28/06/2020

“Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” Христийн сүмийн дуу MV


“Хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулагтун” Христийн сүмийн дуу MV

Бурхан бүх үндэстэн ястангууд, бүх улс орон, мөн бүхий л салбарыг,
Бурханы дуу хоолойг сонсож, ажил юуг нь харж,
хүний хувь заяаг анхаарахыг шаарддаг
Бурханыг хамгийн ариун ба хүндэт,
хамгийн дээд, хамаг бүхний шүтээн болгож,
бүхий л хүн төрөлхтнийг Бурханы ивээл дор амьдрахыг зөвшөөрдөг.
Абрахамын үр удам Еховагийн амлалт дор амьдарч,
Бурханы бүтээл болсон Адам Ева хоёр Эден цэцэрлэгт амьдарсны адилаар.

Бурханы ажил далайн хүчит давалгаа мэт,
хэн ч Түүний өлмийг хааж зогсоож чадахгүй
Түүний үгийг сонсож, дагасан төдийгөөр
Түүний мөрөөр замнаж, амлалтыг авна.
Түүнээс бусад нь устгалтай нүүр тулж,
хүртэх ёстой шийтгэлээ амсана.
Бурхан бүх үндэстэн ястангууд, бүх улс орон, мөн бүхий л салбарыг:
Бурханы дуу хоолойг сонсож, ажил юуг нь харж,
хүний хувь заяаг анхаарахыг шаарддаг.
Бүх хүн төрөлхтний хувь заяанд анхаарлаа хандуулцгаая.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос


27/06/2020

“Бурханы үгээр бүх зүйл биелдэг” Христийн сүмийн дуу MV


“Бурханы үгээр бүх зүйл биелдэг” Христийн сүмийн дуу MV

Бүхнийг Бурхан үгээрээ гүйцэлдүүлнэ;
Бурханы гүйцэтгэх ажилд ямар ч хүн оролцож болохгүй,
үүнийг ямар ч хүн хийж чадахгүй.
Бурхан бүх газар нутгийн агаарыг цэвэрлэж,
дэлхий дээрх чөтгөрүүдийн ул мөрийг үндсээр нь устгана.
Бурхан аль хэдийн ажиллаж эхэлсэн,
агуу улаан лууны оршин суугаа газарт
гэсгээлтийн ажлынхаа анхны алхмыг эхлүүлнэ.
Ингэснээр Бурханы гэсгээлт
бүх орчлон ертөнц дээр буусан бөгөөд 
Бурхан бүх газрыг нарийн шалгаж үзэх тул 
агуу улаан луу болоод бүх төрлийн бузар чөтгөрүүд 
Бурханы гэсгээлтээс зугтах хүчгүй байхыг харж болно.

Газар дээрх Бурханы ажил дуусах үед, 
өөрөөр хэлбэл, шүүлтийн эрин төгсгөл болоход 
Бурхан албан ёсоор агуу улаан лууг гэсгээнэ.
Бурханы ардууд 
агуу улаан лууд оноосон зөвт гэсгээлтийг харж,
Түүний зөвт байдлын улмаас магтаал урсгаж,
Түүний ариун нэрийг үүрд шагшин магтана.
Түүний ариун нэрийг үүрд шагшин магтана.
Ингэснээр та нар албан ёсоор үүргээ биелүүлж,
Бурханыг газар нутаг даяар албан ёсоор
үүрдийн үүрд магтах болно!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

26/06/2020

Сайн мэдээний гэрчлэлүүд "Хүлээс дөнгөнөөс ангижрах нь" Христэд итгэгчдийн үнэн түүх


