Петрийн амьдралын тухайд |
Петр бол Бурханы хүн төрөлтхтөнд танилцуулсан үлгэр дуурайл бөгөөд тэр бол алдартай хүн юм. Яагаад тийм эгэл хүн Бурханаар үлгэр дуурайл болгогдож, хожмын үеийнхнээр магтагдсан бэ? Мэдээж энэ нь Бурханыг гэсэн түүний хайрын илэрхийлэл болон шийдэмгий зантай салшгүй холбоотой гэдгийг дурдахын ч хэрэггүй. Петрийн Бурханыг гэсэн хайрын зүрх сэтгэл хаана илэрхийлэгдэж байсан болон түүний насан туршийн дадлага туршлага үнэндээ яг ямар байсан тухайд гэвэл тухайн үеийн Петрийг харахын тулд бид Нигүүлслийн эрин үе рүү буцан очиж, тэр үеийн ёс заншлыг дахин нэг харах учиртай.
Петр жирийн иудей тариачны гэр бүлд төрсөн. Түүний эцэг эх нь тариа тарьж бүх гэр бүлээ тэжээдэг байсан бөгөөд тэрээр ууган хүүхэд нь байжээ; тэр дөрвөн дүүтэй байв. Мэдээж энэ нь ярих гэж байгаа түүхийн гол хэсэг биш – Петр бол ердөө манай гол дүр. Түүнийг таван настай байхад эцэг эх нь түүнд хэрхэн уншихыг зааж эхэлсэн. Тухайн үед иудей хүмүүс нэлээд эрдэм мэдлэгтэй байлаа – тэд хөдөө аж ахуй, аж үйлдвэр, арилжаа наймаа зэрэг салбарт тун дэвшилттэй байсан юм. Тийм нийгмийн орчны нөлөөн дор Петрийн эцэг, эх хоёулаа өндөр боловсрол эзэмшсэн байв. Хэдий тэд хөдөөнийх байсан боловч тэд өнөөгийн их сургуулийн дундаж оюутантай харьцуулахуйц нэлээд баялаг мэдлэгтэй байсан юм. Ийм сайн нийгмийн нөхцөл байдалд төрсөн нь Петрийн зол завшаан байсан нь тодорхой. Тэр тун сэргэлэн байсан бөгөөд шинэ зүйлийг амархан сурч байлаа. Сургуульд орсныхоо дараа хичээл дээрээ тэр ямар нэгэн хичээл чармайлт гаргаж байгаа мэт харагдалгүйгээр өөр бусад зүйлсээс дүгнэлт гаргах чадвартай байв. Түүний эцэг эх тийм ухаалаг хүүтэйдээ бахархаж байсан учраас түүнийг сургуульд явуулахын тулд тэд бүх чадлаараа мэрийж, түүнийг амжилтанд хүрч, тухайн үеийн нийгэмд ямар нэгэн албан тушаалтай болж чадна гэж найддаг байжээ. Үүнийг нь мэдэлгүйгээр Петр Бурханыг сонирхож эхэлсэн, иймээс тэр дунд сургуульд, арван дөрвөн настай байхдаа өөрийн судалж байсан Эртний Грекийн Соёлын сургалтын хөтөлбөрөөс залхсан ба тэр ялангуяа эртний Грекийн түүхэн дэх зохиомол хүмүүс болон зүйлст дургүйцдэг байсан. Тэр үеэс эхлээд залуу насныхаа хаварт дөнгөж орсон Петр хүний амьдралыг судалж шинжлэн, нийгэмтэй харилцаж эхэлсэн. Тэр эцэг эхийнхээ туулсан зовлонг мөс чанартайгаар хариулаагүй, учир нь хүмүүс бүгд өөрсдийгөө мунхруулсан орон зайд амьдарч, бүгд утга учиргүй амьдралаар амьдарч, алдар нэр, эд хөрөнгөний төлөө тэмцэхийн тулд өөрсдийн амьдралаа сүйрүүлж байгааг тэр тодорхой харсан юм. Тэр үүнийг харсны шалтгаан нь түүний амьдарч байсан нийгмийн орчинтой ихээхэн хамаатай байлаа. Хүмүүс хэдийчинээ их мэдлэгтэй байна, хүмүүсийн хоорондын харилцаа төдийчинээ түвэгтэй, хүмүүсийн дотоод ертөнц төдийчинээ ярвигтай болох бөгөөд тэгснээр хүмүүсийн байгаа газар төдийчинээ хоосон байдаг. Эдгээр нөхцөл байдлын дор Петр завтай үедээ хаа сайгүй асууж сураглаж эхэлсэн бөгөөд түүний асууж сурагласан хүмүүсийн дийлэнх нь шашны хүмүүс байв. Хүний ертөнцийн бүх нууцлаг зүйлсийг шашны ертөнцөд тодорхой болгож болох юм гэсэн бүдэг бадаг мэдрэмж түүний зүрх сэтгэлд байгаа мэт байсан, иймээс тэр хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцохын тулд өөрийн гэртэй ойр байх жижиг сүмд ойр ойрхон очдог байв. Түүний эцэг эх энэ талаар мэдээгүй бөгөөд үргэлж биеэ гойд сайн авч явдаг, онц сурдаг байсан Петр тун удалгүй сургуульд явахыг үзэн ядаж эхэлсэн. Эцэг эхийнхээ хараа хяналт дор тэр арай ядан дунд сургуулиа төгссөн. Тэр мэдлэгийн далайгаас эрэг рүү нь сэлж, гүнзгий амьсгаа авсан бөгөөд тэр цагаас хойш хэн ч түүнийг сургаж эсвэл хязгаарлаагүй.
Сургуулиа төгссөний дараа тэр бүх төрлийн ном уншиж эхэлсэн боловч арван долоон насанд нь түүнд нийгмийн дадлага туршлага дутагдсан хэвээр байсан. Төгсөөд сургуулиа орхисныхоо дараа тэр тариа тарьж өөрийгөө тэжээж байх зуураа мөн ном уншиж, шашны хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцоход аль болох их цаг гаргаж байв. Түүнд бүрэн найдаж байсан эцэг эх нь энэ “тэрслүү хүү”-гээсээ болж Тэнгэрийг олон удаа хараасан юм. Гэхдээ үүнийг үл харгалзан, зөв шударгын төлөө өлсөж, цангаж байсан түүний зүрх сэтгэл зогсоогүй. Тэр өөрийн туршлагаараа багагүй хэмжээний бүтэлгүйтэл амссан боловч тэр шунан тэмүүлсэн зүрх сэтгэлтэй байсан, иймээс тэр борооны дараах өвс ногоо мэт ургасан. Төд удалгүй тэрээр шашны ертөнцийн өндөр түвшний хүмүүстэй нүүр тулах “хувьтай” болсон бөгөөд түүний хүсэн тэмүүлсэн зүрх сэтгэл маш хүчтэй байсан учраас тэр тэдгээр хүмүүстэй улам олон удаа холбогдож, өөрийн бараг бүх цаг хугацааг тэдний дунд өнгөрүүлсэн. Өөрийн сэтгэл ханамжийн жаргалд умбасан үедээ тэр, тэдгээр хүмүүсийн дундаас ихэнх нь зөвхөн үгэн дээрээ л итгэлтэй боловч тэдний нэг нь ч зүрх сэтгэлээ зориулдаггүй юм байна гэдгийг гэнэт олж мэдсэн юм. Шулуун шударга, энгийн зүрх сэтгэлтэй Петр ийм цохилтыг хэрхэн тэсвэрлэж чадах билээ? Түүний харьцсан бараг бүх хүмүүс хүний өмсгөлтэй араатнууд юм гэдгийг тэр олж мэдсэн – тэд хүн төрхтэй амьтад байлаа. Тухайн үед Петр тун гэнэн байсан учир хэд хэдэн тохиолдолд тэр тэднээс чин сэтгэлээсээ гуйсан боловч овжин зальхай шашны хүмүүс эрч хүч, бяр тэнхээтэй залуу хүний хүсэлтийг хэрхэн сонсох билээ дээ? Тэр үед л Петр хүний амьдралын үнэнхүү утгагүй хоосон байдлыг мэдэрсэн бөгөөд амьдралын эхний алхмаа хийхдээ тэр бүтэлгүйтсэн юм… Нэг жилийн дараа тэр сүмээс нүүж, өөрийн бие даасан амьдралыг эхэлжээ.
