5. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэж юу вэ? Бурханы сайшаалыг хүртэхийн тулд хүн Түүнд хэрхэн итгэх ёстой вэ?
Холбогдолтой Бурханы үг:
“Бурханд итгэх итгэл” гэдэг нь Бурхан байдаг гэж итгэх явдал; энэ нь Бурханд итгэх итгэлийн хамгийн энгийн ухагдахуун юм. Нэмж хэлэхэд, Бурхан байдаг гэж итгэх нь үнэхээр Бурханд итгэхтэй адилгүй; харин ч энэ нь шашны өнгө аяс ихтэй энгийн итгэл билээ. Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бол бүх зүйлийн дээд эрх хэмээх итгэл дээр үндэслэн Бурханы үг ба ажлыг мэдэрнэ гэсэн үг юм. Иймээс та нар ялзармал зан чанараасаа чөлөөлөгдөж, Бурханы хүслийг биелүүлж, Бурханыг мэдэж авах болно. Зөвхөн тийм аяныг туулснаар л чамайг Бурханд итгэдэг гэж хэлж болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас
Бурханд итгэх жинхэнэ итгэл нь аврагдахын төлөө итгэх явдал биш, сайн хүн байх тухай бүр ч биш билээ. Мөн ердөө л хүний төрхийг эзэмшихийн тулд Бурханд итгэх явдал биш юм. Үнэн хэрэгтээ хүмүүс итгэл гэдгийг зүгээр л Бурхан байдаг гэдэгт итгэх явдал хэмээн үзэх ёсгүй. Мөн итгэл нь Бурхан бол үнэн, зам, амь гэдэгт итгэхээс цаашгүй байх ёстой гэсэн үг биш. Түүнчлэн Бурханыг хүлээн зөвшөөрч, Бурхан бол бүх зүйлийн Захирагч, төгс хүчит, мөн Бурхан дэлхий дээрх бүх зүйлийг бүтээсэн, Бурхан бол цор ганц, дээдийн дээд гэдэгт итгэх явдал ч биш юм. Энэ нь зүгээр л эдгээр баримтад чамайг итгүүлэх явдал биш. Бурхан чамайг бүхий л оршихуй болон зүрх сэтгэлээ Өөрт нь өгч, Түүнд захирагдаасай гэж хүсдэг; өөрөөр хэлбэл, чи Бурханыг дагаж, чамайг ашиглах боломжийг Түүнд олгож, Түүний төлөө дуртайяа үйлчлэл үзүүлж, Түүний төлөө юуг ч хийдэг байх ёстой юм.
Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэний эрэл хайгуул л Бурханд итгэх жинхэнэ итгэл юм”-аас
Өнөөдөр Бурханд итгэх бодитой итгэл гэж юу вэ? Энэ бол, Бурханы үгийг амийнхаа бодит байдал болгон хүлээж авах, мөн Бурханы үгээс Түүнийг мэдэж, Түүнийг жинхэнээсээ хайрлах юм. Тодруулбал: Энэ нь, Бурханыг дуулгавартай дагаж, Бурханыг хайрлаж, Бурханы бүтээлийн биелүүлэх ёстой үүргийг гүйцэтгэхийн төлөө Бурханд итгэх итгэл юм. Энэ бол Бурханд итгэхийн зорилго билээ. Та нар, Бурханы хайр татам байдлын тухай, Бурхан хэр хүндлүүлэх үнэ цэнтэй тухай, Бурхан бүтээлүүддээ хэрхэн авралын ажил хийж, тэднийг төгс болгодог тухай мэдлэгийг олж авах ёстой—энэ бол Бурханд итгэхдээ эзэмших ёстой наад захын зүйл юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ махан бие дэх амьдралаа Бурханыг хайрлах амьдрал болгон өөрчилж, угийн байдлаараа байгаа амьдралаа Бурханы оршихуй доторх амьдрал болгон өөрчилж, Сатаны эзэмшлээс гарч, Бурханы халамж, хамгаалалт дор амьдрахын нэр юм. Энэ бол, махан биедээ бус, Бурханд дуулгавартай байж чадах явдал, бүхий л зүрх сэтгэлийг чинь олж авч, чамайг төгс болгох боломжийг Бурханд олгож, ялзарсан сатанлаг зан чанараас өөрийгөө чөлөөлөх явдал юм. Бурханд итгэх итгэл нь үндсэндээ Бурханы агуу хүч чадал, алдар сууг чам дээр илэрхийлэхийн төлөө, мөн чамайг Бурханы хүслийг биелүүлж, Бурханы төлөвлөгөөг гүйцэлдүүлж, Сатаны өмнө Бурханд гэрчлэл хийж чаддаг байлгахын төлөө байдаг. Тэмдэг гайхамшгийг харахын төлөө Бурханд итгэх ёсгүй, өөрийн махан биеийн төлөө ч итгэх ёсгүй. Бурханыг мэдэх эрэл хайгуулын төлөө, Бурханд дуулгавартай байж, Петр шиг үхэн үхтлээ Бурханыг дуулгавартай дагахын төлөө Бурханд итгэх ёстой. Үндсэндээ үүнийг биелүүлэхийн төлөө л Бурханд итгэдэг юм. Бурханыг мэдэж, Бурханыг сэтгэл хангалуун болгохын тулд Бурханы үгийг идэж уудаг. Бурханы үгийг идэж, уух нь чамд Бурханы тухай асар их мэдлэг өгдөг, үүний дараа л чи Бурханд дуулгавартай байж чадна. Бурханыг мэдэж байж л чи Бурханыг хайрлаж чадна, энэ зорилгод хүрэх нь Бурханд итгэх хүний итгэлд байх ёстой зорилго юм. Бурханд итгэхдээ чи үргэлж тэмдэг, гайхамшиг харахаар оролддог бол Бурханд итгэх энэ үзэл санаа чинь буруу байна. Бурханд итгэх нь үндсэндээ Бурханы үгийг амийн бодит байдал болгон хүлээн зөвшөөрөх явдал юм. Бурханы амнаас гарсан үгийг хэрэгжүүлж, тэдгээрийг өөрсдийнхөө дотор биелүүлэх нь л Бурханы зорилгын биелэлт билээ. Бурханд итгэхдээ хүн Бурханаар төгс болгуулж, Бурханд захирагдаж, Бурханд бүрэн дуулгавартай байхаар эрэлхийлэх хэрэгтэй. Хэрвээ чи гомдолгүйгээр Бурханд дуулгавартай байж, Бурханы хүслийг анхаарч, Петрийн биеийн хэмжээнд хүрч, Бурханы хэлсэн Петрийн хэв маягийг эзэмшиж чадвал Бурханд итгэх итгэлдээ амжилт олсон байх бөгөөд Бурханаар авхуулсныг чинь энэ нь илтгэнэ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бүгд Бурханы үгээр биелдэг”-ээс