Сайн мэдээний гэрчлэлүүд "Хүлээс дөнгөнөөс ангижрах нь" Христэд итгэгчдийн үнэн түүх
Гол дүрийн баатрын аав олон жил итгэгч явжээ. Тэрээр сайн мэдээ гүйцэтгэх үүргээ тууштай гүйцэтгэхийн зэрэгцээ зовж, төлөөс төлж чадсан боловч үнэнийг эрэлхийлэхийн оронд алдар нэр, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлсэн ажээ. Мөн ах эгч нарын дунд хагарал үүсгэж, тэр ч бүү хэл бусдыг гадуурхан дайрч давшлахдаа тулж, улмаар чуулганы амьдрал, ах эгч нарын амийн оролтод ноцтой саад учруулсан юм. Нөхөрлөл, тусламж олон удаа авсан ч тэрээр хэзээ ч гэмшиж байсангүй. Аав нь үнэнээс залхсан, үнэнийг үзэн яддаг хүн бөгөөд чуулганаас хөөгдөх ёстой гэдгийг гол дүрийн баатар Бурханы үгээр дамжуулан ялган таньдаг болно. Гэсэн хэдий ч сэтгэл хөдлөлдөө автан аавыгаа илчилж, мэдэгдэж зүрхэлсэнгүй. Тэгээд Бурханы үгийг унших замаар үнэнийг эрж хайгаад, сэтгэл хөдлөлдөө автахын шинж чанар, аюул уршиг, үр дагаврыг олж харав. Тэрээр хувийн мэдрэмжийнхээ хүлээснээс мултарч, Бурханы хайрладаг зүйлийг хайрлан, Бурханы үзэн яддаг зүйлийг үзэн ядах явдлыг хэрэгжүүлэх чадвартай болж, аавынхаа ёрын муу зан авирыг илчилнэ. Аавыг нь хөөсний дараа чуулганы амьдрал сайжирч, ёрын муу хүний саад тотгороос ангижирсан билээ.

25/06/2020

Magtan duu 2020 “Бурхан эцсийн өдрүүдэд бүх зан чанараа илчилсэн” (үгтэй)


Magtan duu 2020 “Бурхан эцсийн өдрүүдэд бүх зан чанараа илчилсэн” (үгтэй)

Дэлхийг бүтээгдсэнээс хойш өнөөг хүртэл
Бурханы Сүнс ийм агуу ажил хийсэн.
Тэр өөр өөр эрин үед, өөр үндэстнүүдэд
өөр өөр ажлыг хийсэн юм.
Эрин үе бүрийн хүмүүс Түүний
өөр өөр зан чанарыг хардаг.
Энэ нь хүмүүст аяндаа илчлэгддэг,
өөр өөр ажлаар дамжин үзэгддэг.
Тэр бол өршөөл энэрэл,
өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан.
Тэр бол хүмүүсийн нүглийн тахил бөгөөд хоньчин.
Гэхдээ Тэр бас хүний шүүлт,
хараал, гэсгээлт билээ.

Тэр хүнийг газар дээр
хоёр мянган жилээс ч удаан удирдаж,
хүнийг нүглээс золин аварч чадсан.
Өөрийг нь мэддэггүй бүх хүнийг Тэр
байлдан дагуулж чаддаг.
Тэр тэднийг хараат байлгаж чаддаг,
ингэж бүгд захирагддаг.
Эцэстээ Тэр дэлхий дахины
хүмүүст байх бузар, зөвт бус
бүхнийг шатаах болно.
Ингэж хүмүүс Тэр бол ариун,
гайхамшигтай, хүнийг шүүдэг
Бурхан гэдгийг тодорхой харна.
Тэр бол өршөөл энэрэл,
өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан.
Тэр бол хүмүүсийн нүглийн тахил бөгөөд хоньчин.
Гэхдээ Тэр бас хүний шүүлт,
хараал, гэсгээлт билээ.

Муу хүн төрөлхтний хувьд, Тэр бол шатаагч гал,
хүний нүглийг шүүх шүүлт бөгөөд
шийтгэл оноож чаддаг.
Төгс болгуулах хүмүүст Тэр бол гай зовлон,
шалгалт, харьцалт ба засалт,
бас тайтгарал, дэмжлэг, үгийн хангалт билээ.
Таягдуулах хүмүүст Тэр бол шийтгэл
бас залхаан цээрлүүлэлт.
Тэр бол өршөөл энэрэл,
өгөөмөр сэтгэлээр дүүрэн Бурхан.
Тэр бол хүмүүсийн нүглийн тахил бөгөөд хоньчин.
Гэхдээ Тэр бас хүний шүүлт,
хараал, гэсгээлт билээ.

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

24/06/2020

2. Үнэхээр өргөгдөх гэж юу вэ?