18 настай Петр нэг бүтэлгүйтэл амссаныхаа дараа хамаагүй илүү төлөвшиж, хашир болсон. Түүний залуу насны бүхий л гэнэн байдал зүгээр л алга болсон бөгөөд түүнд байсан залуу насны цайлган сэтгэл болон гэнэн байдал бүгд тэрхүү бүтэлгүйтлээс болж өршөөлгүйгээр унтарсан юм. Тэр үеэс эхлээд тэр загасчны амьдралаа эхлүүлсэн. Үүний дараа загас агнуурын завин дээр нь хүмүүс түүний тунхаглаж байсан зүйлийг сонсдог байсан гэдгийг харж болно; тэр амин зуулгынхаа төлөө загасчилж, хаа сайгүй тунхаглаж байсан. Түүний ярьж байсан зүйл нь тухайн үеийн жирийн хүмүүсийн зүрх сэтгэлд тун нийцэж байсан учраас түүний тунхагласан хүн бүхэн түүний номлолд ховсдуулж байсан юм. Түүний шударга занд хүмүүс бүгд гүнээ сэтгэл хөдөлсөн бөгөөд тэрээр, бусадтай зүрх сэтгэлээсээ харьцаж, бүх юман дээр тэнгэр, газар бүх зүйлийн Эзэнийг дуудаж, мөс чанараа үл ойшоон, муу нэртэй зүйлийг хийхгүй байж, харин өөрсдийн зүрх сэтгэлээсээ хайрладаг Бурханыг бүх зүйл дээр сэтгэл хангалуун байлгахыг хүмүүст ихэвчлэн сургадаг байлаа… Түүний номлолыг сонссоныхоо дараа хүмүүсийн сэтгэл ихэвчлэн гүнээ хөдөлдөг байв. Тэд бүгд түүгээр зоригжуулагдаж, ихэнхдээ гашуунаар цурхиран уйлдаг байлаа. Тухайн үед түүнийг дагаж байсан хүн бүхэнд түүнийг гэсэн гүн гүнзгий бишрэл байсан. Тэд бүгд ядуу зүдүү байсан бөгөөд тухайн үеийн нийгмийн нөлөөгөөр мэдээж түүнд цөөхөн дагалдагчид байсан; тэр мөн тухайн үеийн нийгэм дэх шашны ертөнцийн хавчилт шахалтанд өртөж байсан. Энэ учир шалтгааны улмаас тэр байнга нэг газраас нөгөөд нүүж байсан бөгөөд тэр хоёр жилийн туршид ганц бие амьдралаар амьдарсан. Тэр ер бусын дадлага туршлагатай тэрхүү хоёр жилд нэлээд их мэдлэг ухааныг олж авсан бөгөөд тэр өмнө нь мэдээгүй байсан асар их зүйлийг сурсан. Петр тэр үед 14 настай үеийнхээсээ бүрэн өөр хүн болсон байсан – тэдэнд адилхан зүйл юу ч үгүй мэт харагдаж байв. Энэ хоёр жилийн хугацаанд тэр бүх төрлийн хүмүүстэй нүүр тулсан бөгөөд тэр нийгмийн тухай бүх төрлийн үнэнийг харсан; түүнээс хойш тэр шашны ертөнцийн бүх төрлийн зан үйлээс өөрийгөө аажмаар ангижруулсан. Тэр үеийн Ариун Сүнсний ажлын чиг хандлагын улмаас тэр гүнээ нөлөөлөгдсөн. Тухайн үед Есүс ч мөн хэдэн жилийн турш ажиллаж байсан, иймээс түүний ажилд бас тэр үеийн Ариун Сүнсний ажил нөлөөлсөн, гэсэн хэдий ч тэр Есүстэй хараахан уулзаагүй байсан юм. Тэрхүү шалтгааны улмаас, тунхаглаж байх үедээ тэр ариун хүмүүсийн үе удамд хэзээ ч байгаагүй олон зүйлийг олж авсан. Мэдээж тухайн үед тэр Есүсийн талаар бага зэрэг мэдэж байсан боловч Түүнтэй нүүр нүүрээ харан уулзах боломж хэзээ ч түүнд байгаагүй. Тэр зөвхөн Ариун Сүнснээс төрсөн тэнгэрлэг хүнийг харахаар зүрх сэтгэлдээ найдаж, цангаж байсан юм.
