ Миний ажил байгаагүй, энэ бол Ехова болон Мосегийн хийсэн зүйл байсан юм” гэжээ. Петр үүнийг сонсоод дуу алдан: “Өө! Тэгвэл энэ нь Таны хийсэн зүйл биш байжээ” гэв. Петрийг ингэж хэлсний дараа Есүс өөр юу ч хэлсэнгүй. Петр дотроо: “Үүнийг Та хийгээгүй юм байна, иймээс энэ нь Таны хийсэн зүйл биш болохоор Та хуулийг үгүй хийхээр ирсэнд гайхах юм алга” гэж бодсон. Түүний зүрх сэтгэл ч бас уужирчээ. Дараа нь Есүс, Петр нэлээд гэнэн юм гэдгийг ухаарсан боловч тухайн үед түүнд ямар ч мэдлэг ухаан байхгүй байсан учраас Есүс өөр юу ч хэлээгүй эсвэл түүнийг шууд няцаагаагүй. Нэг удаа Есүс синагогт сургаал айлдахад Түүний номлохыг сонсохоор Петрийг оролцуулаад олон хүмүүс байжээ. Есүс: “Мөнхөөс мөнхөд ирэх Нэгэн бүх хүн төрөлхтнийг нүглээс золин аврахын тулд Нигүүлслийн эрин үед золин авралын ажлыг хийхээр ирэх боловч хүнийг нүглээс хөтлөн гаргахдаа Тэр ямар ч дүрмээр хязгаарлагдахгүй. Тэр хуулиас алхан гарч, Нигүүлслийн эрин үед орох болно. Тэр бүх хүн төрөлхтнийг нүглээс золин аварна. Тэр Хуулийн эрин үеэс Нигүүлслийн эрин үе рүү алхах боловч хэн ч Түүнийг, Еховагаас ирсэн Түүнийг мэдэхгүй. Мосегийн хийсэн ажлыг Ехова хайрласан; Еховагийн хийсэн ажлын улмаас Мосе хуулийг боловсруулсан.” Үүнийг хэлмэгцээ Тэр: “Нигүүлслийн эрин үед Нигүүлслийн эрин үеийн тушаалуудыг хүчингүй болгодог хүмүүст гай гамшиг тохиох болно. Тэд сүмд зогсоод Бурханы сүйрлийг хүлээн авах ёстой ба гал тэдэн дээр буух болно” хэмээн үргэлжлүүлсэн. Петр үүнийг сонсож дуусаад бага зэргийн хариу үйлдэл үзүүлсэн. Түүний дадлага туршлагын хугацаанд Есүс түүнтэй чин сэтгэлээсээ ярилцаж, Петрийг хариулж, дэмжиж байсан ба энэ нь Петрт Есүсийн талаар арай илүү ойлголт өгсөн юм. Петр тухайн өдрийн Есүсийн номлолын талаар, загас агнуурын завин дээр байх үедээ Түүнээс асуусан өөрийнхөө асуулт болон Есүсийн өгсөн хариултын талаар, мөн түүнчлэн Тэр хэрхэн инээсэн тухай бодох үедээ л энэ бүхнийг ойлгосон билээ. Дараа нь, Ариун Сүнс Петрийг гэгээрүүлсэн бөгөөд зөвхөн үүгээр дамжуулан тэр Есүс бол амьд Бурханы Хүү байсан гэдгийг ойлгосон. Петрийн ойлголт Ариун Сүнсний гэгээрлээс ирсэн боловч түүний ойлголт тодорхой үйл явцтай байлаа. Асуулт асууж, Есүсийн номлохыг сонссоноор, мөн Есүсийн онцгой нөхөрлөл болон онцгой хариулгыг хүлээн авснаар дамжуулан Петр, Есүс бол амьд Бурханы Хүү гэдгийг ухаарчээ. Үүнд нэг шөнийн дотор хүрээгүй; энэ нь үйл явц байсан бөгөөд түүний хожмын туршлагад тус болсон юм. Есүс яагаад төгс болгох ажлыг бусад хүмүүст хийгээгүй, харин