2. Үнэхээр өргөгдөх гэж юу вэ?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Шөнө дөлөөр хашхирах дуу гарч, ‘Хараач, Сүйт залуу ирлээ; Түүнийг угтан авцгаа’ гэлээ. Тэгээд бүх охид босож, дэнлүүгээ цэгцлэв. Мунхгууд ухаалгуудад, ‘Бидэнд тосноосоо өгөөч; учир нь бидний дэнлүү бөхөх нь’ гэлээ. Харин ухаалгууд нь, ‘Чадахгүй, бидэнд ч, та нарт ч хангалтгүй байх вий: харин та нар худалдаачид руу очиж, өөрсдөө худалдаж ав’ гэжээ. Тэднийг худалдаж авахаар явсан хойгуур сүйт залуу ирэв; бэлэн байсан хүмүүс Түүнтэй хамт хуриманд орж: хаалгыг хаажээ” (Матай 25:6-10).

“Харагтун, Би үүдэнд зогсоод тогшиж байна: Хэрвээ хэн нэгэн Миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл, Би түүн дотор орж, түүнтэй хамт, тэр Надтай хамт хооллох болно” (Илчлэл 3:20).

“Тэр надад, ‘Хурганы хуримын зоогонд уригдагсад ерөөлтэй еэ!’ гэж бичигтүн гэв” (Илчлэл19:9).

Холбогдолтой Бурханы үг:

“Өргөгдөх” гэдэг нь хүмүүсийн төсөөлдөгчлөн нам газраас өндөр газар руу хүргэгдэх биш юм. Энэ бол маш том алдаа. Өргөгдөх гэдэг нь Миний урьдчилан тогтоож, сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоож, сонгосон бүх хүнийг хэлдэг. Ууган хөвгүүдийн, Миний хөвгүүдийн, эсвэл Миний ардуудын байр суурийг олж авсан хүмүүс бүгд өргөгдөх хүмүүс юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй огтоос нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ бол туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй ба хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн ч Миний өмнө өргөгдөнө.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зуун дөрөвдүгээр бүлэг”-ээс

Филаделфийн чуулган хэлбэрээ олсон бөгөөд энэ нь бүхэлдээ Бурханы нигүүлсэл болон өршөөлийн улмаас болсон юм. Үй олон ариун хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханыг гэх хайр бий болсон бөгөөд тэд сүнслэг замаараа гуйвж дайвалгүй алхдаг. Нэгэн жинхэнэ Бурхан махбод болсон бөгөөд Тэр бол бүх зүйлийг захирдаг орчлон ертөнцийн Тэргүүн гэсэн итгэлээ тэд бат баримталдаг: Үүнд Ариун Сүнсний баталгаа байдаг ба уулс мэт хөдөлшгүй! Энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй!

…………

Өнөөдөр Та бүх чуулганыг бүрэн төгс болгосон—Филаделфийн чуулган нь Таны 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөний хэрэгжилт юм. Ариун хүмүүс одоо Таны өмнө даруухнаар захирагдаж, бие биетэйгээ сүнсээрээ холбогдож, хайраар дагалддаг. Тэд булгийн эх сурвалжтай нэгдсэн. Амийн амьд ус зогсолтгүй урсаж, чуулган дахь бүхий л шавар шавхай, бохир усыг угааж, цэвэрлэн, Таны сүмийг дахин нэгэнтээ ариусгадаг. Бид бодитой жинхэнэ Бурханыг мэдэж авч, Түүний үгэн дотор алхаж, өөрсдийн үүрэг, хариуцлагыг хүлээн авч, чуулганы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд чадах бүхнээ хийсэн. Таны хүсэл бидэнд саатуулагдах вий гэсэндээ бид хором бүрд Таны өмнө тайван байж, Ариун Сүнсний ажлыг анхаарах ёстой. Ариун хүмүүсийн дунд харилцан хоёр талын хайр байдаг бөгөөд заримынх нь давуу тал бусдынхаа алдаа дутагдлыг нөхнө. Тэд цаг үргэлжид сүнсээр алхаж, Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэж чаддаг. Тэд үнэнийг ойлгосон даруйдаа хэрэгжүүлдэг. Шинэ гэрэлтэй хөл нийлүүлж, Бурхан мөрийг дагадаг.

