Холбогдолтой Бурханы үгс:
Зургаан мянган жил үргэлжилдэг Миний бүх удирдлагын төлөвлөгөө анхны Хуулийн эрин үе; Нигүүлслийн эрин үе (энэ нь мөн Золилтын эрин үе юм); тэгээд эцсийн өдрүүд дэх Хаанчлалын эрин үе гэсэн гурван үе шат буюу гурван эрин үеэс бүрддэг. Энэ гурван эрин үе дэх Миний ажил эрин үе бүрийн уг чанартай уялдан агуулгаарааялгаатай байдаг боловч үе шат бүрд энэ нь хүний хэрэгцээтэй нийцэж байдаг буюу бүр нарийн хэлбэл, Сатаны эсрэг Миний явуулдаг дайнд түүний ашигладаг заль мэхтэй уялдан хийгддэг. Миний ажлын зорилго бол Сатаныг ялах, Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа илэрхийлж, Сатаны бүх заль мэхийг илчилж, улмаар түүний эзэмшил дор амьдардаг бүх хүн төрөлхтнийг аврах явдал юм. Энэ нь Өөрийн мэргэн ухаан, бүхнийг чадагч байдлаа харуулахын хамт Сатаны тэвчишгүй жигшүүртэй байдлыг илчлэхэд оршино. Цаашлаад энэ нь, сайн, мууг хооронд нь ялгах, Би бол бүх зүйлийн Захирагч гэдгийг мэдэх, Сатан бол хүн төрөлхтний дайсан, өөдгүйгээс өөдгүй, муу ёрын нэгэн гэдгийг тодорхой харахыг Өөрийн бүтээлүүдэд зааж сургах, мөн сайн ба муу, үнэн ба худал, ариун чанар ба бузар булайгийн хоорондын ялгааг, юу агуу болохыг, юу олиггүй болохыг туйлын тодорхой хэлж өгөх явдал билээ. Ингэж, хүн төрөлхтнийг завхруулдаг нь Би биш, харин бүтээлийн Эзэн болох Би л хүн төрөлхтнийг аварч, тэднийг баярлуулах зүйлсийг өгч чадна гэдгийг мунхаг хүн төрөлхтөн Надад гэрчилж чаддаг болно; тэгээд Би бол бүх зүйлсийн Захирагч, Сатан бол ердөө л Миний бүтээлүүдийн нэг бөгөөд сүүлдээ Миний эсрэг хандсан гэдгийг тэд мэдэж авах болно. Миний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө нь дараах үр дүнд хүрэхийн тулд гурван үе шатанд хуваагддаг: Өөрийн бүтээлүүддээ Миний гэрч болж, Миний хүслийг ухаарч, Би бол үнэн гэдгийг мэдэх боломж олгох.
Үг нь махбодоор илэрсэн номын “Золилтын эрин үе дэх ажлын цаад үнэн түүх”-ээс
Ажлын гурван үе шатны зорилго нь бүх хүн төрөлхтний аврал юм—энэ нь Сатаны эзэмшлээс хүнийг бүрэн аврах явдал юм. Ажлын гурван үе шат бүр нь өөр өөр зорилго, ач холбогдолтой хэдий ч тус бүрдээ хүн төрөлхтнийг аврах ажлын нэг хэсэг бөгөөд хүн төрөлхтний шаардлагаас хамааран явагдсан өөр өөр авралын ажил билээ.
… … … …
Бурханы бүхий л удирдлага төгсгөлдөө ойртох үед Бурхан бүх зүйлийг өөрсдийнх нь төрөл зүйлийн дагуу ангилах болно. Хүн Бүтээгчийн гараар бүтээгдсэн ба эцэст нь Тэр, хүнийг Өөрийнхөө ноёрхолд бүрэн буцаан аваачих ёстой; энэ нь ажлын гурван үе шатны төгсгөл юм. …
… Ажлын гурван үе шат төгсгөлдөө очих үед Бурханыг гэрчлэх хүмүүсийн бүлэг,