Хэрвээ бүх шашны нийгэмлэг үүнд дайсагнаж, үүнийг эсэргүүцээгүй бол энэ нь үнэн зам биш байх байлаа. Сана даа: Үнэн замыг ихэнх хүн, бүр дэлхий ертөнц хүртэл эсэргүүцэх ёстой. Эзэн Есүс анх ажиллаж, номлохоор ирэх үед Иудейн шашин бүхэлдээ Түүнийг эсэргүүцээгүй гэж үү? Бурхан шинэ ажил эхлэх болгонд завхарсан хүн төрөлхтөнд үүнийг хүлээн зөвшөөрөхөд асар хэцүү байдаг, учир нь Бурханы ажил хүмүүсийн үзэлтэй зөрчилдөж, няцаадаг; хүмүүст ойлгох чадвар дутагдаж, сүнслэг ертөнцөд нэвтрэн орох чадваргүй байдаг бөгөөд Ариун Сүнсний ажил байгаагүй бол тэд үнэн замыг хүлээн зөвшөөрч чадахгүй байх байлаа. Хэрвээ үүнийг Бурханы ажил гэж итгэж байсан ч шашны нийгэмлэг эсэргүүцдэггүй бол, мөн дэлхий ертөнцийн эсэргүүцэл, дайсагнал дутмаг байдаг бол Бурханы энэ ажил хуурамч гэдгийг энэ нь баталдаг. Яагаад хүн төрөлхтөн үнэнийг хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг вэ? Нэгдүгээрт, хүн мах цуснаас бүтсэн, тэрээр бодит мөн чанартай. Бодит зүйлс сүнслэг ертөнцөд нэвтэрч чаддаггүй. “Сүнслэг ертөнцөд нэвтэрч чаддаггүй” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь сүнснүүдийг, сүнсний болон сүнслэг ертөнцийн үйл ажиллагааг харж чадахгүй, Бурхан юу хийж, хэлж байгааг харахгүй байна гэсэн үг юм. Хүмүүс сүнслэг ертөнцөд сохор байх болно. Хэрвээ чи бодит ертөнцөд нүдээ аньвал юу ч харж чадахгүй. Нүдээ нээх үедээ чи юу харж чадах вэ? Бодит ертөнцийг.
Зүүний Аянгад Ойртож Очих нь учир нь Бурхан алдар суу Зүүн зүгт гэрэлтэх ба Нигүүлслийн Эрин Үеэс өнөөдөрт авчирсан юм.
28/02/2019
27/02/2019
4. Жинхэнэ болон хуурамч зам, мөн жинхэнэ болон хуурамч чуулгануудын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?
Холбогдолтой Бурханы үгс:
Жинхэнэ замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Чи энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү биш үү гэдгийг, хүний ярьж буй эдгээр үгс нь үнэний илэрхийлэл мөн үү биш үү, хэнийг гэрчлэв гэдгийг мөн энэ нь чамайг юунд хүргэж болох вэ гэдгийг шинжин үзэх учиртай. Жинхэнэ зам болон хуурамч зам хоёрын ялгааг олж харах нь үндсэн мэдлэгийн хэд хэдэн талуудыг шаарддаг ба үүний хамгийн гол нь Ариун Сүнсний ажил байна уу үгүй юу гэдгийг хэлж чадах явдал юм. Учир нь Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх түүний итгэл ч гэсэн, энэхүү бие махбод нь Бурханы Сүнсний биелэл учраас юм, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл гэсэн үг билээ. Сүнс болон бие махбодын хооронд ялгаа байдаг боловч энэхүү бие нь Сүнснээс ирсэн бөгөөд Үг бие махбод болсон учраас хүний итгэж байгаа зүйл бол Бурханы төрөлхийн мөн чанар юм. Иймээс, энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг ялгахдаа юуны өмнө чи, энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү, биш үү гэдгийг харах ёстой ба үүний дараа чи энэ замд үнэн байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Энэ үнэн бол энгийн хүний амийн зан чанар буюу Бурхан хүнийг анх бүтээх үед, бүх хэвийн хүний хийх ёстой байсан зүйл (хүний эрүүл ухаан, мэдлэг ухаан, мэргэн ухаан болон хүний бүх үндсэн мэдлэг) гэсэн үг юм. Тиймээс, энэ зам хүнийг, энгийн хүмүүний амьдрал руу хөтөлж байна уу үгүй юу, ярьсан үнэн нь энгийн хүн чанарын бодит байдалд шаардлагатай юу үгүй юу, энэ үнэн нь бодитой, амьдралд үр ашигтай юу үгүй юу болон энэ нь цагаа олсон уу үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Хэрвээ үнэн байгаа бол энэ нь хүнийг энгийн бодит туршлага руу хөтлөх боломжтой; цаашлаад хүн урьд байснаасаа илүү хэвийн болж, хүний мэдрэмж илүү бүрэн төгс болж, хүний бие махбодын болон сүнсний амьдрал илүү эмх цэгцтэй болж,
26/02/2019
4. Жинхэнэ болон хуурамч зам, мөн жинхэнэ болон хуурамч чуулгануудын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?