…………

Бурхантай идэвхтэй хамтран ажилла, уялдуулан үйлчилж, нэг бол, Төгс Хүчит Бурханы санаа зорилгыг биелүүл, ариун сүнслэг бие болохоор яаравчил, Сатан гишгэл, Сатаны хувь заяаг төгсгөл болго. Филаделфийн чуулган Бурханы өмнө өргөгдсөн бөгөөд Бурханы алдраар өөрийгөө харуулдаг.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Хоёрдугаар бүлэг”-ээс

Эзэн Есүс Христийг дагадаг бусад олон зуун сая хүний адилаар бид Библийн хууль, тушаалыг мөрдөж, Эзэн Есүс Христийн арвин их нигүүлслийг эдлэн, Эзэн Есүс Христийн нэрээр цугларч, залбирч, магтаж, үйлчилдэг—энэ бүхнийг бид Эзэний халамж, хамгаалалт дор хийдэг. Бид үргэлж сул дорой, бас үргэлж хүчтэй байдаг. Бүх үйлдэл маань Эзэний сургаалын дагуу байдаг гэдэгт бид итгэдэг. Тэгвэл бид өөрсдийгөө тэнгэр дэх Эцэгийн хүсэлд дуулгавартай зам дээр байна хэмээн итгэдгийг хэлэх илүүц биз. Бид Эзэн Есүсийн эргэн ирэлт, суу алдартай залран ирэлт, газар дээрх бидний амьдралын төгсгөл, хаанчлалын илрэлтийг болон Илчлэлийн номд зөгнөсөн бүхнийг буюу Эзэн ирж, гамшиг авчран, сайныг шагнаж, мууг шийтгэн, Өөрийг нь дагаж, эргэн ирэхэд нь угтан авдаг бүх хүнийг Өөртэйгөө уулзуулахаар агаарт өргөхийг хүсэн хүлээдэг. Энэ тухай бодох бүрдээ бид эцсийн өдрүүдэд төрж, Эзэний ирэхийг нүдээр үзэх зол завшаантай гэдэгтээ талархлаар дүүрч, сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй юм. Бид хяхалт хавчлагыг туулсан боловч хариуд нь “хэмжээлшгүй их, яруу алдрын мөнхийн жинг бий болгодог”-ыг олж авсан билээ. Ямар гээч ерөөл вэ! Энэ бүх хүсэн хүлээлт болон Эзэний хайрласан нигүүлсэл нь биднийг ямагт сэргэгээр залбирч, илүү мэрийн цуглахад хүргэдэг. Магад дараа жил, магад маргааш, бас магадгүй хүний сэтгэх аргагүй богинохон хугацааны дотор Эзэн гэнэт буун ирж, Өөрийг нь ихэд анхааран хүлээж байсан бүлэг хүмүүсийн дунд гарч ирэх болно. Бид бүгд Эзэний илрэлтийг харах эхний бүлэгт, өргөгдөх хүмүүсийн дунд байхын төлөө нэг нэгнээсээ урьтахаар яарч, нэг нь ч ард үлдэхийг хүсэхгүй.

…………

Бурхан чимээгүй байж, бидэнд хэзээ ч үзэгдээгүй атлаа Түүний ажил хэзээ ч зогсоогүй юм. Тэрээр бүхий л газар дэлхийг шинжин, бүх зүйлийг захирч, хүний бүх үг, үйл хэргийг хардаг. Төлөвлөгөөнийхөө дагуу, алхамтайгаар, нам гүм, эрс нөлөөгүйгээр удирдлагаа явуулдаг атлаа хөлийн мөр нь нэг нэгээр хүн төрөлхтөнд улам бүр ойртон урагшилж, орчлон дахь шүүлтийн суудал нь аянгын хурдаар байршиж, дараа нь Түүний сэнтий бидний дунд даруй бууж ирдэг. Энэ нь ямар гээч сүр жавхлант үзэгдэл билээ, ямар сүрлэг, гэгээн дүр зураг билээ! Сүнс бидний дунд тагтаа шиг, бас архирч буй арслан шиг ирдэг. Тэр бол мэргэн ухаан, зөвт байдал, сүр жавхлан бөгөөд эрх мэдлээ эзэмшин, хайр, өршөөлөөр дүүрч, бидний дунд сэмхэн ирдэг. Түүний ирснийг хэн ч мэддэггүй, Түүнийг ирэхэд хэн ч угтдаггүй, мөн Түүний хийх гэж буй бүхнийг хэн ч мэддэггүй. Хүний амьдрал урьдынхаараа үргэлжилж, зүрх сэтгэл нь ч мөн ялгаагүй бөгөөд өдөр хоног өнгөрдгөөрөө өнгөрнө. Бурхан бусад хүний л адил хүн, дагагчдын хамгийн шалихгүй нэгэн, эгэл итгэгч байдлаар бидний дунд амьдардаг. Тэрээр өөрийн гэсэн эрэл хайгуул, зорилготой төдийгүй эгэл хүнд байдаггүй бурханлаг чанартай. Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй бөгөөд Түүний мөн чанар, хүний мөн чанар хоёрын ялгааг хэн ч ухаараагүй. …