зөвхөн Петрт хийсэн юм бэ? Учир нь зөвхөн Петр л Есүсийг амьд Бурханы Хүү байсан гэдгийг ойлгосон ба өөр хэн ч үүнийг мэдээгүй. Түүнийг дагаж байх хугацаандаа ихийг мэдэж байсан олон шавь нар байсан боловч тэдний мэдлэг өнгөцхөн байв. Ийм учраас Петр төгс болгуулах үлгэр дуурайл болохоор Есүсээр сонгогдсон юм. Тэр үед Есүсийн Петрт хэлсэн зүйл нь өнөөдөр Түүний хүмүүст хэлдэг зүйл бөгөөд тэдний мэдлэг болон амийн оролт нь Петрийнхэд хүрэх ёстой. Энэ шаардлага болон энэ замын дагуу л Бурхан хүн бүхнийг төгс болгоно. Өнөөдөр яагаад хүмүүсээс бодит итгэл болон жинхэнэ хайртай байхыг шаарддаг вэ? Петрийн туулж мэдэрсэн зүйлийг та нар ч бас туулах ёстой, Петрийн туршлагаасаа олж авсан үр жимс та нарт ч бас илэрхийлэгдэх ёстой бөгөөд Петрийн туулсан зовлон шаналлыг та нар ч бас гарцаагүй давах ёстой. Та нарын явдаг зам бол Петрийн явж байсантай адилхан. Та нарын амссан зовлон бол Петрийн амссан зовлон юм. Та нар алдрыг хүлээн авах үедээ, мөн бодит амьдралыг амьдран харуулах үедээ Петрийн төрхийг амьдран харуулдаг. Зам бол адилхан бөгөөд үүний дагуу хүн төгс болгуулдаг. Гэсэн хэдий ч, өнөөдрийн хүмүүсийн хэв чанарыг Петрийнхтэй харьцуулахад ямар нэгэн байдлаар дутагдалтай байдаг, учир нь цаг үе өөрчлөгдсөн ба иймээс завхралын хэмжээ ч бас өөрчлөгдсөн юм. Мөн түүнчлэн Иудей нь эртний соёлтой урт удаан тогтносон хаант улс байлаа. Иймээс та нар өөрсдийн хэв чанарыг сайжруулахаар хичээх ёстой.
Петр бас маш хэрсүү, хийсэн бүхэндээ самбаатай мөн түүнчлэн туйлын шударга хүн байсан юм. Тэр олон бүтэлгүйтлийг амссан. Тэрээр 14 настайдаа нийгэмтэй харилцаж, сургуульд сурч байсан бөгөөд үүний зэрэгцээ олон удаа синагогт очдог байв. Тэр маш их урам зоригтой байсан ба уулзалтанд оролцоход үргэлж бэлэн байдаг байлаа. Тэр үед Есүс Өөрийнхөө ажлыг хараахан албан ёсоор эхлээгүй байв; энэ нь Нигүүлслийн эрин үеийн ердөө эхлэл нь байсан юм. Петр 14 настай байхдаа шашны хүмүүстэй харилцаж эхэлсэн; 18 настай байх үедээ тэр шашны дээд зиндааныхантай харилцдаг байсан ч нүднээс далдуур явагддаг шашны эмх замбараагүй байдлыг харсныхаа дараа тэр орхин явжээ. Энэ хүмүүс ямар зальтай, овжин, хуйвалдаанч болохыг хараад тэр туйлын зэвүүцсэн (түүнийг төгс болгохын тулд тухайн үед Ариун Сүнс ийнхүү ажилласан. Тэр ялангуяа түүний сэтгэлийг хөдөлгөж, түүнд зарим нэгэн онцгой ажил хийсэн юм) ба иймээс тэр 18 настайдаа синагогоос гарсан. Эцэг эх нь түүнийг хавчин шахаж, түүнийг итгүүлэхгүй байв (тэд диаволд харьяалагддаг, ямар ч