Яагаад шашны чуулгануудын хэрэгжүүлэлтийг хоцрогдсон гэж хэлдэг вэ? Учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл өнөөдрийн ажилтай тусгаарлагдсан. Нигүүлслийн эрин үед тэдний хэрэгжүүлж байсан зүйл зөв байсан, харин эрин үе өнгөрөхийн хэрээр Бурханы ажил өөрчлөгдөж, тэдний хэрэгжүүлэлт аажмаар хоцрогдсон билээ. Энэ нь шинэ ажил болон шинэ гэрлийн ард үлдсэн. Анхдагч сууринд үндэслэн Ариун Сүнсний ажил хэд хэдэн алхмаар гүнзгийрч урагшилсан. Гэсэн ч тэр хүмүүс Бурханы ажлын анхдагч үе шатанд гацаж, хуучин хэрэгжүүлэлт, хуучин гэрлээс зуурсаар байдаг. Бурханы ажил гурав эсвэл таван жилийн дотор ихээхэн өөрчлөгдөж чадна, иймээс 2,000 жилийн явцад бүр ч их өөрчлөлт явагдахгүй гэж үү? Хэрэв хүнд шинэ гэрэл эсвэл хэрэгжүүлэлт байхгүй бол тэр Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чадахгүй байна гэсэн үг. Энэ бол хүний бүтэлгүйтэл; өнөөдөр ч гэсэн Ариун Сүнсний анхдагч ажилтай хүмүүс хоцрогдсон хэрэгжүүлэлтийг мөрдсөөр байдаг учраас Бурханы шинэ ажлыг үгүйсгэж хэрхэвч болохгүй. Ариун Сүнсний ажил үргэлж урагшилж байдаг ба Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс ч бас алхам алхмаар гүнзгийрэн урагшилж, өөрчлөгдөж байх учиртай. Тэд ганцхан үе шатанд зогсох ёсгүй. Зөвхөн Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй хүмүүс Түүний анхны ажил дунд үлдэх ба Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй. Зөвхөн дуулгаваргүй хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байдаг.