Тэр нэгэн орой харуй бүрийд өөрийн завиараа загасчилж байсан (тухайн үеийн Галил нуурын эргийн ойролцоо) бөгөөд хэдий түүний гарт загасны уурга байсан ч оюун ухаанд нь өөр зүйл байв. Үдшийн гэгээ усны гадаргууг өргөн уудам далай дахь цусан сан мэт гэрэлтүүлж байлаа. Гэрэл Петрийн залуу боловч тайван, туйлбартай царайн дээр тусахад тэр гүн бодолд дарагдсан мэт байв. Тэр мөчид сэвэлзүүр салхи хөдөлж, тэр гэнэтхэн түүний амьдрал ганцаардмал болохыг мэдэрсэн, тиймээс тэр хоосролын мэдрэмжийг гэнэт мэдэрсэн юм. Нуурын ус давалгаалан гэрлийг ойлгож байсан бөгөөд түүнд загасчлах зүрх сэтгэл байгаагүй нь илэрхий байлаа. Тэр бүх төрлийн зүйлсийн тухай бодолд автангаа түүний ард хэн нэгэн хүн: “Ионагийн хүү, Иудейн Симон оо, чиний амьдралын өдрүүд ганцаардмал юм. Чи Намайг дагах уу?” хэмээн хэлэхийг гэнэт сонссон. Петр үүнийг сонсоод цочирдож, гартаа байсан загасны уургаа унагаасан бөгөөд тэр нь удалгүй усны ёроол руу живжээ. Петр яаран эргэтэл завин дээр нь зогсож буй нэгэн эрийг харав. Тэр Түүнийг дээрээс нь доош нь харахад: Түүний мөрийг нь бүрхсэн үс нь нарны гэрэлд бага зэрэг алтан шаргал байсан бөгөөд Түүний хувцас нь саарал байлаа. Тэр дунд зэргийн өндөртэй, Түүний өмсгөл нь бүхэлдээ иудей эрэгтэйнх байв. Харуй бүрийн гэрэлд Түүний саарал хувцас бага зэрэг хар харагдаж байсан ба Түүний нүүр царай ялимгүй гялалзан үзэгдэж байлаа. Петр Есүстэй олон удаа уулзахаар оролдсон боловч тухай бүртээ чадаагүй юм. Тухайн мөчид энэ хүн бол гарцаагүй түүний зүрх сэтгэл дэх ариун Нэгэн юм гэдэгт тэр сүнсээрээ итгэсэн, иймээс тэр завин дээрээ ийнхүү мэхийн ёсолсон: “Та тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг тунхаглахаар ирсэн Эзэн мөн үү? Би Таны туршлагын талаар сонссон боловч таныг хэзээ ч харж байгаагүй. Би Таныг дагахыг хүссэн боловч Таныг олж чадаагүй.” Есүс аль хэдийн түүний завины агуулахын хэсэг рүү алхаж, чимээгүйхнээр доош суусан. Тэр ингэж хэлсэн:[a] “Босоод Миний хажууд суу. Би Намайг үнэхээр хайрладаг хүмүүсийг эрж хайхаар, мөн тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээхээр ирсэн. Надтай нэг зүрх сэтгэлтэй хүмүүсийг эрж хайхаар Би хаа сайгүй явж байна. Чи бэлэн байна уу?” Петр хариуд нь “Би тэнгэрлэг Эцгийн илгээсэн хүнийг дагах ёстой. Би Ариун Сүнсээр сонгогдсон хүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Тэнгэрлэг Эцгийг хайрладаг болохоор би дагахыг хэрхэн хүсэхгүй байх билээ дээ?” гэв. Хэдийгээр Петрийн үгэн дэх шашны үзэл нэлээд хүчтэй байсан боловч Есүс инээмсэглэн, сэтгэл ханамжтайгаар толгойгоо дохисон юм. Тэр мөчид Түүний дотор Петрийг хайрлах эцгийн хайрын мэдрэмж төрсөн.