…………

Гэсэн хэдий ч, хүмүүсийн дунд нуугдсан энэхүү эгэл хүн л биднийг аврах шинэ ажлыг хийж байна. Тэрээр бидэнд ямар ч тайлбар өгдөггүй, яагаад ирснээ ч хэлдэггүй, харин хийхээр зорьсон ажлаа зүгээр л төлөвлөгөөнийхөө дагуу алхамтайгаар хийдэг. Түүний үг, айлдвар улам бүр олширдог. Тайтгаруулах, сургамжлах, сануулах, анхааруулахаас эхлээд зэмлэж, сахилгажуулах хүртэл; эелдэг зөөлөн өнгөнөөс эхлээд ширүүн, сүр жавхлант үг хүртэл—хүнд өршөөл хайрладаггүй, айдас хүйдэс төрүүлдэггүй юм гэж нэг ч үгүй. Түүний хэлдэг бүхэн бидний зүрх сэтгэлийн гүнд нуугдсан нууцыг яг онож, Түүний үг бидний зүрх сэтгэлийг хатгаж, тэсвэрлэшгүй их ичгүүрээр дүүргэн, нүүрээ хийх газаргүй болгодог. …

23/06/2020

XX. Өргөгдөх болон Бурханы сэнтийн өмнө өргөгдөхийн жинхэнэ утга учир 1. Өргөгдөх нь хүний үзэл, төсөөлөл дээр биш, Бурханы үгэнд үндэслэх ёстой

1. Өргөгдөх нь хүний үзэл, төсөөлөл дээр биш, Бурханы үгэнд үндэслэх ёстой

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Тэнгэрт байгаа бидний Аав аа, Таны нэр ариунаар дуурсгагдаг. Таны хаанчлал ирэх болтуай, Таны хүсэл тэнгэрт байдаг шигээ газар дээр биелэх болтугай” (Матай 6:9-10).

“Ариун хот, шинэ Иерусалим нь нөхөртөө зориулж гоёсон сүйт бүсгүй шиг бэлтгэгдэн тэнгэрээс гарч Бурханаас буун ирэхийг Иохан би харлаа. Харагтун, Бурханы асар хүмүүсийн дунд байж, Тэр тэдэнтэй хамт суурьших ба тэд Түүний ард болж, Бурхан Өөрөө тэдэнтэй хамт байж, тэдний Бурхан болно” (Илчлэл 21:2-3).

“Энэ дэлхийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийн хаанчлал болсон; Тэр үеийн үед хаанчлах болно” (Илчлэл 11:15).

“Тэнгэрээс доош бууж ирсэн хүний Хүүгээс өөр тэнгэр лүү дээш гарсан хүн нэг ч байхгүй” (Иохан 3:13).

Холбогдолтой Бурханы үг:

“Өргөгдөх” гэдэг нь хүмүүсийн төсөөлдөгчлөн нам газраас өндөр газар руу хүргэгдэх биш юм. Энэ бол маш том алдаа. Өргөгдөх гэдэг нь Миний урьдчилан тогтоож, сонгохыг хэлдэг. Энэ нь Миний урьдаас тогтоож, сонгосон бүх хүнийг хэлдэг. Ууган хөвгүүдийн, Миний хөвгүүдийн, эсвэл Миний ардуудын байр суурийг олж авсан хүмүүс бүгд өргөгдөх хүмүүс юм. Энэ нь хүмүүсийн үзэлтэй огтоос нийцдэггүй. Ирээдүйд Миний гэрт хувь хүртэх хүмүүс бол Миний өмнө өргөгдсөн бүх хүн юм. Энэ бол туйлын үнэн, хэзээ ч өөрчлөгдөхгүй ба хэн ч үгүйсгэж чадахгүй. Энэ бол Сатаны эсрэг хариу цохилт. Миний урьдчилан тогтоосон хэн ч Миний өмнө өргөгдөнө.