25/02/2019
Magtan duu “Бурхан бол үнэн, зам, амь мөн” Бурхан бол хүн төрөлхтний цорын ганц аврагч
24/02/2019
Бурханы дуу хоолой “Гурвал оршин байдаг уу” Эцэг, Хүү, Ариун Cүнсний тухай нууцыг нээх нь
Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Эцэг, Хүү, Ариун Сүнсний тухай ойлголт хамгийн утгагүй юм! Энэ нь Бурханыг хэсэглэж, Түүнийг тус бүрдээ байр суурьтай, Сүнстэй гурван бие болгон хуваадаг; тэгвэл Тэр яаж ганц Сүнс, ганц Бурхан байж чадах юм бэ? Тэнгэр, газар болоод үүн доторх бүх зүйлийг Эцэг бүтээгдсэн үү, Хүү бүтээгдсэн үү, эсвэл Ариун Сүнсээр бүтээгдсэн үү, Надад хэл дээ? Тэд бүгдээрээ хамт бүтээсэн гэж зарим хүн хэлдэг. Тэгвэл хүн төрөлхтнийг хэн золин аварсан бэ? Ариун Сүнс, Хүү, эсвэл Эцэг үү? Хүү хүн төрөлхтнийг золин аварсан гэж зарим хүн хэлдэг. Тэгвэл мөн чанартаа Хүү нь хэн юм бэ? Тэр бол бие махбодтой болсон Бурханы Сүнс биш гэж үү? Бие махбодтой болсон Бурхан нь, бүтээгдсэн хүний өнцгөөс тэнгэр дэх Бурханыг Эцэг гэж дуудаж байсан. Есүс Ариун Сүнснээс олдож төрсөн гэдгийг чи мэдэхгүй гэж үү? Түүний дотор Ариун Сүнс байдаг; чи юу ч хэлсэн, Тэр бол тэнгэр дэх Бурхантай нэг юм, учир нь Тэр бол бие махбодтой болсон Бурханы Сүнс билээ. Хүүгийн талаарх энэхүү санаа нь ердөө үнэн бус. Ганц Сүнс бүх ажлыг хэрэгжүүлсэн; зөвхөн Бурхан Өөрөө буюу Бурханы Сүнс л Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. ”
23/02/2019
3. Жинхэнэ Христ болон хуурамч христүүдийн хоорондын ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?
Одоо, хэрвээ хүмүүс та нарыг мэхлэхээр оролдвол тэд Бурханы дуу хоолойг илэрхийлж чадах эсэхийг хар. Энэ нь, тэд бурханлаг мөн чанартай юу, үгүй юү гэдгийг батлах болно. Хэрвээ тэд Бурханд юу байгаа, Тэр юу болох талаар ярьж чадахгүй бол, Бурханы зүйлс болон дуу хоолойг илэрхийлж чадахгүй бол, тэдэнд Бурханы мөн чанар гарцаагүй байхгүй, иймээс тэд хуурамч юм. Ингэж хэлдэг хүмүүс байдаг: “Ямар ч хүний хэлж чадахгүй үгийг хэлдэг зарим хүмүүсийг бид харсан. Тэд бас зөгнөл хэлж, хэний ч мэдэхгүй эсвэл хараагүй зүйлсийн талаар будилаангүйгээр ярьж чаддаг—тэгэхээр тэд Бурхан уу?” Ийм хүмүүсийн тухайд гэвэл та нар яаж ялгааг нь хэлэх вэ? Дөнгөж сая хэлсэнчлэн, хэрвээ Бурхан мөн бол тэд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг хэлж чаддаг, Бурханы хаанчлалын нууцын талаар ярьж чаддаг байх ёстой; зөвхөн тийм хүнийг л бие махбодтой болсон Бурхан гэж хэлж болно. Хэрвээ бусдын мэддэггүй зүйлийн талаар ярьж чаддаг, тэдний ирээдүйг нь хэлж чаддаг, улс орнуудад юу тохиолдохыг хэлж чаддаг хүмүүс байвал тэдгээр нь заавал Бурханы үг байх албагүй; муу ёрын сүнснүүд бас тийм зүйл хийх чадвартай. Жишээлбэл, хэрвээ өнөөдөр чи тэдэнд: “Ирээдүйд надад юу тохиолдох вэ?” гэвэл тэд чамд ямар төрлийн гай гамшиг тохиолдохыг хэлнэ, эсвэл хэзээ үхэхийг чинь хэлнэ, эсвэл гэр бүлд чинь юу тохиолдохыг хэлэх болно. Олон тохиолдолд, эдгээр зүйл биелдэг. Гэхдээ ийм зүйлсийн талаар хэлэх чадвартай байна гэдэг нь Бурхан юу болох биш, мөн Бурханы ажлын нэг хэсэг ч биш.
22/02/2019
Magtan duu “Бурхан алдар суугаа Зүүн зүгт аваачсан” Есүс Христ аль хэдийн эргэн ирсэн
Subscribe to:
Comments (Atom)