Петр Есүсийг хэдэн жилийн турш дагасан бөгөөд хүмүүст байдаггүй олон зүйлийг тэр Есүсээс харсан. Түүнийг нэг жил дагасны дараа тэр Есүсийн арван хоёр шавийн тэргүүнээр сонгогдсон. (Мэдээж энэ нь Есүсийн зүрх сэтгэлийн хэрэг байсан бөгөөд хүмүүс үүнийг огтхон ч харах чадваргүй байсан юм.) Есүсийн хөдөлгөөн бүр түүний амьдралд үлгэр жишээ болсон бөгөөд ялангуяа Есүсийн номлол нь түүний зүрх сэтгэлд буусан. Тэр Есүст тун их анхаарал тавьдаг агаад үнэнч байсан ба түүнд Есүсийн талаарх гомдол хэзээ ч байгаагүй. Ийм учраас Есүс хаашаа ч явсан тэр Түүний итгэлтэй бараа бологч болсон юм. Петр Есүсийн сургаалыг, Түүний эелдэг үгсийг, Түүний идэж, өмсөж байгаа зүйлийг, Түүний өдөр тутмын амьдралыг болон Түүний аяллыг ажигласан. Тэр бүх талаараа Есүсийн үлгэр жишээг дагасан билээ. Тэр өөрийгөө зөвтгөдөггүй байсан боловч өөрийн урьдны хоцрогдсон зүйлсийг бүгдийг нь хаяж, үг болон үйл хэргээрээ Есүсийн үлгэр жишээг дагасан. Тэгэхэд л тэр тэнгэр, газар, бүх зүйлс Төгс Хүчитийн гарт байдаг гэдгийг мэдэрсэн бөгөөд энэхүү шалтгааны улмаас түүнд хувийн сонголт байгаагүй, харин тэр Есүс бол түүний үлгэр жишээ болж ажилладаг гэдгийг бүх зүйлээс олж харж байсан. Есүс хийж байгаа зүйлдээ Өөрийгөө зөвтгөдөггүй, мөн Тэр Өөрийнхөө талаар онгирдоггүй харин үүний оронд хүмүүсийг хайраар хөдөлгөдөг гэдгийг тэр өөрийнхөө амьдралаас харж байв. Өөр өөр нөхцөл байдалд Петр Есүсийн юу болохыг харж чадаж байсан. Тийм учраас Есүсийн бүх зүйл нь Петрийн үлгэр дуурайллаа болгосон зүйл байв. Өөрийн туршлагаараа тэр Есүсийн хайр татам байдлыг улам илүү мэдэрсэн. Тэр: “Би орчлон ертөнцөөс Төгс Хүчитийг хайсан бөгөөд би тэнгэр, газар, бүх зүйлийн гайхамшгийг харсан, тиймээс би Төгс Хүчитийн хайр татам байдлыг гүнээ мэдэрсэн. Гэхдээ миний зүрх сэтгэлд хэзээ ч жинхэнэ хайр байгаагүй ба би Төгс Хүчитийн хайр татам байдлыг хэзээ ч өөрийн нүдээр хараагүй. Өнөөдөр Төгс Хүчитийн нүдэнд би Түүний ивээлээр онцгойлон үзэгдэж эцэстээ би Бурханы хайр татам байдлыг мэдэрч, эцэстээ би Бурханы хувьд Түүнийг хайрлахад хүн төрөлхтнийг хүргэдэг зүйл нь зөвхөн бүх зүйлийг бүтээсэн явдал биш юм байна гэдгийг олж мэдсэн. Өдөр тутмын амьдралдаа би Түүний хязгааргүй хайр татам байдлыг олсон; энэ нь яаж зөвхөн өнөөдрийн энэ нөхцөл байдлаар хязгаарлагдаж болох юм бэ?” гэсэн зүйл хэлсэн. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Петрээс ч мөн олон сэтгэл татам зүйл олдсон. Тэр Есүст маш дуулгавартай байсан бөгөөд мэдээж тэр нэлээд хэдэн бүтэлгүйтэл амссан. Есүс тунхаглал хийхээр түүнийг олон янзын газар аваачих бүрт тэр үргэлж даруухан байж, Есүсийн номлолыг сонсдог байв. Тэр өөрийн дагасан жилүүдээсээ болж хэзээ ч биеэ тоогоогүй. Түүний ирсэн шалтгаан бол Өөрийн ажлаа дуусгахын тулд цовдлогдох явдал гэж Есүс түүнд хэлсний дараа тэр үргэлж тун гунигтай болж ганцаараа нууцаар цурхиран уйлдаг байв. Гэсэн ч, тэрхүү “золгүй” өдөр ирсэн. Есүсийг баривчлагдсаны дараа Петр завин дээрээ ганцаараа уйлж, үүний төлөө асар их залбирсан боловч зүрх сэтгэлдээ тэр, энэ бол Эцэг Бурханы хүсэл бөгөөд хэн ч үүнийг өөрчилж чадахгүй гэдгийг мэдэж байлаа. Хайрын үр нөлөөний улмаас тэр байнга уй гунигтай байж, уйлж байсан – мэдээж энэ нь хүний сул тал, иймээс Есүсийг загалмай дээр цовдлогдоно гэдгийг мэдсэн үедээ тэр Есүсээс: “Та явсныхаа дараа бидний дунд эргэн ирж, биднийг харж хандах уу? Бид Таныг харжчаддаг хэвээр байх уу?” гэж асуусан. Хэдий эдгээр үгс нь нэлээд гэнэн агаад хүний үзлээр дүүрэн байсан боловч Есүс Петрийн зовлон шаналлын амтыг мэдэж байсан, иймээс Өөрийн хайраар дамжуулан Тэр түүний сул талыг анхаарч үзсэн юм: “Петр ээ, Би чамайг хайрласан. Чи тэрийг мэдэх үү? Хэдийгээр чиний хэлж байгаа зүйлд ямар ч учир шалтгаан байхгүй боловч амилсныхаа дараа Би хүн төрөлхтөнд 40 өдрийн турш харагдах болно гэдгийг Эцэг амласан. Миний Сүнс та нарт дандаа нигүүлсэл хүртээх болно гэдэгт чи итгэхгүй байна уу?” Түүний дараа Петр бага зэрэг тайвширсан боловч бусад талаараа төгс байсан зүйлд дутагдалтай тал байгааг тэр үргэлж мэдэрч байсан. Иймээс Есүс амилсныхаа дараа түүнд анх удаа ил тод үзэгдсэн боловч Петрийг өөрийн үзлээ үргэлжлүүлэн баримтлахаас сэргийлэхийн тулд Есүс Петрийн Түүнд зориулан бэлтгэсэн элбэг арвин хоолноос татгалзаж, нүд ирмэхийн төдийд алга болсон. Тэр мөчид Петр эцэстээ Есүсийн талаар илүү гүнзгий ойлголттой болсон бөгөөд Эзэн Есүсийг улам илүү хайрласан юм. Өөрийн амиллын дараа Есүс Петрт олон дахин харагдсан. 40 өдрийн дараа тэнгэр лүү одох үедээ Тэр Петрт гурван удаа харагдсан. Түүнийг илрэн гарч ирэх болгон нь Ариун Сүнсний ажил бараг дуусах гэж, шинэ ажил бараг эхлэх гэж байсан үе байлаа.
Петр бүхий л амьдралынхаа туршид загасчилж амьдардаг байсан боловч үүнээс ч илүүтэйгээр тэр тунхаглахын төлөө амьдарсан. Өөрийнхөө амьдралын сүүлийн жилүүдэд тэр Петрийн нэг, хоёр дахь номыг бичсэн бөгөөд тэр тухайн үеийн Филаделфийн чуулганд хэд хэдэн захидал бичсэн. Тухайн үеийн хүмүүсийн сэтгэлийг тэр маш их хөдөлгөсөн. Тэр хэзээ ч өөрийн итгэмжлэл дээр үндэслэн хүмүүст сургаагүй боловч тэр тэднийг амийн зохистой тэжээлээр хангасан. Өөрийн амьдралдаа тэр Есүсийн бүхий л амьдралдаа хэлсэн сургаалыг хэзээ ч мартаагүй – тэр урамшсан хэвээр үлдсэн. Есүсийг дагаж байх үедээ тэр Есүсийн хайрыг өөрийн үхлээр хариулж, бүх зүйл дээр Есүсийн үлгэр жишээг дагах болно гэж шийдсэн. Есүс түүнд амласан болохоор түүнийг 53 настай байхад (Есүсийг явснаас 20 гаруй жилийн дараа) түүний шийдвэрийг биелүүлэхийн тулд Есүс түүнд үзэгдсэн. Үүний дараагийн долоон жилд Петр өөрийгөө мэдэхэд амьдралаа зориулсан. Долоон жилийн дараа нэг өдөр тэр толгойгоо доош харуулан цовдлогдож, өөрийн ер бусын амьдралыг төгсгөсөн юм.
Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.
No comments:
Post a Comment