Үг нь махбодоор илэрсэн ном дахь Христийн эхэн үеийн айлдваруудын “Зуун дөрөвдүгээр бүлэг”-ээс

Амралтад орно гэдэг нь бүх зүйл хөдлөхөө болино, бүх зүйл хөгжихөө болино гэсэн үг биш, Бурхан ажиллахаа больж, хүн амьдрахаа болино гэсэн үг ч биш. Амралтад орохын тэмдэг нь ийм байдаг: Сатан устгагдсан байна; ёрын муу үйлд нь Сатантай нэгддэг хорон муу хүмүүс шийтгүүлж, газрын хөрснөөс арчигдсан байна; Бурханд дайсагнагч бүх хүч оршихоо больсон байна. Бурхан амралтад орно гэдэг нь хүн төрөлхтнийг аврах ажлаа хийхээ болино гэсэн үг юм. Хүн төрөлхтөн амралтад орно гэдэг нь бүх хүн Бурханы гэрэл дотор, Түүний ерөөл дор амьдарна гэсэн үг; тэнд Сатаны ялзрал огт байхгүй, ямар ч зөвт бус зүйл тохиолдохгүй. Хүн төрөлхтөн газар дээр хэвийн амьдарч, Бурханы халамжид амьдрах болно. Бурхан, хүн хоёр хамтдаа амралтад ороход, энэ нь хүн төрөлхтөн аврагдаж, Сатан устгагдан, хүнд хийх Бурханы ажил бүхэлдээ дууссан гэсэн үг байх юм. Бурхан хүн дээр үргэлжлүүлэн ажиллахаа болино, хүн ч Сатаны эзэмшил дор амьдрахаа болино. Иймээс Бурхан завгүй байхаа больж, хүн ч яарч сандрах зүйлгүй болно. Бурхан, хүн хоёр нэгэн зэрэг амралтад орох болно. Бурхан анхдагч байр сууриндаа эргэн ирж, хүн бүр тус тусын байрандаа эргэн очно. Энэ бол Бурханы бүхий л удирдлагын эцэст хүн, Бурхан хоёрын дор бүрнээ оршин суух хүрэх газар нь юм. Бурханд Бурханы хүрэх газар, хүнд хүний хүрэх газар гэж бий. Амрах зуураа Бурхан бүх хүнийг газар дээрх амьдралд нь залж чиглүүлсээр байх болно. Бурханы гэрэлд байхдаа хүн тэнгэр дэх цор ганц үнэн Бурханыг шүтэн мөргөнө. Бурхан хүн төрөлхтний дунд амьдрахаа больж, хүн ч бас Бурхантай хамт Бурханы хүрэх газарт амьдрах боломжгүй болно. Бурхан, хүн хоёр нэг ертөнцөд амьдарч чадахгүй; харин хоёуланд нь тус тусын амьдрах хэв маяг байдаг. Бурхан бол бүх хүн төрөлхтнийг чиглүүлэгч Нэгэн, харин бүх хүн төрөлхтөн бол Бурханы удирдлагын ажлын биелэл юм. Удирдуулдаг нь хүн төрөлхтөн; мөн чанарын хувьд хүн төрөлхтөн Бурхантай адилгүй. Амрах гэдэг нь өөрийнхөө анхдагч байранд эргэн ирэх гэсэн үг. Иймээс Бурхан амралтад орох үедээ Өөрийн анхдагч байранд эргэн очдог гэсэн үг юм. Бурхан газар дээр амьдарч, хүмүүсийн дунд байх зуураа тэдний баяр баясал, зовлонг хуваалцахаа болино. Хүмүүс амралтад орох үед энэ нь, хүн жинхэнэ бүтээл болсон гэсэн утгатай. Хүмүүс газар дээр Бурханыг шүтэн мөргөж, хэвийн хүний амьдралаар амьдрах болно. Хүмүүс Бурханд дуулгаваргүй байж, Бурханыг эсэргүүцэхээ болино. Тэд Адам, Евагийн анхдагч амьдралдаа буцна. Эдгээр нь амралтад орсны дараах Бурхан ба хүн төрөлхтний тус тусын амьдрал, хүрэх газар юм. Бурхан, Сатан хоёрын дайнд Сатан ялагдах нь зайлшгүй. Ийм маягаар, Бурхан удирдлагын ажлаа дуусгасны дараа амралтад орох явдал болон хүний бүрэн аврал, амралтад орох оролт нь мөн зайлшгүй чиг хандлага болдог. Хүний амрах газар дэлхий дээр, Бурханы амрах газар тэнгэрт байдаг. Хүн амралтад Бурханыг шүтэн мөргөх ба газар дэлхий дээр амьдарна; харин Бурхан амралтад хүмүүсийн үлдсэн хэсгийг залж чиглүүлэх ба тэднийг газар дэлхийгээс бус, тэнгэрээс залж чиглүүлнэ. Бурхан Сүнс хэвээр байна, харин хүн махан бие хэвээр байна. Бурхан, хүн хоёр хоёулаа өөр өөр амрах хэв маягтай. Бурхан амрах зуураа хүмүүсийн дунд ирж, илрэх бол хүн амарч байхдаа Бурханаар удирдуулан тэнгэрт зочилж, тэнгэрийн амьдралыг эдлэх болно. Бурхан, хүн хоёр амралтад орсны дараа Сатан оршин байхаа больж, Сатаны адилаар хорон муу хүмүүс ч бас оршин байхаа болино. Бурхан, хүн хоёр амралтад орохоос өмнө газар дээр нэгэнтээ Бурханыг хавчиж байсан хорон муу хүмүүс болон газар дээр Түүнд дуулгаваргүй байсан дайснууд аль хэдийн устгагдсан байх болно. Тэднийг эцсийн өдрүүдийн агуу гай гамшиг устгасан байх болно. Тэр хорон муу хүмүүс бүрэн устгагдсаны дараа газар дэлхий Сатаны дарлалыг дахин хэзээ ч амсахгүй. Хүн төрөлхтөн бүрэн авралыг олох ба тэр үед л Бурханы ажил бүрэн дуусах болно. Эдгээр нь Бурхан, хүн хоёрын амралтад орох урьдчилсан нөхцөл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос

Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, газар дээр нутагшуулсан бөгөөд өнөөдрийг хүртэл тэднийг удирдсан. Дараа нь Тэр хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр мөн л хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүн төрөлхтнийг бүхэлд нь аварч, тэднийг анхдагч дүрд нь эргэн оруулах ёстой. Хүнийг анхдагч төрх, анхны дүрд нь аваачих энэхүү ажлыг Тэр эхнээсээ эцсээ хүртэл хийсэн. Тэр хаанчлалаа байгуулж, хүний анхдагч дүрийг сэргээх болно, өөрөөр хэлбэл Тэр газар дээр эрх мэдлээ сэргээж, бүх бүтээлийн дунд эрх мэдлээ сэргээнэ гэсэн үг юм. Сатанаар ялзруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдан, Бурханы бүтээлд байх ёстой чиг үүргээ ч алдаж, Бурханд дуулгаваргүй дайсан болжээ. Хүн Сатаны эзэмшилд нь амьдарч, тушаалыг нь дагасан; иймээс Бурхан бүтээлүүдийнхээ дунд ажиллах аргагүй болж, бүтээлүүд нь Түүнээс улам ч эмээхээ байсан юм. Хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд Бурханыг шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ тэр Бурханаас нүүр буруулж, Сатаныг шүтжээ. Сатан хүний зүрх сэтгэл дэх шүтээн болов. Иймээс Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл Тэр хүнийг бүтээснийхээ утга учрыг алдсан, иймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч дүрийг сэргээж, хүнийг ялзарсан зан чанараас нь ангижруулах ёстой билээ. Хүнийг Сатанаас эргүүлж авахын тулд Тэр хүнийг нүглээс аврах ёстой. Ийм маягаар л Тэр хүний анхдагч дүрийг аажмаар сэргээж, анхдагч чиг үүргийг нь сэргээж, эцэст нь хаанчлалаа сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, Бурханыг илүү ихээр шүтэн мөргөж, газар дээр илүү сайхан амьдрах боломжийг хүнд олгохын тулд хийгдэх болно. Бурхан хүнийг бүтээсэн тул Тэр хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлэх болно; Тэр хүний анхдагч чиг үүргийг сэргээхийг хүсдэг тул ямар ч хольцгүйгээр бүрэн сэргээх болно. Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэдэг нь хүнээр Өөрийгөө шүтэн мөргүүлж, хүнийг Өөртөө дуулгавартай байлгаж, хүнийг Өөрөөсөө үүдэн амьдруулж, дайснаа эрх мэдлээсээ үүдэн сүйрүүлж, Өөрийнхөө бүхий л хэсгийг хүмүүсийн дунд үлдэх бөгөөд эсэргүүцэх хүн байхгүй гэсэн үг юм. Түүний байгуулахыг хүсдэг хаанчлал бол Түүний Өөрийн хаанчлал билээ. Түүний хүсдэг хүмүүс бол Түүнийг шүтэн мөргөдөг, Түүнийг бүрэн дуулгавартай дагадаг, Түүний алдар суу бүхий хүмүүс юм. Тэр ялзарсан хүн төрөлхтнийг