итгэлгүй байсан). Эцэст нь, Петр гэрээ орхиод хүссэнээрээ аялж, хоёр жилийн туршид загасчилж, номлол айлдсан бөгөөд энэ зуураа тэр бас нэлээд хэдэн хүнийг удирдаж байлаа. Одоо чи Петрийн явсан замыг тодорхой харж чадах ёстой. Хэрвээ чи үүнийг тодорхой ойлгосон бол өнөөдөр хийгдэж байгаа ажлыг тодорхойлсон байх болно, иймээс чи гомдоллож, идэвхгүй байхгүй эсвэл ямар нэгэн зүйлийг хүсэж тэмүүлэхгүй. Чи тухайн үеийн Петрийн сэтгэл санааг мэдрэх ёстой: Тэр уй гашууд автсан; тэр ямар нэг ирээдүйг эсвэл ямар нэгэн ерөөлийг гуйхаа больсон. Тэр ашиг хонжоо, аз жаргал, алдар нэр, эсвэл дэлхийн эд хөрөнгийг эрж хайгаагүй, зөвхөн хамгийн утга учиртай амьдралаар амьдрахыг л эрж хайсан ба энэ нь Бурханы хайрыг буцаан төлж, өөртөө байгаа хамгийн эрхэм нандин зүйлийг Бурханд зориулахын төлөө байлаа. Тэгвэл түүний зүрх сэтгэл нь хангалуун байх байв. Тэрээр: “Эзэн Есүс Христ ээ, би нэгэнтээ Таныг хайрласан боловч Таныг үнэхээр хайрлаагүй. Хэдийгээр би Танд итгэдэг гэж хэлсэн боловч би хэзээ ч Таныг жинхэнэ зүрх сэтгэлээр хайрлаагүй. Би зөвхөн Таныг хүндэлж, Таныг гайхан биширч, Таныг санасан боловч хэзээ ч Таныг хайрлаагүй эсвэл Танд жинхэнээсээ итгээгүй” хэмээх үгээр ихэвчлэн залбирдаг байв. Шийдвэрээ гаргахын тулд тэр үргэлж залбирч, Есүсийн үгээр[a] байнга зоригжиж, тэдгээрийг идэвхжүүлэлт болгон хувиргасан. Хожим нь, хэсэг хугацааны туршлагын дараа Есүс түүнийг Өөрийг нь улам илүү хүсэн эрмэлзэхэд хүргэж, түүнийг туршсан юм. Тэрээр: “Эзэн Есүс Христ минь! Би Таныг хэчнээн их санаж Таныг харахыг хэчнээн хүсэж байна гээч. Би маш их дутагдалтай бөгөөд Таны хайрыг нөхөж чадахгүй. Намайг хурдан авахыг би Танаас гуйж байна. Танд би хэзээ хэрэгтэй болох юм бэ? Та намайг хэзээ авах юм бэ? Би хэзээ Таны царайг дахин нэг удаа харах вэ? Би цаашид энэ биед амьдарч, үргэлжлүүлэн завхрахыг хүсэхгүй байна, мөн Би цаашид эсэргүүцэхийг ч хүсэхгүй байна. Би өөрт байгаа бүхнээ Танд аль болох хурдан зориулахад бэлэн байгаа ба би цаашид Таныг гуниглуулахыг хүсэхгүй байна” гэсэн юм. Тэр ийнхүү залбирсан боловч Есүс түүний юуг төгс болгохыг тухайн үед мэдээгүй байлаа. Туршилтын зовлон шаналлынх нь үеэр Есүс түүнд харагдаж: “Петр ээ, Би чамайг төгс болгохыг хүсэж байна, тэгснээр чи жимсний нэг хэсэг буюу чамайг Би төгс болгосны биелэл болох ба үүнийг Би таалах болно. Чи үнэхээр Намайг гэрчилж чадах уу? Чи Миний гуйсан зүйлийг хийсэн үү? Чи Миний хэлсэн үгийг амьдран харуулсан уу? Чи нэгэнтээ Намайг хайрласан боловч хэдий чи Намайг хайрласан ч Намайг амьдран харуулсан уу? Чи Миний төлөө юу хийсэн бэ? Чи Миний хайрыг хүртэх үнэ цэнэгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн, гэхдээ чи Миний төлөө юу хийсэн юм бэ?” гэжээ. Петр Есүсийн төлөө юу ч хийгээгүйгээ ойлгосон бөгөөд Бурханы төлөө амиа өгөх өөрийн урьдны тангаргаа санасан. Иймээс тэр цаашид гомдоллоогүй бөгөөд түүний залбирал дараа нь илүү дээр болжээ. Тэр залбирч, “Эзэн Есүс Христ! Би нэгэнтээ Таныг орхисон, Та ч бас нэгэнтээ намайг орхисон. Бидэнд тусдаа байсан цаг хугацаа бий, мөн хамтдаа байсан цаг хугацаа бий. Гэсэн ч Та намайг өөр бусдаас илүү их хайрладаг. Би Таны эсрэг дахин дахин тэрсэлж, Таныг дахин дахин гомдоосон. Би яаж ийм зүйлсийг мартаж чадах билээ? Таны надад хийсэн ажил болон Таны надад даалгасан зүйлийг би үргэлж сэтгэлдээ хадгалж, хэзээ ч мартахгүй. Таны надад хийсэн ажлын хамтаар би чадлынхаа хэрээр хичээсэн. Би юу хийж чадахыг Та мэддэг бөгөөд цаашлаад би ямар үүрэг гүйцэтгэж чадахыг Та мэддэг. Таны хүсэл бол миний тушаал, би өөрт байгаа бүхнээ Танд зориулах болно. Би Таны төлөө юу хийж чадахыг зөвхөн Та л мэднэ. Хэдийгээр Сатан намайг маш их хуурч, би Таны эсрэг тэрсэлсэн боловч тэдгээр гэм нүглээр минь Та намайг санадаггүй, тэдгээр дээр үндэслэн Та надад ханддаггүй гэдэгт би итгэж байна. Би бүхий л амьдралаа Танд зориулахыг хүсэж байна. Би юу ч гуйхгүй, мөн Надад өөр ямар ч итгэл найдвар эсвэл төлөвлөгөө байхгүй; би зөвхөн Таны санаа зорилгын дагуу үйлдэж, Таны хүслийг биелүүлэхийг л хүсэж байна. Би Таны гашуун аяганаас ууж, Танд захирагдах болно” хэмээн хэлсэн юм.
Та нар өөрсдийн явж байгаа замынхаа талаар тодорхой мэдэж байх ёстой; та нар ирээдүйд явах замынхаа талаар, Бурхан юуг төгс болгох талаар болон та нарт юу даалгасан талаар тодорхой мэдэж байх ёстой. Магадгүй нэг л өдөр та нар туршигдах ба хэрвээ тэр үед та нар Петрийн туршлагаас урам зориг авч чадвал энэ нь та нарыг үнэхээр Петрийн замаар алхаж байгааг харуулах болно. Түүний шударга зан болон зүрх сэтгэлдээ Бурханыг хүсэн эрмэлзэж байсных нь улмаас Бурхан түүнийг төгс болгосон билээ. Хэрвээ чи үнэхээр Петртэй адил хайр болон итгэлтэй бол Есүс чамайг гарцаагүй төгс болгох болно.
Зүүний Аянга |Төгс Хүчит Бурханы Чуулган бол эргэн ирсэн Эзэн Есүс - сүүлчийн өдрүүдийн Христийн Төгс Хүчит Бурхан Хятад дахь ажлын улмаас үүсэн бий болсон юм. хэн нэгэн хүн байгуулаагүй билээ.Христ бол үнэн, зам, амь. Бурханы үгийг уншаад та Бурхан гарч ирснийг харах болно.
No comments:
Post a Comment