аврахгүй бол хүнийг бүтээснийх нь утга учир талаар өнгөрнө; Тэр хүмүүсийн дунд ямар ч эрх мэдэлгүй байж, Түүний хаанчлал газар дээр оршин тогтнож чадахаа болино. Өөрт нь дуулгаваргүй байдаг дайснаа Тэр устгахгүй бол бүрэн алдраа олж авч чадахгүй, газар дээр хаанчлалаа байгуулж ч чадахгүй. Хүмүүсийн дундаас Өөрт нь дуулгаваргүй этгээдүүдийг бүрмөсөн устгах, бүрэн төгс болгуулсан хүмүүсийг амралтад аваачих нь Түүний ажил дууссаны бэлгэ тэмдэг, Тэр агуу амжилтад хүрсний бэлгэ тэмдэг билээ. Хүмүүс анхдагч дүрдээ эргэн очсон үед, тус тусын үүргээ гүйцэтгэж, өөрсдийн байр сууриа хадгалж, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагаж чадах үед Бурхан, Өөрийг нь шүтэн мөргөдөг бүлэг хүмүүсийг газар дээр олж авсан байх бөгөөд Өөрийг нь шүтэн мөргөдөг хаанчлалыг ч гэсэн газар дээр байгуулсан байх болно. Тэр газар дээр мөнхөд ялж, Түүнийг эсэргүүцдэг хүмүүс үүрд мөнхөд мөхөх болно. Энэ нь хүнийг бүтээсэн Түүний анхдагч санаа зорилгыг сэргээнэ; энэ нь бүх зүйлийг бүтээсэн Түүний санаа зорилгыг сэргээж, Түүний газар дээрх эрх мэдэл, бүх зүйлийн дундах эрх мэдэл болон дайснуудынх нь дундах эрх мэдлийг сэргээх болно. Эдгээр нь Түүний бүрэн ялалтын бэлгэ тэмдэг билээ. Үүнээс хойш хүмүүс амралтад орж, зөв замыг дагадаг амьдралд орох болно. Бурхан бас хүнтэй хамт мөнхийн амралтад орж, Бурхан, хүн хоёрын хуваалцдаг мөнхийн амьдралд орно. Газар дээрх бузар буртаг болон дуулгаваргүй байдал алга болж, газар дээрх уйлаан ч бас үгүй болно. Газар дээр Бурханыг эсэргүүцдэг бүхэн оршин тогтнохгүй. Бурхан болон Түүний аварсан хүмүүс л үлдэх болно; Түүний бүтээсэн бүх зүйл л үлдэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтад хамт орох болно”-оос


22/06/2020

Өдөр тутмын Бурханы үг | “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм” | Эшлэл 10


Зүүний Аянга, Төгс Хүчит Бурханы Чуулган нь эцсийн өдрүүдийн Христ болох Эзэн Есүсийн хоёр дахь ирэлт, Төгс Хүчит Бурханы илрэлт ба ажлаар үүсгэн байгуулагдсан. Уг чуулган нь Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн зөвшөөрөгсөд буюу Түүний үгсээр байлдан дагуулагдаж аврагдсан хүмүүсээс бүрдэнэ. Уг чуулганыг бүхэлд нь Төгс Хүчит Бурхан биечлэн байгуулж, Хоньчны ёсоор удирдан дагуулдаг. Уг чуулганыг хүн ерөөс байгуулаагүй юм. Христ бол үнэн, зам, амь мөн. Бурханы хонин сүрэг Бурханы дуу хоолойг сонсдог. Төгс Хүчит Бурханы үгсийг уншмагцаа та Бурхан илэрсэн болохыг харах болно.